Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Хоёр толгой”-д дахиад найдах уу

“Хоёр толгой”-д дахиад найдах уу

 

"Хуучин юм ул боллоо” гэдэг шиг өм цөм тасалдсан энэ оны төсвийн алдагдлыг ээлжит "тодотгол”-оор зохицуулснаар архивт хийж ирэх онд зарлагаа хумьж орлогодоо захирагдсан бодитой төсөвтэй больё гэж төрийн түшээд ярьж эхэллээ. Жил бүрийн төгсгөлд ингэж ярьдаг л даа.

 


 

Монгол Улсын 2016 оны төсвийн төслийг боловсруулахдаа төсвийн орлогыг бодитойгоор тооцоход онцгой анхаарснаа Ерөнхий сайд онцолжээ. Урьд урьдын төсөвт их агаарт явдаг байсныг мөн зөвшөөрсөн хэрэг.

 

"Тавантолгой”-н ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, мөн "Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын үйл ажиллагаа үргэлжилнэ. "Алт хөтөлбөр” болон "Мах хөтөлбөр”-ийг ирэх оноос хэрэгжүүлж эхлэхээр тооцно гээд л харийн хүний гарт байгаа мөнгийг дансандаа орсонд тооцоод тавьчихдаг  мөрөөдөл байдаг. Энэ нь 2016 оны төсвийн төсөөлөлд хэвээр хадгалагдах бололтой. Урьдын адил улс төржөөд "хоёр толгой” энэ байрандаа үлдвэл яах тухай нөөц төсөөлөл байгаа юм болов уу. 2014 онд гэхэд Оюутолгой төслийн далд уурхайн хөрөнгө оруулалтад тодорхой бус байдал бий болсон нь тухайн жилийн төслөөс орох урсгалыг өнгөрсөн оны дүнгээс нь 82 хувиар буюу 785.4 сая ам.доллароор бууруулж байсныг энд сануулахад илүүдэхгүй л байх.

 

Татварын орчноо эрүүлжүүлэх эрх зүйн шинэчлэлийг эхлүүлсэн тул эерэг хүлээлт байгаа гэж байна. УИХ-ын 2015 оны долоодугаар сарын 9-ний өдөр батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон 2015 оны наймдугаар сарын 7-ны өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үр дүнд татварын бааз суурь нэмэгдсэнээр төсвийн орлогыг нэмэгдүүлэх зарчим баримталсан гэж Ерөнхий сайд хэлсэн байна лээ.

 

Тэвчиж болох урсгал зардлыг бууруулах, нийт зардлын өсөлтийг хязгаарлах; Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг цомхон, чадварлаг, үр ашигтай ажиллуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ гээд чихэнд чимэгтэй юм ярьж л байна. Энэ бүхнийг нь хийлгэж, хэрэгжүүлэх  болтугай.  

 

Төсвийн хямрал үүдээд байгаа нь төсвийн орлого тасалдаж зэсийн үнэ унахын дээр нүсэр бүтэцтэй төрийн байгууллагуудын гамгүй зардал төсвийн алдагдалд нөлөөлсөөр ирсэн.

 

Энэ гэмээ мэдсэн төр бүтцээ эргэн харна гэж мэдэгдэж байна. Төрийн байгууллагуудын бүтцийг цомхон, чиг үүргийн давхардалгүй зохион байгуулна. Зарим чиг үүргийг төрийн бус байгууллага, хувийн хэвшлээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх замаар бүтээмжийг нэмэгдүүлнэ.

 

Харин энэ бүх өөрчлөлт ирэх сонгуулийн дараа буюу 2016 оны наймдугаар сарын 1-ээс биеллээ олохоор төсөөлсөн байх юм. Олон нийт хүлээлт бол засаг төрийн нүсэр хэрнээ зарлага ихтэй байдлыг цэглэх ажил ирэх жил бус өнөө маргаашгүй эхлэх ёстой гэсэн бодолтой байгаа. Одоо байгаа 15 яамыг 2016 оны наймдугаар сарын 1-нээс хойш 9 болгож цөөрүүлнэ гэсэн байна. Наанаа төсөвтөө захирагдана, хэмнэнэ гэж байгаа ч цаанаа улс төрийн тохироо наймаагаа хадгалах бололтой. Агентлагуудыг шинэ оны эхний өдрөөс татан буулгаж бужигнуулах юм байна. Улс төрийн намын бэлгийн хадаг болгосон агентлагуудыг нэгтгэх, нэмж байгуулах бол шинэ зүйл огт биш. Гэхдээ хэмнэлтийн горимоороо бол хийх ёстой алхам мөн байх.

 

Ерөнхий сайдын төсвийн төсөөлөлд хөөс хагалсан шинэ алхам байна. Жил бүр төсөв батлахдаа орлогыг хэт өөдрөгөөр төсөөлж, зарлагыг тэлэх байдалтайгаар төлөвлөдөг. Дараа нь тодотгож байна гээд эмнэлэг сургуулийн барилгын төсвийг царцаагаад мартчихдаг нь гэм биш зан болоод байгаа. 2016 оны төсвийн орлогыг бодитой төлөвлөхийн тулд зэсийн тэнцвэржүүлсэн үнийг тооцохдоо Олон улсын валютын сангаас гаргасан түүхий эдийн үнийн статистикт тусгасан тухайн төсвийн жилийн өмнөх дараалсан 12 жилийн дундаж үнийг бус 20 жилийн дундаж үнийг ашиглахаар хуульд өөрчлөлт оруулсныг энд дурьдаж болно. Ийн тооцоход 2016 оны төсвийн жилд нэг тонн зэсийн тэнцвэржүүлсэн үнэ 5.137.7 ам.доллар байх тооцоо гарч байгаа юм байна.

 

Ирэх оны төсөвт ам.долларын төгрөгтэй харьцах ханшийг 2030 төгрөг байхаар, эрдэс баялгийн гол бүтээгдэхүүн болох зэсийн үнийг тонн тутамд 5137 ам.доллар байхаар төсөөлж дээ. Одоо 2000 хүрсэн ханшийн дарамтыг арай гэж үүрч байгаа нөхцөлд энэ нь бэрх сонсогдох ч бодит байдалтайгаа нүүр тулж сурах нь бидэнд цаашдаа хэрэгтэй гэж эвлэрэх хэрэгтэй байх. 2014 оны төсөвт ам.долларын ханшийг 1380 төгрөгөөр буулгасан ч бодит ханш нь 1740 төгрөгт хүрч байлаа. Энэхүү хэтэрхий өөдрөг гэмээр төсөөллийг бодвол 2016 оны ханш арай бодитой сонсогдож байгаа юм.

 

Үнэн хэрэгтээ төсөв хүндэрлээ гэдэг нь уул уурхайн хөрөнгө оруулалт тасалдсандаа бус. Зэсийн үнийн уналтад чирэгдсэндээ бус. Улсын төсвийг сааж хөлждөг авилгын систем төгс үйлчилсээр байгаа болохоор ийм хүндрэл жил бүрийн эцэст гарч байгаа.

 

Нэг сургуулийн барилга барих мөнгө төсөвт суулгах гэж Их хурлаар хэдэн өдөр хэлэлцэж байхад тэр хэмжээний мөнгө нэг үрэлгэн тендерт ганц өдөрт гараад явчихаж байгаа юм.Төсвийн мөнгөөр зугаалсан, далайн цаана аялсан, үнэтэй буудалд буусан зэрэг бол яахав. Төсөв, мөнгөний бодлогын сахилгыг нэмэгдүүлэх, хариуцлагыг өндөрсгөх чиглэлээр хууль эрх, зүйн орчныг боловсронгуй болгохыг харуулж буй хэрэг байх.  Төсвийн ийм  нээлттэй цорго бол бага  мөнгөнд тооцогдож ирсэн.

 

Жирийн мужаан 100 мянгаар босгодог ТҮЦ-ийг төсвийн хөрөнгөөр бол 2 саяар босгохоор тооцно. Нэг тэрбумаар босдог замыг төсвийн мөнгөөр дөрвөн тэрбумаар бариулахаар төсөвт суулгаад өгдөг. Энэ мөнгө нь салбарын сайдын жич заавраар нэг танилд нь тендер нэрээр очдог. Улс төрд орохын олз ашгийн амт, таашаал нь энд л байгаа харагддаг. Үүн дээр намын захиалгаар огт төсөвлөгдөөгүй улс төрийн зорилготой төслүүдийг оруулж ирэн төсвийн мөнгөнөөс саадаг үзэгдэл ч гардаг.

 

Эцсийн дүндээ төсвийн хөрөнгө гэдэг татвар төлөгчдийн мөнгө улстөрчдийн хуйвалдаан дор цөөхөн хэдэн компанийн саалийн үнээ болчихоод байгааг хүлээн зөвшөөрч хандлагаа өөрчилбөл тодотгол царцаалтгүй явчихаж болох юм.

 

П.Баяр


“Хоёр толгой”-д дахиад найдах уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани