Цөмийн терроризмтой тэмцэхэд авах арга хэмжээний тухай хэлэлцэх саналыг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама дэвшүүлсэнтэй холбоотойгоор хоёр жил тутмын энэ дээд хэмжээний уулзалтыг 2010 оноос зохион байгуулж эхэлсэн билээ. Хоёр хоногийн энэ арга хэмжээ ирэх даваа гарагт Нидерландын Гааг хотноо болно.
Уг уулзалтад 53 улсын удирдагчид, тухайлбал АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Хятадын дарга Си Зиньпин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар болон олон улсын дөрвөн байгууллагын төлөөлөгчид оролцох ажээ.
Голландын дипломат эх сурвалжийн мэдээлснээр, энэ арга хэмжээнд Владимир Путин оролцохгүй гэсэн мэдэгдлийг Нидерланд хүлээн авсан байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч өмнөх дээд хэмжээний бүх уулзалтад оролцож байсан юм.
Путин яагаад оролцохгүй болсонд ОХУ тайлбар өгөөгүй ч Украины хямралтай холбоотойгоор Орос болон Өрнөдийн улсуудын удирдагчид зөрчилдөөнтэй байгаа нь гол шалтгаан байж магадгүй.
эх сурвалж: Монцамэ