- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Тусгай хамгаалалттай газруудыг тусгайлан хамгаалж чаддаг уу
Өнөөдөр Монгол Улсын нийт газар нутгийн 17.4 хувь нь тусгай хамгаалалтай. Үүнийг цаашид 30 хувьд хүргэх бодлогыг БОАЖЯ баримталж буй. Тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг жилээс жилд нэмэгдүүлсээр байгаа нь сайн боловч улс тусгай хамгаалалтад авсан газар нутгаа үнэхээр тусгайлан хамгаалж чадаж байна уу гэдэг асуултад хариулт нэхэх цаг өнөөдөр болжээ.
Хүннүгийн булш гацууртын алтнаас үүдээс өнөөдөр Ноён уулыг бүхэлд нь Тусгай хамгаалалтад авах талаар яригдаж эхэлж буй. Иргэний нийгмийнхэн өнгөрсөн долоо хоногт "Ноён уулын бүс нутгийн түүхийн дурсгалт газрыг дэлхийн өвд бүртгүүлэх, хадгалж хамгаалахад тулгамдаж байгаа асуудал” сэдэвтэй онол практикийн бага хурал хийсэн бол БОНХАЖЯ-наас зохион байгуулж буй Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний IV чуулган өнөөдөр эхэллээ.
Үүнтэй холбогдуулан Тусгай хамгаалалтай газар нутаг дахь хамгаалалт, хяналтын асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулахыг хүслээ.
Ангилал тус бүрээрээ хамгаалалтын дүрэм, дэглэм нь өөр өөр байдаг бөгөөд бидний хамгийн сайн мэдэх Богдхан уул бол Дархан цаазтай газар нутгийн ангилалд багтдаг.
Дархан цаазтай газар нутгийн хамгаалалтын болон хязгаарлалтын бүсэд хуулиар олгогдсон тусгай зөвшөөрлөөс бусад үйл ажиллагаа, тухайлбал газар хагалах, ухах, өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангийн барилга байгууламж барих, зохих зөвшөөрөлгүйгээр мал бэлчээрлүүлэхийг хүртэл хориглосон байдаг аж. Гэтэл өнөөдөр энэ хуулийн зүйл, заалт бидний хамгийн сайн мэддэг Богдхан ууланд хэрэгжиж чадаж байгаа бил үү.
Их тэнгэрийн ам, Бага тэнгэрийн ам, Төр хурахын амаас эхлээд Богдхан уулын ам бүхэнд шахуу хаа сайгүй газар ухаж барилга, байшин барьж, нийслэлийнхний суурьшлын бүс болсоор байгаа. Тэр тусмаа хавар, намартаа хүн бүр шахуу шуудай үүрч, самар жимсэнд явж, зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүйгээр аялж, зугаалж, байсхийгээд л түймэр тавьдаг нь тусгай хамгаалалттай энэ уулаа төр, засаг тусгайлан хамгаалж чадахаа больсныг харуулсаар байна.
Богдхан уулын хамгаалалтын захиргаа гэх бүхэл бүтэн төрийн байгууллага энэ уулыг хамгаалдаг. Гэтэл өнөөдөр байдал ийм байгаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль амьдралд хэрхэн хэрэгжиж буйн ойрын жишээ болж байна.
Улсын тусгай хамгаалалтад авсан газар нутаг Монгол орны өнцөг булан бүрт бий.
Улсын тусгай хамгаалалтад авсан газар нутаг Монгол орны өнцөг булан бүрт бий. Хөвсгөлийн Улаантайга, Хөвсгөл нуур, Говийн Их, Бага дархан цаазат газар, Хан Хэнтийн дархан цаазат газар гээд Монгол орны дөрвөн зүг найман зовхист орших тусгай хамгаалалттай газар нутагт байдал өнөөдөр ямар байна вэ?
Монгол Улс байгаль орчноо хамгаалах гэж өргөн уудам газар нутгийнхаа гуравны нэгийг тусгай хамгаалалттай болгох бодлого баримталж буй.Учир нь уул уурхай эрчимжсэн сүүлийн хэдхэн жилийн дотор уудам дэлгэр олон сайхан газар нутаг хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаа болон алт дагасан нинжа нарын нүүдлээс болоод сүйдэж, сүйрсэн. Улсын тусгай хамгаалалттай газар нутгууд хүртэл алтны дайрлагад өртсөн хэд хэдэн удаагийн гашуун түүх бий.
Өвөрхангай аймгийн Гурвансайханы Сэврэй, Баян сум, Мянган угалзын цэцэг, Их богдын байгалийн тусгай хамгаалалттай газруудад хууль бусаар алт олборлосон тохиолдол гарсан. Тухайн үед холбогдох байгууллага нь олборлосон алтыг хураагаад 20 мянган төгрөгөөр торгох л хариуцлага тооцож байжээ.
Мөн дөрөв, таван жилийн өмнө Хөвсгөлийн Улаантайгад алтны судал илэрч, 3,000- 4,000 нинжагийн хөлд хэдхэн хоногийн дотор сүйтгэгдэж байсныг санаж байна.Машин тэрэг байтугай явган хүн ч очиход бэрх энэ тайга алтны судал илрэх хүртлээ хүний хөл хүрэшгүй онгон дагшин газар нутаг байлаа. Тиймдээ ч байгалийн гайхамшигтай онгон дагшин байдлыг хойч үедээ хадгалж, үлдээхийн тулд тусгай хамгаалалттай газар нутаг болгож байлаа.
Гэтэл алтны жоохон судал илэрсэн төдийд шүдээ хүртэл зэвсэглэсэн хэдэн мянган нинжа тайгын гүнд очоод хоёр, гурван га газрын битүү моддыг хэдхэн хоногийн дотор арзайж хэрзийсэн хожуул, хаа сайгүй ухсан нүх, овоолсон шороо болгоод зогсохгүй, алдарт Енисей мөрний гол цутгал Тэнгисийн голын эх болох Ногоон голын амийг таслахаа шахсан удаатай.
Ийм тохиолдолд хичнээн тусгай хамгаалалттай газар байгаад ч тэнд хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй нинжа нарыг тараах, хорь, гучин мянган төгрөгөөр торгохоос өөрөөр тооцох хариуцлага эрх зүйн зохицуулалт өнөөдөр манайд алга. Ийм байхад алт илэрсэн тусгай хамгаалалттай газруудаа төр хамгаалж чадна гэсэн баталгаа байна уу. Сүүлийн үед бас нэгэн жишээ Ноён уул болоод байна.
Ноён уул нь Хэнтийн нурууны үргэлжлэл, олон бэсрэг уулсаас бүрдсэн. Сэлэнгэ аймгийн Мандал сум, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрийг дамнасан том нуруу. Өнгөрсөн зууны эхээр оросын геологич энэ уулын Сүжигт, Зурамт, Хужиртын амнаас Хүннүгийн булшийг нээж олсноор өнөөдөр Ноён уул Монголын төдийгүй дэлхийн археологийн түүхэнд тэмдэглэгдсэн.
Дээрх Хүннүгийн булш илэрсэн Ноён уулын өвөр талын Сүжигт, Хужирт, Нурамт гэх гурван амын 129 га газрыг ШУА-ын Түүх, археологийн хүрээлэнгийн хүсэлтээр Засгийн газар 2012 онд улсын тусгай хамгаалалтад авч, 2014 оны 10 дугаар сард ЮНЕСКО-гийн шинжээчид Монголд ирж Дэлхийн өвийн урьдчилсан жагсаалтад бүртгэсэн. Гэвч Ноён уулын хойд талын Гацууртын аманд буй алтнаас болоод төр засаг, иргэний хөдөлгөөнүүдийн дунд өнөөдөр үл ойлголцол үүсээд байна.
Ноён уулыг бүс нутгаар нь тооцвол Хэнтийн нурууны үргэлжлэл, олон бэсрэг уулсынхаа хамт 650 орчим км газар нутгийг эзэлдэг талаар ШУА-ын Түүх, археологийн хүрээлэнгийн археологчид мэдээлж байсан. Энэ том газрыг Тусгай хамгаалалтад оруулбал өнөөдрийн маргааны гол төв болоод байгаа Гацууртын ам болон бусад 20 ам, тэдгээрийн эргэн тойронд буйалтны лиценз олгогдсон талбай бүгд Тусгай хамгаалалтай болно.
Өнөөдрийн байдлаар тэнд14 компанийн алтны ашиглалтын 23 лиценз хүчин төгөлдөр хэвээр байгааг АМГ-ын мэдээллээс харж болохоор байна. Тэд мэдээж бүгдээрээ олон жил хөрөнгө мөнгөө зарж, хайгуул судалгааны ажил хийсний үр дүнд ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан байж таарна.
Гацууртын хувьд бол алттай холбоотой бүх мэдээлэл нь ил болж,нинжа нар ч эхнээсээ халдаад орчихсон. Ийм үед Ноён уулыг бүхэлд нь тусгай хамгаалалтад авах тухай яригдаж буй нь цаашид Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийг сайжруулах, хэрэгжилтэд хатуу хяналт тавихыг хүссэн ч үл хүссэн ч шаардахаас аргагүй болоод байна. Тэртусмаа Гацууртын амын тухайд алтны асуудлыг нь юуны түрүүнд шийдэлгүйгээр Тусгай хамгаалалтад оруулсан тохиолдолд хууль үйлчилдэггүй хүн сүрэг хэмээн нэрлэгддэг "нинжа”нар Гацууртын амын алтыг төдийгүй Тусгай хамгаалалтад орсон "Хүннү”-гийн булш бунхан бүхий газрыг сүйтгэхгүй гэсэн баталгааг хэн өгөх вэ?
Магадгүй хийрхэл, улстөржилтөд автсан иргэний хөдөлгөөн, эх орончийн дүр эсгэсэн тэмцэгчдийн шахалт шаардлагаар УИХ, Засгийн газар үүнийг үл тооцон асуудлыг шийдвэл Ноён уулыг тусгай хамгаалалтад аваад ч Хүннүгийн булш , Ноён уулын ар, өвөрт байгаа алтыг хамгаалж үл чадах нь хэдхэн хоногийн өмнөх нинжа нарын нүүдлээс тодорхой харагдлаа.
Өнөөдөр биш ч маргааш Ноён ууланд Улсын тусгай хамгаалалттай ч алтаа ухуулж, байгалиа сүйтгүүлсэн Улаантайгын эмгэнэл, дэлхийд данстай дархан цаазат Богдхан уулыг улаан нүүрэн дээр минь ухаж төнхөж, нүхэлж сүвэлж хуулийг гууль болгож буй гашуун түүх давтагдахыг үгүйсгэх аргагүй юм.
Сүүлийн үед төр засаг нь Тусгай хамгаалалттай уул хайрханууддаа төрийн тахилгын зан үйлийг хийдэг болсон.
Сүүлийн үед төр засаг нь Тусгай хамгаалалттай уул хайрханууддаа төрийн тахилгын зан үйлийг хийдэг болсон. Хамгийн сүүлд л гэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Богдхан уулын тэнгэрийг тахих ёслол үйлдсэн бол иргэний хөдөлгөөнийхөн Ноён ууланд олон улсын бөө нарыг аваачиж бөөлүүллээ. Энэ мэт шашны зан үйл хийснээр Тусгай хамгаалалттай газар нутаг "хамгаалагддаг” бол төр засаг шийдвэр гаргаж, тусгай хамгаалалтад авах хэрэг байна уу?
Ноён уулын Гацууртын ам хэрэвзээ алтгүй байсан бол тусгай хамгаалалтад авсан, аваагүй хэн ч өнөөдрийнх шиг тийш шуналын нүд чилээхгүй, Ноён ууланд өвөг дээдсийн булш бунхан байдаг эсэхийг ч мэдэхгүй байх байлаа.
Хүннүгийн булш бүхий Ноён уулын өвөр амуудыг Улсын тусгай хамгаалалтад аваад бараг гурван жил өнгөрсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл тэр үнэт олдвор түүх дурсгал бүхий газар нутгийг газрын зурган дээр улаанаар "хашсанаас” өөр юу хийв?
Ноён уулнаас олдсон гол олдворууд болох булш бунхан, түүхэн дурсгал, янз бүрийн олдворуудыг оросууд 100 гаруй жилийн өмнө нээж олоод Орос руу зөөгөөд явсан. Одоо алдарт Эрмитажийн музейд хадгалж, хамгаалдаг гэсэн. Бүрэн бүтнээрээ байгаа эсэхэд манай холбогдох байгууллагууд анхаарал тавьдаг байлгүй. Хэдэн жилийн өмнө "Батаар” динозаврыг Америкаас эх оронд нь сүр дуулиантай авчирч чадсан шигээ өвөг дээдсийнхээ булш, бунхан, түүхэн дурсгалыг эх орондоо авчирья гэвэл Оросууд дургүйцэхгүй л байх.
Тэгээд гадна, дотныхныг омогшуулж бахархуулах "Хүннүгийн цогцолбор” –ыг Ноён ууландаа байгуулья. Хэрэв ингэж чадвал Улсын тусгай хамгаалалтад авч, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн урьдчилсан жагсаалтад бүртгүүлсэн Ноён уулын төдийгүй Монгол Улсын Тусгай хамгаалалттай нийт газар нутгийн үнэ цэнэ улам нэмэгдэнэ.
Цаашид Тусгай хамгаалалттай газар нутгуудаа баялгийн сүүдрээс хамгаалахын тулд цаасан дээр улаан гортиг татан харж суух биш, хуулийн дагуу тусгайлан зөвшөөрөгдсөн зөв зохистой үйл ажиллагаа явуулж, эргэлтэд оруулах цаг болжээ. Тусгай хамгаалалтад авна гэдэг тусгайлан хашихын нэр биш шүү.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||