- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хөшигийн хөндийн бүтээн байгуулалттай танилцлаа
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг автозамын шинэчлэл болоод Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын бүтээн байгуулалтын ажилтай өнөөдөр танилцлаа.
Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндийд баригдаж буй шинэ нисэх буудал барих төслийн гүйцэтгэгчээр Японы "Мицүбиши-Чиёода” түншлэл, ерөнхий туслан гүйцэтгэгчээр БНСУ-ын "Самсунг Си энд Ти” компани ажиллаж байна. Мөн барилгын ажлын туслан гүйцэтгэгчээр Монголын 40, Япон, Солонгос, Сингапур, Хятад, Чех улсын дангаараа болон хамтарсан хөрөнгө оруулалттай 20 орчим компанийн мэргэжлийн өндөр ур чадвартай 2100 гаруй ажилчид, инженерүүд оролцож, өдөрт 220 гаруй машин техник ажиллаж байна. Орон нутгийн аж ахуйн нэгжүүд ч төсөлд оролцож байгааг төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Н.Энхбат танилцууллаа. Төслийн бүтээн байгуулалтын ажил 60 хувьтай байна, ажил төлөвлөгөөт хугацаанаас өмнө яваа, нийт ажилчдын 85 хувь нь монголчууд байгааг тэрээр хэллээ.
Төслийн үндсэн барилга байгууламжийн хийц, бүтээцийн бетон, төмөр бетон хийц цутгах, метал хийц угсрах ажлууд үндсэндээ дуусч онгоц хөөрч, буух зурвас, явгалах замын төмөр бетон хучилтын ажлын гүйцэтгэлтэй Ерөнхий сайд танилцлаа.
Бүтээн байгуулалтын эдгээр ажлууд төлөвлөгөөт хугацаанаасаа өмнө явж байгаад талархаж байгаагаа Ерөнхий сайд төслийн удирдагчид болоод нийт ажилтан, албан хаагчдад илэрхийллээ.
Төслийг хэрэгжүүлэхэд Монголын Засгийн газрын зүгээс гүйцэтгэх ажил, хүлээсэн үүрэг бий. Шаардлагатай хөрөнгө оруулалтын ажлуудыг ирэх даваа гаригийн хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэхийг Зам, тээврийн сайд М.Зоригтод энэ үеэр даалгалаа.
Дэд бүтэц, замын бүтээн байгуулалтын ажил хэрхэн өрнөж, богино хугацаанд ямар ажил бүтээж болдгийг энэ салбарынхан 2012 оноос хойш харуулж чадаж байна.
Энэ хугацаанд зургаан аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холболоо. Энэ жил Дорнод аймгийг нийслэлтэй автозамаар холбож дуусна. Баруун таван аймгийн автозамын ажил бүгд эзэнтэй болсон. 21 аймгийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбох энэ бүтээн байгуулалтыг амжилттай хийж дуусгахад Засгийн газар анхаарал тавьж ажиллана. Зам, тээврийн салбарын энэ шинэчлэл улс орны эдийн засагт төдийгүй айл өрхийн ахуй амьдралд ашиг тусаа өгч байгаа гэдгийг Ерөнхий сайд онцолж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||