- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Бие даагчдын амыг, амийг барьчихаагvй цагт тэмцсээр байх болно
УИХ-ын бие даагчдын зөвлөл даваа гараг бvрт хийдэг "Монгол хvний төлөө”
мэдээллээ хийв. "Оюутолгойн гурав” гэгдэх болтлоо дэлхийд дээгvvрт орох
асар их баялагтай уурхайгаа Рио-Тинтод тавиад туучихсан өнөөдрийн эрх
баригчидтай чадлаараа тэмцэж байгаа гурав энэ удаа Дубайд болсон
Оюутолгойн далд уурхайн санхvvжилтийн талаар ноцтой мэдээлэл хийсэн юм.
Энэ vеэр Х.Болорчулуун гишvvнээс дараах тайлбар, ярилцлагыг авлаа.
-"Оюутолгойн гурав” энэ удаа ямар шинэ ноцтой, мэдээлэлтэй ирэв?
-Өнгөрсөн тавдугаар сард Бие даагчдын зөвлөлийн гурав, дээр нь Л.Цог,
Б.Бат-Эрдэнэ, Г.Уянга нарын гишvvд Дубайд vзэглэсэн "Оюутолгойн далд
уурхайн санхvvжилтийн төлөвлөгөө” нэртэй маш ноцтой нууц гэрээнийх нь
талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт асуулга тавьсныг манай иргэд мэдэж
байгаа. Энэ асуулгынхаа хариуг бvтэн дөрвөн сарын дараа буюу өнгөрсөн
тав дахь өдөр албан ёсоор авлаа. Vнэхээр тэр нууц гэрээг нь vзээд маш их
харамслаа.
Монгол Улсын Ерөнхий сайд хvн албатаа дагуулчихаад тийм зvйл дээр гарын
vсэг зураад ч явж байх гэж. Яагаад гэвэл Монгол Улс Оюутолгойн
гэрээнээс 30 жил ямар ч цэвэр ашиг хvртэх боломжгvй болчихсон байна. Уг
нь 2009 оны анхны гэрээгээр Монгол Улс Оюутолгойгоос 2021-2023 оноос
цэвэр ашгаа хvртэж эхлэх боломжтой байсан юм. Гэтэл Оюутолгойн далд
уурхайн 1.5 тэрбум ам. долларыг дөрөв дахин ихэсгээд 6.2 тэрбум ам.
доллар болгочихлоо.
Анхны гэрээнд тусгагдсан 1.5 тэрбум ам. долларыг манай судлаач эрдэмтэд
"Хэтэрхий их байна” гэдэг байсан чинь өнөөдөр Ч.Сайханбилэг тэр мөнгийг
дөрөв дахин ихэсгэчихээд ирсэн байна. Хөрөнгө оруулалтын зардал
нэртэйгээр Оюутолгойн зардлыг хvний санаанд оромгvйгээр өсгөчихлөө.
Зөвхөн энэ балагтай гэрээнээс болж Монгол Улс 2037 оноос нааш
Оюутолгойгоос цэвэр ашиг хvртэх боломжгvй болсон. Vнэхээр туйлын
харамсалтай байна. Монгол Улс гэрээний vргэлжлэх 30 жилд ямар ч цэвэр
ашиг авч чадахгvй.
-Одоо ч Оюутолгойн орлого, зарлага ойролцоогоор тодорхой болоогvй гэлцэх юм?
-Орлогыг нь хянах, ойролцоогоор тогтоох боломжгvй. Оюутолгойн нийт
борлуулалтыг цаасан дээр 10 хувь гээд биччихдэг боловч өр зээл, хvvгийн
хvvгээ төлж, суутгал тооцуулаад Монголчууд ердөө тавхан хувийг хvртэж
байгаа. Товчхондоо энэ байдлаараа 2037 он хvртэл явахаар болчихлоо. Ер
нь ямар эрх баригчид ийм ажил хийж, ингэж Монгол Улсын нийт ард тvмний
баялгаар гараа угааж болдгийг ойлгохгvй байна. Харсаар суугаад алт, зэс,
мөнгө гээд дэлхийд тэргvvлэх хэмжээний энэ их баялгаа Рио-Тинтод сул
алдчихаад байхад эрх баригч АН-ын гишvvд яагаад эсэргvvцэл vзvvлэхгvй,
таг дуугvй сууцгаагаад байна вэ.
-УИХ дахь "Шударга ёс” эвслийнхэн Оюутолгойн 51 хувийг
Монголчуудад эзэмшvvлнэ гэж итгэлтэй ярьцгааж байсансан. Тэр ч сураггvй
болсон уу?
-За яах вэ, 51 хувь болгох нь ч яах вэ. Монголын говьд булаатай байгаа
энэ их баялгаа ингээд сул алдаж байгааг бид хэрхэвч зөвшөөрөхгvй.
"Шударга ёс” эвслийн бvлгээс Г.Уянга, Ч. Улаан, Д.Тэрбишдагва гурав л
Оюутолгойн талаар хатуухан шударга vг хэлдэг. Аргагvй бидний хvч
мөхөсдөж, цөөдөж байна. Нөгөө сvрхий ард тvмэнтэйгээ хамт гээд байсан
МАН бол сонгуулийнхаа шоуг хийгээд юу яасан Оюутолгойтой манатай байгаа.
Баахан зардал гаргаад аймгууд руу явж шоу зохион байгуулж байхаар
Монголчуудыг хэдэн арван жилээр нь өлхөн тэжээчих Оюутолгойн талаар vгээ
хэлээч, дуугараач ээ.
-Хаврын чуулганы хаалтаар МАН-ын бvлгийн дарга С.Бямбацогт Оюутолгойн талаар дvгнэлт гаргаж байгаа гэж байсансан?
-Уг нь тэгж дуугарч л байсан. Гэтэл тэд их завгvй байгаа юм байлгvй,
одоо хvртэл дvгнэлтээ гаргасангvй. Ерөөсөө АН, МАН, бусад намд байгаа
хvмvvс албан тушаал, хөрөнгө мөнгөнд хvлэгдэж дууссан байна. Аль нэг
яамдын сайд, Төрийн нарийн бичгийн даргад барьцаалагдаж, хэтэрхий ард
тvмнээсээ тасарч болохгvй шvv дээ. УИХ дахь нам эвслvvд ойрын vед
Оюутолгойн талаар vгээ хэлж, vзэл бодлоо илэрхийлэх ёстой гэж бодож
байна.
-Оюутолгойг улстөржvvлснээр ихээхэн цаг хугацаа, хөрөнгө мөнгө алдсан гэдэг. Энэ талаар та нар өөр бодолтой юмаа даа?
-Оюутолгойг битгий улстөржvvлээд бай, цаг хугацаа алдаад байна гэж
дайрч, давшлаад байдаг хvмvvс одоо vгээ хэлээч ээ. Тэгж ярьвал эрх
баригчид өөрсдөө Монгол Улсын Татварын байцаагчдын Монгол Улсад төлөх
ёстой гэж тогтоосон 130 сая төгрөгийн актыг хөрөнгө оруулагчдын өмнө
буун өгөх байдлаар 30 сая болгож л байсан. Тэр ч байтугай өнгөрсөн
гуравдугаар сард Улсын дээд шvvхийн хяналтын шатны захиргааны хэргийн
шvvх хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шvvхийн шийдвэрийг
хэвээр vлдээхээр болж, Оюутолгой компани татварын байцаагч нарын актын
дагуу 345 тэрбум төгрөг дахин төлөхөөр болсон. Одоо тэр торгуулийг бас
дахиад битгий бууруулчихгvй л байгаасай.
-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг та хэдэд хандаж "Бөөсний vлгэр битгий яриад бай” гэсэн. Энэ ер нь юу гэсэн vг вэ?
-Тэр хvн Оюутолгойг бөөсний онигоотой жишиж байгаа хэрэг л дээ.
Оюутолгой бол Монголчуудын хувьд бөөсний vлгэр байтугай дэлхийд хvлээн
зөвшөөрөгдсөн асар их баялагтай орд. Энэ том ордоосоо хууль ёсны баялгаа
хvртэж чадахгvй, улам л шулуулж, мөлжvvлсээр байгаа нь vнэхээр
харамсалтай. Бие даагч бид гурав Оюутолгойн төлөө vгээ зоригтой хэлсээр
байна. Бидний амыг, амийг барьчихаагvй цагт тэмцлээ зогсоохгvй.
-Хэвлэл мэдээлийн зvгээс та бvхний мэдээллийг цаг тухайд нь ард
тvмэнд хvргэдэг. Бидний хамтын ажиллагаанд та гурав ямар сэтгэгдэлтэй
явдаг бол?
-Улс орон, ард тvмнийхээ язгуур эрх ашгийн төлөө бид улам сайн хамтарч
ажиллах ёстой. Гэтэл эрх баригчид та бvхний амыг барьж, vзэгний vзvvрийг
мохоож байгаа. Та нарын ард байдаг хэвлэл мэдээллийн vзэдтэй "Хаалтын
гэрээ” байгуулж, та нарын гарыг мухарлаж байгааг сайн мэднэ.
Монголчуудын бидний ард Оюутолгой, Тавантолгой гэсэн том эрх ашиг зогсож
байгаа. Бид том эрх ашгаа ор тас орхиж ийм өчvvхэн, увайгvй байж
болохгvй. Сая Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн чуулганы хуралдаан дээр ямар
зан авир гаргаж байгааг харуулах гэхэд зарим телевиз шуудхан "Хэрэггvй”
гэж байна. Хэвлэл мэдээлэл бол маш хvчтэй салбар.
Гэтэл улс орныхоо язгуур эрх ашгаас урваж, эрх баригчдын халаасанд
битгий гvйж ороод байгаач ээ гэж л хэлмээр байна. Бид ийм өчvvхэн, зориг
зvрхгvй байж сайхан амьдрал мөрөөдөөд яах вэ дээ. Бидэнд байгаа
мэдээллээр гол гол хэвлэл мэдээллийн байгууллагуудтай "Хаалтын гэрээ”
байгуулж бие даагчдын мэдээллийг огтхон ч гаргаж болохгvй гэсэн л юм
билээ. Сэтгvvлчид та бvхэн л бидэнтэй хамт байж, биднийг дэмжихгvй бол
бид гурав төрийн энэ хvчирхэг араа шvдийг яагаад ч дийлэхгvй шvv дээ.
Гадны хөрөнгө оруулалт нэрийн цаана Монголын баялгийг хэдхэн жилийн
дотор зөөж барах, гадна дотныхон нийлсэн маш хvчирхэг олигархиудын
хуйвалдаан яваад байна. Хэзээ нэгэн өдөр эд нартай хариуцлага тооцох
сонгууль өгнө шvv дээ. Ийм хvмvvсийг сонгож гаргаад байдаг нь бид бvхний
буруу.
-Өнөөдөр ер нь Монгол Улс гадны хөрөнгө оруулагчдад хэдэн тэрбум ам. долларын өртэй болсон бол?
-Энэ бол vнэхээр сэтгэл эмзэглvvлсэн асуудал. Өнөөдөр Монгол Улс 21
тэрбум ам.долларын өрөнд орчихоод байгаа. Цалин тэтгэвэр нэмэх нь битгий
хэл хасах тухай ярилцаж эхлээд байна. Ард тvмэн 40 их наяд төгрөгийн
өртэй. Гэтэл 2009 онд Оюутолгойн анхны гэрээг байгуулж байхад бид өргvй
байсан.
-Сvvлийн vед Ц.Даваасvрэн гишvvн та хоёрыг МАН-д элсэж,
Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулаад өөрсдөө сайд болох гэж байгаа
гэсэн яриа яваад байна. Энэ талаар та хэлэх вэ?
-Энэ ор vндэсгvй цуурхал ч юмуу марзагнал маягийн зvйлээ тарааж байгаа
хvмvvсээс нь очиж асуусан нь дээр. Огт тийм зvйл байхгvй. Vvнийг би
хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Эх сурвалж:"Өглөөний сонин"
Бие даагчдын амыг, амийг барьчихаагvй цагт тэмцсээр байх болно
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани