Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Байдраг, Мандалын голыг боомилох урхи хэнийх вэ?

Энэ улсын бүх зөнөг мунгинаа хүнийг нэг дор цуглуулчихсан аятай манай төрийн алба гэж тун чиг тохуутай газар байх. Тэгээд л төрийн бодлого, шийдвэр гэж хөл, толгой нь олдохгүй зах замбараагүй "тэнэмэл” хэдэн цаас төдий болчихсон гэлтэй. Чоно борооноор гэгчээр энэ сиймхийгээр өчнөөн олон хууль бус үйлдэл хөшигний ард явагдаж байдгийн нэг жишээ нь Баянхонгор аймгийн Жаргалант сумын нутагт алт олборлож буй "Оргил моунт” компани. Ямар ч газарт уул уурхайн ажил явуулах эрх өвөртлөхийн тулд хамгийн түрүүнд бүрдүүлсэн байх шаардлагатай бичиг баримт нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ байдаг. Тус компанийн хувьд энэхүү бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлсэн байх магадлалтай хэмээн нутгийн иргэд, сумын ЗДТГ, ИТХ-ын төлөөлөгчид үзэж буй тул удаа дараа эсэргүүцлээ илэрхийлжээ.

Тэдний эсэргүүцлийн мөрөөр БОНХАЖЯ, Уул уурхайн яам, МХЕГ, АМГ-аас томилогдсон ажлын хэсэг хоёр ч удаа газар дээр нь очиж шалгасан боловч тодорхой, дорвитой хариу өгөхгүй байсаар өдий хүрсэн гэнэ. Харин энэ хооронд "Оргил моунт” компани Жаргалант сумын нутаг Тэгшийн ам буюу Байдраг, Мандалын голын эхэнд хөрс хуулж, алтаа олборлоод, бүр усан буугаа зоон өнөөхөө угаагаад эхэлчихэж. Гэтэл "Байдраг, Мандалын голын эхэнд алт олборлох уурхайн ажилд би байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийж өгөөгүй” гээд мэлзээд байсан холбогдох яамны ахлах шинжээчийн үг хуудуутай болохыг илтгэсэн баримт өөр нэг төрийн байгууллагын архиваас гараад ирчих нь тэр. Ингээд үзүүр нь үл мэдэгдэх зангилааны гогцоо олдсон тул энэ тухай дахин сурвалжиллаа.  

Д.Далхаа: Алиных нь ч нэр дээр байгаль орчны нөлөөллийн үнэлгээ батлагдаагүй байна

Баянхонгор аймгийн Жаргалант сумын байгаль орчны улсын байцаагч Д.Далхаа гуайг "Уул уурхайн нөхөн сэргээлтийг эдийн засгийн үр ашигтайгаар хийж, хаах нь” гэсэн сэдэвт улсын зөвлөгөөнд ирээд байхад нь уулзаж ярилцлаа.

-Та сумандаа хэдэн жил байгаль орчны байцаагчаар ажиллаж байна вэ?

-18 жил ажиллаж байна.

-Энэ хооронд уул уурхайн компаниудтай чамгүй олон удаа "тулалдаж” ирсэн байх. Одоо танай суманд ямар компаниуд үйл ажиллагаа явуулж байна вэ. Тэднээс хэд нь асуудал дагуулж байгаа бол?

-Уул уурхайн компаниуд янз бүр л байдаг юм. Зарим нь хууль журмынхаа дагуу үйл ажиллагаа явуулаад, дараа нь нөхөн сэргээлтээ хийчихнэ. Зарим нь ч хэцүүхэн л байдаг. Одоогийн байдлаар манай суманд шинээр алт олборлож буй нэг л компани байгаа нь "Оргил моунт” ХХК. Тус компанийн үйл ажиллагааг манай нутаг усныхан эсэргүүцэж, нэлээд хэл амтай байгаа. Нөхөн сэргээлт хийж байгаа нь гэвэл хоёр, гурван компани бий.

-"Оргил моунт” ХХК-ийг байгаль орчны нөлөөллийн үнэлгээгүй хэрнээ хууль бусаар үйл ажиллагаа явуулж байна гэж эсэргүүцэж байгаа гэл үү. Миний бие тус компанийнхнаас энэ тухай тодруулахад "Тийм үнэлгээ байлгүй яах вэ. Өмнөх лицензтэй компани нь 2011 онд байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэсэн. Бид түүнийгээ байгаль орчны байцаагч Далхаа гуайд ч үзүүлсэн” гээд байгаа. Та тэр үнэлгээг нь харсан юм биш үү?

-Харуулсан л даа. Гэхдээ хуулбар нь. "Эх хувийг нь үзье” гэхээр үзүүлдэггүй. Тэгээд ч энэ хуулбар дээрх гарын үсэг, тамга нь маапаантай юм билээ.

Манай сумын Тэгшийн аманд 1130 га талбай бүхий MV -015651 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2010 оны есдүгээр сард МАК-д олгосон байдаг юм. Үүнийг энэ оны дөрөвдүгээр сарын 8-нд "Оргил маунт” ХХК-д бүхэлд нь шилжүүлсэн юм билээ. Гэхдээ тэр хооронд буюу 2011 онд Тэгшийн аманд анх "Жи Энд Ю гоулд” ХХК алт олборлох гэж байхад нь манай нутгийнхан эсэргүүцэж байгаад гурван шатны шүүхээр заргаа авсан юм.

Тэр үед "Урт нэртэй” хууль ид хэрэгжиж эхэлсэн байхад яалаа гэж тус компанид байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ баталж өгөх вэ дээ. Тэднийд үнэлгээ хийж өгсөн гээд байгаа "Тулга трейд” ХХК-ийн үйл ажиллагааны түүхээс харахад ч тус компани алтны томоохон шороон ордод байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх хэмжээний эрх зүйн чадамжгүй гэсэн. Тэгээд ч сая би Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийнхөө хэдэн хүнтэй БОНХАЖЯ-нд очиж, архиваас нь лавлагаа авахуулж үзлээ. Тэгэхэд МАК, "Жи Энд Ю гоулд”, "Оргил маунт” гэсэн энэ гурван компанийн алиных нь ч нэр дээр байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайлан батлагдаагүй гэсэн хариу авсан.

-Тэгэхээр одоо яригдаад байгаа тэр үнэлгээний тайланг хэн, хэрхэн хийсэн болж таарах вэ?

-Бүү мэд. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө гэсэн хоёр бичиг баримт дээр гарын үсэг зурсан гэх БОНХАЖЯ-ны ахлах мэргэжилтэн Б.Саран өөрөө хүртэл үүнийг гайхаад байгаа. Анх биднийг уулзахад "Би ямар ч байгаль орчны менежментийн төлөвлөгөө, нөлөөллийн үнэлгээнд гарын үсэг зураагүй” гээд гарын үсэг, тамгагүй нэг төлөвлөгөө үзүүлсэн юм. Тэгэхээр нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд үндэслэж байж усны дүгнэлт гаргах учиртай "Монгол-Ус” төрийн өмчит компанийнхантай уулзаад учрыг хэлж, "Та нар хуулиа зөрчсөн юм биш үү” гэтэл Б.Сарангийн гарын үсэгтэй өөр нэг хувийг нь гаргаад ирсэн. Буцаад өөр дээр нь түүнийг бариад очихоор "Наадах чинь хуурамч бичиг баримт байна” гэхээс өөр юм хэлээгүй.

Бидэнд энэ компанийг хууль бус үйл ажиллагаа явуулж байна гэж хардах шалтгаан олон байгаагийн зөвхөн нэг нь дээрх жишээ. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8.4.8-д төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэдийн нийтийн хурлын санал, тэмдэглэлийг үнэлгээний тайланд заавал тусгана гэж заасан. Гэтэл манай нутгийнхнаас тийм санал хэзээ ч авч байгаагүй шүү дээ. Түүнчлэн уг хуулийн 8.7-д "Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийсэн аж ахуйн нэгж нь хээрийн судалгааны анхдагч материал, үнэлгээний мэргэжилтний судалгааны ажлын дүнг эх хувиар нь хадгалах бөгөөд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг дөрвөн хувь бэлтгэж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төсөл хэрэгжүүлэгч болон төсөл хэрэгжих сум, дүүргийн Засаг даргын тамгын газарт тус бүр нэг хувийг өгч, нэг хувийг өөртөө үлдээх бөгөөд тэдгээр нь адил хүчинтэй байна” гэж заасан байгаа. Гэтэл манай сумын ЗДТГ-т ч, яаман дээр ч тийм үнэлгээний тайлангийн эх хувь алга. Үнэлгээ хийсэн гэх "Тулга трейд” ХХК-ийнхантай холбоо тогтоох гэхээр хаяг, байршил нь олдохгүй юм. Уг нь хуулиараа бол төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийг нөлөөллийн үнэлгээ хийлгэсэн эсэхэд тухайн орон нутгийн байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч, бүх шатны Засаг дарга, геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хяналт тавих бүрэн эрхтэй. Гэтэл энэ компани төрийн хараа хяналтаас гадуур үйл ажиллагаа явуулсаар байна.   

-Саяхан Уул уурхайн яамны ахлах мэргэжилтний тэргүүлсэн нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй комисс тэнд очиж үйл ажиллагаатай нь танилцсан гэсэн. Ямар хариу өгсөн юм бол?

-Зунаас хойш хоёр ч удаа комисс очлоо. Тэгсэн хэрнээ үйл ажиллагааг нь зогсоо ч гэхгүй, уурхайг хүлээж авлаа ч гэхгүй яваад л өгөх юм. Уг нь Ашигт малтмалын тухай хуулийн 35.4-т "Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон комисс уурхайг хүлээн авсны дараа ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг уурхайг ажиллуулж эхэлнэ” гэж заасан байдаг юм. Гэтэл улсын комисс нь хүлээж аваагүй байхад тэд ажилдаа аль хэдийнэ орчихсон. Урьд нь аймгийн мэргэжлийн хяналтын байцаагч бас очиж шалгаад, "Бичиг баримтын олон зөрчилтэй байна. Аравдугаар сарын 1-ний дотор зөрчлөө арилга” гэсэн албан шаардлага өгсөн байсан. Үүнийг бас л үл тоож байна.  Хэрэв үнэхээр бичиг баримт нь зөрчилгүй юм бол хуулийнхаа дагуу сумын Засаг даргатай гэрээ хэлцлээ хийгээд ажлаа явуулах ёстой шүү дээ.

Мандалын голоос ус татаж, алт угаах хоёр нуур бий болгожээ

Арчаагүй, сул дорой төрийн албатуудын аргыг олоод сурчихсан энэ мэт хэчнээн компани хуулийг уландаа гишгэж, хөдөөгийн эгэл жирийн байцаагчийн үгийг нохой хуцаж байгаа чинээ санахгүй пээдийж яваа бол. Алтыг газрын гагнаас гэдэг. Баянхонгор аймгийн Байдрагийн гол Заг, Жаргалант, Бөмбөгөр, Баацагаан, Бууцагаан гэсэн таван сумын хүн, малыг ундаалаад, Бөөн цагаан нуурт цутгадаг. 270 гаруй километр урттай энэ голын эрэгт алт олборлосноор энэхүү гагнаас үгүй болж, ус нь газрын гүн рүү шургавал Монгол орны ширгэсэн голын тоо дахин нэгээр нэмэгдэнэ. Ийм аюул Мандалын голд ч бас нүүрлээд буй гэнэ. Учир нь усны дүгнэлт гаргуулахдаа "Гадаргын ус ашиглана” гэж "боловсон” арга хэрэглэсэн тул уухайн тас Мандалын голоос ус татаж, алтаа угаах хоёр том нуур бий болгожээ. "Хоёр жилийн хугацаанд энэ хоёр нуурандаа ээлжилж алтаа угаана. Дахиад алт угаах ус Мандалын голоос татахгүй. Зөвхөн ажилчдын унд, хэрэглээний усаа л тэндээс авна. Нуурын бохирдсон усыг хөрсөнд нэвчихгүй байх талаас нь технологийн горимыг сайтар баримталсан тул голд сөргөөр нөлөөлөхгүй” хэмээн нутгийнхныг сэнхрүүлж суугаа аж.

Улсын комисс гурав дахиа очих гэнэ

Уул уурхайн яам, МХЕГ, Ашигт малтмалын газрын долоон хүний бүрэлдэхүүнтэй комисс хамгийн сүүлд Жаргалант суманд очоод ирэхдээ ямар шийдэлд хүрснийг асуух гэсэн боловч мэргэжлийн хяналтын байцаагч нь ч, яамны ахлах мэргэжилтэн нь ч тодорхой хариу хэлэхгүй, нэгэн рүүгээ бухах нь хачирхалтай. Нэг сайд солигдоход дагаад бүхэл бүтэн "арми” шинэчлэгдэж, тэр тоолонд мэдэн будилсан албатууд төрд шургалдгийн уршиг энэ. Сураг сонсох нь ээ, энэ комиссынхон Бөмбөгөр суманд алт олборлохоор зөвшөөрөл авсан компанийн уурхайг хүлээж аваад, харин Жаргалантын Тэгшийн аманд үйл ажиллагаа явуулж буй "Оргил моунт”-ынхыг "зөрчилтэй” гээд хүлээж аваагүй гэнэ. Тиймээс одоо удахгүй улсын ээлжит комисс дахиад Жаргалантыг зорихоор болжээ.

БОНХАЖЯ-ны ахлах мэргэжилтэн Б.Сарангаас энэ асуудлыг тодруулахад "Баянхонгор аймгийн Жаргалант суманд алт олборлож буй наад компанийн чинь асуудал их ээдрээтэй байгаа. Ямартай ч асуудлыг төрийн захиргааны төв байгууллага анхааралдаа авсан. Саяхан Шадар сайд болон манай БОНХАЖ-ын сайд, Уул уурхайн сайдын хамтарсан тушаал гарч, холбогдох бүх байгууллагын төлөөллийг багтаасан ажлын хэсэг тийшээ явахаар болсон. Энэ комиссын дүгнэлтэд үндэслээд уурхайн үйл ажиллагааг зогсоох уу, үргэлжлүүлэх үү гэдгийг шийдэх байх” гэлээ.

Ашигт малтмалын газрын ахлах мэргэжилтэн "Тус компанийн лицензтэй талбайн нэлээд хэсэг "Урт нэртэй” хуулийн 200 метрийн хилийн зурвастай давхцалтай байсан учраас бид уулын ажлын төлөвлөгөө баталж өгөхдөө тэр хэсгийг хассан. Тэр дагуу ажлаа хийж байгаа, эсэхийг нь мэргэжлийн хяналтынхан хянах ёстой” гэсэн юм. Харин "Оргил моунт” ХХК-ийн захирал "Бид бүх бичиг баримтаа хуулийн дагуу бүрдүүлсэн. Хэрэв үзэхийг хүсэж байгаа бол манай уурхайд очоод бичиг баримтуудтай танилцаж болно” хэмээн "даажигнах”. Юутай ч ээдэрч, орооцолдсон энэ хэргийн зангилааг тайлахаар нутгийн иргэд шүүхэд хандсан гэнэ.

Холбоотой мэдээллийг http://mongolcom.mn/read/27828 эндээс уншина уу. 

Л.Ганчимэг

Байдраг, Мандалын голыг боомилох урхи хэнийх вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани