Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Нүүрс” хөтөлбөр улс төрчдийн шоглоом болж, иргэд үнэтэй нүүрс худалдаж авсаар...

Э.Ила

Дуулиант хөтөлбөр хэрэгжих цаг үеийн шаардлага

Нийслэлийн гэр хорооллын иргэд жилд 800 мянган тонн нүүрс хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Жижиг хэрэглэгчдийн дийлэнх нь Налайх болон Багануурын нүүрсний уурхайгаас, цөөн хувь нь Алагтолгойн нүүрсээр хэрэгцээгээ хангадаг байлаа. Гэвч Налайхын уурхайг тойрсон 174 аманд 1500 орчим хүн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй нөхцөлд гар аргаар олборлолт хийж байсны улмаас жил бүр 10 гаруй хүний амь нас эрстэж ирсэн тул 2012 онд Засгийн газрын шийдвэрээр уурхайн үйл ажиллагааг зогсоосон юм. Ийнхүү Налайхын уурхай хаагдсанаар Багануурын уурхайн ачаалал нэмэгдсэн байна. Тус уурхай жилд дунджаар 3.5 сая тн нүүрс олборлодог ч 60-80 мянган тонныг л Улаанбаатарын иргэдэд галт тэргээр зөөвөрлөн хүргэдэг байжээ. Энэ нь нийслэлчүүдийн хэрэгцээг хангахад хүрэлцдэггүй тул иргэд өөрсдөө уурхайн аманд очиж, дугаарлан, аль аль талдаа хүндрэл үүсгэж байгаа талаар уурхайн удирдлагууд тухайн үеийн засгийн тэргүүнд хэлсэн байдаг.

Жилээс жилд шуудайных нь хэмжээ багасах хэрнээ үнэ нь өсөх нүүрсний өртгийг хямдруулах, хүртээмжийг нь нэмэгдүүлэх үүднээс "Шинэчлэлийн” хэмээх тодотголтой Монгол Улсын Засгийн газар "Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ хөтөлбөрийн талаар Засгийн газрын ямар нэгэн  тогтоол, шийдвэр гараагүй хэмээн мэдэмхийрэх хүмүүс бий. Гэхдээ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпилийн 2012 оны есдүгээр сарын 26-ны өдөр гаргасан Ажлын хэсэг томилох тухай 13 тоот тушаал цагаан дээр хараар бичигдсэн байдаг. Ажлын хэсэг юуны өмнө тухайн үеийн зах зээлийн ханшийг судалж, ямар дамжлагаар, хэрхэн хүргэвэл эцсийн хэрэглэгчдийн гарт хамгийн ойр бас хямд байх вэ гэдгийг тооцоолон, сарын дараа Ерөнхий сайд Н.Алтанхуягт танилцуулсан байна. Үүний дараа "Шинэчлэлийн” Засгийн газрын тэргүүн 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Багануурын уурхайд ажилласан байдаг. Энэ үеэр Ерөнхий сайд болон уурхайн удирдлагуудын хооронд өрнөсөн яриаг сийрүүлэн хүргэсү.

Н.Алтанхуяг: 100-хан километрийн цаана том уурхайтай, ийм их баялагтай байж, нүүрсэн дээрээ зодолдоод, нүүрсний үнэ нь өсөөд байж болохгүй. Танай энд иргэдэд зориулсан нүүрс 27500 төгрөг байхад Улаанбаатарт хэдэн төгрөгт хүрснийг та нар судалж үзсэн үү?

"Багануур” ХК-ийн үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал Б.Базарсүрэн: Үзсэн. Хоёр хоногийн өмнөх байдлаар манай нэг тн нүүрс 210 мянган төгрөг болчихсон байналээ.

Н.Алтанхуяг: Эндээс шигших зардлаа нэмэхээр хэдээр гарч байна?

Б.Базар: Эндээс 27500 төгрөгөөр гарч байгаа нүүрсэн дээр шигших зардлаа нэмбэл 30000 төгрөг болно.

Н.Алтанхуяг: Шигших зардлаа оруулаад эндээс 30000 төгрөгөөр гарч байгаа нүүрс Улаанбаатарт Доржийнх гэдэг айлд орохдоо 200.000 төгрөг болчихоод байна. Бараг 7 дахин өсч байна. Маш их хэмжээний зардал үүсч байна шүү дээ. Замд нь өчнөөн дамжлага бий. Шинэчлэлийн Засгийн газрын бодлого бол үүнийг ядаж хоёр дахин багасгамаар байна.

Энэ уулзалтаас хойш тун удалгүй "Нүүрс” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Хөтөлбөр 11-р сараас эхэлсэн тул тэр өвөлдөө 100 мянган тонн, дараагийн жилд 180 мянган тонн гээд нийт 280.000 тонн нүүрсийг Улаанбаатарын гэр хорооллын оршин суугчдад нийлүүлжээ.

Иргэд 47,6 тэрбум төгрөг хэмнэсэн

Хэрэглэгчдийн хэтэвчний хэмжээ янз бүр. Зарим нь өвлийнхөө түлшийг нэг мөр машинаар авчихдаг бол зарим нь өдөр бүр шуудай, тороор зөөнө. Мэдээж, энэ нь зардлыг өсгөдөг. Тэр үед портер нүүрс 150-200 мянган төгрөг байсныг иргэд болон холбогдох албаны эх сурвалжууд баталдаг. Нэг тонн ачих хүчин чадалтай ч манайхан даац хэтрүүлэн 1.2 тн орчим нүүрс ачдаг гэж портерын жолооч нар хэлдэг. Энэ нь 6 кг-аар савласан 200 уут нүүрс болно. Үүнийг жижиглэнгийн үнэ болох 1500 төгрөгөөр тооцоход 300 мянган төгрөг болж байна. Тэгвэл "Нүүрс” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр иргэд 40 кг-аар савласан том шуудайтай нүүрсийг гэрийнхээ гаднаас ердөө 3200 төгрөгөөр худалдаж авах боломжтой болсон юм. Үүнийг портер /1,2 тн/-т шилжүүлвэл, 40 кг-аар савласан 30 шуудай болох бөгөөд тус бүрийг нь 3200 төгрөгөөр борлуулахад 96 мянган төгрөг болно. Өөрөөр хэлбэл, тонн нүүрсний үнийг 80 мянган төгрөг хүртэл бууруулсан гэсэн үг. Ийнхүү "Нүүрс” хөтөлбөр хэрэгжихийн өмнөх болон дараах үнийн хооронд даруй гурав дахин зөрүү гарч байгаа юм.

Эндээс иргэдийн мөнгө хэмнэгдсэн. Харин хэд вэ гэдгийг тоймлон тооцъё Нэг тонн буюу 1000 кг нүүрсийг 6 кг-аар савлахад 167 орчим уут болно. Үүнийг 1500 төгрөгөөр үржихэд 250 мянган төгрөг. Энэ бол хөтөлбөр хэрэгжихийн өмнөх жижиглэнгийн бодит үнэ. Харин "Нүүрс” хөтөлбөрөөс санал болгосон үнэ тонн нь 80 мянган төгрөг. Тонн тутмаас 170 мянган төгрөгийн зөрүү гарч байна. Тэгэхээр иргэд хөтөлбөрийн хүрээнд борлуулсан 280 мянган тонн нүүрсийг худалдаж авахдаа 47,6 тэрбум төгрөг хэмнэсэн гэсэн үг. Нэг өрх дунджаар 5 тн нүүрс хэрэглэдэг гэж үзвэл нийт 56 мянган өрх буюу нийслэлийн гэр хороололд амьдардаг өрхийн 30 гаруй хувь нь энэ хэмжээний мөнгийг халаасандаа үлдээж чаджээ. Энэ бол том үр дүн, иргэддээ хүрч чадсан ажил.

 

Л.Гансүхийг хэрэгтэн болгох нь хэний сонирхол вэ

Иргэдийн халааснаас багагүй мөнгө хэмнэсэн энэ хөтөлбөрийг Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг санаачилж, түүний ахлах зөвлөх Л.Гансүх хариуцан ажиллаж байсан. Гэвч Л.Гансүх өнөөдөр эрх чөлөөгөө хасуулж, өргөст торны цаана сууж байна. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгаж, 4.6 жил хорих ялаар шийтгэсэн. Дээр нь улсад учруулсан гэх 2,6 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулах ёстой. Мөн төрийн албанд ажиллах эрхийг нь дөрвөн жилээр хассан. Зөвхөн энэ шийдвэр л Л.Гансүхээр овоглосон нүүрсний хэрэг гээчийг захиалагчдын зорилгыг тодхон илтгэнэ. Монголд сүүлийн 25 жилийн дотор анхны улс төрийн хэрэгтэн ийнхүү тодорсон юм. Энэ хүнээр туг өргөж, "хамсаатан”-уудыг араас нь явуулах гэсэн хэрэг. Үгүй дээ л, томоотой байхгүй бол нөхрийн чинь араас явуулж чадна шүү гэсэн сүрдүүлэг хэмээн уншигдаад байгаа юм.

"Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрхийг гэр бүлийнхнийхээ байгуулсан компанид өгсөн хэмээн Л.Гансүхийг буруутгадаг. Гэтэл уг хөтөлбөрийг хэрэгжүүлэгч "Эм Жи Эл Эс Би” компанийг 2009 оны 8-р сард М.Сүхбаатар гэх хүн үүсгэн байгуулсан нь эрх бүхий байгууллагын мэдээллийн санд бүртгэгдсэн байдаг. Л.Гансүх болон түүний гэр бүлийнхний нэр энэ компанийн хувьцаа эзэмшигчдийн жагсаалтад огт байхгүй. Олон сар хоригдож шүүгдсэн, нягтлан бодогч Н.Мөнгөнтуяа гэх бүсгүй Л.Гансүхтэй хамаатан гэдгээ олон нийтэд зарласан. Ажил олгосныхоо хувьд ойрын хүнээ ажилд оруулаа л биз, энэ чинь амьдрал шүү дээ. Та ч, би ч, бидний хэн нь ч Л.Гансүхийн оронд байсан бол ийм зүйл хийх л байсан. Учир нь бидний эргэн тойронд ажилгүй хүн өчнөөн л байдаг, тэдний нэгийг нь ч болов ажилтай, орлоготой болгочих юм сан, туслах сан гэж хүсдэггүй гэж үү. Ер нь тэгээд хувийн компани хэнийгээ ажилд авах нь маньд юуны хамаа байх вэ дээ.

Нөгөөтэйгүүр, нүүрс нийлүүлсэн "Багануур” ХК хохирсон уу гэвэл бас үгүй. Үүнийг дараагийн хэсэгт дэлгэрэнгүй тайлбарлана. Ямартай ч олон нийтэд нээлттэй явуулсан шүүх хуралдааны үеэр тус компанийг төлөөлсөн ажилтан бүсгүй компани ямар ч хохирол амсаагүй, шахалтанд ороод мэдүүлэг өгсөн гэдгээ хүлээсэн. "Шахагч” нь мэдээж, АТГ. Н.Алтанхуяг, АТГ-ын хооронд дайн дэгдээд удаж буйг монголчууд бүгд л мэднэ. "Нүүрс” хөтөлбөрийг санаачлагч, хэрэгжүүлэгчдийг ялласнаар шинэчлэлийн Засгийн газрын нэр хүндийг унагаж, муухай харагдуулж чадна гэж АТГ тооцоолсон. Харин АТГ-ын цаад захиалагч нь хэн байв?

Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдав

Шинэчлэлийн Засгийн газар Багануурын уурхайн үйл ажиллагааг сайжруулахад дараах чиглэлүүдээр дэмжлэг үзүүлсэн байдаг.

1. Цахилгаан станцуудад нийлүүлдэг байсан үнийг 20500 төгрөгөөс 22500 төгрөг болгон өсгөсөн. /Багануур” ХК-ийн ТУЗ-ийн 2013.08.08-ны өдрийн 05 тоот тогтоол/

2. Тус компанид 6 жилийн хугацаатай, жилийн 9,6 хувь хүүтэй, 18.6 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас олгуулсан. Дотоодын арилжааны банкны зээлийн хүү жилд бараг 20 орчим хувь байдаг тул "Багануур” ХК зөвхөн хүүгийн зөрүүгээс жилд 1 тэрбум төгрөгийн хэмнэлт  хийжээ. /Засгийн газрын 2012.07.12-ны өдрийн тогтоол/

3. "Нүүрс” хөтөлбөр хэрэгжихээс өмнө Багануурын уурхай нүүрсээ цахилгаан станцуудад 20500 төгрөгөөр, иргэдэд 25000 төгрөгөөр нийлүүлдэг байсан нь ТУЗ-ийн тогтоолоос харагддаг. Харин "Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэгчдэд тонн нүүрсийг цахилгаан станцад нийлүүлдэг үнээрээ буюу 20500 төгрөгөөр нийлүүлэх санал тавьсан ч Засгийн газрын тэргүүн уурхайг ашигтай ажиллуулах үүднээс 27000 төгрөгөөр худалдаж авах шийдвэр гаргасан байдаг. Мөн боруулалтыг ч нэмэгдүүлсэн. /Зураг 3, 4/

4. Багануурын уурхайн нөөц 380 сая тонн. Тус компанийн эзэмшлийн талбайг тойруулаад хувийн компаниудад олборлолт хийх зөвшөөрөл хууль бусаар олгосон байсныг цуцалж, хувийн хэвшлийнхний эзэмшилд байсан 450 сая тонн нөөц бүхий талбайг "Багануур” ХК-д шилжүүлэн өгсөн байна.

Ийнхүү үйл ажиллагааг нь өргөжүүлж, үр ашгийг нь нэмэгдүүлэхийн тулд бүхий л талын дэмжлэг үзүүлсээр атал "Багануур” компанийн удирдлагууд "өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдах” гэгчээр "Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэгчдийг яллах "жүжиг”-т оролцон тоглосныг түмэн олон харсан. Яагаад? "Нүүрс” хөтөлбөр анхнаасаа тэдний ашиг сонирхолд нийцээгүй. Учир нь тус компанийн удирдлагууд "Багануур илч” хэмээх охин компани байгуулж, түүгээрээ борлуулалт хийлгэн мөнгө "тарьж”, хувийн амьдралаа дээшлүүлэн, сонгуульдаа ч нэмэр болдог гэдгийг гэдгийг учир мэдэх хүмүүс ярьдаг л юм билээ. Гэвч тус компанид нүүрс шигших тоног төхөөрөмж байгаагүй тул мөнгөтэй компаниар уг ажлыг гүйцэтгүүлэхээр болсон.

Олборлосон нүүрсийг уурхайн амнаас конвертороор дамжуулан шигшиж, гурав ангилна. Товчхондоо, нунтаг болон том ширхэгтэйг нь цахилгаан станцууд, уурын зуухнуудад, харин дундын хэмжээтэйг иргэдэд нийлүүлдэг. Шигшсэн нүүрсийг аман дээр шуудайлаад вагонд ачин, Амгалан болон Толгойт өртөөн дээр буулгахад замдаа бутарч, хаягдал ихээр гарч байсан тул шуудайлахгүйгээр ачиж, дээрх өртөөнүүдэд буулгасны дараа дахин шигшин ангилж, шуудайлаад, амыг нь битүүлэн оёж, портерт ачин хороо бүрт хүргэх болсон. Эдгээр дамжлага дээр нийтдээ 700 ажлын байр бий болж, төчнөөн гэр бүлийн орлого нэмэгдсэн байдаг. Ийнхүү олон хүн ажлын байртай болсон, түүнээс ч олон хүн хямд нүүрс хэрэглэж, мөнгөө хэмнэсэн гээд иргэддээ хүрсэн "Нүүрс” хөтөлбөр улс төрчдийн тоглоомын уршгаар зогсч, иргэд эргээд өндөр үнээр нүүрс худалдаж авсаар ...

 

Зууны мэдээ

“Нүүрс” хөтөлбөр улс төрчдийн шоглоом болж, иргэд үнэтэй нүүрс худалдаж авсаар...
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани