Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хотын утаан дахь хорт бодисын хэмжээ 30 хувиар багасчээ

Хотын утаан дахь хорт бодисын хэмжээ 30 хувиар багасчээУтаа....   Энэ үг нийслэлчүүд гэлтгүй нэлээн хэдэн аймаг сумдад хөндүүр сэдэв. Дөрвөн уулын дундах Улаанбаатарын утаа нэг л  өдөр сарниад  алга болчихгүй нь тодорхой. Тэгвэл Улаанбаатарчууд утаатайгаа хэрхэн тэмцэж ирсэн юм бэ? Цаашид хэрхэн бууруулах вэ? Энэхүү асуултанд хариулт олох үүднээс  "Засгийн газрын тусгай сан-Цэвэр агаар сан”-гаас утааг бууруулах чиглэлээр явуулж буй үйл ажиллагааны талаар сурвалжилснаа танд хүргэе.

 

2007 оноос Улаанбаатарын утааны асуудал эрчимтэй яригдаж эхэлсэн бөгөөд 2007 оны есдүгээр сарын 5-ны өдөр "Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 218 дугаар тогтоолыг баталснаар Улаанбаатарын утаа төр засгийн хэмжээний асуудал болсон түүхтэй. Цаашлаад 2008 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр "Агаарын бохирдлыг бууруулах талаар ойрын хугацаанд авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 14 дүгээр тогтоол, Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн санаачилсан "Агаарын тухай хууль” 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдөр УИХ-аар батлагдаж, тус хуулийн дагуу 2011 онд Засгийн газрын 273 тоот тогтоолоор Монгол улсын Засгийн газрын тусгай сан "Цэвэр агаар сан” байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байдаг. Мөн 2011 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр "Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль”-ийг баталж, уг хууль батлагдсантай холбогдуулж авах зарим  арга хэмжээний тухай 11-р тогтоолыг баталсан, түүнчлэн мөн оны гуравдугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Засаг даргын "Хязгаарлалтын бүс тогтоохтой холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 218 дугаар захирамж батлагдан гарсан гэхчлэн цаасан дээр буусан тогтоол шийдвэрүүд хангалттай үйлдэгдсэн байдаг. Тэгвэл эдгээр тогтоол шийдвэрүүд хэрхэн ажил хэрэг болсон талаар цухас дурдая. Дээр дурдсанчлан 2011 онд Засгийн газрын 273 тоот тогтоолоор Монгол улсын Засгийн газрын тусгай сан "Цэвэр агаар сан” байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд  байгуулагдсан цагаасаа эхлэн тус сан нь агаарын бохирдол хаанаас, юунаас үүдэлтэй болохыг эрдэмтэн ,судлаачдын тооцоо судалгаан дээр үндэслэн тогтоож, үүн дээрээ тулгуурлан цаашид авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж иржээ.

 

Дашрамд дурдахад гэр хорооллоос гарч байгаа утааны хэмжээг 80 хувь багасгахад агаар дахь тоосжилтийн агууламж 40-46 хувиар буурч, агаарын чанарын хүлээн зөвшөөрөгдөх стандартад хүрэх боломжтой гэсэн судалгааг Дэлхийн банкнаас хийсэн байдаг юм байна.

 

Энэ дагуу "Цэвэр агаар” сангийн зүгээс "Мянганы сорилтын сан”-тай хамтран гэр хорооллын 183 мянган айл өрхийн ердийн хэрэглээний зуухыг сайжруулсан бүрэн шаталттай зуухаар солих замаар агаарын бохирдлыг тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой юм гэсэн дүгнэлтийг гаргасан  бөгөөд 2011-2012 оны хооронд Улаанбаатар хотын гэр хорооллын 100 гаруй мянган өрхөд бүрэн шаталттай сайжруулсан зуухыг олгосон байна. Цаашлаад Дэлхийн банкны "Цэвэр агаар” төсөлтэй хамтран 2013 оноос  гэр хорооллын 45 мянган айл өрхийг сайжруулсан зуухаар хангах ажлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн оны гүйцэтгэлээр гэр хорооллын 173 мянган айл  өрх сайжруулсан зуухыг хэрэглээндээ нэвтрүүлсэн гэсэн тоо баримт байна. Мөн төслийн хүрээнд 2011-2014 оныг хүртэл эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн хэрэглэж байгаа гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн хэрэглээний зардалд 50 хувиар хөнгөлөлт үзүүлж байсан гэсэн мэдээллийг  Монгол улсын Засгийн газрын тусгай сан "Цэвэр агаар сан”-гийн мэргэжилтэн Г. Баярсайхан өгч байна.  Эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн хэрэглэж байгаа айл өрх шаардлага нийцсэн баримт бичгээ бүрдүүлснийг үндэслэн тооцоо судалгааг нь нийслэлээс гаргасны дараа тухайн үеийн Түлш Эрчим Хүчний Яам санхүүжилтийг нь хийдэг байжээ. Нийслэлээс гаргасан судалгаагаар үүнд 40 гаруй мянган айл өрх хамрагдаж, жилдээ 1 тэрбум 500 гаруй сая төгрөгийн татаас өгдөг байсан гэсэн тооцоо байна. Эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн хэрэглэж байгаа айл өрхийн цахилгааны төлбөрт хөнгөлөлт үзүүлснээр сайжруулсан зуух болон шалны халаалт, сэргээгдэх эрчим хүч хэрэглэдэг айл өрхийн тоо нэмэгдэж энэ нь утааг бууруулахад тодорхой хэмжээгээр хөшүүрэг болж байжээ. Харин  өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан Сангийн Яамнаас зарим төсөл, арга хэмжээг зогсоох, төрийн байгууллагуудын төсвийг 20-25 хувиар бууруулах арга хэмжээ авч байгаагаас үүдэн төслийн шугамаар хэрэгжиж байсан зарим ажлууд зогссон, 2014 оноос дээрх цахилгааны хөнгөлөлтийг үзүүлэхээ больсон байгаа. Мөн төслийн шугамаар олгогдох үлдэгдэл 5 мянган сайжруулсан зуухны асуудал ч мөн тодорхой шийдэлд хүрээгүй байгаа юм байна.

 

Тэгвэл дээрх ажлын үр дүнд агаарын бохирдол хэчнээн хувиар хэрхэн буурсан талаарх тоо баримтыг Цаг уур орчны шинжилгээний газрын орчны шинжилгээний хэлтсээс гаргасан тайлан мэдээнээс харвал:  

Өнгөрсөн жилийн хүйтний улирал буюу 2014оны 10-12, 2015 оны 1-4 дүгээр сард агаар дахь агаар бохирдуулах бодисын сарын дундаж агууламжийг 2013, 2014 оны мөн үетэй харьцуулахад том ширхэглэгт тоосонцор 67 мкг-аар буюу 26%-иар, нарийн ширхэглэгт тоосонцор 16 мкг-аар буюу 16%-иар, азотын давхар исэл 7 мкг-аар буюу 14%-иар тус тус багасч харин хүхэрлэг хийн агууламж өмнөх жилийн түвшинд буюу өөрчлөлтгүй байна.

 

2012-2015 оны хүйтний улирал (1-4,10-12 дугаар сар)-ын Улаанбаатар хотын агаарын чанарын төлөвийг дараах зургуудад харууллаа.

 

Хотын утаан дахь хорт бодисын хэмжээ 30 хувиар багасчээ

 

Зураг 1. Том ширхэглэгт тоосонцрын хүйтний улирлын дундаж агууламж, 2011-2015 он

 

2014 оны 10-12, 2015 оны 1-4 дүгээр сар буюу  хүйтний улирлын том ширхэглэгт тоосонцор (PM10)-ын дундаж агууламжийг 2011-2012 оны мөн үетэй харьцуулахад 50%, 2012-2013, 2013-2014 онтой харьцуулахад тус бүр 26%-иар бага байна.

 

Хүйтний улирлын том  ширхэглэгт  тоосонцорын дундаж агууламжийг АЧС дахь ХХХ-тэй харьцуулахад 2011-2012 онд 3.8 дахин, 2012-2013, 2013-2014 онд 2.6 дахин, 2014-2015 онд 1.9 дахин их байна (Зураг 5).

 

2014 оны 10-12, 2015 оны 1-4 дүгээр саруудаас 24 цагийн дунджийн хамгийн их агууламж 1 дүгээр сард 100 айл орчимд 1101 мкг/м3 хүрч АЧС дахь ХХХ-тэй харьцуулахад 11 дахин их, өмнөх онд ажиглагдсан 24 цагийн дунджийн хамгийн их агууламжтай харьцуулахад 1.9 дахин бага байна.

 

 

Хотын утаан дахь хорт бодисын хэмжээ 30 хувиар багасчээ.

 

 

Хотын утаан дахь хорт бодисын хэмжээ 30 хувиар багасчээ

 

 

Зураг 2. Нарийн ширхэглэгт тоосонцорын хүйтний улирлын дундаж агууламж, 2011-2015 он

 

2014оны 10-12, 2015 оны 1-4 дүгээр сарын нарийн ширхэглэгт тоосонцор (PM2.5)-ын дундаж агууламж 2011-2012 оны мөн үеэс 39%, 2012-2013 оноос33%, 2013-2014 оноос 16%-иар тус тус бага байна.

Хүйтний улирлын дундаж агууламжийг АЧС дахь ХХХ-тэй харьцуулахад 2011-2012 онд 2.8 дахин, 2012-2013 онд 2.6 дахин, 2013-2014 онд 2.0 дахин,2014-2015 онд 1.7 дахин их байна.

 

Хүйтний улирлын 2014 оны 10-12, 2015 оны 1-4 дүгээр сарын 24 цагийн дунджийн хамгийн их агууламж Баруун 4 зам орчим 1 дүгээр сард 436 мкг/м3 хүрч АЧС дахь ХХХ-тэй харьцуулахад 8.7 дахин их, өмнөх онд ажиглагдсан 24 цагийн дунджийн хамгийн их агууламжтай харьцуулахад 1.6 дахин бага байна.

 

 

Хотын утаан дахь хорт бодисын хэмжээ 30 хувиар багасчээ

 

 

Азотын давхар ислийн хүйтний улирлын дундаж агууламж,  2011-2015 он

 

2014 оны 10-12 дугаар сар, 2015 оны 1-4 дүгээр сарын азотын давхар ислийн дундаж агууламжийг 2011-2012 оны мөн үетэй харьцуулахад 20%, 2012-2013 онтой харьцуулахад 36%, 2013-2014 онтой харьцуулахад 14%-иар тус тус бага байна.

 

Хүйтний улирлын дундаж агууламжийг АЧС дахь ХХХ-тэй харьцуулахад 2011-2012 онд 1.4 дахин,  2012-2013 онд 1.7 дахин, 2013-2014 онд 1.3 дахин, 2014-2015 онд 1.1 дахин их байна.

 

Энэ бүхнийг нэгтгэж иргэдэд ойлгомжтой байдлаар тайлбарлавал, Улаанбаатар хотын утаа буураагүй ч утаанд агуулагдах хорт бодисын хэмжээ 30 орчим хувиар буурсан гэсэн мэдээллийг холбогдох албадын зүгээс өгч байна. Нэг үгээр хэлбэл бид өмнөхөөсөө арай чанартай утаагаар амьсгалах болсон гэсэн үг бололтой юм.  Тэгвэл яг өнөөгийн нөхцөл байдал,  төсөвтөө тааруулаад ямар үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломж бололцоо байна вэ?  Улс орнуудын туршлагаас авч үзэхэд агаарын бохирдлыг бууруулахад хийн түлшний хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарч ажилласан байдаг бөгөөд гэр хорооллын айл өрхийн зуухыг сайжруулсан зуухаар сольсон нь түр зуурын гал унтраах л арга хэмжээ байсан гэдгийг Монгол улсын Засгийн газрын тусгай сан "Цэвэр агаар сан”-гийн мэргэжилтэн Г.Баярсайхан хэлж байна.  

 

Цаашдаа айл өрхүүдэд хийн түлшний хэрэглээг нэвтрүүлэх, хийн түлшний үйлчилгээ үзүүлж байгаа ААН-ийн үйл ажиллагааг дэмжих чиглэлд түлхүү анхаарч ажиллана. Энэ дагуу 2014-2015 онд "Дашваанжил”, "Горгаз”, "Юнигаз” гэсэн 3 аж ахуйн нэгжид агуулах барих болон  автомашиныг хийгээр цэнэглэх станц барихад нийт 4 тэрбум орчим төгрөгний дэмжлэг үзүүлсэн. Мөн нийслэлийн 4 дүүргийн 5000 айл өрхөд хийн түлшний зуух, баллонтой нь олгожээ. Энэ жил "Грандповери” гэдэг компани Багануурын нүүрснээс метан хий гарган авч уурын зуухнуудыг хийн түлшээр хангах ажлыг эхлүүлж байгаа бгөөд  энэ ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүрэг дэх уурын зуух ашигладаг зарим аж ахуйн нэгжүүдийн түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлаж, хийн түлшээр халаах ажлыг шинээр эхлүүлсэн байна. Үүнд   2 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд Байгаль орчны яам захиалагчаар нь ажиллаж, "Цэвэр агаар сан” санхүүжилтийг нь хийгээд явж байгаа юм байна. Харин энэ жилийн хувьд  агаарын бохирдлыг бууруулахад 16,2 тэрбум төгрөг төсөвлөсөнөөс эхний ээлжинд дээр дурдсан метан хий боловсруулах төсөл болон уурын зуухны хэрэглээнд нэвтрүүлэхэд зарцуулах аж. Мөн цахилгаан эрчим хүчний хүчдэл, дэд бүтцийг нэмэгдүүлэх, алслагдсан гэр хорооллын уурын зуухнуудыг дэд бүтцэд холбох, шинэчлэх зэрэг ажилд зарцуулахаар төлөвлөгджээ. "Цэвэр агаар сан” нь судалгааны байгууллага биш болохоор өндөр нарийвчлалтай тооцоо судалгаа хийх хүчин чадал байдаггүй аж. Тус байгууллага одоогоор ердөө 5 хүний бүрэлдэхүүнтэй л үйл ажиллагаагаа явуулж байгаа учраас нэг үгээр хэлэхэд нягтлан бодогчийн үүрэг л гүйцэтгэдэг юм байна. Тийм хэдий ч боломжийнхоо хэрээр гүйцэтгэл дээр хяналт тавьдаг ажээ. Судалгааг байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллага болон яам, нийслэл л хийж байгаа. Агаарын бохирдол буурч байгаа талаар бол  Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын агаарын чанарын мэргэжлийн албаны холбогдох мэргэжилтэнгээс илүү тодорхой мэдээлэл авах боломжтой гэсэн тайлбарыг Цэвэр агаар сангаас бидэнд өглөө.

 

Эцэст нь  энэ бүхний үр дүнд бид 30 хувиар хорт бодис нь багассан хотын утаагаар амьсгалж байгаа гэсэн эерэг бодолтой үлдлээ.  

 

 

Сэтгүүлч Б.Уламбаяр

 

Tsag.mn

Хотын утаан дахь хорт бодисын хэмжээ 30 хувиар багасчээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

Өчигдөр, 18:06
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

Өчигдөр, 11:26
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани