- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
МУ-д 1990 оноос хойш 20 гаруй удаагийн хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ
Өнгөрсөн бямба гараг буюу энэ сарын 9-ний 17:30 цагийн үед нийслэлд 3.5, 4.4 магнитудын буюу 5 баллын хүчтэй хоёр удаагийн газар хөдлөлт болсон талаар манай сайт шуурхай мэдээлсэн билээ. Шар хаднаас зүүн хойш орших Гүнжийн хагарал, Шар хоолойн ам гэдэг газрууд газар хөдлөлтийн голомт байсан талаар Одон орон геофизик судлалын хүрээлэнгээс мэдээлсэн юм. Энэхүү цэг нь газар хөдлөлтийн идэвхитэй зургаан цэгийн нэг нь байсан аж.
Өнгөрөгч онд дэлхийн газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутгуудаар болсон хүчтэй болон хүчтэйвтэр 3857 удаагийн, Монгол орны нутаг дэвсгэрт болон хил орчмын бүс нутагт болсон сул болон хүнд мэдрэгдэм хүчтэй 24593 удаагийн ойрын газар хөдлөлт бүртгэгджээ.
Өнгөрөгч XX зуунд магнитуд шаталбарын найман балл ба үүнээс хүчтэй ихээхэн хэмжээний хохирол учруулж болох газар хөдлөлт 170 удаа болж хоёр сая гаруй хүн амь насаа алдсан гэсэн тооцоог АНУ дахь газар хөдлөлт судлалын олон улсын холбооноос гаргажээ. Газар хөдлөлтийг 1-9 шатлалтайгаар ангилж үздэг. Дээрхи аюултай газар хөдлөлтүүдийн дөрвөн тохиолдол нь Монгол Улсын нутаг дэвсгэрт гарчээ.
Манай орны нутаг дэвсгэрт 1905 оноос хойш газар хөдөлсөн аюултай тохиолдол хэд хэд байдаг аж. 1905 оны долдугаар 9-нд Цэцэрлэгт 7,6 баллын хүчтэй газар хөдөлж газрын гадаргууд 130 км-ын хагарал үүсгэж байжээ. Мөн оны долдугаар сарын 23-нд Булнайн нуруунд 8,2 баллын хүчтэй хөдлөлт болж 370 км хагарал үүссэн, 1931 оны наймдугаар сарын 10-нд Монгол Алтайн нуруунд 8 баллын газар хөдлөлт болж 189 км газрын гадаргуу хагарсан тухай газарзүйн судалгаа байна. Мөн Говь-Алтайн нуруунд 1957 оны арванхоёрдугаар сарын 4-нд 8,1 баллын газар хөдлөлт болж 270 км хагарал үүссэн гэсэн судалгаа байгаа юм.
1990 оноос хойш гэхэд ноцтой гэж хэлж болох таваас дээш магнитудын газар хөдлөлт 20 орчим удаа бүртгэгджээ. Зөвхөн 2003 онд Баян-Өлгий аймагт болсон газар хөдлөлт баруун гурван аймгийн есөн сумын нутгийг хамарч, 18 байшин барилга эвдэрч, 67 сая төгрөгийн хохирол учруулж байжээ. 2000 онд Улаанбаатараас 180-хан км зайд орших Дундговь аймгийн Дэрэн 2005 онд болсон 6,5 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл нийслэл хотноо мэдэгдэж байсан.
Улаанбаатарын барилгажилтын талбайн 25 хувь нь зургаан баллын, 52 хувь нь долоон баллын, 23 хувь нь найман баллын бүсэд багтдаг гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
Ц.Сонор
-Газар хөдлөлтийн үед тайван байх хэрэгтэй-
"Шиндо" буюу чичиргээний хэмжээ (цаашид "ч.х" гэж товчилно.)* нь газар хөдлөлтийн хэр хүчтэйг илэрхийлдэг бөгөөд одоогийн байдлаар 10 зэрэглэлтэй. Тоо ихсэх тусам чичиргээ хүчтэй болно.
*Рейхтерын магнитуд балл, чичиргээний хэмжээ нь тус тусдаа өөр хэмжигдэхүүн. Рейхтерын магнитуд нь газар хөдлөлт түүний эх үүсвэрийн энергийн хэмжигдэхүүн бол чичиргээний хэмжээ нь тухайн бүс нутгийн хөрс дээр хэдий хэмжээнд мэдрэгдэхийг илэрхийлдэг.
Ч.х-ий төвшин |
Чичрэх байдал |
Ч.х-ий төвшин |
Чичрэх байдал |
0 |
Хүнд мэдрэгдэхгүй . |
5- |
Олон хүмүүс биеэ хамгаалах үйлдэл хийж эхэлнэ. Гэрийн тавилга байрнаасаа хөдлөх нь бий. |
1 |
Дотор байгаа хүмүүсийн зарим нэг нь багахан чичиргээ мэдэрнэ. |
5+ |
Алхахад гуйвах зэрэг хэвийн үйлдэл хийхэд бэрхшээлтэй. Шүүгээ тавилга унах нь бий. |
2 |
Унтаж байгаа зарим нэг хүн сэрнэ. Чийдэнгийн бүрхүүл зэрэг дээрээс унжуулсан зүйл бага зэрэг савлана. |
6- |
Босож зогсоход төвөгтэй болно. Бэхлээгүй хүнд тавилга хөдөлж, унана. |
3 |
Дотор байгаа хүмүүсийн ихэнх нь чичиргээ мэдэрнэ. Шүүгээндэх аяга, сав суулга харшилдан дугарах нь бий. |
6+ |
Мөлхөхөөс өөрөөр хөдөлж чадахгүй. Барилга байшингийн ханын тоосго, цонх хагарч унана. |
4 |
Унтаж байгаа хүмүүсийн дийлэнх нь сэрнэ. Чийдэн савлаж, сав суулга тачигнан дуугарна. |
7 |
Өөрийн санаснаар хөдөлж чадахгүй. Ихэнх барилга байшингийн ханын тоосго, цонх хагарч унана. |
Хүчтэй газар хөдлөлт (Гол чичиргээ)-ний дараа хэд хэдэн удаа чичирдэг. Үүнийг "Ёшин" буюу дайвар чичиргээ гэх ба маш цөөн тохиолдолд гол чичиргээний нэгэн адил хэмжээтэй байх буюу олон удаа давтагдах нь бий тул анхаарал сэрэмжтэй байх нь чухал.
Газар хөдөлсөн үед хэрхэх вэ?
Газар хөдлөх үеийн орчин нөхцөл |
Яаж биеэ хамгаалах вэ? |
Дотор |
|
Лифт дотор |
(Автомат зогсоолтын төхөөрөмж бий бол хамгийн ойр давхарт зогсохоор программчилсан байдаг.) 3. Цахилгаан тасарч хаалга нээгдэхгүй бол "Онцгой байдлын үеийн холбоо барих товч"-ийг үргэлжлүүлэн дарж, холбоо ирэхийг хүлээнэ. |
Гадаа |
|
Жолоо барьж байх |
|
Галт тэрэг болон бусад тээврийн хэрэгслээр зорчиж байх |
|
-Газар хөдлөлтийн дараах дайвар гамшгаас хамгаалах-
Газар хөдлөлтийн дараах дайвар гамшгийн хамгийн олон тохиолдол нь гал түймэр байдаг. Гал түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд аль болох түргэн галын аюултай зүйлсийг унтраах, салгах нь чухал байдаг. Хүчтэй чичиргээ намжсаны дараа залгаатай байгаа хийн плитка, халаагуурын галыг унтраан, хийн амыг бүрэн хаана. Цахилгаан хэрэгслийн залгуурыг салган хоргодох байр луу явахдаа цахилгаан хамгаалагчийн дэргэдэх гол унтраалгыг дарж гэрийн бүх цахилгааныг зогсооно. Гал гарсан тохиолдолд ойр тойрны хөршдөө мэдэгдэн, хамтран гал унтраах анхан шатны арга хэмжээ авах хэрэгтэй.
Мөн газар хөдлөлтийн дараа цунами үүсэх тохиолдол байдаг. Цунами нь радио, телевизийн мэдээнээс өмнө үүсэх нь олонтаа тул чичиргээ мэдрэгдсэн бол шууд далайн эргээс холдож яаралтай өндөрлөг газар болон аюулгүй газар луу хоргодох хэрэгтэй. Түүнчлэн цунами нь нэг удаа түрж ирээд зогсдоггүй бөгөөд 2 дахь, 3 дахь гээд дахин дахин үүсдэг тул эхний удаагийнх дууслаа гээд санаа амралгүй сэрэмжлүүлэг, анхааруулгыг цуцлах хүртэл далайн эрэг орчимд ойртож болохгүй.
Эх сурвалж: http://cms.city.miyakonojo.miyazaki.jp/display.php?cont=121204163051
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||