Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Б.Ган -Очир: Энэ жилийн эдийн засгийн форум “Монголдоо бүтээцгээе” уриан дор явагдана

Б.Ган -Очир: Энэ жилийн эдийн засгийн форум “Монголдоо бүтээцгээе” уриан дор явагдана
"Монголын Эдийн засгийн форум- 2014”-ийн талаар Монголын Эдийн Засгийн Форум -ын Ерөнхий нарийн бичгийн дарга , Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Б.Ган-Очиртой ярилцлаа.

-Монголын Эдийн засгийн чуулган энэ жил тав дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн чуулганы онцлог нь юу вэ?

-Энэ жилийн Эдийн засгийн форумын ерөнхий уриа нь "Монголдоо бүтээцгээе”. Чуулганд оролцож байгаа 800 гаруй хүн хоёр өдрийн турш салбар салбараар нь ангилсан 30 гаруй сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээр бэлдээд байна.

 

-"Монголдоо бүтээцгээе” уриаг хэрэгжүүлэхэд Эдийн засгийн чуулган ямар үүрэг гүйцэтгэх вэ?

-Таны энэ асуултад хариулахын тулд Бүтээнэ гэж чухам юу вэ гэдгийг тодорхойлох шаардлагатай байх . Бид өнөөдөр яг юу бүтээж байна вэ. Манай улсын гаднаас импортоор авч байгаа нийт барааны 90 хувь нь эцсийн бүтээгдэхүүн байна. Бас гадагшаа экспортоор гаргаж байгаа бараа, бүтээгдэхүүний 99 хувийг түүхийгээр нь гаргаж байна. Энгийнээр хэлэхэд өөрсдөө бэлэн болчихсон юм авчихаад байхаар бидэнд ер нь бүтээж байгаа зүйл байна уу. Бидний бахархаад, маргаад байдаг уул уурхайн ордуудыг ч гэсэн хайхад, олоход, олборлоход бидний бүтээлч оролцоо байгаагүй болов уу. Хэрэв бид дотооддоо л бүтээж эхлэхгүй бол бүх л хямрал бидний мөнхийн хамтран амьдрагч байх юм биш үү. Тиймээс бүтээнэ гэж чухам юу болохыг хэлэлцэж ойлголцох ёстой гэж үзэн уг сэдвийг орууллаа. Дүгнэж хэлэхэд, бүтээнэ гэдэг бүтээлч санааг бүтээмжтэйгээр хэрэгжүүлэх гэж ойлгох болов уу.


-Энэ жилийн форумд хэдэн дэд сэдэв хөндөгдөх вэ. Өнгөрсөн жилийнхээс юугаараа ялгаатай байна вэ?

-Энэ жил салбар хуралдааны сэдэв өмнөх жилүүдтэй харьцуулвал хоёр дахин их болсон. Нийт 30 гаруй сэдэв байгаа. Энэ нь шалтгаантай. Нэгдүгээрт, Дэлхийн эдийн засгийн форумын ерөнхий загварыг авч байна. Хоёрдугаарт, сэдэв болгоноор нь нарийвчилж үзэхээр оролцогчдын чанарт анхаарч байгаа юм . Нэг сэдвээр л гэхэд 30- 40 хүн хэлэлцүүлэгт оролцох болно. Өмнө нь бол нэг сэдвийн хэлэлцүүлэгт 100-200 хүн оролцохоор хүн болгон саналаа хэлж чадахгүй, харин арай идэвхтэй 10-аад хүн нь үг хэлээд л дуусчихдаг байсан. Энэ жилийн хувьд сэдвүүдээ нарийвчлаад задлахаар тэр сэдэв рүү орж байгаа хүмүүсийн тоо чанаржаад, гарч байгаа зөвлөмж нь илүү үнэ цэнтэй болно гэж харж байгаа. Түүнчлэн салбар хуралдаан дээр ямар нэгэн хэвлэл, мэдээллийг оруулахгүй. Харин хуралдаан дууссаны дараа хангалттай мэдээлэл өгнө. Ингэхээр уулзалт илүү бодитой, ажил хэрэгч өрнөнө гэж ойлгож байгаа.

 

-Өнгөрсөн жилийн Монголын эдийн засгийн чуулган болон Монголын Эдийн Засгийн форум байгууллагын ажлын үр дүнгийн талаар?

-Би таны асуултад гурван сэдвийг хөндөж хариулах шаардлагтай байх. Нэгдүгээрт, Монголын эдийн засгийн форум гэж арга хэмжээний мөн чанар юу вэ. Хоёрдугаарт, Монголын Эдийн засгийн форум ТББ чухам юу хийв. Гуравдугаарт, өнгөрсөн жилийн форумын сэдэв, түүний үр дүн ямар байв гэж. "Монголын эдийн засгийн форум гэж юу вэ. Товчхондоо эдийн засагт шийдвэр гаргадаг төр, зах зээлийн ертөнцөд өрсөлдөж, босож, тэмцэж яваа хувийн хэвшлийнхэн, эдийн засгийн судлаачид, дуу хоолойгоо олон нийтэд хүргэдэг ТББ-уудын төлөөлөгчид жилд нэг удаа нэг танхимд цуглуулаад улс орныхоо энэ жилийн эдийн засгийн нөхцөл байдал, чиг хандлага, шийдвэрлэх асуудлуудыг хэлэлцэж ухаанаа уралдуулах боломжийг өгч байгаа талбар юм. Ингэснээр эдгээр оролцогчид нэг ойлголт, мэдээлэлтэй болох улмаар зөвлөмж гаргаж, түүнийг нь олон нийтэд хүргэх. Энэ ч утгаараа Монголын эдийн засгийн форум бол Монголын ард түмний өөрсдийнх нь бүтээсэн баялаг гэж би хувьдаа боддог. Одоо бол чуулган маань бүх хүн анхаарал хандуулдаг, эдийн засгийн асуудлаарх Монголын хамгийн том арга хэмжээ болсон байна. Өнгөрсөн жил Монголын эдийн засгийн форум томоохон ажлуудыг хийсэн. Нэгдүгээрт, Дэлхийн эдийн засгийн форумын дугуй ширээний ярилцлагыг анх удаа Монголдоо зохион байгууллаа. Дэлхийн эдийн засгийн форумын тэргүүлэгч болон гишүүд ирлээ. Монголын эдийн засгийн хөгжлийн зураглалын талаар ярилцлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улс гадны хөрөнгө оруулагчдад хэрхэн ээлтэй орон болж байгаа талаар, Монгол Улсын Ерөнхий сайд Монголын хөрөнгө оруулалтын шинэ агентлаг хэрхэн байгуулагдаж байгаа талаар олон зүйлийг ярьсан. Дараа нь Дэлхийн эдийн засгийн форумд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцсон мөн "Mongolian Night” арга хэмжээг маш амжилттай зохион байгуулсан. Ер нь энэ жилийн Дэлхийн эдийн засгийн форум Монголоор нэлээд амьсгалсан нь дэлхий дахинд улс орноо сурталчлах маш том боломж боллоо. Эцэст нь, өнгөрсөн жилийн эдийн засгийн чуулганаар монгол брэнд, ноос, ноолуур, оёдол, аялал жуулчлалын салбаруудыг хөндсөн. Гарцаагүй л хөндөх ёстой сэдэв. Нөгөөтэйгүүр уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж буй энэ үед эдийн засгаа төрөлжүүлье гэж хүн болгон ярьж байна. Тэгвэл төрөлжүүлэх гээд байгаа тэр зүйл нь бодит байдал дээр юу юм. Хаана байгаа юм. Хэрхэн, яаж хийх юм гэдэг дээр маш олон хүн хоорондоо хэлэлцэж, зөв мэдээллүүдийг солилцсон. Нөгөөтэйгүүр эдийн засгийг төрөлжүүлье, брэнд гаргая гэж байгаа үед дахиад л эдийн засгийн бүтээмжтэй холбоотой асуудлуудыг дурдах хэрэгтэй болж байгаа юм. Энэ жилийн сэдэв шүү дээ.

 

-Нийт 800 гаруй хүн оролцоно гэж байна. Оролцогчдын хувьд урьд өмнөх жилүүдийнхээс ялгаатай зүйл юу байна. Шинэ оролцогчид хэр олон байгаа вэ?

-Өнгөрсөн жилүүдийг ажиглахад гадны оролцогчдын ихэнх нь судлаачид байсан. Харин энэ жилийн хувьд байгууллагууд их хандаж байна. Одоогоор 30 гаруй байгууллагыг бүртгэсэн байгаа. Эндээс шууд бизнес хийхээр эрэлхийлж байгаа хүмүүс бидэнд хандаж байнаа гэсэн үг. Нөгөө талаасаа Монголчуудын Дэлхийн эдийн засгийн форумд оролцсон амжилт, шинэ хууль эрх зүйн орчин, шинэ хөрөнгө оруулалтын агентлагтай холбож ойлгож болох байх. Гэхдээ бидний хийж байгаа ажил бодит амьдрал дээр хэрхэн тусаж байна гэдгийг гадныхан өөрсдөө ирээд хараад үзээд дүнгээ тавиг. Ер нь бол судлаачдын хөндөж байгаа асуудал нэг өөр, байгууллагуудын асуудаг төвшин бас нэг өөр байдаг. Байгууллагууд бол хамгийн эхэнд зөвшөөрөл авах гээд бодит амьдрал ярьж эхэлдэг. Яг энэ асуудлуудыг нэлээд сайн сонсъё гэж бодож байна.

 

-Ам.долларын ханш чангарлаа, төсөв алдагдал хүлээсэн, гадаадын хөрөнгө оруулалт эрс буурсан гэх зэрэг сөрөг статистикууд бий. Чуулганыг зохион байгуулснаар энэ бүх асуудлыг шийдэхэд ямар нэгэн гарцыг олох боломжтой юу?

-Энэ жилийн форумын гол хүсээд байгаа зүйл бол таны хөндөж байгаа асуудал. Бид өөрсдөө бүтээж, дотооддоо үйлдвэрлэх боломжийг ярихгүй л бол энэ хямралууд байсаар л байна. 100 хувь гаднаас хамааралтай эдийн засагтай үед хэзээ ч тогтворгүй байдал арилахгүй. Бодоод үз л дээ. Өөрсдийнхөө олж байгаа зүйл дээр нэг ширхэг нэмүү өртөг шингээхгүй. 100 хувь бэлэн юмыг шууд худалдаж аваад байхаар чинь гаднаас хамааралтай байхаас өөр яах юм бэ. Тэгэхээр оролцогчдын маань ярих зүйл энэ жил илүүтэйгээр Монголдоо бүтээцгээе сэдвийг хөндөөсэй. Дахин дурьдахад бүтээнэ гэдэг нь Бүтээлч санааг бүтээмжтэйгээр хэрэгжүүлэх гэсэн агуулага юм болов уу.

 

-Салбар хуралдааны ямар ямар сэдвүүд байна вэ?

-Сэдвүүд website-д дээр гарсан байгаа . Жишээлбэл хөдөлмөртэй холбоотой "Ажилгүй юу, чадваргүй юу” гэдэг сэдэв байна. Үүнээс л гэхэд олон асуудлууд гарч ирэх байх. Зарлаж байгаа ажлын байранд тэнцэх хүн байдаг юм уу, үгүй юм уу. Ажил горилж байгаа хүмүүсийн чадвар ямар төвшинд байдаг юм. Ер нь ажиллах гээд байгаа хүмүүсийн хандлага, ёс зүйн төлөвшил ямар байна. Ажил олгогчид ажлын байранд тавигдах шаардлагаа зөв тодорхойлж чаддаг юм уу, үгүй юм уу. Ажлын байрны чанар, ажлын ачаалалд таарсан цалин, урамшууллын шударга систем Монголд байна уу. Ажлын байран дээрх сургалтын систем хэр юм. Мөн дээд боловсролын систем маань ямар байна вэ гээд олон асуудал "Ажилгүй юу, чадваргүй юу” хэлэлцүүлгээс гарч ирнэ. Бас "Санхүүгийн зах зээл ба шинэ тоглогчид” гээд сэдэв байна . Санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд ямар арга хэмжээ авах ёстой юм. Урт, богино хугацаанд яах ёстой юм. Мөн шинэ тоглогчид, сангуудын талаар, зээлжих зэрэглэлийг хэрхэн ахиулах талаар хэлэлцэнэ. Жил бүр ярьдаг байгаль орчинтой холбоотой сэдвүүд ч байгаа.

 

-Эрүүл мэндийн салбарыг анх удаа онцолж байгаа гэсэн үү?

-Тийм. Эдийн засгийн форумтай холбоотой бүх мэдээллийг www.meforum.mn гэдэг хаягаас авч болно. Шаардлагатай гэж үзсэн бүхий л сэдвүүдийг хөндсөн байгаа.

 

-Ярилцсанд баярлалаа.

 

Л.Энхдэлгэр

 

Б.Ган -Очир: Энэ жилийн эдийн засгийн форум “Монголдоо бүтээцгээе” уриан дор явагдана
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани