- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Rio Tinto”-гийн гарц
Англи-Австралийн уул уурхайн "Rio Tinto” компанийн хувьд ашигт малтмалын зах зээл хүндхэн байна. Тэд Австралийн "Hunter Valley”-ийн Бенгалла уурхайгаа 606 сая ам.доллараар зарахаар болсноо лхагва гарагт мэдэгдэв. Мөн "Hunter Valley” холдингоо бүтцийн өөрчлөлт хийн авч үлдэхээр болсон ч илүү үнэд хүргэх зорилготой байж магадгүй.
"Rio Tinto” нүүрсний зах зээлээс гарч буй нь хэд хэдэн шалтгаантай. Олборлодог түлш үеэ өнгөрөөж буйтай адил эрчим хүчний нүүрс ч багагүй бэрхшээл дагуулах болов. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд эрчим хүчний нүүрсний үнэ 55 хувиар унаж, эрчим хүчний бохир эх үүсвэр хэмээн адлагдах болсон нь уурхайгаа зарах шалтгаан юм. Хэдийгээр "Rio Tinto” зиндаа нэгтнүүдээ бодвол санхүүгийн эх үүсвэр муутай ч эл шийдвэрийнхээ ачаар өрийн асуудлаа шийдэх аж. Татвар, хүү, элэгдэл, хорогдлын зардлыг тооцохгүйгээр тус компанийн цэвэр өр наймааны дараа нэг дахин багасах юм байна.
"Rio Tinto”-г аз дайрч, Австралийн дотоодын уул уурхайн "New Hope” Бенгаллаг бэлэн мөнгөөр худалдаж авхаар болжээ. "New Hope”-ийн санхүүгийн тайлангаас харахад өр, хувьцааг оролцуулахгүй бол энэхүү худалдан авалтыг хялбархан хийчих бэлэн мөнгөтэй. АНУ-ын "Citigroup” Бенгалла дахь "Rio Tinto”-гийн хувьцааг худалдах үнийн гуравны нэгээр үнэлсэн.
Энэ нь уг ордын нөөцийн тонн тутмыг долоон ам.доллараар үнэлсэн гэсэн үг юм. Үүн дээр нүүрсний зарагдах үнэ (хөрөнгө оруулалтаас өмнөх) нэмэгдэнэ. Уул уурхайн хайгуул шинжилгээ, консалтингийн "Wood Mackenzie”-гийн тооцоолсноор энэ нь 39 ам.доллар юм. Ингээд олборлолтоос гарсан нэг тонн нүүрс 46 ам.доллар болж байна. Австралийн нэг тонн нүүрс ойролцоогоор 55 ам.доллараар арилжаалагддаг гэж үзвэл уурхай ямар ч байсан худалдан авагчийн хувьд ашигтай наймаа. Тиймээс New Hope цаашид нүүрсний үнэ тогтооход томоохон тоглогч болох нь гарцаагүй.
Харин "Mitsubishi”-тэй хамтран эзэмшдэг "Coal & Allied” нэрээр нь мэдэх "Hunter Valley” холдингод бүтцийн өөрчлөлт хийхээр төлөвлөсөн нь анхаарал татна. Энэ өөрчлөлтийн дараа "Rio Tinto” холдингийн 100 хувийн эзэмшигч болно.
"Rio Tinto” үнэхээр хүнд байдлаас гарахын тулд нүүрсний салбарыг орхив уу. Ямартай ч нүүрсний үнэ яаж ч өөрчлөгдсөн "Rio Tinto” байгаль орчны хариуцлагаас мултарч үлдлээ.
Жэйми Смит
Засгийн газрын мэдээ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||