- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Автобензин, дизелийн түлшинд ногдуулдаг гаалийн албан татварыг нэмснээр 77 тэрбум төгрөг төвлөрүүлнэ
Дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийн савлагааг зохицуулж дотоодын автобензин, дизелийн түлшний үнийг тогтвортой байлгах, цаашлаад өргөн хэрэглээний барааны үнийг өсөхөөс сэргийлж автобензин, дизелийн түлшний хилийн үнээс хамааруулан онцгой албан татвар, гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын хувь, хэмжээг Засгийн газар тухай бүр тогтоодог. Ингэхдээ УИХ-аас баталсан 1-5 хувийн хязгаарт багтаан хэлбэлздэг.
УИХ-аас олгосон эрхийн дагуу автобензин, дизелийн түлшний хилийн үнэ өсөх үед Засгийн газраас шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагааг зохих түвшинд хадгалан, дээрх татваруудыг бууруулдаг байв. Харин хилийн үнэ буурахад татваруудыг нэмэх зохицуулалтыг тухай бүр хэрэгжүүлж байсны үр дүнд дотоодын зах зээл дэх үнийн огцом өөрчлөлтийг сааруулан, харьцангуй тогтвортой түвшинд хадгалж ирсэн.
Хамгийн сүүлд Засгийн газрын 65 дугаар тогтоолоор автобензин, дизелийн түлшинд ногдуулдаг гаалийн албан татварын хувь хэмжээг "1” хувь байсныг "5” хувь байхаар байхаар тогтоосон юм. Ийнхүү татварын хувь хэмжээг тогтоолд заасан хамгийн дээд дүнгээр тогтоосон ч хилийн үнийн бууралтын улмаас шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагааны түвшин дунджаар 10 гаруй хувиас давжээ.
Өнгөрсөн оны сүүлийн хагас жилээс эхлэн дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ тогтмол буурсан. Үүнийг дагаад ОХУ-аас импортоор авдаг автобензин, дизелийн түлшний хилийн үнэ төлөвлөсөн хэмжээнээс буурчээ. Энэ нь аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагааг огцом өсгөж байна.
Иймд УИХ-аас баталсан татварын дээд хувь хэмжээг нэмэгдүүлэх таатай нөхцөл бүрдлээ гэж Засгийн газар үзсэн юм. Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын таамаглаж буйгаар ирэх онд газрын тосны үнэ одоогийн түвшинд хадгалагдах төлөвтэй гэнэ. Үүнд үндэслэн "Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" УИХ-ын 1999 оны 27 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар орлогын хэмжээг нэмэгдүүлэх тогтоолын төслийг Засгийн газраас боловсруулжээ.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2015 оны … дугаар Улаанбаатар сарын …-ны өдөр Дугаар … хот
ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 4.9 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1. "Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолын 4 дэх заалтын "26,” гэсний дараа "27,” гэж, мөн заалтын "харгалзан” гэсний дараа ", 27 дугаар бүлэгт заасан газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний хувьд Онцгой албан татварын тухай хуулийн 6.2-т заасан хилийн боомт тус бүрээр ялгавартай” гэж тус тус нэмсүгэй.
2. Мөн тогтоолын хавсралтын 27 дугаар бүлгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
27 |
|
2716.00.00 |
Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн
Эрдэс түлш, битумын эрдэс, эрдэс лав
Цахилгаан эрчим хүч |
0-10
5
5 |
3. Энэ тогтоолыг баталсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдсүгэй.
Энэ тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, татварын хувь хэмжээг нэмэгдүүлснээр шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагааны түвшин өмнө байсан дундаж түвшин болох 7 хувьдаа хадгалагдана.
Хилийн үнийн бууралтын зөрүүнээс улсын төсөвт 2015 оны үлдэх хугацаанд 17.8 тэрбум төгрөг, 2016 онд 60.0 тэрбум төгрөгийн орлого нэмж төвлөрөх боломжтой аж. Нийт 77 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцоолжээ.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||