- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Д.Даваасамбуу: Төлөвлөгөөнөөс гадна 395 мянган тонн хүдэр боловсруулж, 4181 тонн зэс үйлдвэрлэлээ
-Өнгөрсөн оны ажлын тайлангаа гаргаж, Монголын төв
хэвлэлийн 30 гаруй сэтгүүлчдэд нээлттэйгээр танилцуулсан. Мөн түүний
өмнөхөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж,
зохих хэмжээний үнэлгээ дүгнэлтээ өгөөд явсан. Улиран одсон 2013 он
бидний хувьд хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэхийн төлөө бүсээ чангалсан жил
байлаа. Эл бодлоготой зэрэгцээд үйлдвэрийн 35 жилийн ой тохиосон. Үнэн
хэрэгтээ үйлдвэрийн эдийн засаг, санхүүгийн асуудал маш хүнд байсан учир
хэмнэлтийн бодлого баримталж ажиллахаас өөр зам байгаагүй. Бэлэн
мөнгөний хомсдолтой, 400 гаруй тэрбум төгрөгийн өртэй 200 гаруй тэрбумын
авлагатай үйлдвэр хүлээж авсан. Эцсийн бүтээгдэхүүнээ барьцаалаад зээл
авчихсан, банкны хүүгийн өрөнд баригдчихсан хүнд үеийг бид туулсан.
Үйлдвэрийн тухайд хүчин чадлаараа ажиллаж, төлөвлөгөө нормоо биелүүлсээр
ирснийг энд хэлэх ёстой. Нөгөөтэйгүүр, Эрдэнэтийн овоо анх 1606 метрийн
өндөрт байсан бол одоо 1265 болсон. Цаашид 900 метр болтол гүн рүү орох
төлөвлөгөөтэй байна. Гэтэл доошлох тусмаа хүдрийн агуулга багасаад
байгаа. Одоогоос 35 жилийн өмнө хүдрийн агуулга нэг орчим хувьтай байсан
бол одоо 0.51 хувь. Тэр үед үйлдвэрийн хүдэр боловсруулах хүчин чадал
16,5 сая байсан бол агуулга багасах тусам хүчин чадал маань нэмэгдээд 26
саяыг боловсруулах боллоо. Цаашид хүчин чадлаа нэмэгдүүлж, өргөтгөх
аваас худэр дэх зэсийн агууламж доошлох тусмаа бүр 0 дээр болоод ирэхэд
бидний одоо тооцоолж буйгаар төсвийн хүчил чадал буюу 520 мянган тонн
баяжмал гаргах, 110 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэнэ гэсэн төсөөлөл
байгаа. Үүнийгээ барихын тулд цаашдаа 36 тонн худэр боловсруулах
зорилготой ажиллаж байна.
-Уул геологийн нөхцлөө хэрхэн тодорхойлохоос уурхайн хувь заяа шийдэгддэг гэх юм билээ. "Эрдэнэт" үйлдвэрийн тухайд?
-Бид
геологийн, хөгжлийн болон техникийн бодлогыг тодорхой болгох ёстой гэж
үздэг. Геологийн бодлогоо зөв, тодорхой болгохгүй бол энэ үйлдвэр цаашид
ажиллах боломжгүй. Тэр утгаараа геологийнхоо бодлогыг тодорхой
болгохоор ажиллаж байгаа. Уурхайн гүн одоо 1265 дээр байгаа, цаашлаад
900 метр болно. Мөн зарим ордын нөөцийг тодорхой болгохын тулд
ажиглалтын болоод гүйцээх хайгуулыг хийх ёстой. Ингэснээр геологийн
нөхцөл тодорхой болно. Урьдчилсан тооцоогоор захын агуулга бол 0.4
хувьтай гарсан. Цаашдаа 0.25 болбол "Эрдэнэт" үйлдвэр 42 жил ажиллана
гэсэн тооцоо гарч ирсэн. Гэхдээ гүйцээх хайгуул хийгээд ирэхээр бүр
тодорхой болно. Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэр таван хайгуулын
лицензтэй байсныг сая гурван жилээр сунгуулсан. Ингэснээр судалгаа
шинжилгээ хийх боломж бүрдэж байгаа юм. Ер нь тэгээд бидэнд бололцооны
хоёр гурван орд бий. Геологийн бодлого сүүлийн таван жилд орхигдуулсан
байсныг сэргээж геологийн боддогыг тодорхой болгох үүднээс Монголын
алдартай геологичид, хуучин ажиллаж байсан туршлагатай хүмүүсээ цуглуулж
найман удаа зөвлөгөөн хийсэн. Үндсэндээ бодлогын шугамыг тодорхой
болсон гэж ойлгож болно.
-Танай үйлдвэрийн техник эдийн засгийн тооцоог социализмын үед хийгдсэн байж таарна. Тэр үеийн тооцоо өнөөгийн хэрэглээг хангаж чадаж байгаа гэхэд эргэлзэх хүн цөөнгүй. -Наад асуудлаар чинь бид гүйцээх хайгуулын ажлаа хийгээд ТЭЗҮ-ээ баталгаажуулах ёстой. Шинэ хууль батлагдсан шүү дээ. Үнэндээ өмнө нь тэрүүхэнд нь аргацаасан байдлаар явж байсан юм билээ. Тиймээс баялгийн нөөцийг бодитойгоор тогтоолгохын төлөө бид ажиллаж байна.
-Хэрвээ та өмнө нь МХЕГ-т ажиллаж байгаагүйсэн бол бусдын адил эдийн засаг талаасаа харах байсан биз? -Тийм. Одоо бид үүнийг сайн ойлгож байгаа болохоор МХЕГ-тай хамтран газар дээр нь хяналт шалгалт явуулна гэж бодож байгаа.
-Зэсийн агууламж сайтай томоохон
орд нээгдвэл танайх олон жилийи туршлага, хүн хүчний бололцоондоо
тулгуурлан эзэмших сонирхол байгаа юу?
-Энэ бол хоёр талтай асуудал.
Анх үйлдвэр ашиглалтад орж байхад нийт ажиллагсдын 72 хувь нь орос
мэргэжилтэн, 28 хувь нь монголчууд байсан. Одоо эсрэгээрээ 95 хувь нь
монгол, үлдсэн нь гадаадын мэргэжилтнүүд болчихоод байна. Бид эцсийн
бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэртэй болохын төлөө тодруулбал, зэс
хайлуулах үйлдвэртэй болох гэж олон жил судалгаа хийсэн. Саяхан
хөгжлийн хэлтсийн дарга нараа Бор-Өндөр рүү явуулсан. Бор-Өндөрийн
үйлдвэртэй хавсраад зэс хайлуулах үйлдвэр бариад дэргэдээс нь гарсан
хүхрийг гаргаж авах зорилготой юм. Манайх жоншоороо баялаг орон.
Үндэсний үйлдвэр дангаараа ажиллах аваас ашиг бараг гарахгүй. Тиймээс
энэ хоёр үйлдвэриййхээ хүчин чадлыг түшиглээд техник эдийн засгийн
үндэслэлээ боловсруулан суурийг нь гаргаад ирэх боломж байгаа. Манай
мэргэжилтнүүд дэлхийн хэмжээнийх болохын тулд хэл сурах ёстой. Тийм
болохоор ирээдүйтэй залуучуудаа гадаадад сургаж байгаа.
-Монгол
Улсад шахааны бизнесийг таслан зогсоосон тухайгаа зарласан ганнхан
байгууллага бол танайх. -Би 1998 онд анх
энд томилогдон ажиллаж байлаа. Тэгэхэд зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр
унаж, 1750-тай байсан. Тиймээс алдангид орохгүйн тулд өртөг зардлаа
хүссэн хүсээгүй хэмнэхээс өөр аргагүй байдалд хүрсэн. Миний хувьд чухам
тэр үеэс л шахааны бизнестэй тэмцэж ирсэн. Үүний хучинд үйлдвэр өдийг
хүртэл оршин тогтнож ирсэн. Ил уурхайд нэг экскаваторыг дөрвөн сая 960
мянган ам.доллараар худалдан авсан байх жишээний. Ямар ч захиалгагүйн
дээр дизель түлшээр ажилладаг, хоногт 1.5-тонн түлш хэрэглэдэг нүсэр эд.
Үүнийг дагаад үйлдвэрийн өртөг зардал өснө шүү дээ. Азаар тэр техникийг
угсраагуй, одооч хэрхэн яаж борлуулах вэ гээд гайхаад сууж байна.
Үүнийг л шахааны бизнес гээд байгаа байхгүй юу. Үргүй зардлыг арилгаж,
зардлаа багасгахгүй л юм бол энэ үйлдвэр оршин тогтноход хүнд болно.
Өнгөрсөн 2013 онд зардлаа багасгаснаас гадна төлөвлөгөөнөөсөө гадуур
нэмэгдэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж эхэлсэн.
-Тухайлбал?
-395
мянган тонн хүдэр боловсруулж, 4181 тонн зэс үйлдвэрлэлээ.
Төлөвлөгөөнөөсөө гадуур. Энэ эрчээрээ л явна гэсэн бодолтой байгаа.
-"Эрдэнэт" үйлдвэр 2013 онд'" улсын төсөвт хэчнээн тэрбум төгрөг оруулав?
-Ус
ашигласны, нөөц ашигласны ' гэх мэтчилэн 520 тэрбум төгрөг улсын
төсөвт оруулсны хориод тэрбумыг нь орон нутгийн төсөвт нийлүүлсэн. Мөн
хоёр Засгийн газарт 96 сая ам.долларыг хувааж өгсөн.
-Татварын мөнгө үргүй зарцуулагдахад та бүхэнд харамсалтай санагддаг уу?
-Хуучин
улсын төсөвт 40 гаруй хувийг өгдөг байсан бол одоо 20 гаруй хувийг
оруулж байна. Өмнө нь сэтгэл гонсойх зүйл гардаг л байсан. Одоо бол
Монгол Улс хөгжиж байна.Манай аймаг гэхэд 20-иод тэрбум төгрөгийг хэрхэн
зарцуулах талаараа ард түмэнтэйгээ зөвлөлдсөн. Бидний мөнгө нүдэн
дээр бүтээн байгуулалт болон сүндэрлэж байгааг харах таатай шүү.
-Танай
үйлдвэр хөвүүлэн баяжуулах технологийг ашигладаг. Дэлхийн бусад оронд
энэ технологийг ашигладаг болов уу. Эсвэл дэвшилтэт шинэ технологи гарч
ирсэн үү?
-Хөвүүлэн баяжуулах технологийг дэлхийн бусад үйлдвэрүүд
ашиглаж байгаа. Энэ нь эрдсийг бутлаад, нунтаглаад хэрэгтэй зүйлсээ дээш
нь хөвүүлж аваад хэрэггүйг нь живүүлдэг юм. Хөвүүлэн баяжуулах
технологийн онол чинь анх нугас тахиа хоёроос үүдэлтэй. Нугас яагаад
усанд живэхгүй байна,тахиа яагаад живээд байна гэдгээс л үүсэлтэй.
-Хэмнэлт хийхэд монгол инженерүүдийн ур чадвар гол байр суурийг эзэлнэ. Тэдний санал санаачлагыг хэрхэн үнэлж байна вэ?
-Ноднин
мянга гаруй инженерийн зөвлөгөөнийг хийсэн. Зөвлөгөөний үеэр гоё гоё
санааг гаргаж байсан. Дараагийн удаад зөвхөн инженер техникийн
ажилтнаар зогсохгүй ажилтнаа татан оруулах зорилготой байгаа төдийгүй
эхлээд санааг нь үнэлээд, ажил болгосон хойноо ажлынх нь үр дүнгээр
урамшуулах нь зөв.
Б.ДАВАА
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||