Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тал нутгийн торгоны зам ба эдийн засаг

Тал нутгийн торгоны зам ба эдийн засаг Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өрнүүлэх "Нэг бүс, нэг зам”

Монгол, Хятад, Орос улсын залуу удирдагчдын дугуй ширээний уулзалт есдүгээр сарын 25-30-нд ӨМӨЗО-ны Хөх хотноо болж, бүс нутгийн хэмжээнд залуу бизнес эрхлэгчийн клуб байгуулах томоохон төсөлд гарын үсэг зурлаа. Бизнесийн хамтын ажиллагаа, бараа бүтээгдэхүүний түгээлт, түүхий эдийн боловсруулалт, хил дамнасан наймаа зэрэг бүхий л салбарт харилцан ашигтай хамтран ажиллах зорилготой тус клубт зөвхөн залуу бизнес эрхлэгчид хамрагдана.

300 орчим удирдагч залуус оролцсон "Тал нутгийн торгоны зам-2015” Монгол, БНХАУ, ОХУ-ын залуу удирдагчдын дугуй ширээний уулзалтын хүрээнд өөр олон ажлыг хамтран хийхээр болсон юм. Тухайлбал, Хятад улстай хамтын ажиллагааны брэнд төсөл хэрэгжүүлэх, залуучуудын хоорондох соёл болон боловсролын салбарын харилцааг нэмэгдүүлэх, өсвөр насны хүүхдүүдийг спортод татах, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах гээд найрсаг хамтын ажиллагааг өрнүүлэх тухай хэлэлцээрийг байгуулж, Хөт хот дахь тунхгийг батлав.

Хил залгаа гурван улсын залуучуудын хоорондох дугуй ширээний уулзалтын гол нөхцөл нь бүс нутгийн бизнес эрхлэгчдийн клуб байгуулах байв. Өмнө нь бид соёл болон боловсролын салбарт түлхүү хамтран ажиллаж байсан бол энэ удаагийн уулзалтаар залуу бизнес эрхлэгчид бүс нутагтаа бизнесийн ямар чиглэлээр хамтарч ажиллаж болох талаараа ярилцлаа. Мөн өсвөр үеийнхэнд шинэ боломж нээж, есөн чиглэлээр хамтрахаар болсныг албан ёсоор баталгаажуулсан талаар Монголын залуучуудын холбоо (МЗХ)-ны дэд ерөнхийлөгч Н.Цэрэнбат ярьсан юм.

БНХАУ-ын дарга Си Зиньпин өнгөрсөн 2013 оны есдүгээр сараас аравдугаар сард Ази болон Зүүн өмнөд Азийн улс оронд ажлын айлчлал хийх үеэрээ "Торгоны зам эдийн засгийн бүс, XXI зууны далай дээрх торгоны замыг хамтдаа байгуулъя” гэсэн санаачилгыг удаа дараа дэвшүүлжээ.

Хятад улстай хамтын ажиллагааны брэнд төсөл хэрэгжүүлнэ

Түүний дэвшүүлсэн энэхүү саналын дагуу 2000 жилийн тэртээ худалдаа наймаагаар Ази, Европыг холбож байсан Торгоны замыг "Нэг бүс, нэг зам” хэмээн нэрлээд олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өрнүүлэн, далай дээрх гол боомтуудыг зангилаа цэг болгож, саадгүй нэвтрэх их замыг хамтдаа бүтээн байгуулахад цаад зорилго нь оршиж буй юм. Тийм ч учраас ирээдүйн бүтээн байгуулагчид болсон гурван улсын залуус бүс нутгийн хэмжээнд хамтдаа нэг зорилго дор нэгдэж, улс орноо хөгжүүлэх эхлэлийг дээрх уулзалтын хүрээнд тавилаа.

ОХУ-ын талаас Оросын Залуучуудын холбооны Инноваци болон олон улсын хамтын ажиллагааны албаны төсөл хөтөлбөрийн удирдагч, хатагтай Лиман Анастасия, Эрхүүгийн бүсийн хорооны Оюутан залуучуудын хөтөлбөрийн ажлын удирдагч Бичевина Оксана Валентиновна тэргүүтэй "Байкалов” жуулчны болон СДЭК тээврийн компанийн захирал гээд урлаг соёл, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, техник технологи, хэвлэл мэдээллийн салбарын удирдагч залуус ирсэн байлаа. Харин манай талаас "Moncon construction” компанийн захирал Л.Батхуяг, МУИС-ийн доктор М.Дэлгэржав, МАХН-ын дэргэдэх "Ардчилал, шударга ёс” Монголын залуучуудын холбооны генсек Ө.Ганпүрэв, "Хэнтий” телевизийн захирал Ц.Батжаргал, Баянхонгор аймгийн "Арвижих” группийн захирал Д. Цогтбаатар, "Tsemis global” аялал жуулчлалын компанийн захирал Б.Цэрэнлхагва болон бүхий л нам, бизнесийн байгууллагын 30 гаруй манлайлагч ирсэн байв. Түүнчлэн Ардчилсан залуучуудын холбооны 33 хүний бүрэлдэхүүнтэй баг нэгдэж, Монголын талаас 70 гаруй хүн оролцсон нь нэлээд ач холбогдол өгч буйг харуулж байлаа.

МЗХ-ны Бизнесийн байнгын хорооны дарга Ц.Өлзийхишиг "Залуу бизнес эрхлэгчид ямар стратеги барьж, цаашид ямар бодлогоор явах ёстойг хэлэлцлээ. Дэлхийн эдийн засгийг тодорхойлдог таван том гүрний гурав нь Азид байна. Бид ч Азид оршин тогтнож буй болохоор алсын хараагаа тийш чиглүүлэх л ёстой. Тиймээс Азийн хөндий буюу энэхүү томоохон зах зээлд тоглогч болохыг бид зорьж байгаа. Гурван улсын залуус цугларч, санал нэгтэйгээр бизнесийн клуб байгуулахаар болсон нь залуучуудад маш том үүд хаалга нээгдэж буйг харуулж байна” гэлээ.

"Залуучууд дэлхийн түвшинд сэтгэж, дэлхийн боловсролоор өөр хоорондоо харилцаж байна. Компанийн удирдагч гээд шийдвэр гаргах түвшний залуус энэхүү уулзалтад оролцлоо. Нэг талаар туршлага судалсан, нөгөө талаар улам ихийг хийх ёстойг ойлгуулсан уулзалт болж өндөрлөлөө. Бид хүссэн, хүсээгүй Монгол Улсын хөгжлийг нуруун дээрээ үүрэх учраас хөрш хоёр оронтой хамтран ажиллаж гэмээнэ бүхий л шатанд хөгжих боломж бүрдэнэ. Тиймээс залуусынхаа туршлагыг эртнээс мэдэж авснаар дараагийн шатанд ажил хэрэг болгоход илүү дөхөм байх болов уу. Бид маш хурдан хөгжих хэрэгтэй байна” хэмээн "Соёмбо” академийн захирал А.Санжмятав үзэл бодлоо илэрхийлэв.

Гурван орны удирдагч залуусыг нэг дор цуглуулж, ач холбогдолтой олон талт хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан энэхүү уулзалтыг өндөр хэмжээнд зохион байгуулсныг онцлон тэмдэглэхийг хүслээ. Энэ нь зохион байгуулагчдад тал засах гэснийх бус, манай залуусыг хүндэлж байсныг зориуд сайшаах гэсэн юм.

Тав хоног үргэлжилсэн бидний аялал хөгжөөнтэй, үзэж харах зүйл ихтэйн дээр үр дүн, өндөр ач холбогдолтой уулзалт болж өнгөрлөө. Тухайлбал, Азид нэг, дэлхийд тавдугаарт эрэмбэлэгддэг Өвөрмонголын сүү, сүүн бүтээгдэхүүний "И Ли” группийн үйлдвэр, Өвөрмонголын их сургууль, "Одон” телевизтэй танилцсанаас гадна "Сэцэн танаа” урлагийн музейд очиж, "Тал нутгийн торгоны замын болзоо” хэмээн нэрийдсэн гурван улсын залуучуудын хамтарсан уран зургийн үзэсгэлэнг сонирхон, Улаан театрт гурван улсын урлагийн тоглолт үзэж сонирхсон юм. Энэ талаарх сурвалжлагыг дараагийн дугаарт хүргэх болно.

Б.Бямбасүрэн

Тал нутгийн торгоны зам ба эдийн засаг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани