- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ханган нийлүүлэгчээс хөгжил рүү
Гэнэт зүүднээсээ сэрсэн Хятадын хүчирхэг эдийн засгийн өсөлтийг Африкийн орнууд газрын тос, зэс, төмрийн болон хөнгөн цагааны хүдрээр хангасаар.
Хятадын эдийн засгийн удаашрал нь Африкийн түүхий эдийн нийлүүлэлтийг сааруулж, үр дүнд нь өргөн хэрэглээний барааны үнэ унав. Цаашилбал, Холбооны нөөцийн бодлогын хүүгийн өсөлтөөс үүдэн айдаст автсан олон улсын зарим хөрөнгө оруулагч хөгжиж буй зах зээлээс нүүрээ буруулж эхэллээ.
"Өнгөрсөн арван жил Африкийн хувьд үнэхээр өгөөжтэй үе байлаа. Гэхдээ энэ цаг хугацаа одоо дууссан” хэмээн Оксфордын их сургуулийн эдийн засагч Пол Коллиер хэлэв. Харин өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт тулахаас өмнө өрийг хэсэгчилэн болон бүтнээр нь цайруулдаг үе эхэлсэн аж. 2014 он хүртэлх арван жилийн хугацаанд Африк, Хятадын хоорондын худалдаа 20 дахин нэмэгдэж, 200 тэрбум ам.доллар давсан аж.
Африкийн Засгийн газрууд бага өр, их хэмжээний орлогын тусламжтай анх удаа хөрөнгийн зах зээлд хөл тавих болж, эрдэс баялаг, эрчим хүчний хайгуул шинжилгээг ч уг орлогоосоо санхүүжүүлэх болов.
"Энэ бүхэн урьд нь Африкт хэзээ ч олдож байгаагүй алтан боломж байсан. Гэхдээ энэ боломжийг африкчууд тэр бүр ашиглаж чадсангүй” гэж Коллиер өгүүлнэ.
Төрөлжсөн, бат бэх эдийн засгийн бүтцийг цогцлоох замаар хөгжлийн эрин үед тэмүүлдэггүй улс орнууд одоогийн Хятадын толгойн өвчний уршгийг хүртэх шинжтэй. Гэхдээ энэ нь Африк, Хятадын харилцаа дууссан гэсэн үг биш. Одоохондоо Хятадын эдийн засаг удаашралтай байж болох ч Африкийн түүхий эдийг алгуурхан ч тогтвортой хэрэглэнэ.
Хоёрдугаарт, Хятад, Африкийн харилцаа түүхий эдийн ашиг төдийхнөөс илүү гүн гүнзгий. "Руанда, Этиоп зэрэг улс өргөн хэрэглээний бараа таваар экспортолдоггүй” гэж Жон Хопкинсын сургуулийн Хятад, Африкийн харилцааны шинжээч Дэбора Бротигам хүүрнэнэ. Энэ хоёр улс худалдаа, хөрөнгө оруулалтын хувьд Хятадтай нягт хамтын ажиллагаатай бөгөөд гайхам өсөлтийн жилүүддээ гарч ирсэн. Дэборагийн хэлснээр, ер нь бол тивийн бусад орноос онцгой замаар замнаж буй.
"Бидний хувьд худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, аж үйлдвэрийн салбарт амжилттай харилцаа холбоо тогтоож чадсан” гэж Этиопийн аж үйлдвэрийн бодлого боловсруулагч Аркеби Окубей онцлов. "Би Хятадын хөрөнгө оруулалт Африкийн газрын баялагт шууд чиглэсэн гэж боддоггүй” хэмээн тэрбээр Хятад, Этиопийн харилцааны онцлогийг тодотгоно.
Африкийн ямар ч орноос илүү Этиоп л аж үйлдвэрийн бааз байгуулахад үнэхээрийн их чармайлт гаргасан.
"Европ соёлын суурь байгаа учраас Африк Хятадын хөгжлийн загварыг хуулбарлаж чадахгүй байна” гэж Африк судлалын хүрээлэнгийн судлаач Сью Уайжонг олон улсын асуудал эрхэлсэн Chatham House тинк-танкийн хурал дээр хэлсэн билээ. "Тодруулбал, Этиоп гэхэд л амжилттай бодлогоороо хөгжсөн Азийн бар, луу улсуудыг судалсан” гэж тэрбээр нэмэв.
Хятадын ихэнх хувийн компани хамгийн сайрхмаар хөрөнгө оруулагчид болдог. Арьс ширний салбарт л гэхэд дэлхийн гутлын хамгийн том үйлдвэрлэгч "Хуажян” Этиопийн нийслэл Аддис Абабагаас гадна орших аж үйлдвэрийн паркт байрлах бөгөөд 4000 ажилчинтай. "Хуажян”-ых шиг ийм жишээ нэлээд түгээмэл бөгөөд тус үйлдвэр ажиллах хүчээ 40 мянга болгож нэмэгдүүлэхээр зорьж буй.
"Хятад бол хоёр дахь тив” номын зохиолч Ховард Френч "Дотоодод ажиллах хүчний зардал нэмэгдэх, хятадуудын айдсын нэг болсон байгаль орчны хор уршиг нь гадаадад чанар муутай бүтээгдэхүүний үйлдвэрүүдийг байгуулахад хүргэж байна. Тиймээс ч хар тив Хятадын хувьд хамгийн тохиромжтой орон зай болж байгаа. Цаашдаа ч тийм байх болно” хэмээн Ховард хэлж байна.
Байгалийн баялгийг өөрийн болгох Бээжингийн бодлого нь бүх нийтийг хамарсан авлигын хэрэг зэрэгт саардаг ч ихэнхдээ л түрэмгий хэвээр. Гэвч хятад хүн, "Хуажян” зэрэг хятад компани энэ бодлогын үр шимийг хангалттай хүртэж ашиг олдог.
Эзгүй зэлүүд газар нутаг бол яах аргагүй Африкийн нэг "давуу тал”. "Барууны томоохон түншүүд нь энэ зэлүүд талд байдаггүй учраас Хятадын компаниуд тэнд байрлаж байна. Тэд ой модыг хэдэн зуун га талбайгаар нь тайрч, хямдхан авдаг байна.
Ноён Френч 18 сарын өмнө Угандагийн Энтибби онгоцны буудлаас нийслэл Кампала хүрэх замд Хятадын бараа бүтээгдэхүүний сурталчилгааны самбар олноороо эгнэсэн байхыг харжээ. Матрас, хөргөгч, угаалгын машин, дээврийн хавтан гээд бүгд хятад байсан гэдгийг тэрбээр дурсан ярив.
Даавуу, нэхмэл зэрэг Хятадын хямд бүтээгдэхүүнүүд нь Африкийн энэ төрлийн аж үйлдвэрлэлийг тэр чигт нь устгах аюулд оруулаад байгаа аж. Гэхдээ ноён Френч "Хэт өндөр үнэтэй бараа зардаг ч ашиг өгдөггүй үйлдвэрүүд хаалгаа барьж буйд африкчууд халаглаад байх шаардлагагүй” гэж учирлав.
"Харин үүнийгээ Хятадын сонирхлыг татах боломж болгож ашиглах хэрэгтэй” гэв. Этиопийн жишээ шиг, хэрэв дэлхийн хамгийн залуу тивийн Засгийн газрууд цагаа олсон алхам хийж чадвал орон нутагт хөрөнгө оруулахад үйлдвэрлэгчдийг татна. Тэрчлэн шинэ технологи нэвтрүүлж, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах зэргээр Хятадын давуу талыг мэдрэх боломжтой юм.
Кембрижийн их сургуулийн хөгжингүй орнуудын эдийн засгийг судалдаг эдийн засагч Ха Жүүн Чанг "Гэсэн ч Хятад бол мөлжигч улс. Африк дахь Бээжингийн оролцоо нэмэгдэх тусам их хэмжээний ашиг олж байгаа” гэв.
Хамгийн гол нь өрсөлдөөн. Африкийн ихэнх улсад тухайн хотод Дэлхийн тодотголтой гэдэг ганцхан л банк байсан. Этиоп улс Хятадын санхүүгийн дэмжлэгийг аядуу боловч богино хугацаанд олж авсан. Африкийн орнууд газар доорх баялгаа ухах зуршлаасаа өөрсдийгөө салгах ёстойг ноён Чанг онцлон хэлсэн юм.
Чанг, үүний оронд 1960 онд нэг хүнд ногдох ДНБ-ийхээ хэмжээгээр Гана улсын хагастай тэнцэж байсан одоогийн баян Солонгос шиг аж үйлдвэржилтийг эхлүүлэх алхам хийх хэрэгтэйг зөвлөж байна. Өмнөд Солонгосын аж үйлдвэрлэлийн хамгийн амжилттай туршлагуудын нэг бол үсийг ширхэг бүрээр нь томж, залгах зэргээр хөдөлмөр ихээхэн шаарддаг хиймэл үсний үйлдвэрлэл байсан юм.
Руанда, Мавритани, Гана зэрэг улс мөн л зөв чиг баримжаагаа тодорхой болгох хэрэгтэй. Гэвч нөгөө талаар, Замби зэрэг улс нь зэс олборлосон хэвээр байгаа бол Ангол ирээдүйдээ чармайж буй нь огтхон ч харагдахгүй байна гэв.
Хөгжлийн бодлого сайтай болон бодлогоо сайн боловсруулж чадаагүй улсуудын хооронд ирэх 10 жилийн хугацаанд маш том ялгаа гарна. Хэдийгээр одоогийн эдийн засгийн удаашрал нь түр зуурын өөрчлөлтийг үзүүлж буй ч Хятадын сонирхол Африкт байгаа. Энэ юу гэсэн үг вэ? Африкийн хувьд боломж хаалга тогшсоор байх болно. Гэхдээ, улс орнуудын хувьд өөр өөр.
Дэвид Пиллинг
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||