- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
М.Энхсайханы ажлын хэсэг Монгол Улсын үндэсний эрх ашгаас урвасан
Хамгийн чухал нь түүний бэлтгэсэн гэх Тавантолгойн ордыг ашиглах гэрээг зогсоох шалтгаан нь юу байв? Хоёрт, Тавантолгойн ордод хөрөнгө оруулах нэрийн дор хийхээр бэлтгэсэн луйврыг зогсоосноор Монгол Улс өөрийн ашиг сонирхлыг хамгаалж, ард түмний эрх мэдэлд байх ёстой байгалийн баялаг Монголдоо үлдэж байгааг ойлгох нь чухал юм.
Нэгд. Тавантолгойн ордыг ашиглах гэрээг саатуулах гол шалтгаан:
1. Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын болон дагалдах бусад гэрээнүүд Монгол Улсын эдийн засагт үр өгөөжгүй, үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй, Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомжуудыг зөрчиж байгааг төрийн эрх бүхий албан тушаалтан, холбогдох төрийн байгууллага судалж, хянаад, дүгнэлт хийж зогсоосон. Энэ асуудлуудыг сонирхсон бүх хүнд, олон нийт болон хэвлэл мэдээлэлд энэ дүгнэлт нээлттэй байна. Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын болон дагалдах бусад гэрээг судалж УИХ-ын ажлын хэсгийн гаргасан дүгнэлтийгwww.parliament.mn сайтад нээлттэй байршуулсан байгаа болно. (http://www.parliament.mn/news/info/categories/77/pages/23139)
2. Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээнд Тавантолгойн орд байрлах газрыг эзэмших эрхийг хууль бусаар шилжүүлж авсан, хайгуул хийх нэрээр гэрээний 30 жилийн хугацаанд (30 жилээр сунгах боломжтой) эзэмшил газраа нэмэгдүүлэх заалт байгааг УИХ-ын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг судалж тогтоосон. Гэрээний энэ заалт нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засагт сөрөг нөлөөтэй гэдгийг ч нотолсон. Учир нь гадаадын хөрөнгө оруулалттай компани 60 жилийн хугацаанд хайгуул хийсээр Өмнөговь аймгийн төдийгүй говийн бүс нутгийн бүхий л нүүрстэй газрыг өөрийн мэдэлд авах боломжийг энэ заалтаар хийсэн байсан.
Мөн Энержи Ресурс компани хөрөнгө оруулалт нэрийн дор төрийн өмчит компанийн хууль ёсны эрх мэдлийг бүхлээр нь шилжүүлэн авч, цааш нь гуравдагч этгээдэд шилжүүлэх заалтыг гэрээн дотор давтан, давтан тусгасан байсан. Жишээлбэл: Хамтын ажиллагааны гэрээний 1.2 (а) заалтаар Гэрээний хугацаанд төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой” компани нь Тавантолгойн орд газрыг эзэмших эрхээ Энержи ресурс компанид үнэ төлбөргүй шилжүүлж байгаа бол Хамтын ажиллагааны гэрээний 5.1 (j) заалт, Хөрөнгө оруулалтын гэрээний 5.7 (а) заалтаар төслийн бусад үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах газар эзэмшиx, ашиглах эрхийг Энержи ресурс олж авах эрхтэй, Засгийн газар холбогдох байгууллагуудаараа дамжуулан газар эзэмших, ашиглах эрхийг Энержи ресурс болон түүний хамааралтай этгээдэд олгоно гэж заасан байгаа. (УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт. Тавдугаар хуудас, http://www.parliament.mn/news/info/categories/77/pages/23139)
Гэрээний эдгээр заалтуудыг хуульч биш ямар ч хүн уншсан газар нутгийг шилжүүлэн авч байгаа нь ойлгогдохоор байгаа болно. Тэгээд ч гадаадын хөрөнгө оруулалттай компани Монгол Улсын газар эзэмших эрхгүй тул энэ заалт хууль бус болохыг харж болно. (УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт. Зургадугаар хуудас, http://www.parliament.mn/news/info/categories/77/pages/23139)
3. Тавантолгойн ордыг ашиглах гэрээнд ордыг ашиглах болон нүүрс борлуулалттай холбоотой зүйл, заалтууд Монгол Улсын эдийн засагт үр өгөөжгүй, харин ч нүүрс борлуулалтын зах зээлийг тэр чигт нь нэг зах зээл, нэг худалдан авагчаас хамааралтай болгох зорилго агуулж байгааг энэ гэрээ нь өөрөө баталж байна. Жишээлбэл: Хөрөнгө оруулалтын гэрээний 5.1 (b), хамтын ажиллагааны гэрээний 5.1 (d), (n) заалтууд:
•"Энержи ресурс” компани нь Тавантолгойн нүүрсийн ордыг ашиглах ТЭЗҮ боловсруулах, түүнд өөрчлөлт, нэмэлт хийх, уурхайн нарийвчилсан төлөвлөгөө, бүтээн байгуулалтын хөтөлбөр, уул уурхайн ажиллагааны болон барилга угсралтын зардлыг тодорхойлох, хөрөнгө оруулалтын болзол нөхцөлийг тогтоох, Тавантолгойн ордоос боловсруулсан бүтээгдэхүүн болон олборлосон нүүрсээ экспортлох, худалдах, тээвэрлэх, худалдах маркетинг хийх бүх ажиллагаанд бие даан зохион байгуулах эрхтэй.
•Мөн (Хөрөнгө оруулалтын гэрээ 2.4 (b) болон 2.5 (b) заалтаар Энержи ресурс нь Цанхийн талбайгаас аль ч жилд олборлох, боловсруулах бүтээгдэхүүний тоо хэмжээ болон бүтээгдэхүүн нийлүүлэх зах зээлийг сонгох, нүүрс боловсруулах зардал, үнэлгээг тодорхойлох, борлуулах, бүтээгдэхүүний тоо хэмжээ, худалдах үнийг тогтоох, тээврийн давтамж, тээвэрлэлтийн хэлцэл болон арилжааны бусад нөхцөлийг тодорхойлох зэрэг бүтээгдэхүүний борлуулалттай холбоотой шийдвэрийг дангаараа бие даан тодорхойлох, бие даан ажиллах эрхтэй байна. (УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт. 10, 11 дүгээр хуудас, http://www.parliament.mn/news/info/categories/77/pages/23139)
Гэрээний энэ хоёр заалтаас харахад хөрөнгө оруулагч "Энержи ресурс” компани жилд нүүрсний олборлолт хийхгүй ч байх эрхтэй байна. Эсвэл жилд нэгхэн тонн нүүрс олборлосон байхад ч гэрээ зөрчигдөхгүй юм.
Мөн энэ компани нь Тавантолгойн ордыг ашиглах-борлуулах-бүтээгдэхүүн хийх-тээвэрлэх-зах зээлийг сонгох, маркетинг хийх гээд бүхий л боломжийг зөвхөн өөртөө л ашигтай байхаар гэрээнүүдэд тусгасан байгааг анзаарсан байх. Ийм ч учраас Тавантолгойн ордыг ашиглах гэрээг хүлээн авахгүй байх УИХ-ын байр суурь нь Монгол Улсын ашиг сонирхлыг хамгаалах үүднээс хийгдсэн гэдэгтэй М.Энхсайхан гэдэг сайд маргах аргагүй.
Гэрээний хууль бус заалтуудыг бүгдийг УИХ-ын ажлын хэсгийн 90 хуудас дүгнэлтэд нэг бүрчлэн тайлбарласан тул М. Энхсайхан тэрхүү дүгнэлтийг уншиж үзээд алдаагаа олж харахыг зөвлөж байна.
Хэрэв "Энержи ресурс” компани болон М. Энхсайхан сайд хууль зөрчсөн төдийгүй, үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө бүхий энэ гэрээгээ Монгол Улсад шахаад байвал тэд бизнесийн зорилго агуулаагүй, гадаад улсын улс төрийн зорилго бүхий тулган шаардалтыг Монгол Улсын төр, ард түмэнд тулгаж байна гэж дүгнэхээс өөр аргагүй юм.
Хоёрт. Тавантолгойн ордыг ашиглах гэрээг зогсоосноор Монгол Улс өөрсдийн ашиг сонирхол, ашигт малтмалын баялгаа эдийн засгийн болон үндэсний аюулгүй байдлын хүрээнд хамгаалж, ард түмний мэдэлд байх ёстой баялаг Монголдоо үлдэж байгааг маш сайн ойлгох нь чухал байна.
УИX-ын Ажлын хэсэг гэрээг хянаж үзээд Монгол Улс, ард түмний эрх ашгийг хамгаалах үүднээс зогсоох дүгнэлт гаргасан. Хөрөнгө оруулалтын гэрээнд дүгнэлт хийсэн УИХ-ын ажлын хэсэг эрсдэлийг бүх талаас нь маш зөв тодорхойлсон иж бүрэн дүгнэлт хийсэн.
Тавантолгойн ордыг ашиглах, хөрөнгө оруулах нэртэй хууль зөрчсөн гэрээг зогсоосноор, ирээдүйд Монгол Улсын хуулийн дагуу, Монголын улс төр, эдийн засгийн аюулгүй байдал, олон нийтийн ашиг сонирхлыг хангасан гэрээг хийх шинэ боломжийг нээж өгч байгаа нь чухал ач холбогдолтой.
Иймд М.Энхсайхан сайдын боловсруулсан гэх Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын болон дагалдах бусад гэрээнүүдийг зогсоосон нь Монгол Улсын геополитикийн стратеги болон эдийн засгийн аюулгүй байдлын хүрээнд нь Монгол Улсын төрийн хамгийн зөв шийдвэр болсон гэдгийг түүх батлах болно.
Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн дарга Л.ЭРДЭНЭЧИМЭГ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||