- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Алдагдлыг тодотгоно
Монгол Улсын төсвийн алдагдал оны эцсээр бараг нэг их наяд төгрөгт хүрнэ гэж Олон улсын валютын сан, Дэлхийн банкны судлаачид таамаглажээ. Энэ оны эхний найман сарын байдлаар төсвийн алдагдал 769 тэрбум төгрөгөөр хэмжигдэв. Өнгөрсөн долдугаар сард 630 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байсан улсын төсөв ганцхан сарын дотор 130 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдээд байгаа нь энэ. Үүнд гадаадын хөрөнгө оруулалт буурсан болон бараа, ажил үйлчилгээний зардал голлон нөлөөлжээ.
УИХ энэ оны төсвийг батлахдаа 400 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар баталсан. Тэгэхээр өдгөө алдагдал төлөвлөснөөс 300 гаруй тэрбум төгрөгөөр хэтрээд байна. Эдийн засагчдын зарим нь эрх баригчид төсөв батлахдаа олон нийтэд таалагдах үүднээс үндэслэл, судалгаа багатай "харалган” төсөв баталдаг гэдэг. Нэг үгээр, заавал дахин тодотгол хийх төсөв баталж ирлээ.
Энэ оны төсвийг анх батлах үед эдийн засагчдын зүгээс төсвийн орлого 900 орчим сая төгрөгөөр дутаж магадгүйг хэлж байсан.
Монгол Улсын төсөв 2013, 2014 онд жил дараалан нэг их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн. Үүнээс үүдэн төсөвтөө их наядаар нь тодотгол хийж байж. Энэ удаа ч мөн ингэх шаардлага үүсээд байна. Энэ оны төсвийг анх батлах үед эдийн засагчдын зүгээс төсвийн орлого 900 орчим сая төгрөгөөр дутаж магадгүйг хэлж байсан. Монгол дээд сургуулийн захирал, эдийн засагч Н.Дашзэвэг "Төсвийн орлого, зарлагыг хэт өндөр тооцсон. Ойролцоогоор 500 тэрбумаас нэг их наяд төгрөгөөр орлого тасалдахаар харагдаж байгаа” хэмээн хэлж.
Товчхондоо, УИХ тодотгол хийх нэрийдлээр нэлээд хариуцлагагүй төсөв баталж ирлээ. Үүнийг эдийн засагчид төсвийн прогнозоо сайн хийж чадахгүй байгаатай холбон үздэг. Сүүлийн жилүүдэд төсвийн алдагдлыг тодотгол хийгээд засчихдаг гэсэн сэтгэхүйтэй ажиллаа гэж холбогдох байгууллагынхныг шүүмжлэх хүн олон. Тодотгол хийх нь эдийн засагт буруу зүйл аж.
Эдийн засгийн судалгаа, шинжилгээний хүрээлэнгийн захирал, дэд профессор Б.Түвшинтөгс "Төсвийг байнга тодотгоод байвал буруу жишиг тогтоно. Аль болох тодотгол хийхгүй байхаар төсвөө батлах ёстой. Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд өндөр хүлээлттэйгээр төсвөө баталдаг болсон. Дараа нь түүндээ хүрэхгүй болоод ирэхээр тодотгол хийдэг зуршил бий болж байна. Монгол Улсын төсөв гурван жил тутам өсөлттэй гардаг. Сүүлийн 10 жилийг эргээд харахад улсын төсөв гурван жил тутам нугарсан байдаг” гэсэн.
Он дуустал гуравхан сарын хугацаа үлдсэн бөгөөд эл хугацаанд зардлаа хангалттай хэмжээгээр бууруулж чадахгүй, мөн орлогоо огцом нэмэгдүүлж чадахгүй нь ойлгомжтой.
Ямартай ч энэ оны төсөвт мөн л тодотгол хийх нь тодорхой болоод байна. Гэвч он дуустал төсвийн орлого нэмэгдэж шалихгүй учир орлогодоо тааруулж зардлаа бууруулах шаардлага зүй ёсоор тулгарсныг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт онцолсон. Тэрбээр "Өнөөдрийн тасалдал хоёр гаруй хувьтай тэнцэж байгаа бөгөөд энэ байдлаараа явбал оны эцэст гурван хувь хүрнэ гэсэн тооцоолол байна. Тиймээс төсөвт тодотгол хийхээр бэлдэж байна. Удахгүй Засгийн газарт танилцуулна” гэв. Төсвийн тухай хуульд зааснаар төсвийн алдагдал гурван хувиас хэтэрвэл тодотгол хийх нөхцөл бүрдсэн гэж үздэг.
Сангийн яамны зүгээс эхний ээлжинд хэрэгжүүлж эхлээгүй төсөл, арга хэмжээ хийгээд энэ ондоо дуусах боломжгүй ажлуудын санхүүжилтийг зогсоох арга хэмжээ авах гэнэ. Үүний дараа шаардлагагүй зардлыг хасна. Тухайлбал, гадаад, дотоод томилолт, бичиг хэрэг, байр зэрэг хасч болох зардлыг танахаар бэлдэж байгаа аж.
Харин экспортын гол түүхий эд болох зэсийн үнэ төсөвт тооцоолсноос нэлээд унаж байгаа. Энэ орлогыг ямар байдлаар нөхөх тухайд Х.Ганцогт орлогыг шууд нөхөх боломжгүйг дуулгасан. Сангийн яамны зүгээс нэгэнт орлого орж ирэхгүй байгаа учир түүндээ тааруулж бүсээ чангалах арга хэмжээ авах гэж байна.
Яамныхан эртнээс төсвийн алдагдал нэмэгдэх хандлагатай, орлого бүрэлдэхгүй байгааг дуулгаж байсан. Засгийн газрын зүгээс өнгөрсөн хугацаанд зардлыг танах арга хэмжээ авч байна гэсэн ч бодит байдал дээр хангалттай танаж чадсангүй. Үүнийг өнөөгийн тодотгол хийхэд хүрээд буй төсвийн алдагдал харуулж байна. Он дуустал гуравхан сарын хугацаа үлдсэн бөгөөд эл хугацаанд зардлаа хангалттай хэмжээгээр бууруулж чадахгүй, мөн орлогоо огцом нэмэгдүүлж чадахгүй нь ойлгомжтой.
Харин энэ хугацаанд орж ирэх гаднын санхүүжилт, зээл тусламжын тухайд зөвхөн Азийн хөгжлийн банкнаас хэдэн төгрөг орж ирэх сурагтай. Тус банкнаас эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор 150 сая ам.долларын санхүүжилт олгох хэлэлцээр хийгдэж байгаа. Үүнээс өөр нэн яаралтай орж ирэх эх үүсвэр байхгүйг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга хэлсэн.
Урд хормойгоороо хойд хормойгоо нөхнө гэгчээр УИХ баталсан төсвөө эргэн тодотгодог, ингэх байдалд хүрдэг, ийм л тогтолцоо сүүлийн хэдэн жилд бий боллоо. Энэ жил дахин алдагдлыг тодотгох нь. Ирэх жилийн төсвийг сарын дараа буюу арваннэгдүгээр сарын 15 гэхэд баталсан байх ёстой. Гэхдээ хуульд заасан эцсийн хугацаа эл өдөр болохоос тус хугацаанаас өмнө улсын төсөв баталж болохгүй гэсэн үг биш аж.
Г.Орхон
Mongolian economy
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||