- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хятадын мөнгөний бодлого маргаан дагуулж байна
Наймдугаар сард Хятад юаний ханшаа сулруулж, мөнгөний бодлогодоо өөрчлөлт оруулсан нь шинжээчдийг гурван бүлэгт хуваагаад байна. Эхнийх нь бодлого хэрэгжүүлэгчид зөв алхам хийлээ гэж байгаа бол, хоёр дахь нь сандралаас үүдсэн арга хэмжээ гэж үзсэн. Харин гурав дахь бүлгийнхэн "Ёстой мэдэхгүй юм даа” хэмээн бувтнана.
Гэхдээ ийм дүгнэлт хийснээрээ гурав дахь бүлгийн шинжээчид чадвар муутай гэсэн үг биш. Учир нь Хятадын Ардын банкнаас авсан арга хэмжээ бусад төв банкуудынхтай адил ил тод байгаагүй юм. Эдгээр шинжээчдийн хувьд Ардын банкны удирдлага буюу мөнгөний бодлогыг тодорхойлоход оролцогсдын санаа бодол оньсого мэт санагдсан байж болох.
Гэхдээ бодлого тодорхойлогчдын далд санааг унших нь зах зээлийн өдөр тутмын зорилтын нэг яах аргагүй мөн. Ингээд зах зээл хоёр дахь бүлгийнхний тайлбарыг дагаж, Хятадын юанийн ханшийг сулруулсан алхам нь мухардлаас үүдэлтэй гэж үзэж байх шиг. Мухардлын шинж тэмдэг нь сандралд хүргэдэг. Хятад мөнгөний ханшаа сулруулж байгаа нь ганцхан зүйлийг илэрхийлнэ. Энэ нь хангалттай их магтаал хүртэж, дэлхийн өсөлтийн хөдөлгүүр хэмээгдсэн Хятадын эдийн засагт ухралт ирлээ гэсэн үг.
Зарим нь үүнийг "валютын дайн”-аар тайлбарлаж байгаа. Өөрөөр хэлбэл, экспортоо нэмэгдүүлэхийн тулд улс орнууд мөнгөний ханшаа сулруулах арга хэмжээг өрсөлдөн авч эхлэхэд хүрч магадгүй. Дэлхийн хөрөнгийн зах зээлд эрсдэл нэмэгдэж, хөгжиж буй орнуудын мөнгөн тэмдэгт сулрахын зэрэгцээ түүхийн эдийн үнэ уналаа. Эдгээр шалтгаан АНУ-ын Холбооны нөөцийн банкийг есдүгээр сард бодлогын хүүгээ өсгөхөөс татгалзахад хүргэсэн байж болох талтай.
Хятадын засаг захиргаа юанийг Олон улсын валютын сангийн нөөцийн валютын тоонд оруулах дэс дараатай алхам хийх хүсэлтэй байгаа. Ийм нөхцөлд Хятадын Ардын банк юанийн арилжааны ханшийн дунджийг доошлуулснаа ОУВС-гаас тавьсан зах зээлийн шинэчлэлийн шаардлагад нийцүүлж байгаа арга хэмжээ хэмээн тайлбарласан. Энэ мэтээр Хятадын тал зах зээлийг бага ч атугай тайвшруулах оролдлого хийлээ. Гэхдээ тэд капиталын гадагш урсгалыг зогсоохын тулд наймдугаар сард улсын нөөцөөсөө 120 тэрбум ам.долларыг "идчихсэн”.
Иймэрхүү алхмууд хөрөнгө оруулагчдын ноцтой асуултуудад хариу болж чадах эсэх нь эргэлзээтэй. Хятадын алхмын цаад учир холбогдол юу вэ, цаашдаа юанийг сулруулсаар байх уу гэх мэт.
Эдийн засагчид болон зах зээлийн шинжээчид Бээжингээс нийтлүүлсэн бүрхэг тоонуудыг нарийвчлан судалж, дүгнэлт хийхийг оролдож байна. Хятадын эдийн засгийн хүчин чадлын талаар хэд хэдэн онол бий. Тухайлбал, Forex-ийн стратеги судлаачид 2005-2013 онуудад ханш нь бараг гуравны нэгээр өссөн юань хэт үнэлгээтэй болсон гэдэг дээр санал нэгддэг. Хэрвээ экспортыг дэмжихээр ханшаа сулруулсан бол Хятад энэ чиглэлд дахин алхам хийх боломжтой. Зарим судлаачдын тооцоогоор Ардын банкны наймдугаар сарын арга хэмжээний өмнө юань 10-15 хувийн илүү үнэлгээтэй байсан. Гэхдээ Төв банкны алхамын дараа юанийн ханш ердөө гурван хувь буурсан билээ.
Columbia Threadneedle компанийн эдийн засагч Мэтью Кобон "Юанийн ханшийг цааш нь бууруулахгүй юм бол ийм арга хэмжээ утгагүй болно. Гурван хувь нь өрсөлдөх чадварт дэмжлэг болж чадахгүй” гэжээ. Түүнчлэн GAM компанийн хөрөнгө оруулалтын захирал Пол Мкнамара юанийн ханш сулрах нь "үндсэндээ зайлшгүй” гэж үзэж байна. Тэрбээр "Бодлогын инфляци ба худалдааны үндсэн түншүүдийн сагстай жишвэл юанийн ханш сүүлийн гурван жилд 30 хувь өссөн”-ийг тэмдэглэв.
Наймдугаар сараас хойш суларч байгаа юанийн ам.доллартай харьцах ханш одоо 6.37 нэгжээр буураад байгаа бол оны эцэст бүр ч илүү унана гэж олонх шинжээчид таамаглаж байна. Дээр нь Хятадаас капитал зугтах үзэгдэл ойрын ирээдүйд эрчимжих төлөвтэй байгаа. Эндээс зах зээлийн хүлээлт сөрөг байгааг харж болно. Ноён Мкнамарагийн хэлснээр хөрөнгө оруулагчид "Хятадад ерөнхийдөө бууралт үргэлжилнэ хэмээн тооцож, хөгжиж буй орнуудын валютын ба хөрөнгийн зах зээл түүнээс ч илүү уналттай тулна” гэж үзэж байгаа аж.
Хятад ямар хариу өгөх нь анхаарал татаж байна. Шинжээч Пол Ламберт хэлэхдээ "Хятадын засаг захиргааны зүгээс саад хийлгүйгээр дэс дараалалтайгаар ханш бууруулах нь хөрөнгийн зах зээлд хамгийн зохистой” гэжээ. Харин түүний үзэж буйгаар "Харин ханш эмх цэгцгүй гэнэт унаж, олон удаагийн оролцоо шаардах нь муу хувилбар аж. Гэхдээ энэ хоёр замын дундуур явах боломж ч бий” гэнэ.
Харин хөрөнгө оруулагчид ийм нөхцөлд яах бол гэсэн асуултад ноён Кобон "Хүмүүст юу болох гээд байгаа талаар ямар ч ойлголт алга. Тиймээс ‘Би гарлаа’ гэх байх” хэмээн хариулжээ.
Рожер Блиц
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||