Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Ганбат: Хятадын хөгжлийн банкнаас зээл авна

Д.Ганбат: Хятадын хөгжлийн банкнаас зээл авна Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн 267 километр урт төмөр замын 51 хувийг "Монголын төмөр зам” (МТЗ) компани эзэмшихээр болсон. Уг төмөр замыг Хятадын төрийн өмчит "Shenhua” компанитай хамтран барихаар болсон байна. Энэ талаар "Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Д.Ганбаттай ярилцлаа.

-"Монголын төмөр зам” ТӨХК Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн 267 километр урт төмөр замын 51 хувийг эзэмшинэ гэсэн мэдээлэл гарч байна. Өмнө нь "Mongolian mining corporation” (MMC)-ий түншлэл хэлэлцээрт орж байхдаа 30 жилийн дараа 51 хувийг нь төрд өгнө гэж ярьсан шүү дээ?
-Төмөр замыг MMC-ий түншлэл барихдаа хөрөнгөө 100 хувь гаргаж бариад, 30 жилийн дараа төрд 51 хувийг эзэмшүүлэх санал тавьсан юм. Тухайн үед УИХ-аас дэмжлэг авч чадаагүй. Улмаар энэ асуудлаар УИХ-аас Ажлын хэсэг томилсон. Тэд түншлэлтэй байгуулсан гэрээ манай талд хохиролтой байна гэж үзсэн юм.

Тиймээс гэрээний нөхцөлийг сайжруулах үүргийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өгсөн. Үүний дагуу Монгол Улсын сайд М.Энхсайханаар ахлуулсан Таван толгойн төслийн Ажлын хэсгийг өөрчилсөн. Өдгөө "Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайханаар ахлуулсан Ажлын хэсэг гэрээний нөхцөлийг сайжруулахаар ажиллаж байна.

Тээвэрлэлтийн орлогоосоо эргүүлээд зээлээ төлнө

Өмнө нь түншлэлтэй байгуулсан гэрээний дагуу манай "Energy resources”, Хятадын "Shenhua”, Японы "Sumitomo” гэсэн гурван компани хамтарч төмөр зам тавих байлаа. Өдгөө "Монголын төмөр зам” компани зөвхөн БНХАУ-ын "Shenhua”-тай хамтарч төмөр зам тавихаар болсон. Хамгийн гол нь, манай дотоодын, хувийн хэвшлийн "Energy resources” компани санхүүгийн хувьд таагүй нөхцөлд байгаа. Харин "Shenhua” бол БНХАУ-ын төрийн өмчит компани шүү дээ.

"Shenhua” компанийн зүгээс анхны байр сууриа хадгалах сонирхолтой байж магадгүй. Гэхдээ бид хэлэлцээрийн ширээний ард суухдаа "Монголын төмөр зам” компани анхнаасаа төмөр замын 51 хувийг эзэмшинэ гэж ярина. 30 жилийн дараа 51 хувиа авна гэсэн ойлголт байхгүй гэсэн үг. Замаа бариад дуусах үед тээвэрлэлт хийж эхэлнэ. Энэ үеэс л "Монголын төмөр зам” компани ашгаа шууд авч эхэлнэ шүү дээ.

-Зөвхөн "Shenhua”-тай хамтрах нь тодорхой болсон гэж ойлгож болох нь ээ?
-Тийм. Тэд 49 хувиа эзэмшинэ.

-Санхүүжилтийг хэрхэн шийдэж байгаа вэ?
-Санхүүжилтийг ярихаас өмнө бэлэн болсон ажлуудаа дурдах хэрэгтэй байх. Манай компани төмөр замын суурь бүтэц буюу далангаа босгосон. Ажлын явц нь 86.6 хувьтай байна. Нийт замын хувьд аваад үзвэл 51 хувьтай буюу тал ажлаа хийчихсэн гэсэн үг. Нийт зам гэдэгт цахилгаан хангамж, өртөө зөрлөг, ажиллагсдын орон сууц зэрэг багтдаг.

Мөн урьдчилсан болон нарийвчилсан ТЭЗҮ-ийг хийсэн. Түүнчлэн төслийг хэрэгжүүлэх гээд ажиллаж буй компанийн удирдлагын зардал гэж бий. Ухаахудагаас-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын трассын газрыг 60 жилийн хугацаатай манайд олгосон. Үүнийгээ үнэлүүлнэ.

-Трассын газар гэдэг нь юу билээ?
-Төмөр замын хоёр талаар орших газрыг хэлдэг. Нэлээд олон мянган ам километр газар бий. Үүнийгээ бид үнэлүүлнэ. Үүнийг эзэмшлийн 51 хувьдаа оруулах учиртай. Мөн төмөр замыг барих тусгай зөвшөөрлийг манай "Монголын төмөр зам” компани эзэмшдэг. Үүнийг ч үнэлүүлнэ. Энэ мэтээр үнэлүүлж болох бүх юмаа үнэлээд нийт өртгөөсөө хасах юм. Үндсэндээ энэхүү төсөл 1.2 тэрбум ам.доллараар босох урьдчилсан тооцоо гараад байна.

-1.2 тэрбум ам.доллар гэдэг нь эцэслэн шийдсэн тооцоо мөн үү?
-Үгүй. Хөдлөх тоо гэдгийг сануулъя. Учир нь манай талаас хийсэн л тооцоолол шүү дээ. Шуудхан энэ дүнгээр "Shenhua” компани хөрөнгө оруулалт хийхгүй. Хөндлөнгийн аудит оруулаад, аудитын дүгнэлтээр хөрөнгө оруулах юм.

Тухайлбал, дээрх 1.2 тэрбум ам.доллараас энэхүү 267 километр үргэлжлэх төмөр замтай холбоогүй бусад зардлыг хасах учиртай. Зүүн тийшээ тавих төмөр замын ТЭЗҮ-ийн зардлыг хасна. Зөвхөн Ухаахудагаас-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажилд л "Shenhua” компани хөрөнгө оруулна.

Тэд дээрх 267 километр зам тавихад манай талаас оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг аудитын тусламжтайгаар яг таг мэдэж авна. Энэ дүнтэй дүйцүүлэх 49 хувийнхаа хөрөнгийг "Shenhua” бэлэн мөнгөөр аваад ирэх ёстой. Манай талаас гаргачихсан байгаа хөрөнгө оруулалт болоод "Shenhua”-гаас өгөх дээр дурдсан бэлэн мөнгийг нийлүүлж тооцно. Ингээд энэ нийлбэр дүнг нийт 1.2 тэрбум ам.доллараас хасахад үлдэгдэл хөрөнгө оруулалтын дүн гарч ирнэ шүү дээ. Энэхүү мөнгийг зээлнэ гэж ойлгох хэрэгтэй. "Монголын төмөр зам” болон "Shenhua”-гийн хамтарч байгуулах компанийн нэр дээр зээл авна.

Нүүрс байнга үнэтэй байхгүй учраас бид төмөр замыг 100 хувь эзэмших нь эрсдэлтэй

-Бид дахиад л зээл төлж эхлэх нь ээ?
-Тэгнэ шүү дээ. Тээвэрлэлтийн орлогоосоо эргүүлээд бага багаар төлөх учиртай.

-Зээлээ хаанаас авахаар ярьж байгаа вэ?
-"Shenhua” компани Хятадын хөгжлийн банкнаас зээл авна. Бид өөрийнхөө 51 хувьд ногдох хэмжээний зээлийн эргэн төлөлтийг хийнэ.

-Ер нь хэдий хугацааны дараа энэхүү хөрөнгө оруулалт манай зах зээлд орж ирэх вэ?
-Бид аль болох хурдлуулах талаас нь арга хэмжээ авна. Хугацааг нь нарийн заасан гэрээний заалтууд ч орох учиртай.

-Одоогийн байдлаар манай талаас уг төмөр замд хэдэн төгрөгийн санхүүжилт хийгээд байна вэ?
-Ойролцоогоор 220 сая ам.долларын санхүүжилтийг "Чингис” бондоос авсан. Гэхдээ 220 сая ам.доллараар зөвхөн далан бариагүй шүү дээ. Эрэл хайгуул, зураг төсөл, орчны үнэлгээ гээд маш их ажил бий. Бүгдийг нь хийсэн. Мөн Таван толгойгоос зүүн зүгт Сайншанд-Чойбалсан-Эрээнцав, урагшаа Хөөт-Бичигтийн чиглэлийн замын урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулсан. Нэг хэсэг хөрөнгөөр даланг босгосон. Зөвхөн Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн замын хөрөнгө оруулалтын дүн арай өөр дүнтэй гарах байх.

-"Samsung C&T” компани далангийн ажлыг хийж гүйцэтгэсэн шүү дээ. Сүүлийн үед далангийн ажлыг хийсэн компанийг & тэмдэгтгүй буюу "Samsung”-ийн охин компани биш гэх яриа гарч эхэлсэн. Өөрөөр хэлбэл, туршлагагүй компани гэсэн мэдээлэл тархаж байна. Энэ талаар та тайлбар өгөхгүй юү?
-Энэ төслийг хариуцаж хийхээр Монголд байгуулсан "Samsung”-ийн охин компани гэдэг нь баталгаатай.

-Эргээд төмөр замынхаа ярианд оръё. УИХ-ын дарга З.Энхболд энэхүү чиглэлийн төмөр замыг "Монголын төмөр зам” 100 хувь эзэмших хэрэгтэй гэж үзсэн. Яагаад 51 хувь болтлоо буурсан юм бол?
-Бид эрсдэлээ тооцох хэрэгтэй гэдгийг ойлгосон. Гурваас дөрвөн жилийн өмнөх шиг нүүрс байнга үнэтэй байхгүй шүү дээ. Үнэ буурах эрсдэл заавал үүснэ. Тиймээс 100 хувь бид эзэмшихээр эрсдэл ихтэй байгаа юм.

-Хувийн төмөр замаар нүүрс тээвэрлэхэд тариф өндөр тогтоно гэж эмээж байсан. Одоо яах юм бол. Төр эзэмшиж байгаа учраас ийм хүндрэл гарахгүй гэсэн үг үү. Бид зээл тавьж төмөр замаа барих учраас зээлийн өртгийг нөхөхүйц тариф тогтооно биз дээ?
-Төмөр зам барьсны дараа тээврийн тариф тогтооно. Гэхдээ дээр ярьсан өндөр тарифаас гадна монополь болох эрсдэл байгааг мартаж болохгүй. "Energy resources” зөвхөн Ухаахудагийн ордыг эзэмшдэг. Тэгтэл "Shenhua” Зүүн Цанхийг эзэмшиж байна. Баруун Цанхи гэж бий. Мөн орон нутгийн Таван толгой ч байгаа. Энэ бүх ордоос нүүрс зөөнө гэсэн үг.

Хэрэв нэг компани төмөр замыг дангаараа эзэмшвэл эхний ээлжид өөрийнхөө нүүрсийг л тээвэрлэнэ. Дараагийн ээлжид бусад компанид ашиглуулна. Тэгэхээр монополь болох гээд байгаа юм. Энэ төмөр замаар Оюутолгойн зэсийн баяжмалыг ч зөөх боломж бий.

Э.Хулан

Засгийн газрын мэдээ

Д.Ганбат: Хятадын хөгжлийн банкнаас зээл авна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

Өчигдөр, 17:06
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өчигдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өчигдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өчигдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани