- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Олборлодог түлшийг огоорох нь
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэгчид дэлхийн дулаарлыг бууруулахад томоохон хувь нэмэр болж чадна хэмээн сурталчлах өч төчнөөн санаа сүүлийн жилүүдэд төрсөн. Гэхдээ эдгээрийн аль нь ч олборлодог түлшийг огоорох хэрэгтэй гэсэн санаа шиг үнэмшилтэй байж чадсангүй.
Энэ санаа их энгийн. Сүйрэл дагуулах уур амьсгалын эрс өөрчлөлтөөс зайлсхийхийн тулд хор хөнөөл багатай, цэвэр түлшинд шилжих. Газрын тос, байгалийн хий, нүүрсний нөөцийг ашиглахаа зогсоох. Уг онол "Нүүрсхүчлийн хийн ялгарлын төсөв”-т суурилан сүүлийн долоон жилд явуулсан судалгаанд тулгуурлажээ. Энэхүү төсөв нь олборлодог түлшнээс болж агаар мандалд нэгэнт ялгарсан нүүрсхүчлийн давхар ислийн хэмжээн дээр дэлхийн агаарын температурыг аюултай түвшинд хүртэл өсгөхгүйгээр хойшид "зарцуулж” болох хэмжээний нийлбэрээс бүрддэг.
Олборлодог түлшний хэмжээ аж үйлдвэрийн хувьсгалаас хойш өсч эхэлснээр манай дэлхий цельсийн бараг нэг градусаар халуун болжээ. Дулаарлыг цаашид цельсийн хоёр градусаас үл хэтрүүлэхээр таван жилийн өмнө НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх хэлэлцээр дээр тохирсон. Яг энэ үеэр нүүрсхүчлийн хийн ялгарлын төсөв үүсгэх тухай санаачилгыг Лондоны хамгийн нэр хүндтэй, хөрөнгө оруулалтын шинжээч болох Марк Кампанейлийн үндэслэсэн "Carbon Tracker” судалгааны зөвлөлдөх танхим дэвшүүлсэн юм.
Тус танхимын судлаачид дэлхийн нүүрсний уурхай, газрын тосны цооног, байгалийн хийн орд газруудад хийсэн судалгааны дүнд тулгуурлан, дулаарлыг цельсийн хоёр градусаас үл хэтрүүлэхийн тулд 2050 он хүртэлх хугацаанд ердөө 565 гигатонн нүүрсхүчлийн давхар исэл ялгаруулах ёстой гэсэн тооцоо гаргажээ.
Харин эрчим хүч, уул уурхайн компаниудын нэгэнт тодорхойлсон олборлох түлшний нийт нөөц 2,795 гигатонн нүүрсхүчлийн давхар исэлтэй тэнцэж байгаа. Тэгэхээр дэлхийн дулаарлыг цельсийн хоёр хэмээс хэтрүүлэхгүйн тулд байгалийн энэ их нөөц "үл шатах” ёстой. Лондоны хөрөнгийн зах зээлийн голлох индекс болох FTSE 100-гаас үзэхэд, Их Британи шиг хөгжингүй улсуудад хүртэл олборлох үйлдвэрлэгчид хэт их байгааг "Carbon Tracker” анхааруулжээ.
Судалгааны танхим уг санааг анх 2011 онд дэвшүүлсэн ч нийтээр хэрэгсэлгүй өнгөрсөн удаатай. Хожим буюу жилийн дараа тус танхимын судалгааг АНУ-ын экологич Билл МакКиббен "Rolling Stone” сэтгүүлд нийтэлсэн өгүүлэлдээ ашигласан юм. Тооцоо олборлодог түлшний өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг эс хайхарсан гэж үзсэн "Shell”, "ExxonMobil” зэрэг газрын тос, шатдаг хийн компаниуд өнгөрсөн онд уртын урт няцаалт гаргасан.
Английн Банкны тэргүүн Марк Карни мягмар гарагт Лондонд даатгалын компаниудын төлөөлөгчдийн өмнө хэлсэн үгэндээ дээрх санааг ашигласны ачаар тооцоо олон нийтийн анхааралд сая өртөж байгаа юм.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||