Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монгол хүн хониныхоо зунгагнаас салсан цагт хөгжил дэвшилд хүрнэ

Дэлхийн хөгжил дэвшил, техник технологийн түүхэн эрин үед монголчууд бид дэндүү хоцрогдмол, бүдүүлэг аж төрцгөөж байна. Мэдээллийн хурд санаанд багтамгүйгээр өндрөө авч, хүмүүний оюун ухаанаас ундарч буй танин мэдэхүйн шинэ шийдэл-нээлтүүд цаг минутаар хэмжигдэн ар араасаа давалгаалж байхад монгол хүн хониныхоо зунгагтай зууралдаж байна. Соёлт хүн төрөлхтөн аз жаргалтай, амар амгалан, иргэнээ жинхэнэ утгаар нь хайрласан хүнлэг нийгмийг хамтдаа бүтээж буй.

Гэвч Азийн Монголыг нүүдлийн мал аж ахуй нь тэр дундаа хонин сүрэг нь хоцрогдмол, бүдүүлэг, өрөвдмөөр харагдуулаад байгаа юм. Хонь гэдэг амьтан монгол хүнтэй их адилхан санагддаг. Ухаандаа бор, шар нүдтэй. Номхон, томоотой. Харин манайхаас өөр улс оронд хонийг үнэндээ тоодоггүй. Мэдээж хүнсэндээ хэрэглэнэ. Гэхдээ сүүлийн үед Европын болоод өндөр хөгжилтэй орнууд хонины махыг холестерин ихтэй гээд огт идэхээ больсон. Орчин үеийн шинжлэх ухаан тэгж нотолсон учир бараг л дэлхий нийтээрээ хонины махнаас татгалзсан. Монголчууд бид нэгэн хэвийн амьдрал, хэв загвараасаа салдаггүй, сэтгэлгээгээ өөрчлөх дургүй болохоор холестеринтой махаа "Монгол хүний биед сайн, олон жил идсээр ирсэн. Муу юм болоогүй” хэмээн өөрсдийгөө зөвтгөн идэж, өдөр тутмынхаа хоол хүнсэндээ түлхүү хэрэглэдэг.

Үүний уршиг нөлөө байлгүй, сүүлийн үед монголчуудын дунд сахарын өвчлөл ихэсч, хүний гол эрхтэн болох зүрх судсанд шууд нөлөөлөх болсон. Анагаах ухааны нэртэй эрдэмтэд, зүрх судас болоод чихрийн шижингээр дагнасан эмч нар энэ тухай амаа цангатал ярьж байгаа. "Манай иргэд холестерин, ханасан өөхний хүчил ихээр агуулсан хоол хүнс өдөр тутам хэрэглэх болсон нь зүрх судасны өвчлөлд гол нөлөө үзүүлж байна” гэж анагаах ухааны доктор, зүрх судасны их эмч Н.Одгэрэл хэлснийг жишээ болгоё. Мөн "Холестерин ихээр агуулдаг гээд гадныхан хонины махыг хүнсэндээ хэрэглэхээ больсон. Харин манайх л хэрэглээд байгаа юм” хэмээн мастер тогооч Н.Батчулуунаас аваад мэргэжлийн, салбар бүрийн хүмүүс санаа бодлоо хэлсээр ирсэн.

Монгол хүн холестериноор баялаг хонины махаа идсээр наслалтын хувьд жараас хол хэтрэхгүй байгаа нь хатуу үнэн юм. Соёлт хүн төрөлхтөн өнөөдөр хоол хүнсэндээ далайн бүтээгдэхүүн, үхэр, гахай,тахианы мах хэрэглэж дундаж наслалт нь наяас дээш үзүүлэлттэй байгаа. Зөвхөн хоол хүнсний хэрэглээнээс анзаарахуйд Монгол болоод гадны улс орнуудын иргэдийн ахуй амьдрал ямар том зөрүүтэй гэдэг нь хэнд ч ойлгогдохоор. Монголын тал нутгаар дэлхэн бэлчээрлэж буй хонин сүргийн мах нь ийнхүү зүрх судасны өвчлөлийн гол эх үүсвэр юм байна. Бусдаар ямар ашиг нөлөөтэй билээ гээд бодъё л доо. Ноосыг нь аваад үзье. Нэг килограмм ноос зах зээлд ердөө 300-400 төгрөгийн үнэ хүрч байгаа. Хуучин цагт ноосны үүлдэр угсаа гээд сүрхий яригддаг байсан. Одоо бүр чимээгүй болж. Арав гаруй жилийн өмнө буюу 2003 оны Засгийн газрын "Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-т нарийн, нарийвтар ноост хонины тоо ерэн оныхтой харьцуулахад 82-89 хувь хүртэл буурсан. Орхон, Ерөө, Жаргалант, Сүмбэр үүлдрийн ноосны чиглэлийн хонь үлэмж хэмжээгээр цөөрснийг тэмдэглэсэн байдаг.

Ноос нь үнэгүй, дээрээс нь арьс нэхий нь (2000 орчим төгрөг) үнэгүй. Тэгэхээр Монголын нутагт хамгийн ихээр тархан оршиж байгаа хонь юугаараа үнэ цэнтэй болж байна вэ. Ямар ч үнэ цэнгүй байгаа биз дээ. Хэнд, юунд хэрэгтэй гэж бид хонийг үй түмээр нь өсгөн үржүүлэх болов. Өнгөрсөн оны мал тооллогоор Монгол Улс 23.2 сая толгой хонь тоолуулсан. Өмнө оныхоос 3.1 сая толгойгоор өссөн гэх мэдээ гарсан. Энэ жил бас л тийм хэмжээнд өссөн байж таарна. Ингээд бодохоор манайд хонь гэдэг амьтан арай дэндмээр, хэтэрхий олон байна. Тоо толгойг нь багасгаж, үүлдэр угсааг нь сайжруулан цөөрүүлэх хэрэгтэй болжээ. Холестерин ихтэй, хүний биед хор болж байгаа махыг сүүлэнд нь шингээх, хуучны ууцан сүүлт гэдэг шиг тийм үүлдрийн хонийг бий болгох нь зүйд нийцнэ.

Дэлхийн улс орнуудад сурч боловсорсон, багагүй хугацаанд ажиллаж амьдарсан, хөгжил дэвшлийн түүчээ соёлт нийгмийг үзэж бахадсан хүмүүс Монгол нутагт буухад шууд л хонины зунгаг үнэртдэг гэдэг. Тал нутгийн салхи савир, хөндий хээр, ус голоос хонины шээс шингэг, шавхай үнэндээ нэвт шувт ханхлах нь ойлгомжтой шүү дээ. Дээрээс нь жилийн дөрвөн улиралд хараа салгалгүй хонио дагасан малчид нэг л аз жаргалгүй, гиюүрсэн, гансарсан, уйтай харагдах нь бий.

Өөрсдөд нь жаргаад байгаа юм шиг санагддаг байх. Гэвч тэд хэзээ ч аз жаргал гээчийг амсдаггүй. Аз жаргалтай байхын эх үндэс нь сэтгэлийн амар амгалан юм.

Малынхаа хойноос сөртөн сөнөөстэй мөнхөд харуулдаж, олон малтай хэмээн бусдад ад үзэгдэж, гол төлөв ганц гэрээрээ ганьхарч яваа хүмүүст сэтгэлийн амар амгалан гэж яаж ч байх билээ дээ.

Малчдын гансармал, уйтай, жаргалгүй дүр төрхийг эрүүл саруул нүдээр харж, ухаалгаар тунгаахад монголчууд бид чинь малтайгаа зүй бусаар харьцдагаас болоод малын хараал хүрсэн юм биш байгаа гэх бодол төрдөг юм. Тэгж бодох шалтаг шалтгаан захаасаа аваад байна. Жишээлбэл, манай малчид хонио тэжээлээр бэлтгэн дулаан оромжинд байлгадаггүйгээс хэдэн саяар нь хөлдөөж, осгоож, өлсгөж алдаг. Амьтныг амьдаар нь хөлдүүс болгон, харсаар байтлаа өлсгөж ална гэдэг хүн төрөлхтний энэрэнгүй хүнлэг нийгэмд хамгийн харгис зүйл. Амьтны амь хариуцаж буй гэдгээ ухамсарлан үүрэг хариуцлага хүлээж сураагүй учир өвөл, хаврын өвс тэжээлийг сайтар базаана гэж үгүй. Хахир өвлөөр хэдэн малдаа ёр юм шиг хатуу ханддаг нь хачирхалтай. Мөн идэр есийн тэсгим хүйтэнд урдаасаа онгорхой, салж унах гэсэн хэдэн саргар хашаа бүхий хөлдүүс оромжинд малаа амьдаар нь хатаадгийг үнэндээ ойлгодоггүй. Битүү модон хашаа янгинатал бариад өгчихөж яагаад болдоггүй юм бол.

За тэгээд адуу сургана гэж амьдын там бий. Чихийг нь тас мушгиад, хамар уруулыг нь дарвайтал цорводоод, дөрвөн мөчийг нь тэлээд, амыг нь урж цуу цуу татаад, хэдэн талаас нь тархи толгойгүй нүдэж байж уналганд сургадаг. Амьтныг амьтан болгож "шок”-нд оруулж байж сая эрхшээлдээ оруулна. Үхрийг хөллөгөөнд сургахдаа мөн ялгаагүй. Хамрыг нь цуу татан дөрлөөд, нойтон хусан мунаар хавирга, нурууг нь хуга цохиж байж номхруулж авдаг. Гэтэл бусад улс оронд, соёлт нийгэмд тэс өөр байх юм. Адуу малтайгаа бүр унага, тугалнаас нь найзалж нөхөрлөх юм. Нялх унаганаасаа найзалж нөхөрлөсөн, илүүлж таалуулсан адуу эзнийхээ хамгийн дотнын найз нь юм шиг араас нь даган шогшиж, хүзүү толгойгоо өгч, ээнэгшин эрхэлнэ. Монголтой адилхан адуу мал шүү дээ. Манайхны адуу бол эзнээсээ сулрангуутаа дайснаасаа зугтаж байгаа юм шиг хар эрчээрээ алга болдог. Бараа сураг нь үзэгдэхгүй болно. Ингэж монголчууд малдаа дарангуйлагчаар хандаж, амьдаар нь хөлдүүс болгон тамласны эцэст малын хараал хүрсэн юм биш байгаа даа.

Дэлхий нийтээрээ глобалчлагдаж буй хөгжил дэвшлийн эрин үед бид бусад улс орнуудын адил аз жаргалтай, аливаад санаа зовох зүйлгүй урт удаан насалж, сайн сайхан амьдармаар байна. Тийм цаг нэгэнт ирсэн. Аз жаргалтай, хөөр баяртай тэгш дүүрэн амьдрахын тулд бид тамын малнаасаа, ялангуяа шивтэр шээг, зунгаг ханхалсан хониноосоо салах хэрэгтэй. Тэгж байж хөгжил дэвшилд хүрнэ. Сэтгэл амар, нуруу тэнэгэр амьдарна. Малын буян ирнэ гэж хичнээн жил ярив, одоо больё. Дээр өгүүлсэнчлэн тоо толгойг нь эрс багасгаж, үүлдэр угсааг нь сайжруулан суурин аж ахуйд шилжих нь хамгийн зөв зам болоод байна. Цаг үргэлж араас нь харуулдан ганьхарч, сэтгэлийн хар тамд унаж, өвлийн тэсгим хүйтэн хаврын шуурганд хамт осгож буяныг нь эдлэх шив дээ "Ам тостдог мал амь тасддаг болжээ” гэж Монголын нэрт нийтлэлч Жамбалын Гангаа нэгэнтээ бичиж байсан. Үнэхээр амьдын там болсон мал ам тостох биш, амь тасддаг болсон.

Н.Гантулга

Монгол хүн хониныхоо зунгагнаас салсан цагт хөгжил дэвшилд хүрнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

Өчигдөр, 15:35
Өчигдөр, 12:50
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

Өчигдөр, 12:49
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

Өчигдөр, 08:57
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

Өчигдөр, 08:22
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани