- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Оюутолгойн гэрээ манай улсын бүрэн эрх, тусгаар тогтнолыг хуваах нөхцөлтэй
Интернэтээс эдийн засагч нарын яриаг уншиж суутал Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайн ийм нэгэн гарчигтай яриа анхаарал татав.
"Монголын тэжээвэр алуурчдыг бид мартах ёсгүй” гэж. Тэгээд нэлээд нухацтай уншлаа. Өнөөх алдарт Оюутолгойн асуудлаар айхтар хүчтэй шүүмжилжээ. Нэг л зүйлийг ихэд гайхав. Монголын ямар ч эдийн засагч, иргэн, төрийн болон төрийн бус байгууллагынхан нэг бус удаа Оюутолгойн гэрээ болон "Рио Тинто”-гийн манайхантай харилцаж байгаа байдлыг ил тод болгож асуудалтай байгааг нь шүүмжилдэг. Бүүр анхнаас нь л "Энэ бол эдийн засаг талаасаа ашиггүй төдийгүй Монгол Улсын тусгаар тогтнол Үндэсний аюулгүй байдалд харшлах гэрээ” гэдгийг анхааруулсан. Уг гэрээтэй холбоотой асуудлыг задлаад тоочвол нэлээд цаг гарздах тул тоочихгүй тоймловол тухайн үедээ үхтлээ өмөөрч нүүрээ улалзуулан байж гэрээг нэр нүүрээрээ хамгаалж байсан С.Баярцогтын яриад байсан 20 мянган хувьсагчийн тухай "Энэ бол гэрээний тооцоог хийсэн хүмүүсийн үйлдлийг хамгаалах нэг хэрэгсэл” гэсэн нь бий.
Энэ мэтээр уг гэрээг нэг бүрчлэн
шүүмжлэх хүн мундахгүй ч анхаарал татдаг бас нэг өнцөг нь Оюутолгойн
ямар ч булхайг ил болгодог ч юу ч өөрчлөгддөггүй нь гайхмаар. Үүнээс
ургуулаад бодвол "Петрочайна”, "Арива” мэтийн Монголын хууль дүрмийг
хайхардаггүй залгамж компаниуд ар араасаа түрж гарсаар байгааг
сануулахад илүүдэхгүй болов уу. Тэгэхээр манай төрийн зүтгэлтнүүд болоод
ард нийтээрээ муу муухай, булхай дээрэм бүхнийг харсаар байж хараагүй
царайлах нь шударга үнэнд үнэхээр нийцэх үү гэдгийг бодууштай.
Мөн дурьдахгүй өнгөрч боломгүй дараагийн асуудал нь эдийн засгийн үр
ашиг. Монгол баялгаа гадны оронд эзэмшүүлээд өөрөө өртэй хоцорч байгаа
нь үр ашигтай гэрээний нотолгоо мөн юм уу. Үүнээс гадна Оюутолгойн
гэрээг байгуулснаар Монголын эдийн засгийн нэгдмэл орон зай задарсан
гэхэд нэг хилсдэхгүй болов уу. Угтаа бол улс орны эдийн засаг гэдэг нэг
цогц бүхэл зүйл. Монголын эрх зүйн орчинд, монголын төрийн хяналт дор
байх ёстой.
Гэтэл "Монголын эдийн засаг одоогийн байдлаар хууль эрх зүйн орчноор
зохицуулагддаг. Монголын ядуу зүдүү аж ахуйн нэгжүүд, мал аж ахуй, мөн
өмнөд хөршийн хууль эрх зүйгээр зохицуулагддаг нэг бүлэг, дээрээс нь
Оюутолгой гээд Фрийдландын ч юм уу, Рио тинтогийн ч юм уу дур зоргоор
зохицуулагддаг гурван бүтцэд хуваагдсан”-ыг гавьяат эдийн засагч,
Д.Бямбасүрэн онцолжээ. Түүний энэ ярианаас өөрийн эрхгүй үндэсний
аюулгүй байдал алдагдахад хүрчээ гэсэн дүгнэлтийг хийж болмоор. Учир нь
эдийн засаг гурав хуваагдана гэдэг нь ирээдүйд Монгол Улсын тусгаар
тогтнол, бүрэн эрх нь хуваагдах үндэс тавигдаж байна гэсэн үг яах
аргагүй мөн. Энэ бол том аюул. Ийм байхад яагаад өнөөдрийг хүртэл хэн ч
юу ч дуугарахгүй, зөвхөн Оюутолгой дараагийн хөрөнгө оруулалтаа хэзээ
оруулах бол хэмээн бухын доодохыг харж үнэг турж үхэхийн жишээгээр
суугаад байгаа нь дэндүү арчаагүй, өрөвдөлтэй.
Оюутолгойд шүүмжлэлтэй хандах дараагийн асуудал нь Монголын нийгмийн
баялгийг ухаж аваад оронд нь хоосон нүх, сүйрсэн байгаль үлдээх аюулыг
дагуулж байгаа байдал. Тодруулбал, усны асуудал. Дарин дээр нь давс
гэгчээр Рио Тинто байгаль орчны асуудал гээд дутуу шийдсэнээсээ болоод
ойрын хугацаанд нэлээд асуудалтай байгааг манайхан гадарласан л болов
уу. Монгол Улсын Засгийн газар "Рио Тинто” хэзээ хэдэн ам.долларын
хөрөнгө оруулалтаа хийх бол хэмээн горьдож суутал Дэлхийнбанкнаас
Оюутолгой төслийг хэрэгжүүлж байгаа толгой компанид хандан Монголын
байгаль орчны асуудлыг шийд. Гэрээндээ энэ тухай маш тодорхойгүй
байдлаар тусгасан учраас зээл олгохгүй гэчихсэн. Тэгэхээр энэ улсын эзэд
нь санаагаа чилээгээгүй суутал хаа байсан АНУ сэтгэл зовнижээ. Сайхан
хэрэг шүү.
Тэгэхээр Оюутолгойн асуудлыг бүхэлд нь аваад үзэх юм бол анхаасаа л
Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн гэдгийг бүд бүгдээрээ мэдэж
байгаа. Хайгуулын ажил дуусаагүй байхад ашиглалтын лиценз өгсөн. Нөөц
нь тогтоогдоогүй байхад ашиглалтын лиценз өгнө гэдэг нь хэнд, хэчнээн
тонн баялгаа ашиглуулж байгаагаа мэдэхгүй л явсан. Мөн техник эдийн
засгийн үндэслэл нь гараагүй байхад гэрээ байгуулсан. Хэнтэй юу хийж
байгаагаа мэдэхгүйгээр гэрээ байгуулж болох уу. Гэрээ байгуулахдаа юу
хийсэн гэхээр дээр дурьдсанчлан өөрийнхөө баялгийг хүнд өгөөд өөрөө
өртэй хоцрох гэрээ байгуул чихсан. Энэ бүхнээс үзэхээр Оюутолгойн гэрээ
бүх талаараа Монголд ашиггүй муу гэрээ болсон гэдгийг иргэдээсээ эхлээд
эрдэмтэд нь харамгүй хэлдэг. Ингэхдээ дахиад л нэг зүйлийг мартчихсан.
Тэр нь хариуцлагын тогтолцоо. Муу муу гэдэг ч хэн ийм муу гэрээг
үзэглэв. Хэн үүнийг бэлтгэн нийлүүлэв гэдгийг санахыг ч хүсэхгүй байгаа
нь анхаарал татмаар. Зүй нь уг гэрээг байгуулсан хүмүүс, төр засгийн
удирдлагууд хариуцлагыг нь хүлээх ёстой. Тухайн үед Ерөнхий сайд байсан
С.Баяр, дараагийн Ерөнхий сайд Сү.Батболд, мөн тухайн үед Эрдэс баялаг,
эрчим хүчний сайд сайд байсан Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт гэх
албан тушаалтнуудын нэр хариуцлага тооцох хуудасны хамгийн эхэнд
байрладаг. Гэхдээ ганц үнэн нь дээрх хүмүүсээс Монголын ард түмэн хэзээд
асуух л болно. Асуух асуухдаа хариуцлага асуух болно гэдгийг ямагт
санах нь зүйтэй болов уу.
Ингэхдээ анхаарвал зохих асуудал нь Оюутолгой анх байгуулагдахаас эхлээд
л Фрийдландын дэргэд төрийн өндөр албан тушаалтнуудын үр хүүхдүүд,
хамаатан садангууд бөөгнөрсөн гэх яриа учир мэдэх хүмүүсийн ярианаас
цухалздаг. Тиймдээ ч Д.Бямбасүрэн гуай "С.Баярцогт Монголын ард түмнийг
хуурч мэхлэх улаан цайм алхам хийсэн. Үүгээр ч зогсохгүй дэлхий нийтийн
өмнө Монголын төр гэж ямар арчаагүй "юм” байдаг юм бэ, Монголын Сангийн
сайд гэж ийм хүүхэлдэй байдаг юм гэдгийг харуулснаар Монгол Улсыг дэлхий
дахинд шившиг болгосон. Тийм учраас би С.Баярцогтын эсрэг байж
"Болохгүй юм хийсэн хүн гэж хэлнэ” гэсэн нь бий. Тэрбээр Оюутолгойн
асуудлыг тодруулахдаа "2006 онд ашигт малтмалын хууль өөрчлөгдлөө. Тэнд
юу болов. Ашигт малтмалын хуулиа өөрчлөхдөө Оюутолгойн одоогийн нөхцөл
байдал бүрдэх бүх үүд хаалгыг нээж өгсөн. Мөн 2006 онд Татварын хууль
өөрчлөгдлөө. Хуучнаар бид шаталсан татвартай байсан. Гэтэл одоо нэг
шатлалтай болж өөрчлөгдсөн. Тэгэхээр 2008 оны сонгууль болохоос 2-3
жилийн өмнөөс эхлээд УИХ дотор Оюутолгойн эрх ашгийг хамгаалах лобби
бүлэг ажиллаж, монголын хууль эрх зүйн орчныг өөрчилсөн байсан. Одоо
Ашигт малтмалын хуулийг өөрчлөх ажлын хэсэг гарлаа. Тэр үед Тавантолгойн
ордыг хувьдаа эзэмшиж байсан хүн л тэр ажлын хэсгийг толгойлж байсан
шүү дээ. Тэрний ар талд гадаадын хөрөнгө оруулалт, өөрөөр хэлбэл
Оюутолгойн Фрийдландын компаниар тэжээгддэг, санхүүждэг Монголын уул
уурхайн ассиоцацийнхан уул уурхайн бодлогын голыг тодорхойлж байсан шүү
дээ. Тэнд хэн хэн байсныг Монголын ард түмэн мартах ёсгүй. Энэ хүмүүс
Оюутолгойн бодлогыг лоббидож хэрэгжүүлж өдийг хүрсэн. Энэ чинь 2008
оноос өмнөх асуудал” хэмээн бухимдсаныг анхаарахгүй байж боломгүй.
Тэгэхээр өнөөдөр Уул уурхайн яамны сайдын үүрэгт ажилтай Д.Ганхуяг анх
энэ салбарын толгойлох үүрэг авч байхдаа "Би Оюутолгойн гэрээг өөрчилж
чадахгүй бол огцорно” гэдгээ мэдэгдэж байлаа. Гэтэл өнөөдөр тайван
сайхан ажилласаар л. Энэ мэтээр Оюутолгой тойрсон асуудал хэрхэн намжиж
хэрхэн агуулгаараа тэлж томорч байдгийн жишээний амьд гэрч нь бид
өөрсдөө болсоор байгаа нь харамсалтай.
М.МӨНХТУНГАЛАГ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||