Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Болд төмөр Ерөө гол”-ыг дээрэмдэх гэсэн ажиллагаа

“Болд төмөр Ерөө гол”-ыг дээрэмдэх гэсэн ажиллагаа

 АВДРАНТЫН "НОГООН” МӨНХБАТ ГЭЖ ХЭН БЭ?

Эрүүгийн элементүүд толгойгоо өндийлгөж, Хятадын гэмт хэрэгтэнтэй сүлбэлдэн хүний хувийн өмчийг, бүтээж босгосон бүхнийг нь хэрхэн дээрэмдэх гэж улайрч байгаа талаар өгүүлсэн "Авдрантын хоригдол, алуурчин хятад хоёрын шантааж” нийтлэл өнгөрсөн даваа гаригт уншигчдад хүрсэн билээ.

Товчхондоо бол Авдрантад хоригдож байсан "ногоон” хочит Одсүрэнгийн Мөнхбат, Хятадад зургаан хүний амь настай холбоотой хэрэгтэн Лам Пинг нар Монголын топ компаниудын нэг "Болд төмөр ерөө гол”-ын захирал Б.Дэлгэрсайханыг шоронд суулгаж, компанийг нь хэрхэн дээрэмдэх гэж оролдсон талаар уг нийтлэлд өгүүлсэн. Хятадтай нийлж Монголоо барьж идэх гэж оролдож буй "ногоон” Мөнхбат Канадад байгаа гэнэ. Тэрээр нэгэн цагт өөрийнхөө нэрийн өмнөөс  Б.Дэлгэрсайханаас мөнгө нэхүүлж шантааж хийлгэх гэж оролдож байсан сэтгүүлч залуу руу утасдаж, "Миний тухай хэвлэлээр гараад байгаа юмыг чи бичүүлж байна” хэмээн дарамталсан сурагтай. "Ногоон” Мөнхбат үнэхээр Канадад байх магадлалтай гэдгийг түүний ойрын эх сурвалж баталж байна. Учир нь  О.Мөнхбат Канад улсад оршин суух хөрөнгө оруулалтын карт гэдэг юмыг авсан гэдгээ хэлж байсан аж. Гэтэл ийм картыг тус улсад дор хаяж 300 мянган долларын хөрөнгө оруулсан хүн авах эрхтэй болдог гэдгийг учир мэдэх улс тайлбарлаж байна. Арав гаруй жил шоронд сууж зургаахан жилийн өмнө суллагдсан О.Мөнхбат тийм хэмжээний хөрөнгийг гадаад улс руу хөрөнгө оруулалт болгоод гаргах ямар бизнесийг аль салбарт яаж хийв гэдэг яах аргагүй анхаарал татаж байгаа юм.

"Цахилгаан тээвэр” компанийн захирал асан Жаргалсайханы охинтой хамтарч байгуулсан "Эрдү” компани гэхэд л троллейбустай холбоотой бүхий л тендерийг өрсөлдөгчгүй авч, Жаргалсайханы Монголд угсарч байсан троллейбус, доубусны боолт, эрэг, хавтан хуванцар, шил түүнтэй холбогдох иж бүрдэл, цахилгаан өрөм, данхраат, явах эд анги, хөдөлгүүр, урд хойд тэнхлэг, дугуй, бүхээг, хаалга, цилиндр, автобусны сандал, шасси гээд хэрэгтэй бүгдийг нийлүүлжээ. Троллейбус босгоход хэрэгтэй бүгдийг "Эрдү” буюу О.Мөнхбатын компани нийлүүлж байсан гэсэн үг.


Түүнээс гадна нийтийн тээврийн салбарт есөн ширхэг доубус угсрах ажлын 1.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий гэрээ, ЗТБХБЯ-тай дахин 12 доубус угсрах ажлын төсөвт өртөг нь 1.9 тэрбум төгрөг бүхий гэрээг  "Цахилгаан тээвэр”  хийж байсан. Тэр бүгдийг нь "Эрдү” гүйцэтгэж байсан гэхээр хэр том хөдөлж байсан нь ойлгомжтой биз. Дээрээс нь бас болоогүй "Эрдү”-д "Их наран-Таван шар-МУИС” гэсэн чиглэлийг найр тавьсан байдаг. Тэгэхээр О.Мөнхбатын "Эрдү” тус компанийн бүхий л тендерийг өрсөлдөгчгүйгээр аваад зогсохгүй  бас хамгийн олон зорчигчтой чиглэлийг өөрийн болгож зорчигч бүрийн халааснаас мөнгө хурааж байж. Нийслэлийн Аудитын газраас хийсэн дүгнэлтээр бол, Жаргалсайхан захирал төрийн өмчийн эд хөрөнгийг зохих зөвшөөрөлгүйгээр бусдад дур мэдэн ашиглуулснаар тус компанид орох ёстой байсан 1.5 тэрбум төгрөгийг алдсан гэсэн. Энэ нь ч "Эрдү” компанитай нь холбоотой. Ингэж дангаараа монопольдож байсан О.Мөнхбатын "Эрдү”-гийн татварын тайланг томруулдаг шилээр тодруулж хараад ч татвар төлсөн гэх баримт олохгүй. "Эрдү” 2013 онд 40-өөд саяын орлого олж, 30-аад сая төгрөгийн алдагдалтай ажилласан гээд ямар ч татвар төлөөгүй байна. Ямар нь тендерийг бол хүүлж байгаа мөртлөө татвар гэхээр тэг байдаг, ямар нь болохоор дахин дахин шалгуулаад хосоо шувтруулж байдаг вэ гэдгийг татварынхнаас дахиад асуух хэрэг гарч байна.

 Бас авсан ажлаа ч гүйцэд хийлгүй, "Цахилгаан тээвэр”-ийг алдагдалд оруулж байсан. Тэгсэн хэрнээ О.Мөнхбат гэгч Канадад хөрөнгө оруулж, тус улсад орогнох эрх олоод авчихсан байдаг. Энэ бүх баримт юу хэлээд байгааг уншигчид тунгаана буй за.  Энэ бол Монголд бизнесийн орчин гэдэг ямар болчихоод байгааг харуулах баримт. Манай хойд хөрш Оросын эдийн засгийн уналтыг олон улсын шинжээчид юу гэж дүгнэж байгаа талаар өнгөрсөн ням гаригт "Ийгл” телевизээр ярьж байсныг олон хүн үзсэн байж таарна. "Орост бизнес хийх орчин байхгүй болсон. Эрүүгийн элементүүд хуулийнхантай нийлж бизнесмэнүүдийг дарамталж бизнесийг нь булааж авдаг тогтолцоо бий болсны горыг одоо амсч байна” хэмээн ярьж байна билээ. Чухамхүү Орост нүүрлэчихээд байгаа тэрхүү тогтолцоо манайд бий болчихоод байгаагийн тод жишээ нь ардаа эрх мэдэл бүхий томоохон "гал хамгаалагч”-тай экс хоригдол О.Мөнхбатын үйлдэл мөнөөсөө мөн.

Хулгайн хэргээр давтан хэрэгтэй шоронгийн хаалга татахдаа жолооч, автын засварчин мэргэжилтэй гэж байсан энэ эр нарсанд байхдаа ч хэд хэдэн улстай хамтраад компани байгуулчихсан бололтой зүйлийг өөрөө ярьдаг юм билээ. Шоронгоос гарч ирснээс хойш ч компани байгуулах ажлаа эрчтэй явуулж өнгөрсөн зургаан жилийн хооронд долоо найман компани байгуулчихсан байдаг. "Монголд байгаа гадаадын иргэдэд туслах төв”, "Азийн ган төмөрийн продакт”, "Некстл”, "Эрдү” гээд компаниудынх нь нэр ус ч хөвөрч өгнө. Үйл ажиллагаа нь тодорхой биш, улсад татвар төлдөггүй олон компанийнх нь зарим нь гадаадын иргэдэд туслах нэрээр лиценз, тусгай зөвшөөрөл, хууль бусаар тендер авахад л зориулж байгуулагдсан. Үүнийг татварын байгууллагуудад хүргүүлсэн 2014 оны санхүүгийн  тайлан балансуудаас нь санхүүгийн мэдлэг муутай хүн ч хялбархан ойлгочихно. Гэтэл тэдгээрийнх нь нэг "Эрдү” л гэхэд "Цахилгаан тээвэр” компанийн зарлагдсан хэдэн тэрбумын өртөгтэй бүх тендерийг ямар ч өрсөлдөгчгүйгээр авч, их хэмжээний ашиг олсон байх жишээтэй. Үүнийх нь шанд өдгөө "Цахилгаан тээвэр” компанийн захирал асан Жаргалсайхан АТГ-т шалгуулж байгаа. Гэтэл ашиг олж хөлжсөн хөрөнгө оруулагч нэртэй О.Мөнхбат нь сул чөлөөтэйгөөр барахгүй гадаад улс оронд гахай шувууны мах зооглосон шигээ амьдарч байна. Жаргалсайхан ч олзонд дуртай зангаар илт ашиг сонирхлын зөрчилтэй "Эрдү” компанид ийм их хэмжээний тендер олгож төрийн мөнгө завшуулсныхаа хариуцлагыг хүлээхээс аргагүй. Энэ компанийн 49 хувь Жаргалсайханы охин Содбилэгийн нэр дээр байдаг төдийгүй захирал, нягтлангийн ажлыг хамтад нь хийдэг гэхээр тэр мэдэхгүйдээ хийсэн үйлдэл биш нь ойлгомжтой. Тэгээд ч "Цахилгаан тээвэр” компани нь олон зуун сая төгрөгийг тендерийн урьдчилгаа нэрээр "Эрдү”-д цутгаж, нууц ноёнтон О.Мөнхбатад хууль бусаар олгож байсан нь холбогдох байгууллагуудын шалгалтаар нэгэнт тодорхой болсон зүйл.

О.Мөнхбат үүгээр ч зогссонгүй, шоронд "бууны нохой” хийж байсан туршлагадаа тулгуурлан бусдын талаар мэдээлэл цуглуулж, түүнийгээ шоронгийн төлөөлөгчдөд мэдээлдэг амь зуух мэхээ наранд хэрэгжүүлэн томоохон компаниудын талаар үнэн худал нь үл мэдэгдэх баахан материал цуглуулан, түүнийгээ ашиглаж бусдаас мөнгө завших ажлыг сурамгай гэгч хийж ирсэн бололтой юм.

"Болд төмөр Ерөө гол” компанид 2004-2005 онд орчуулагчаар ажиллаж байсан Э.Бямбасүрэн гэгчтэй нийлж захирал Б.Дэлгэрсайханых нь талаар баахан худал хуурмаг материал цуглуулж, түүнээс их хэмжээний мөнгө нэхэх ажилдаа шамдан оржээ. 2004 онд Б.Дэлгэрсайхантай хамтран компани байгуулж байгаад 2005 онд уг компаниас өөрийн эзэмшиж байсан хувьцаагаа нутаг нэгтэндээ зараад сураггүй алга болсон Лам Пинг гэгчтэй Э.Бямбасүрэнгээр дамжуулан уулзаж, их мөнгө амлан итгэмжлэл гаргуулаад түүнийгээ хууль зөрчин баталгаажуулж ирээд хуулийнхныг хэрхэн "хулхидсан талаар бид өмнөх цувралдаа дэлгэрэнгүй бичсэн. Мөн Лам Пинг гэгч хятад нь нутаг нэгтнээ нүүрсний орд газраа зарахаас татгалзлаа хэмээн өширхөж амь насыг нь зэрлэгээр хөнөөлгөсөн тухай ч бичсэн. Өвөр Монголын Бугатад тэрбумтан Жөү овогтын амийг бүлэглэн санаатайгаар хөнөөсөн хэргийн захиалагч нь Лам Пинг гэдгийг Хятадын шүүх хэдийнэ тогтоосон ч тэрбээр хамаг хөрөнгөө зараад оргож зугтан Италид орогносон. Гэтэл "ногоон” Мөнхбат гэж сайн эр насаараа нутагтаа ирж чадахгүй болсон гэмт хэрэгтнээс хуурамч итгэмжлэл авчирч түүнийгээ ашиглан төрийн байгууллагад хадгалагдаж байдаг "Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн талаарх материалуудыг хуулбарлан авахдаа заримыг нь сольж холин тэдгээр материалаа тус компанийн зарим ажилтанд үзүүлэхдээ, "Танай захирлын талаар маш ноцтой баримт байна. Би Тагнуулын Ерөнхий газарт ажилладаг” хэмээн төрийн нэр барин өөрийгөө танилцуулахдаа захиралдаа энэ тухай хэл, тохирч болох юм хэмээн рекэтлэж эхэлсэн байдаг. Үүнийгээ тэрбээр "цагаан санал” хэмээн тодорхойлдог гэж байгаа. Мань рецидив шоронд "бууны нохой” байсныгаа наранд "тагнуулч” гээд ойлгочихсондоо Б.Дэлгэрсайханд удаа дараа ноцтой баримт гэгчийн талаар дамжуулж, өнөөх "цагаан санал”-аа тавьж мөнгө нэхэхэд цаадах нь өгөхгүй гэсэнд л хамаг учир байгаа юм билээ.

 "Ногоон” Мөнхбат зохиосон үлгэртээ хэт итгэн, өөрийгөө 2007 онд Австрали, Энэтхэг, Шинэ Зеланд гэсэн гурван улсын хамтарсан хөрөнгө оруулалттай "Азийн ган төмрийн продакт”-ыг байгуулж, Монгол Улсад тэр дундаа өөрийн төрсөн нутаг Сэлэнгэ аймгийн Дулаанхаан суманд төмрийн үйлдвэр байгуулах ажилдаа шамдан орох гэтэл төмрийн ордгүй учраас гацсан аж. Тэгээд төмрийн ордтой "Болд төмөр Ерөө гол” компанийг судлаад өмнөх хувьцаа эзэмшигч байсан гэмт хэрэгтний нэрийг барьж, Б.Дэлгэрсайханыг луйвардсан гэдгийг тогтоосон мэтээр хуурамч бичиг баримт цуглуулсан байна.

Ингээд дүрдээ орсон "тагнуулч” маань манай Австралийн хөрөнгө оруулагч "Дэлгэрсайханыг Хятадад их хэмжээний мөнгө зээлүүлсэн, судлаад үзсэн чинь хятад хөрөнгө оруулагчаа залилжээ” гэж өөртөө итгэл үнэмшил төрүүлж, их хэмжээний мөнгө авна гэдгээ орчуулагч Э.Бямбасүрэн, БНХАУ-ын иргэн Ка Чи То, орчуулагч Баяраа нарт ярьж, үлгэртээ хэт итгэн, Б.Дэлгэрсайханаас олон сая доллар шантаажилж өгөхгүй гэхээр нь "гал хамгаалагч” болсон эрх мэдэлтнүүддээ дулдуйдан хуулиар далайлган түүнийг шоронд хориулжээ. Хуулийнхны шалгалтаар бүтэлгүй ажлынх нь зэс цухуйгаад ирэхээр тэд Б.Дэлгэрсайхан болон түүний өмгөөлөгч рүү удаа дараа ярьж, бид нэхэмжлэлээ татъя, тэдэн сая доллар өгчих гэж өнөөх л "цагаан санал”-аа тавьж эхэлсэн байна. Гэвч хариуд нь  Б.Дэлгэрсайханаас хатуу үг сонсчээ. Ингээд "ногоон” Мөнхбат их хэмжээний мөнгө зарж, олон хүнд их мөнгө амлаж бий болгосон хуурамч материалууд нь юу ч үгүй цаас болсонд шаралхаж, уг баримтаа хэвлэл мэдээлллийнхэнд их мөнгө амлан элдэв зүйл бичүүлж эхэлсэн ч эцэстээ мөн л бүтэлгүйтэх замдаа орсон. Ийн Авдрантын шоронд 12 жил суусан "ногоон” О.Мөнхбат Лам Пингийн итгэмжлэгч нэрээр, түүнийхээ "алдсан” гэх мөнгийг олж өгөх гэсэн үлгэртээ цэг тавихаас аргагүй болж буй юм билээ.


ЗАХИАЛГАТ АЛЛАГЫН ЭЗЭН ЛАМ ПИНГ ГЭЖ ХЭН БЭ?


Монголд ардаа томоохон "гал хамгаалагч”-тай О.Мөнхбат хятад түнш Лам Пингээ нутгаасаа оргон зайлсныг Б.Дэлгэрсайханаас болсон мэтээр ойлгуулах гэж, Б.Дэлгэрсайхан хятад түншүүдтэйгээ нийлээд нутагт нь байлгах аргагүй болгосон мэт зүйлийг ярьж байгаа аж. Гэтэл бодит байдал дээрээ Лам Пинг гэж энэ хятад ямар хэрэг үйлдсэнийг дараах мэдээнээс харж болно.

"Өвөр Монголын Бугат хотын иргэн Лам Пинг 300 сая юанийн өртөг бүхий нүүрсний уурхай худалдах хөрөнгө мөнгийг ганцаараа завшихын тулд алуурчид хөлслөн 2005 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Жөү Жинь Шинь гэдэг тэрбумтны амийг хөнөөсөн. 2006 оны гуравдугаар сарын 15-ны өдөр бусдын захиалгаар хүний амь нас хөнөөсөн Жау Вэй Фэнг нарын долоон этгээдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ”.

Энэ бол 2006 оны гуравдугаар сарын 13-нд Хятадын мэдээллийн "Синхуа” агентлагийн сурвалжлагч Танг Жи, Бай Бин нарын бэлтгэж интернэтээр цацсан мэдээний гол утга нь. Уг мэдээлэлд гэмт хэргийн тухай дэлгэрэнгүй өгүүлсэн байх бөгөөд шүүхээс алуурчдад болон захиалагчид ямар ял оноохоор төлөвлөсөн зэргийг ч дэлгэрэнгүй бичсэн бий. Энэ хэрэг тухайн үедээ Хятадад ялангуяа Өвөр Монголын Өөртөө засах оронд том дуулиан тарьж байсан юм.

Дээрх гэмт хэргийн захиалагч болох Лам Пинг гэгч нь хэрэг шалгагдах үед сураггүй алга болж, улмаар Хятадын Цагдаагийн байгууллага Интерполд ханджээ. Хятадын эрэн сурвалжлагдаж буй этгээдүүдийн талаарх албан ёсны баримтад Лам Пингийг 2005 оны зургадугаар сарын 17-ноос эхлэн эрэн сурвалжилж байгааг тэмдэглэсэн байдаг. Мөн 2006 оны хоёрдугаар сарын 20-нд мэдээллийг нь шинэчилсэн байна. Ингэж Хятадад эрэн сурвалжлагдаж байгаа гэмт хэрэгтэн Монголд үе үе ирдэг байсан байж болзошгүй гэдэг асуудал ч бас байгаа юм. Хятадын ЭСЯ-наас өнгөрсөн намар манай ЦЕГ-ын Гадаад хамтын ажиллагааны хэлтэст нэгэн бичиг иржээ. Уг бичигт хоёр улсын Засгийн газар хоорондын холбогдох гэрээ хэлцлийн дагуу гэмт хэрэгтэн эрж хайх тал дээр хамтран ажилладаг бөгөөд энэ дагуу 2005 оны дөрөвдүгээр сарын 9-нд оргон зайлсан Лам Пинг Монголд ирдэг байж болзошгүй мэдээлэл байгаа бөгөөд түүнийг олж баривчлах тал дээр хамтарч ажиллаж дэмжлэг үзүүлнэ үү гэсэн утгатай байжээ. Эндээс Лам Пинг гэгч энэ хэрэгтэнг эрэн сурвалжлах ажил одоо ч хэвээр гэдэг нь харагдаж байгаа юм.

Лам Пинг нь 1959 оны нэгдүгээр сарын 1-нд төрсөн. Хэрэг үйлдэх үед Хятадын хууль хяналтынханд үлдсэн баримтаар Хонгконг Жиү Лионг жиань ша-жиао жалиань вэй 90 тоот. Хель тонь В байрны В-ийн Е гэсэн хаягаар оршин сууж байсан.  Түншээ захиалгаар хөнөөлгөсөн Лам Пинг өөрөө оргон зайлж, захиалгат аллагыг гүйцэтгэсэн долоон хүний тав нь цаазлуулж, хоёр нь бүх насаараа хоригдох ял авчээ. Насаараа хоригдоно гэдэг шоронд үхнэ гэсэн үг болохоор үхсэн гэдэгтэй бараг л агаар нэг.

Ийм нэгэн дуулиант хэргийн гол зохион байгуулагч гэдэг нь нотлогдож, нутаг орондоо байвал цаазаар авахуулах нь тодорхой болсон Лам Пинг бусдын амиар олж авсан орд газар, уурхайгаа зараад зугтсан. Зугтаж яваад буудалласан газар нь Итали. Италиас ч итгэмжлэл бичнэ, Хонконгоос ч бичнэ. Сүүдрээсээ ч айж яваа хэрэгтэн хятадад арай л дэндсэн эрх чөлөө.

Харин түүнийг Б.Дэлгэрсайханыг дээрэмдэх санаа агуулсан эрүүгийн гэмт хэрэгтэн О.Мөнхбаттай холбосон хүн нь Лам Пинг Монголд байхад бүр тодруулбал, Б.Дэлгэрсайхантай хамтарч "Монтаймайнз” компанийг байгуулж байх үед орчуулагчаар нь ажиллаж байсан эмэгтэй. Тэрээр олж авсан мэдээллээ ашиглан их мөнгө олох санаатай байсан ч бүтээгүй. Санааг нь бүтээж саалийн үнээ болох хүн өөрөө олдсон нь О.Мөнхбат гэж арван жил аавынд сууж муу хэргийн ном хангалттай үзээд гарч ирсэн нэгэн. Тиймээс түүнтэй хамт Италид очиж Лам Пингтэй уулзан итгэмжлэл гэгчийн үлгэр эхэлсэн байдаг юм.

Эд нарын шинэ золиос болсон Хонконг паспорттой хятад эр Ка Чи То нэхэмжлэхээсээ татгалзаж, энэ тухай нь шүүхийн шийдвэр гарсан, бас түүнийг "Сагсайдсан” зэргийн талаар үргэлжлүүлэн хүргэх болно. 

polit.mn


“Болд төмөр Ерөө гол”-ыг дээрэмдэх гэсэн ажиллагаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани