Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье

Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийльеМанай улсад хүйтний улиралын үед угаарын хийнд хордож амь насаа алдах, өвчлөх эрсдэл буурахгүй байна. Энэ нь хүмүүсийн мэдлэг, хандлага, дадлын том алдаа бөгөөд түүний эрсдлийг бууруулахын тулд НЭМ-ийн чиглэлийн сурталчилгаа, сургалт зайлшгүй хэрэгтэй. 
Бид дэлхий дээр нүүрс түлж дулаацдаг цөөн орны нэг бөгөөд, өмгөөлөгч Цэрэнжээгийн "Нүүрс хөтөлбөр”-ийн хэргийн шүүх хурлын үед дурдсанаар хар нүүрсний хараал өвлийн улиралд гарах эрсдэл ард түмний дунд буурахгүй байна.

2014 онд эм болон химийн бодисын цочмог хордлогоор нийт 856 хүн Хордлогын Яаралтай Тусламжийн төвд хандаснаас, 405 хүн эмчлүүлэн 451 хүн анхны тусламж зөвлөгөө авч буцсан байна.  Эдгээр 405 хэвтэн эмчлүүлэгчдийн 47 нь буюу 11,6% нь нүүрсхүчлийн дутуу ислийн хийн цочмог хордлоготой иржээ.  Угаарын хийн хордлогоор 251 хүн тус төвд ирж үйлчилгээ, тусламж авсаны 204 хүн нь  хөнгөн болон дунд зэргийн хордлоготой анхны тусламж авч буцсан, 47 хүн хүндэвтэр болон хүнд  хордлоготой байсан учир эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Нас барсан тохиолдол энэ онд энэ төвд бүртгэгдээгүй ч эмнэлэгт хүргэгдээгүй цагдаагийн газарт бүртгэлтэй нас баралтууд байх өндөр магадлалтай.

Угаар гэдэг нь углерод буюу нүүрс төрөгч гэсэн орос гаралтай үг. Бид нүүрс төрөгчийн дан исэл, дутуу исэл ч гэж хэлдэг энэ хийний хордлогын талаар зөвлөгөө хүргүүлэхээр зорив.1857 онд Францын эрдэмтэн Claude Bernard нүүрс төрөгчийн дутуу ислийн хордлогыг анх тодорхойлсон.
Хүчилтөрөгчийн 1 атом нь нүүрстөрөгчийн 1 атомтой нэгдэж угаарын хий үүсгэдэг. Нэгдсэн хорт бодис юм. Үнэргүй, өнгөгүй, амтгүй, агаараас хөнгөн, тогтвортой, шатамхай хий. Иймд хүн болон амьтан хордсоноо мэддэггүй, унтаагаараа чимээгүй нөгөө ертөнцөд морилдог.
452328354993bddeb7fe91.jpg

Хорт утааны баг өмссөн хүнд шүүгддэггүй. Нүүрстөрөгчийн исэл нь нүүрс кокс бусад нүүрстөрөгч агуулсан бодисын дутуу шаталтын улмаас үүсдэг бөгөөд үйлдвэрийн зориулалтай хийн найрлагад бас ордог.
Мөн ахуйн нөхцөлд дотоод шаталтын хөдөлгүүрийн хийн утаа, тэсрэлтийн улмаас үүссэн хийнд их байдаг. Ер нь л дутуу шаталтаас үүсдэг хий.

Манай иргэдийн хувьд зуух, пийшэнгийн ам онгорхой байх, яндангүй, хий дамжих хоолой болон янданд цэвэрлэгээ үйлчилгээ хийгээгүй, бөглөрсөн байх, хүхээгийн хаалтыг хааснаас угаартах нөхцөл бүрдэж байна. Мөн архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ пийшэн, зуухандаа нүүрс ихээр хийж хяналтгүй орхих нь хордлогын эрсдлийг эрс нэмэгдүүлдэг. Мөн автомашинаа гараждаа байрлуулсаны дараа асаалттай дулаан байлгаж архидах, түүнээс үүдэн ухаан балартаж тэр чигтээ унтах тохиолдол гарсаар байна. Тэр байтугай машинаа битүү бүтээгээд асаалтай дотор нь сууж байгаад угаартсан тохиолдол 2014 онд хэд хэдээр бүртгэгдсэн нь өдрийн сонин, зарим телевизийн мэдээнд тодорхой байсан..
Аммиакацетон, метилын спирт, фосфоген зэрэг бодисыг химийн аргаар гараж авахад угаарын хий ялгардаг. Цемент, тоосго, талхны үйлдвэрүүдийн зууханд агаар, хүчилтөрөгч дутуу орсоноос хорт хий үүсдэг. Байр, гэр оронд хийн халаагч эвдэрсэнээс мөн хорт хий үүснэ.

Улаанбаатар хотод машины хөдөлгөөн түгжрэл ихтэй үед гадаад агаарт угаарын хий ихээр хуримтлагддаг. Гэр хорооллын өвлийн байшин Монгол гэрт эцэг, эх, гаднаас ирсэн зочин нийлээд 3-5 хүн зэрэг тамхи татахад хичнээн их угаарын хий ялгаран хуримтлагдаж тэнд өсч торниж байгаа хүүхдүүд дам хордож суурь өвчтэй болж өсдгийг бас мэддэгүй, мэддэг хирнээ тоодоггүй. Улаанбаатараас Берлины чиглэлээр өдөртөө нисээд очсон иргэдийн гадуур хувцаснаас угаарын хийн өмхий үнэртдэг, тэр нь хэд хоногтоо салдаггүй гэдгийг тэнд амьдардаг Монголчууд байнга ярьдаг.
Угаарын хийн хоронд хамгийн их өртөмтгий эрсдэл ихтэй бүлэгт эхийн хэвлий дэх ураг, нярай, зүрх судасны архаг өвчтөй, цус багадалттай, амьсгалын замын архаг өөрчлөлттөй хүмүүс, хөгшид  багтдаг.

  Хордлого хэрхэн үүсдэг вэ?
870688dae3a315107b198be654a3aaa4big.jpg

Хүний цусны улаан эсийн гемоглобин гадна амьсгалаар орж ирсэн цэвэр хүчил төрөгчийг тээвэрлэж эд эрхтэнд хүргэснээр бид амьсгалж амьдарч, зүрх маань цохилж эррүл явдаг. Гэтэл тэр угарын хий гэгч хороор амьсгалахаар цусанд орж нөгөө сайхан хүчитөрөгчтэй маш хурдан нэгдэж, carboxyhemoglobin (COHb) Карбоксигемоглобин гээчийг үүсэж гемоглобиноор тээвэрлэгдэн эд эсэд хүрэх цэвэр агаар хүчилтөрөгчийг хэмжээг эрс багасгаж оронд нь бөөн нүүрсний хий бүхий цус биеээр эргэлдэнэ.
Нэгэнт биеээр нүүрсний хий эргэлдэхээр бие организм хүчилтөрөгчийн дутагдалд орно. Угаарын хий агаарт 100-200 м/м3 болоход хурц хордлого үүснэ. /400-600 м/м3 байхад 2-5 цагийн дотор хүнд зэрэгт хордоно. Их нягтралттай үед хэдэн минутын хооронд хурц хордоно. Хаалга хаалттай машин, гараж дотор амархан хордоно.
Угаарын хий хүнд, дунд, хөнгөн зэргийн хордлого өгдөг.
Хөнгөн хордоход чих шуугих, толгой өвдөх булчин бие сулрах, дотор эвгүй оргих, биеийн тэнцвэр алдагдах, толгой өвдөн дүүнгэ юм шиг болдог. Хортой газраас гарвал аяндаа зүгээр болно.Үүнийг зарим хүмүүс ханиад хүрсэн юм шиг гэж ярьдаг.

Дунд зэргийн хордлоготой үед: дээрх шинжүүд гүнзгийрч ухаан санаа алдагдана. Согтуу юм шиг болж, нүүр нь мэнчийн хүрэнтэнэ. Үг яриа ойлгомжгүй болно. Гуйвц дайван тэнцвэр алдагдана.
Хүндээр хордоход: булчингууд татаж, ухаан санаа алдагдаж, дороо мэдээгүй бие засна. 2-3 өдрийн дараа уушгины хатгаа зүрхний шигдээсээр хүндрэх явдал илэрдэг.
Угаарын хийтэй газар удаан хугацаанд байх, ажиллаж амьдрахад архаг хордлого үүснэ. Жирэмсэн байхдаа нүүрсний утаанд ихээр өртсөн эмэгтэйчүүдийн дийлэнх хувьд нь төрсөн хүүхдүүд нь бүтэлт тархины даралттай байдаг. Жирэмсний эхний 5 сард утаагүй орчинд амьдрах нь хамгийн чухал.
Мөн угартаж ухаан алдаж удаан хэвтсэнээс удаан дарагдлын хам шинж гэгч илэрч, нэг мөчөө нөгөө мөчөөр даран удаан хэвтсэнээс цус, тунгалагийн эргэлт саарч, бөөрний хямрал, дутагдалд орон нэг мөчгүй болох тохиолдлууд байна. Орон байранд гарсан галын үед мөн угаарын хийнд хордохоос гадна, амьсгалын дээд замын түлэгдэл үүсч асуудлыг хүндрүүлж болдог.

Авах арга хэмжээ
Хордсон хүнийг цэвэр агаарт гаргана. Хүчилтөрөгч байвал амьсгалуулж судаснаас цусавна. Амьсгал зүрх судасны үйл ажиллагаа зогсвол зохиомол амьсгал ам хамраар хийж, зүрхэнд шууд бус иллэг, массаж хийнэ. Угаарын хий нь агаараас хөнгөн учир гэр байрны шал хэсэгт сийрэг байдаг. Өвлийн байшин гэрт угарын хордлого үүсэхэд газраар ор засаж унтсан хүмүүс бага хордсон тохиолдолууд гарч байсан. Хордсон хүнд болж өгвөл ус, сүү, бусад шингэн юм ихээр уулгана. Сайн шээлгэх хэрэгтэй.

Эмч, эмнэлгийн тусламж ирэх боломжгүй үед ойр эмийн сангаас төмөр болон кобальт агуулсан эмийн бэлдмэл / цитохрома С 10-30 мг булчинд, Ферумлека 5 мл судсанд, цианокобаламин буюу витамин Б 12-ийг  300-500 мкг булчинд тарих, натрийн 0,9 хувийн уусмалыг дуслаар хийхийн өмнө 50-100 мл цус авч асгах, дусал дуусах алдад лазекс, цуросемид зэрэг шээс хөөх бэлдмэлийг 1,0 дусалдаа хийж хүчээр шээлгэж шээс хөөж хорыг гадагшлуулж  болно.
Хүнд ухаан балартсан хүнийг маш хурдан тээвэрлэж эмнэлэгт хүргэх хэрэгтэй. Замд нь маскаар хүчилтөрөгч өгөх шаардлагатай. Хүнд дунд хордсон хүмүүс барокамер гэгчид хэдэн удаа орох шаардлагтай. Үүнийг эмнэлэгт очсон хойноо эмчтэйгээ шийдэх асуудал. Мөн аскорбины хүчил, рибофлавин, тиамин, пиридоксин, токоферол, актовегин өндөр тунгаар тарих дусаах, бусад шинж тэмдгийн эмчилгээ шаардлагатай.
Жич: Эмч нар энэхүү хордлогыг оросоор "Oтравление окись углерода”,  Англиар "Carbon monoxide poisoning” гэж хэлж бичдэгийг анхаарахад илүүдэхгүй болов уу.

Бэлтгэсэн: НЭМХ-ийн Орчны эрүүл мэнд хор судлалын төвийн эмнэл зүйн хор судлаач Р.Даваадорж 

Эх сурвалж: www.TODAY.mn
Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

Өнөөдөр, 20:53
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

Өчигдөр, 17:06
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өчигдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өчигдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өчигдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани