- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Нүдэнд үзэгдэх алт хэд хэдэн талбайд ажиглагдсан байна
Эрдэнэ ресурс дэвэлөпмент компани "Алтан нар” төслийг хэрэгжүүлж байна. Тэд 100 хувь лицензийг нь эзэмшдэг "Баян Хөндий”-д өндөр агууламж бүхий алтны илэрц байгааг зарлалаа. Нийт 1.4 км талбайд 4гр/тн-4.38кг/тн алтны илэрц бүхий олон тооны эрдэсжсэн бүсүүд байгаа аж. Мөн нүдэнд үзэгдэх алт хэд хэдэн талбайд ажиглагдсан байна.
Суваг малталтаар 10-30 метрийн өргөнтэй, дунджаар 2.3-2.9 гр/тн алтны илэрц бүхий нийт 300 гаруй метр урт дөрвөн тусдаа талбай илэрчээ.
"Бид ийм илэрцийг илрүүлж чадсандаа сэтгэл ханамжтай байна.
Манай бусад төслүүдтэй харьцуулахад уг газрын алтны илэрц хүдрээр баялаг, олон талбайд эрсдэсжилт үүссэн, хүхэрлэг нэгдэл багатай, чөлөөт алттай байгаа нь төслийн үр ашгийг нэмэгдүүлж байна” гэж гүйцэтгэх захирал Петр Акэрлэй хэлжээ. Мөн тэрээр "Бид цаашдын хайгуулын төлөвлөгөөгөө гаргаж байна” хэмээн мэдэгджээ.
2015 оны хоёрдугаар улиралд компанийн геологичид тус лицензийн талбайд алтны нөөц байгаа гэж дүгнэсэн. Гуравдугаар улиралд хайгуулын ажлыг хийснээр "Гол бүс”, "Зүүн Хойд бүс” хэмээх хоёр эрдэсжсэн талбайг илрүүлжээ.
"Гол бүс” нь 550м*300м талбайг хамрах ба 78 дээж авч судлахад 20 гаруй хувь нь 3гр/тн-оос их алтны илэрцтэй байна. Харин "Зүүн Хойд бүс” нь 300м*300м талбайг хамрах ба 4гр/тн хүртэлх илэрцтэй байгаа юм.
Энэ мэдээллийг зах зээлд цацсанаар Эрдэнэ ресурс дэвэлөпментийн хувьцааны ханш 25 хувиар өсчээ.
Эх сурвалж: www.marketwatch.com
Хувьцааны ханшийн хөдөлгөөн – Сүүлийн нэг жил
Erdene Resource Development-ийн тухай
Салбар: Уул уурхай
Бирж: Канад
Симбол: ERD
Хувьцааны тоо: 97.277 сая ширхэг
Хаалтын ханш: 0.15
Энэ компани Канадад байгуулагдсан, Монголд дөрвөн ашигт малтмалын лиценз эзэмшдэг, ашигт малтмалын орд худалдан авалт, хайгуул, хөгжүүлэлт хийдэг. Монголд хэрэгжүүлж буй гол төсөл нь "Алтан нар” алтын төсөл.
Уг алтны ордыг 2011 оны дунд үед компанийн геологичид илрүүлсэн бөгөөд өнөөг хүртэл хайгуул хийж байна. Орд нь Монголын баруун өмнөд хэсэгт байрлах Tian Shan зэс-алтны бүсэд багтдаг. Уг бүсэд Оюу толгой орд мөн багтдаг байна.
Хятадын Сэкэ хотоос 250 км-т байрладаг аж. Нийтдээ 5.6*1.6км үргэлжлэх эрдэсжсэн корридорт одоогийн байдлаар 18 эрдэсжилтийн цэг байгааг тогтоосон бөгөөд үүнээс Discovery Zone, Union North хэсэгт нарийвчилсан хайгуулыг хийсээр байгаа юм.
2015 оны хоёрдугаар сард NI43-101 стандартын дагуу Алтан нар ордын эрдэсжилт бүхий Discovery Zone ба Union North цэгийн нөөцийг тогтооход 6.5 сая тн бодитой, 5.5 сая тн таамаг хүдрийн нөөц буюу 147,000 унц алтны бодитой нөөц, 102,000 унц алтны таамаг нөөцийг тогтоожээ.
Мэдээг бэлтгэсэн Гаүли үнэт цаасны компани
GoGo.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||