Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Засгийн газар ба уран “олборлогч” Кожеговь

-Огт орлого олоогүй "Кожеговь”-

 

Арева групп нь өөрийн охин компани болох "Арева Монгол” компаниар дамжуулан Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулдаг. Харин хайгуулын ажлыг "Арева Монгол” компанийн бүрэн эзэмшлийн "Кожеговь” компани гүйцэтгэдэг бөгөөд энэ нь Монгол Улсад ураны хайгуулын лиценз эзэмшдэг хамгийн том компани болсон юм. 17 жилийн турш уран хайх ажлыг Монголд явуулж байгаа тус компани одоогийн байдлаар Сайншандын 3096 хавтгай дөрвөлжин км талбай бүхий 11, Дарьгангын хотгорт 6028 хавтгай км талбай бүхий 14, нийлээд ураны 25 хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг байна.

 

Мөн өчигдөр Цөмийн энергийн газраас зохион байгуулсан семинарын үеэр "Кожеговь” компанийн төлөөлөл ирж цаашдын үйл ажиллагааныхаа талаар танилцуулсан. Тэдний танилцуулснаар тус компани Монголд нийт 160 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд цаашид дахин 30 гаруй жил ураны чиглэлээр үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлсэн юм. Түүнээс гадна хамгийн их сонирхол татахуйц зүйлийг нэмж хэлсэн нь тус компани үйл ажиллагаа явуулж эхэлснээсээ хойш ураны хайгуулын ажлаас ямар ч орлого олоогүй гэнэ.

 

 

Харин хөрөнгө оруулсан 160 сая ам.долларынхаа ихэнх хэсгийг хайгуулын өрөмдлөгийн ажилд зарцуулсан бөгөөд үлдсэн хэсгийг нь орон нутаг болон бусад хүчин зүйлд зориулсан аж. Гэсэн ч цааш үргэлжлэх 30 жилийн хугацаанд ашиг олно гэдэгт итгэлтэй байгаа гэсэн юм.

 

-Хайгуулын лиценз Ашиглалтын лиценз болох нь-

 

17 жил гэдэг бол бага хугацаа биш. Тэгвэл энэ олон жилийн турш үйл ажиллагаа явуулахдаа "Кожеговь” компани ашиг олоогүй юм бол цаашид хэрхэн ашиг олох бол гэсэн сонирхолтой асуулт үүнээс ургаж байна. Үүний хариулт бол мэдээж хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтын болгон өөрчлөх гэрээ юм. Энэ талаар Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр ч ам нээж гэрээний асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй ч яригдаж байгаа хэмээн хэлсэн. Тэгэхээр "Кожеговь” компанийн ураны хайгуулын лиценз ашиглалтын болж өөрчлөгдөх нь бараг л тодорхой болж байна.

 

Түүнээс гадна Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт урантай холбоотой хоёр өгүүлбэр байдаг. Нэг нь, цөмийн хог хаягдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт булшлахгүй гэсэн бол нөгөө нь ураныг шар нунтаг хүртэл нь л ашиглана гэж бий. Ерөнхий сайд ч ингэж хэлсэн.

Үүнээс харахад нэг ч ашиглалтын лиценз компаниудад олгоогүй байгаа манай улс уран олборлох асуудлыг тун удахгүй гэрээгээр зөвшөөрөх нь. Харин ашиглалтын лиценз олгох асуудлыг иргэний хөдөлгөөнийхөн хатуу эсэргүүцэж байгаа. Тэд үүнийг "Кожеговь” компани болон Засгийн газар хоёрын хооронд цаанаа ямар нэгэн асуудлыг далдалсан нууц тохироо хэмээн харж байгаа юм. Ингэж хардах үндэс ч бий. Яагаад гэвэл өмнө нь хууль бусаар сүйдсэн орд газрууд маш ихээр гарч ирж байсан жишээ бидэнд олон шүү дээ. Тиймээс мэдээж байгалийн баялгаа ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулах нь зөв ч, иргэний хөдөлгөөнийхнийг тавьж буй шаардлагыг хамгийн эхэнд авч хэлэлцэх ёстой болов уу.

 

Энэ бүгнээс өөр нэг зүйлийг орхигдуулж хэзээ ч болохгүй. Тэр нь уранаас болж үнэхээр мал, амьтан, хүнд аюул нүүрлээд байгаа юу гэдэг асуудал. Ямартай ч Дорноговь аймгийн Улаанбадрах суманд болсон нөхцөл байдлыг мэргэжилтнүүд уранаас биш сэлээнээс болсон гэж тогтоосон бол Архангай аймагт үүссэн яг ийм асуудлыг нутгийн онцлогтой өвчин гэж тайлбарласан. Нэг талдаа шар нунтаг хүртэл олборлох нь хор, аюулгүй гэж ярьж байгаа ч зарим мэргэжилтнүүд газар дор орборлолт явуулах нь гүний усанд нөлөөх өндөр аюултай хэмээн тайлбарлаж байна.

 

-Кожеговь араа даах уу-

 

УИХ-аар өмнө нь Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай гэсэн маш чухал хууль унаж байсан. Энэ жишгээр ашиглалтын лиценз олгохгүй гэсэн шийдвэр гарвал яах бол. Кожеговь компани энэ эрсдлийг тооцож үзсэн нь гарцаагүй, хэрвээ ашиглалтын лиценз олгохгүй бол 30 жилийн турш ашиг олно гэсэн "мөрөөдөл” нь талаар болох юм. Энэ тухай "Кожеговь” компанийн ерөнхий захирал Тьерри Плэзантаас тодруулахад, тэрбээр "Арева групп нь үйл ажиллагаа явуулдаг бүх улс орныхоо хууль, дүрэм, журмыг янгштал дагаж ажилладаг. Тиймээс "Мон-Атом” Төрийн өмчит компанитай хамтарч байгуулсан "Арева Майнс” компанид Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл орд ашиглах зөвшөөрөл олгох шийдвэрийг гаргах байх гэж найдаж байна” гэсэн ерөнхий хариултыг өгсөн юм. Тэгэхээр  Тьерри Плэзантийн хэлснээс дүгнэхэд орд ашиглах лицензийг олгох нь хэдий нь шийдэгдчихсэн ч байж мэдэх юм.

 

-Монгол Улс ба нөөц-

 

Монгол Улсад ураны ордлын хайгуул судалгааны ажил нийт нутаг дэвсгэрийн 70 орчим хувийг хамарсан байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд зургаан ордыг, эдийн засгийн үр ашигтай 90 гаруй мянган тонн геологийн нөөцийг Улсын эрдэс баялгийн санд бүртгэж авах ажлыг зохион байгуулснаар улсын хэмжээнд 12 ордын эдийн засгийн үр ашигтай 140 гаруй мянган тонн геологийн нөөцтэй болоод байгаа аж. Ингэснээр Монгол Улс тогтоогдсон геологийн нөөцөөрөө дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байгаа юм. Мөн 100 гаруй илрэл 1000 гаруй эрдэсжсэн цэг, цацраг идэвхит гажиг илрүүлж, 1.4 сая тонн ураны таамаг нөөцийг тогтоосон гэсэн судалгаа байдаг.

 

Түүнээс гадна Монгол Улсад хамгийн их нөөцтэй ордоор Зөөвч Овоогийн ордыг нэрлээд байгаа юм. Тус орд газар 54 мянган тонн нөөцтэй бөгөөд Монгол Улсын эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр 2013 онд хэлэлцэж баталсан байна. Зөөвч овоогийн орд нь сүүлийн 10 жилд дэлхий дээр тогтоогдсон эдийн засгийн ач холбогдол бүхий хамгийн том ураны ордуудын нэг болсон юм.

 

Б.Ням

 

Засгийн газар ба уран “олборлогч” Кожеговь
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Монгол Улс нийт экспортолсон нүүрснийхээ 50 хувийг сүүлийн найман жил борлуулсан

  Манай улсын төсвийн орлогын дийлэнх хувийг ганцхан нүүрсний экспорт ...

Өнөөдөр, 10:50
Голомт банк 50 сая ам.долларын ногоон бонд гаргалаа

  Голомт банк олон улсын зах зээлд 5 жилийн хугацаатай, жилийн 8%-ийн ...

Өнөөдөр, 10:20
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Туулын хурдны замын төслийн ажилтай танилцлаа

  Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн ...

Өнөөдөр, 09:54
Эвийн хүчинд бадарсан хөгжил цэцэглэл

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2024 оны 07-р сарын 02-ноос 06-ны өдрүүдэд ...

Өчигдөр, 22:06
Сансрын мөрөөдөл

"Чан Э-6" буцах аппарат сарны алс талаас сарны дээж авч, 06-р сарын 25-ны ...

Өчигдөр, 22:02
Хятад 116 төслийг дэмжиж, ухаалаг хөдөө аж ахуй ”хурдацтай” хөгжиж байна

Сүүлийн жилүүдэд ухаалаг хөдөө аж ахуй нь Хятадын орчин үеийн хөдөө ...

Өчигдөр, 22:00
Дэлхийг гэрэлтүүлэх ”Аз жаргалын зам”

Эртний Торгоны зам нь  эрт үеэс өрнө дорныг холбож, олон мянган ...

Өчигдөр, 21:57
Хятад улс визгүй нэвтрүүлэх бодлогуудыг бүрэн хөнгөлөлттэй хэрэгжүүлж байна

Хятад улс 12-р сарын 17-ны өдөр мэдэгдэл нийтлэж, энэ өдрөөс визгүй дамжин ...

Өчигдөр, 21:55
Макао ”Нэг улс хоёр систем”-ийн амьжиргааны хүчийг харууллаа

  Макао эх орныхоо мэдэлд эргэн нэгдсэний 25 жилийн ой болж буйтай ...

Өчигдөр, 21:52
Гэрээсээ мал хариулах боломжтой уу?

35 настай Дэлхийхонгор бол Өвөр Монголын Шилийнгол аймгийн Баяннуур багийн ...

Өчигдөр, 21:49
Цөлжилтийг зассан ”Хятадын жор” \5\

"Олон ялалт"-ыг хослуулсан "Фотоволтайк цогцолбор" зэрэг фотоволтайк ...

Өчигдөр, 21:46
Мяндсан ширхэг гялтганаж “ноолуурын төв”-г дуурьсуулна

Өвөр Монголын ноолуурын цагаан ямаа зөөлөн ноолуураараа дэлхийг дулаацуулж ...

Өчигдөр, 21:38
Айраг, тараг чимчигнэж “сүүний хөнөг”-ийг бялхуулна

Сүүний хөнөг Элгэн хайраа бид сүүгээр илрүүлдэг Эрх чөлөөгөө бид сүүгээр ...

Өчигдөр, 21:36
2025 оны 01 сарын 04, 16 цаг 04 минут
2025 оны сорилт: Нүүрсний экспортыг 83 сая тоннд хүргэн

 2025 онд экспортыг 83 сая тоннд хүргэнэ гэсэн зорилт тавиад буй. Жил ...

2025 оны 01 сарын 04, 15 цаг 55 минут
Монголд газрын ховор элементийн судалгааны төв байгуулна

 Ашигт малтмал газрын тосны газар, БНСУ-тай хамтран манай улсад ховор ...

2025 оны 01 сарын 04, 11 цаг 29 минут
Байгалийн хийн урсгалыг зогсоосны дараа Словакийн Ерөнхий сайд Украиныг сүрдүүлэв

 Украинаар дамжин Оросын байгалийн хий Европын улсуудад хүрдэг байсан ...

2025 оны 01 сарын 03, 13 цаг 57 минут
Европт хийн үнэ өсжээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны нэгдүгээр сарын 3 /Bloomberg/. Пүрэв гарагт ...

2025 оны 01 сарын 03, 12 цаг 46 минут
Нүүрс, зэсийн үнэ буурсан ч ирэх онд өсөлттэй төсөөлжээ

 Монгол Улс ирэх онд улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд жин дардаг ...

2025 оны 01 сарын 03, 11 цаг 34 минут
Голомт банкны менторшип хөтөлбөрт хамрагдан, борлуулалтын орлогоо өсгөжээ

  Бизнес эрхлэх нь жонглёр тоглохтой ижил, та бүгдийг нэгэн зэрэг ...

2025 оны 01 сарын 02, 13 цаг 51 минут
Голомт банк Global Gender Smart Fund-аас 7.5 сая ам.долларын санхүүжилт татлаа

  Голомт банк эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, эмэгтэйчүүдийн эдийн ...

2025 оны 01 сарын 01, 10 цаг 43 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн мега төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо

  Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын ...

2024 оны 12 сарын 31, 09 цаг 53 минут
“Нүүрс тээврийн жолооч нар ажилгүй болохгүй”

  Гашуунсухайт, Ганц мод боомтын хил дамнасан төмөр зам ...

2024 оны 12 сарын 29, 14 цаг 10 минут
Голомт банк нэгдүгээр сарын 2-нд ажилтнууддаа цалинтай амралт олгоно

  Эх орныхоо хөгжлийн голомт байх эрхэм зорилго дор нэгдэн хамтдаа ...

2024 оны 12 сарын 28, 13 цаг 35 минут
"АI технологи, ногоон хөгжил, хүний нөөцийн шилжилтийг бүх салбарт хийх шаардлагатай"

  Авлигатай тэмцэх 5Ш ажиллагааны хүрээнд хийгдсэн “Шил” ...

2024 оны 12 сарын 28, 13 цаг 23 минут
Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд хуримтлагдсан ашгийг иргэд хүртэж эхэллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Чингис Хаан” Үндэсний баялгийн ...

2024 оны 12 сарын 28, 12 цаг 56 минут
Голомт банк оны шилдэг ААН-ээр тодорч, “Мөнгөн Меркури” цом хүртлээ

 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас энэ жил 27 дах ...

2024 оны 12 сарын 28, 12 цаг 41 минут
Хэний ч хөдөлгөж зүрхлээгүй ураны төсөл Л.Оюун-Эрдэнийн үед л хэрэгжих нь дээ

  Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын байр суурь, “Эрдэнэс ...

2024 оны 12 сарын 27, 20 цаг 59 минут
Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ мега төслүүд гацсан шалтгааныг гадны тусгай албадын нөлөөлөлтэй холбоотой гэв

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд үг хэллээ. ...

2024 оны 12 сарын 26, 13 цаг 16 минут
2024 оны 12 сарын 24, 17 цаг 48 минут
Дэлхийн хамгийн идэвхтэй галт уул дэлбэрч эхэлжээ

 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /USA ...

2024 оны 12 сарын 24, 17 цаг 06 минут
2024 оны 12 сарын 24, 16 цаг 31 минут
Голомт банк “Great place to work - Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжлагдлаа

Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамтын ...

2024 оны 12 сарын 24, 09 цаг 54 минут
Европт хий нийлүүлэхээ зогсооно гэж Катар сүрдүүлэв

 ЛОНДОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /DW/. Хэрэв Европын ...

2024 оны 12 сарын 23, 12 цаг 09 минут
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу

  -Дээд шүүх Н.Алтанхуягийн цагаатгагдсан шийдвэрийг цуцалсан нь ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 41 минут
Нүүрсний үнийг өртөгт нь хүргэж, шинэчлэн тогтоолоо

  Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүчний үнэ, тарифын ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 29 минут
Зэсийн үнэ 0.9 хувиар буурч, $8.95 мянган ам.долларт хүрлээ

    Холбооны Нөөцийн Банк Ирэх Онд Бодлогын Хүүгээ Өмнө ...

2024 оны 12 сарын 20, 14 цаг 37 минут
2024 оны 12 сарын 20, 12 цаг 18 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 36 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 33 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 29 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 25 минут
Үйтэн хуар

[video=] ...

2024 оны 12 сарын 19, 19 цаг 22 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 18 минут
Бид ундны УСНЫ ТӨЛӨӨХ ДАЙНААС зайлсхийж чадах уу!

 Цэвэр усны эрэлт улам бүр өсөж, харин нөөц нь багасаж байгааг ...

2024 оны 12 сарын 19, 19 цаг 09 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 09 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 00 минут
2024 оны 12 сарын 19, 18 цаг 53 минут
Хун галуу

[video=] ...

2024 оны 12 сарын 19, 18 цаг 47 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани