Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

12 километрийн алдагдал буюу шатахууны татаас

Их наяд төгрөг гэж хэдий хэмжээний мөнгө болохыг та төсөөлж үзсэн үү? Шаргал туяатай арван мянгатын дэвсгэртээр сая төгрөг багсайтал бооход, өргөн нь 1.2 см болдог гэж банкны теллер найз маань хэлэв. Тэгэхээр оны эцэст нэг их наяд төгрөгөөр тасрах прогнозтой төсвийн алдагдлын "урт” 12 километр болох нь ээ. Улсын наадмаар даага 10- 12 километр замд уралддаг гээд бодоход, бид баян ходоод болохгүйн төлөө давхиж явна.

Өдгөө төсвийн зардал орлогоосоо 769.2 тэрбум төгрөгөөр холоо тасраад явчихаж. Ингэж тасрахдаа цалин мөнгөө цагт нь буулгасан бөгөөд хөрөнгө оруулалтын зардлаа танасан юм. Ухаандаа цэцэрлэг барих мөнгөө царцаагаад, тогоочид нь цалин тавих зарчмыг баримталж байна. Тэгэхдээ ирэх сараас төсвийн ажилтнуудын цалинг тавих хүч хүрэхгүй нь гэсэн яриа хаа сайгүй тархжээ. Оны эцэст их наяд төгрөгийн алдагдал хүлээх магадлалтай энэ цагт үнэний ор бий. Тиймээс ч Сангийн яамныхан оны эхэнд тодотгуулсан төсвөө дахин "гялтайлгахаар” тооцоо судалгаагаа хэдийнэ хийгээд эхэлсэн.

Хилийн үнэ өөрчлөгдөөгүй байхад татвар нэмэх төлөвтэй

Орлого олох гарцыг Ерөнхий сайд өөрөө зааварчлаад, Сангийн яамныхан тооцоолол хийсэн. Тооцооллоо энэ долоо хоногт Засгийн газарт танилцуулах товтой. Тэд бензинээс авдаг онцгой албан татварын хэмжээгээ өсгөж магадгүй бөгөөд эцэслэн шийдээгүй байгааг юуны урьд уншигч танд сануулъя.

Тэгвэл энэ шийдэл бидэнд хэр тус болох вэ? Шатахууны жижиглэнгийн үнийг өсгөчихгүй байгаа гэх асуулт урган гарна. Хэдийгээр Ерөнхий сайд шатахууны үнэ өсөхгүй гэж ам бардам хэлэх боловч хилийн үнэд өөрчлөлт ороогүй юм билээ. Тодруулбал, өнгөрсөн сарын байдлаар тонн шатахууныг ОХУ-аас 700-800 ам.доллараар худалдан авч байгаа нь өмнөх саруудынхтай л ижил дүн юм. Ер нь манайх оны эхэнд ОХУ-тай хилийн үнийн гэрээ хийчихдэг шүү дээ.

ШАТАХУУНЫ ҮНИЙГ БУУЛГАХ БОЛОМЖ БАЙСАН

Шатахууны жижиглэнгийн үнийг хэрхэн тооцоод, бараг гурван жилийн хугацаанд 1600 орчим төгрөгт хадгалсан талаар шуудхан хэлэх хүн олдохгүй л байна. Дэлхийн зах зээлд түүхий нефтийн ханш 50 хувиар буурч байхад манайд литр шатахууны үнэ 1600 орчим төгрөгт хадгалагдсан хэвээр. Харин жаахан л өсөхөд, ханшийн зөрүү энэ тэр гэсээр нэмчихдэг биз дээ.

Өмнөх онуудад шатахууны үнийг тогтвортой байлгах үүднээс онцгой албан татвар авахаа больсон ч энэ онд нэлээд хэмжээний татвар авахаар оны эхэнд төлөвлөсөн. Тодорхой хэлбэл, 251.5 тэрбум төгрөгийн онцгой албан татварын орлого олохоор тооцсон нь өмнөх онтой харьцуулахад 1819.7 хувиар өссөн дүн юм. Дээр дурдсан 251.5 тэрбум төгрөгийн татварын хэмжээг Ерөнхий сайд өсгөх сонирхолтой байгааг та ойлгосон байх. Шатахууны хилийн үнэ өөрчлөгдөөгүй энэ үед татварын хэмжээгээ өсгөөд өсгөөд, жижиглэнгийн үнэ өсөхгүй гэж баттай хэлээд байгаагийн учир юу вэ?

Тоо бодъё. Хилийн үнэ одоо болтол 700-800 ам.доллартай тэнцсэн хэвээр. Тэгвэл татварын хэмжээг өсгөхөд яагаад жижиглэнгийн шатахууны үнэ өсдөггүй, АИ-92 бензиний үнэ 1660 төгрөгтэй тэнцдэг юм бэ? Сэлэнгийнхэн ОХУ руу нэвтэрч хямдхан бензин авдгийг хотынхон шүлсээ гоожуулан ярьдаг юм бэ? Өөрөөр хэлбэл, өмнөх саруудад шатахууны үнийг буулгах өчнөөн боломж байсныг сайдын хэлсэн үг батална.

Шатахууны үнэ буурахад эрсдэл бий гэдгийг эдийн засагч нар онцлоод байгаа боловч үнэ өөдөө мацахад үүсэх эрсдэлийг тоодоггүй санагдана. "Эрсдэлийг даваад гарна, яадаг юм” гээд иргэд шүдээ зуудаг. Ухаандаа өдгөө 1660 төгрөгтэй тэнцэж буй АИ-92 бензиний үнэ 1500 болж уруудаад, эргээд 1660 болон өсөх үед инфляци гаарна гэж айжээ. Төлбөрийн чадвар муутай улсын нэг зовлон энэ. Гэлээ гээд, шатахууны үнийг өсгөхдөө гуяа алгадчихаад, буулгахдаа шалтаг тоочоод байгааг юу гэж ойлгох юм бэ?

ШАТАХУУНЫ ҮНЭ ӨСӨХ ЮМ УУ

Шатахууны онцгой албан татвараас 251.5 тэрбум төгрөг авахаар тооцсон нь өмнөх оноос 1819.7 хувиар өсчээ

Энэ таамгийг биелэхгүй гэдгийг Ерөнхий сайд анхнаасаа хэлсэн. Гэхдээ өмнө нь яагаад шатахууны үнийг буулгаагүй юм бэ гэж сөргүүлэн асуугаад үзвэл юу гэх бол? Мэдээж Ч.Сайханбилэг өсгөхгүй л гэвэл бензиний үнийг өсгөхгүй нь ойлгомжтой. Тэгэхээр татвар өсөөгүй тохиолдолд бензиний үнэ буурах ёстой байжээ. Хэрэв Сангийн яамны энэ долоо хоногт танилцуулах тооцоололд шатахууны онцгой албан татварын хэмжээг өсгөөгүй байвал, "Үнэ буулга” гэж бичих юм шүү.

Үе үеийн Засгийн газарт бензиний үнэ дарамт болж ирснийг бид мэднэ. Тухайлбал, 2008 онд бензиний үнэ 369 төгрөгөөр өссөн нь өмнөх оны үнийн түвшингээс 38.7 хувиар дээшилсэн байна. Үүнийг дагаад килограмм гурилын үнэ 58 хувиар өсөх жишээтэй. Нэг жилийн дотор шүү дээ. Харин ханш бага зэрэг сулрах үед гурилын үнэ буураагүй байна. Тиймээс ч энэ жил жижиглэнгийн бензиний үнийг буулгаагүй юм гэж Ерөнхий сайд хариулах вий.

Ер нь монголчуудын сэтгэлгээнд "Энэ угаасаа л ингэж чадахгүй” гэх бодол хүчтэй байдгийг харуулна. Шатахууны үнэ буулгахад угаасаа л гурилын үнэ буурахгүй гэх айдас хаа хаанаа байгааг харуулж байгаа юм. Угтаа зах зээлийн зарчмаараа буух үедээ буураад, өсөх үедээ өгсөх учиртай.

Эцэст нь, энэ жил шувтарч байна. Одоо бидэнд хоёр сар үлдлээ. Бүсээ чангалаад, "хэт тогтвортой” бензинээ хэрэглээд он давах нь давна. Харин ирэх жил яах бол? Үнэндээ энэ асуулт болон үлдэж байна. Бас л "гурилын үнэ угаасаа л буурахгүй” гээд суух юм болов уу. Эсвэл татвар хураамжаа жигтэйхэн их нэмэх юм болов уу? Ямартай ч энэ жилийн баян ходоод, ирэх жилийн түрүү магнай гэдэгсэн. Ирэх жил мөрөөдлийн тоогоор лав төсөв бичихгүй биз ээ.

Э.Хулан

12 километрийн алдагдал буюу шатахууны татаас
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани