- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Эрдсийн төлөв эмзэг байна
Эрэлт, нийлүүлэлтийн "тулаан” үргэлжилнэ
Уул уурхайн олборлолтод түшиглэсэн хөгжиж буй орнууд томоохон сорилтын өмнө ирээд байна. Дэлхийн болон БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширч байгаагаас голлох эрдэс бүтээгдэхүүний эрэлт буурсаар. Үүнээс шалтгаалж ашигт малтмалын үнийн төлөв өөдрөг бус байна. Дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнийн супер мөчлөг дуусгавар болж, нийлүүлэлтийн илүүдэл цаашдаа ч үргэлжлэх төлөвтэйг шинжээчид анхааруулж буй. Хятадын эдийн засгийн өсөлтийн таамаг бүрхэг, АНУ-ын мөнгөний бодлого хатуу хэвээр байгаа нь эрдсийн зах зээлд сөргөөр нөлөөлж байгаа аж. Дэлхийн банкны төсөөллөөр түүхий эдийн үнийн бууралт энэ оны туршид үргэлжилж, ирэх онд ялимгүй сэргэхээр байна.
АЛТНЫ ҮНЭ 1158 АМ.ДОЛЛАРТ ХҮРНЭ ГЭВ
Азийн зах зээл дэх биет алтны эрэлт тааруухан хэвээр. Хятадын макро эдийн засгийн төсөөлөл эмзэг байгаагаас улбаалан хөрөнгө оруулагчдын итгэл буурчээ. Энэ нь алтны үнийг цааш төдийлөн дэмжихгүй бололтой. Алтны зах зээлийг хуваалцах Энэтхэгт ч мөн адил нөхцөл байдал хүндхэн байна. Лондоны бирж дэх унци алтны үнэ энэ оны эхний найман сарын дунджаар 1186 ам.доллар болж буураад байгаа юм. Ирэх өдрүүдэд ам.долларын ханш хүчтэй чигээрээ байвал алтны үнэ ирэх онд үргэлжлэн бага зэрэг буурч, 1158 ам.доллар хүрнэ гэж "Bloomberg”-ийн шинжээчид үзэж байна.
ОПЕК-ИЙН ШИЙДВЭР ХАР АЛТНЫ ҮНИЙГ ДООШ ЧАНГААСААР
Нийлүүлэлтийн хэмжээ өссөн тул ихэнх түүхий эдийн эрэлт буурч, үнэ унасан. Харин газрын тосны үнэ өнгөрсөн хугацаанд бага зэрэг сэргэсэн боловч үүнийг дагаад нийлүүлэлтийн хэмжээ нь өссөн. Энэ нь газрын тосны үнэ дахин буурахад хүргээд байна. Тодруулбал, ОПЕК-ийн орнууд газрын тосны үйлдвэрлэлээ нэмэгдүүлсэнтэй уялдан үнэ буурсаар баррель нь 46 ам.долларт хүрчээ. Түүхий нефтийн үнэ ирэх онд 61 ам.доллар байх төсөөлөл бий. Нийлүүлэлт тогтвортой нэмэгдэж, нөөц бүрдэж байгаа нь үүнд нөлөөлж байгаа аж.
ЗЭСИЙН ИРЭЭДҮЙ ХАРАНХУЙ ХЭВЭЭР
Дэлхийн банкны таамгаар түүхий эдийн үнэ ирэх онд ялимгүй сэргэнэ
Дэлхийн эдийн засгийн 2008 оны хямралыг Азийн орнууд зэсийн ханшийн өсөлтөөр гэтэлж байсан удаатай. Жилийн өмнө 7000 ам.доллар байсан нэг тонн зэс энэ оны наймдугаар сарын байдлаар 5127 ам.доллар болж буураад байна. Лондоны металлын бирж дэх зэсийн үнэ энэ он гарсаар тавдугаар сар хүртэл тогтмол өссөн ч эхний найман сарын дунджаар 5782 ам.доллар болжээ. Ингэснээр зэсийн ханш сүүлийн зургаан жилийн хамгийн доод цэгтээ тулсан байна.
Дэлхийн цэвэршүүлсэн зэсийн хамгийн том хэрэглэгч болох БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын экспорт буурч байгаа нь эрэлтэд голлох нөлөө үзүүлж. Гэхдээ өөдрөг төсөөлөл бас бий. Цаашид юанийн ханшийн сулралтай холбоотойгоор Хятадын экспорт нэмэгдэх боломжтой гэж зарим шинжээч үзэж байна. Тодруулбал, өмнөд хөршийн зэсийн хэрэглээний 70 орчим хувийг бүрдүүлж буй барилга, цахилгаан эрчим хүчний салбарын үйлдвэрлэл эрчимжих төлөв бий. Гэвч үл хөдлөх хөрөнгийн бүтээн байгуулалт удаашрах хүлээлттэй байгаагаас Хятадын зэсийн хэрэглээний өсөлт ирэх онд 2.5 хувь болж буурах тооцооллыг судлаачид мөн хийгээд амжжээ. Өмнөд хөршийн зэсийн хэрэглээ саарч, үзүүлэлт нь уруудсаар байна. Харин дэлхийн зэсийн үйлдвэрлэлийн хүчин чадал жилдээ 5-6 хувиар өсөх таамаглалыг ICSG гаргажээ.
НҮҮРСНИЙ УУРХАЙНУУД ЗОГСОНГИ БАЙДАЛД ОРОВ
"EIU” судалгааны институтийн тооцоолсноор 2004- 2013 онд дэлхийн нүүрсний хэрэглээ жилд дунджаар дөрвөн хувиар тэлж байсан бол өнгөрсөн онд 0.2 хувиар буурсан байна. Энэ нь 1999 оноос хойших анхны уналтад тооцогджээ. Харин 2009-2013 онд дунджаар 3.1 хувиар өсөж байсан нүүрсний нийлүүлэлт өнгөрсөн онд дөнгөж нэг хувиар өссөн байна. Нүүрсний эрэлт ийнхүү буурснаар дэлхийн зах зээл дэх эрчим хүчний нүүрсний үнэ 2014 оноос хойш унасаар энэ оны наймдугаар сард нэг тонн нь 62 ам.долларт хүрэв.
Хятадын сайн чанарын коксжих нүүрсний импортын эрэлт буурч, нийлүүлэлт илүү гарсны улмаас үнэ нь энэ оны хоёрдугаар улиралд нэг тонн нь 88 ам.долларт хүрч, сүүлийн арван жилийн хамгийн бага түвшинд ирээд байгаа юм. Үнэ хямдарсан орчинд нүүрс олборлох нь ашиг багатай тул дэлхийн хэмжээнд жилийн 20 сая тоннын хүчин чадал бүхий уурхайнууд зогсонги байдалд орсон байна. Хятадын аж үйлдвэрлэлийн худалдан авагч менежерүүдийн индекс энэ оны эхний долоон сарын дунджаар өнгөрсөн оны мөн үеэс 1.3 хувиар буурчээ. Ингэснээр аж үйлдвэрлэлийн өсөлт нь зогсонги байдалд ороод байна. Энэ нь өмнөд хөршийн аж үйлдвэрлэлийн түүхий эдийн эрэлт "жолоо”-гоо хумихад хүргэж.
Тодруулбал, жилийн хугацаанд коксжих нүүрсний эрэлт 0.94 хувиар, импорт 21.6 хувиар буурсан байна. Нийлүүлэлт талаас дэлхийн зах зээл дээрх хамгийн том тоглогч болох Австрали коксжих нүүрсний экспортоо нэмэгдүүлэх бодлого баримталж буй. Тэдний хувьд Хятадтай чөлөөт худалдааны гэрээ байгуулснаар БНХАУ-ын импортын татвараас чөлөөлөгдсөн. Энэ нь коксжих нүүрсний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд томоохон дэмжлэг болжээ. Коксжих нүүрсний эрэлт сул байгаа боловч нийлүүлэлт нэмэгдэж байгаа тул үнэ төдийлөн өсөхөөргүй байна гэсэн дүгнэлтийг шинжээчид хийгээд байна.
Б.Баяртогтох
Засгийн газрын мэдээ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||