- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Монголд газрын тос хайх Роснефтийн саналын цаана
Роснефтийн захирал Игорь Серчин Монголд ирээд буцжээ. ОХУ-ын төрийн
өмчит компаний захирал өөрийн дур зоргоор Монголд ирэхгүй нь ойлгомжтой.
Тиймээс түүний айлчлалыг Оросын засаг захиргаанаас салгаж ойлгох
боломжгүй юм. Ноён Серчин Манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Уул уурхайн
сайд нартай уулзаж хоёр орны газрын тосны салбар дахь хамтын ажиллагааны
талаар санал солилцсон гэж албаны эх сурвалж мэдээлж байгаа.
Тэд Ангарскийн үйлдвэрээс манайд нийлүүлж буй шатахуун, битумынхаа хэмжээг нэмэгдүүлэх саналтай байгаа ба Монгол Улсад газрын тосны эрэл хайгуул хийхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Дэлхийн газрын тосны нөөцийн 10%-ийг эзэмшигч, байгалийн баялгийн гол экспортлогч ОХУ-д хөгжлөөр сул Монголд газрын тос эрж хайх нь ямар ашигтай вэ? гэсэн асуулт өөрийн эрхгүй урган гарч байгаа юм. Хэдхэн жилийн өмнө Оросууд зөвхөн Монголчуудад зориулж шатахууныхаа үнийг нэмж байсан. Манай Ерөнхий сайд "Үнээ буулгаач” гээд царайчлаад очиход "Бид танай улсад 100 шатахуун түгээх станцтай болбол үнээ тогтвортой байлгаж болно, үгүй бол заавал биднээс шатахуун авах шаардлаггүй” гэж гэдийж байсан. Гэтэл гэнэт яагаад танайд газрын тос хайя, шатахуун нийлүүлэлтээ нэмье гээд гүйгээд ирэх болов.
Үүнийг эдийн засгийн гэхээсээ, улс төр геополитикын хэд хэдэн хүчин зүйлээр тайлбарлаж болно.
Монгол нь Оросын хувьд Хятадын түрэлтээс хамгаалах бамбай улс. Хөгжүүлэхгүй ба мөхүүлэхгүй гэсэн тэдний бодлого манай улс төрөөр үргэлж тоглодог. Газрын тосноос нефть гаргадаг үйлдвэрлэл нь орчин цагт ердийн л нэг жижиг цехийн хэмжээнд хийдэг болтолоо энгийн болсон. Африк, Ойрхи дорнодод гэрийнхээ хашаанд шатахуун нэрээд байхад ийм жижиг ч болтугай цех Монголд өдийг хүртэл ганц ширхэг ч баригдахгүй байгаа нь зөвхөн манай нефть импортлогч компаниудын хийж чадах лобби биш юм. Нефтийг боловсруулж ашиглах нь тухайн орны аж үйлдвэржилтийн үндэс суурь болдог бөгөөд нийт 80 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг эндээс гаргаж авдаг. Харин Монголчуудыг наад захын ойр зуурын бүтээлээ хийж чаддаггүй байлгах санаархал өдий хүртэл зохион байгуулалттайгаар явж ирсэнийг бид мэдэх болсон. Гэвч сайнтай, муутай улс юм хойно хүн төрөлхтөний нийтлэг соёлын ололтыг нутагшуулж, шатахуун, эрчим хүч зэргээ өөрдсөө хийх нь ойлгомжтой бөгөөд энэ нь зөвхөн цаг хугацааны асуудал болсон. Тиймээс цаашид "бидний нүдийг дараад байх” хувилбар явцгүй болж байгаа тул хөрөнгө оруулалт хийх замаар эрчим хүч, шатахууны салбар дахь нөлөөгөө хадгалж үлдэх ашиг сонирхол тэднийг ийм санал тавихад гарцаагүй хүргэж байгаа юм.
Нөгөө талдаа дэлхийн хамгийн том хэрэглэгч БНХАУ-ын зах зээлд байгалийн баялгийн экспортоор Монгол улстай гол өрсөлдөөн өрнүүлэгч нь Сибирь болоод байгаа. Сибирийн нүүрс, байгалийн хий, төмөр, алт, зэсийг азийн эдийн засгийн эрчимтэй өсөлттэй уялдуулж чадвал тэд алс дорнодод амьдралын чанар, дэд бүтцийг сайжруулж төв ази дахь цэрэг стратегийн хүчээ бэхжүүлэх санхүүгийн механзимтай болно. Гэвч ийм боломж Монголын баялгийн менежментийг гартаа оруулснаар л бий болно. Гэтэл Монгол улс эдийн засгийн хувьд улам биеэ дааж, олон улсын харилцаанд өөрийн оролцоогоороо ялгарах болсон нь асуудлыг урьдын адил дарамт шахалтын замаар шийдэхэд хүндрэлтэй болгож байгаа юм.
Монгол Улс өнгөрөгч 2013 онд 1.3 сая тн шатахуун хэрэглэсний 800 мянган тн-ийг Роснефтиэс авчээ. Нэгэн үе 100% тэднээс шатахуунаа авдаг байсан бол өдгөө энэ үзүүлэлт 54% хүртэл буурсан. Монгол Улс газрын тосны салбарт БНХАУ, Казакстан зэрэг өөр эх үүсвэртэй хамтран ажиллах сонирхол нэмэгдсэн. Энэ бүхэн Орост таалагдахгүй тул Монголд хөрөнгө оруулалт хийх замаар нөлөөллөө хадгалахыг эрмэлзэж байна.
Крымын зөрчил тэдний АНУ, барууныхантай хийх худалдаанд нөлөөлж БНХАУ-тай хийх худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зайлшгүй шаардлагын өмнө авчирч байна. Энэ хүрээнд транс сибирийн төмөр замыг өргөтгөх, Монголоор дамжуулж байгалийн хийн хоолой татаж болох тухай манай зарим нийтлэлчид онцлох болсон. Ямартай ч Оросууд Монголд хөрөнгө оруулалт хийх замаар нөлөөллөө хадгалах, баялгийн менежментийг нь гартаа оруулж саатуулах аргаар өөрсдөө давуу байдал олох арга сиймхий эрэлхийлж хөдөлж эхэлсэн нь тодорхой байна.

Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани