Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхайн салбарын Дэлхийн соёлын өвүүд ба түүхэн дурсгалт газрууд

Хүн төрөлхтний нийт аж үйлдвэржилтийн түүх соёл, өв уламжлалууд дотор уул уурхайн олборлолт ашиглалт, үйлдвэрлэлийн түүхсоёл ,өв уламжлалууд тэргүүлэх байр суурийг эзлэдэг. Дэлхийн аж үйлдвэрлэл, нийгэм , эдийн засгийн хөгжилд уул уурхайн салбарын үйлдвэрлэл маш чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн.

Хүний нийгмийн эртний түүх ,соёл иргэншил, үйлдвэржилтийн дэвшил хөгжлийн түүхэнд олон төрлийн ашигт малтмал ба эрдэс баялгийг олборлон ашиглаж чаддаг болсон нь түүхэн эргэлт болсон. Хүний хэрэгцээг хангах ашигт малтмалууд тэр дундаа металлууд онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн. Нүүрс болон бусад ашигт малтмалуудыг олборлон ашиглахын тулд ил уурхай , баяжуулах үйлдвэр , уурхайчдын тосгон бий болсоноор уурхайчдын амьдралын хэв маяг, соёл , ёс заншил , өв уламжлал бий болж эхэлсэн.

Уул уурхайн салбарын техник технологийн хөгжил дэвшил нь дэлхийн шинжлэх ухаан техникийн хөгжил дэвшилд үнтэй хувь нэмэр оруулсаар ирсэн билээ.

НҮБ-н боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага болох ЮНЕСКО-с 1972 онд дэлхийн соёлын өв уламжлал, үнэт өв, байгаль орчин, түүхэн дурсгалт газар оронг хадаглах хамгаалах тухай конвенц зохион байгуулагдсан. ЮНЕСКО-н энэ конвенцоос тодорхойлохдоо "Дэлхийн үнэт өв” «всемирное наследие» (World Heritage) болсон байгалийн болон хүний гараар бүтээгдсэн түүхэн ба экологийн ач холбогдолтой эд зүйлс, газар орон, барилга байгууламжуудыг хайрлан хамгаалж хадаглах , түгээн дэлгэрүүлэх тухай зааж өгсөн байна.

Дэлхийн нийт соёлын үнэт өвд 2015 байдлаар 1007 обьект 161 улс орны нутаг дэвсгэрт бүртгэгдээд байна. Энэ үнэт өвүүд дотор аж үйлдвэрлэлтэй холбоотой 60 үнэт өв байдгаас уул уурхайн салбарын 24 түүхэн дурсгалт газар, үнэт өв байдаг.

Тэдгээрийн дотроос энэ удаа 15 түүхэн дурсгалт газар , үнэт өвүүдийн тухай товч танилцуулбал.

1. Хуучин Давсны уурхай Величке (Польш), 1978он

2. Уул уурхайн үйлдвэрлэлийн хот Рёрус (Норвеги), 1980он

3. Уул уурхайн хот Потоси (Боливи), 1987он

4. Уурхайчид суурьшсан эртний хот Гуанахуато (Мексик), 1988 он.

5. Хуучин уурхай Раммельсберг болон дагалдах хот Гослар (Герман), 1992он

6. Уурхайн хот Банска-Штъявница (Словак), 1993он

7. Кутна Гора хот ба түүхийн дурсгалт төв болсон гэгээн Варвары сүм, Богородицы - Седлецийн шүтээний сүм (Чех ), 1995 он.

8. Эртний Ромын үед алт олборлож байсан хуучин уурхай Лас-Медулас. (Испани), 1997он

9. Шинэ чулуун зэвсгийн үеийн эд дурсгалт газар Спьенн болон Монс хот (Бельги), 2000он

10. Уул уурхайн үйлдвэрлэлийн бүс нутаг Блэнавон (Их Британи), 2000он

11.Уул уурхайн үйлдвэрлэлийн бүс нутаг (район) "Зэсийн томуул” болон Фалун хот(Швед), 2001он

12. Хуучин нүүрсний уурхай «Цольферайн» ба Эссене хот(Герман), 2001он

13. Уул уурхайн үйлдвэрлэлийн бүс нутаг Корнуолла ба баруун Девоншира (Их Британи), 2006он

14. Уурхайчдын хотСьюэлл (Чили), 2006он

15. Хуучин догшин шүүний уурхай Санта-Лаура (Чили), 2006он

 

 

 


1.Хуучин давсны уурхай Величке

 

Давсны уурхай дахь эдгээр хөшөөнүүд дэлхийд ихэд алдаршссан. Энэхүү музей нь Польшийн Краков хотын ойролцоо Величка-Бохняд оршидог. Величкийн хуучин давсны уурхай нь ЮНЕСКО-н дэлхийн соёлын өвийн жагсаалтат 1978 онд , дэлхийн түүхэн дурсгалт хөшөө дурсгалын газрын жагсаалтат 1994 онд бүртгэгдсэн.

Эртний түүхийн гар бичмэлд энэ уурхайг «Величестийн давс» гэж бичиж тэмдэглэсэн байдаг.

1000-н жилийн түүхтэй энэ уурхайг XII –р зууны үеэс эхлэн лам нар болон бенедиктинийн сүмийхэн зүй зохисоор нь олборлон ашиглаж эхэлсэн байна.

XX-р зууны дундуур энэ уурхайн ашиглалтыг зогсоож музей, дурсгалын цогцолбор газар (комплекс) болгосон.Энэ хуучин давсны уурхайн музейн цогцолбор нь маш олон хэвтээ малталтын амтай тэдгээрийн урт нь ойролцоогоор 350км , хамгийн сүүлд уурхай хаагдах үеийн 350 метрийн газрын гүнд сүүлчийн хэвтээ малталтын ам байдаг. Музейн цогцолбороор аялах экскурсийн маршрут 64-135 метрийн газрын гүнд 2км гаруй үргэжилдэг.

Энэ давсны уурхайн музейг жил бүр ойролцоогоор 1 сая жуулчин ирж үздэг. Газрын гүнд 135 метр урт үргэжлэх музейн үзмэрүүд нь уул уурхайн салбарын дэлхийд алдартай ,томоохон бүтээлүүдэд тооцогддог юм.

Музейн үзмэрүүдэд эрт дээр үеийн уул уурхайн тоног төхөөрөмж болон уурхайчдын багаж хэрэгсэл, давс олборлох орчин үеийн техник технологи , тоног төхөөрөмжүүд болон бусад үзмэрүүд , эрдэсүүдийн цуглуулгууд түүний тухай уран зохиолын ба шинжлэх ухааны тайлбар бүтээлүүд байдаг. Энэхүү уурхай музейн цогцолборын 211 метрийн газрын гүнд байрлах хэвтэй малталтын аманд уушигны өвчин бронхид , астамтай хүмүүсийг эмчилдэг сувилалын газар ч байдаг. Музейн цогцолборын бас нэг алдартай үзмэр нь 101 метрийн гүнд оршдог сувдан бунхан ба гэгээн Кинги юм. Түүнийг хэмжээгээр нь газар доорхи Польшийн католги сүм гэж хэлж болно. (урт— 54 метр , өргөн— 15-18 метр, өндөр— 10-12 метр).

Энэ гэгээн Кинги нь давс олборлогч уурхайчдын шүтээн сахиус нь байсан. Домогт өгүүлсэнээр XIII-р зууны үеийн Венгерийн хаан Бела IV өөрийн охин Кингийг Польшын Краковын ван Болеславд гэргий болгон өгөхөөр тохиролцсон байна. Кинг охины аав Бела хаан Венгер дахь давсны уурхайгаа охиндоо инж болгон өгсөн бөгөөд Кинг охин уурхай дотор хуримын бөгжөө унагасан байна. Охины амьдрах Краков хотод давс алт шиг үнэтэй байсан ба охин Краков хотод ирээд давсны орд газрыг хотын оршин суугчдадзааж өгсөн гэдэг. Анхны уурхайн олборлолтоор охины Венгерийн уурхайд унагасан бөгж гарч ирсэн гэж домогт өгүүлдэг.

Величкийн давсны орд газрыг ойролцоогоор 15 сая жилийн өмнө миоценскийн эринд үүссэн гэж үздэг.

 

Уул уурхайн салбарын Дэлхийн соёлын өвүүд ба түүхэн дурсгалт газрууд

 

 

 

Гэгээн Кингийн сүм

 

Уул уурхайн салбарын Дэлхийн соёлын өвүүд ба түүхэн дурсгалт газрууд

 

 

Морь ажиллуулан онгойлгодог модон хаалга

2. Уул уурхайн хот Рёрус (Норвеги), 1980он

Норвегийн уурхайн хуучин хот Рёрус нь (Норвеги-Røros) Шведийн хилээс холгүй уулархаг нутагт оршдог.

Тус хотын түүх нь түүний хажуугийн зэсийн уурхайг XVII-р зуунаас 1977 он хүртэл бараг 333 жил олборлон ашиглаж ирсэнтэй шууд холбоотой. Рёрус хотыг 1679 онд Шведийн цэргүүд эвдэн сүйтгэсэн дараа нь дахин сэргээн босгосон гэдэг. Хот ид цэцэглэн хөгжиж байх үеэс үлдсэн дундад зууны үеийн хуучин модон байшингуудаас бүрддэг. Энэ хотын гудамж талбай, байшин барилгууд нь бараг байгалийн ил музейн цогцолбор гэсэн үг. Хүн төрөлхтөн байгаль орчинтой хэрхэн харьцаж уул уурхайн үйл ажиллагаа явуулж байснынэг тод дурсгалт газар бөгөөд устаж үгүй болсон соёлын өв уламжлалтай түүхийн дурсгалт ихтэй хот юм. Рёрус хотыг 1980 онд ЮНЕСКО-н дэлхийн соёлын өвийн санд бүртгэсэн. Хотын сүлд нь уурхайчдын билэг тэмдэг болсон зөрөлдсөн 2 алх байдаг.

Рёрус хотыг үндэслэгчид нь Немецийн үйлдвэр, банкны эзэд юм. Тухайн үед уурхайд ажиллахаар Герман , Чех зэрэг улсуудаас олон ажилчид энэхүү хотыг зорин ирж суурьшсан байдаг. Рёрус хотын гол үзмэрд зэсийн хуучин уурхай, уулын ажлын онцлогыг харуулсан ил уурхай , хуучин зэс хайлуулах үйлдвэр зэрэг багтдаг.

Рёрус хотын өвөл:

 


Хотын төв гудамж:

 

 

 

3. Уул уурхайн үйлдвэрлэлийн хот Потоси (Боливи), 1987он

Хамгийн анх 1546 онд Серро-Рикод Испаний эзэн хааны харьяат хот Потоси үүсгэн байгуулагдсан.

XVI- зууны үед Потоси хот дэлхийн хамгийн аж үйлдвэржсэн (район) бүс нутгийн нэг байсан ба энд гидравлик энергийг ашиглан ажиллах мөнгө олборлох уурхай бa боловсоруулах үйлдвэрүүд ажиллаж байсан. Тухайн үедээ энэ мөнгөний орд газар баян өндөр агуулгатай байсан ба маш их өргөн цар хүрээнд үйл ажиллагаа явуулж олон мянган хүн тус уурхайд ажиллаж байсан учир хэдэн арван жил Потосийн хүн ам Лондон , Парисийн хүн амаас их байсан байна.

Анх уурхайн тосгонд 170 испани , 3000 гаран индианчууд ажиллаж амьдарч байсан бол 20 жилийн дараа гэхэд хотын хүн ам 125 мянгадхүрч байсан гэдэг. Серро-Рикогын бүс нутагт аж үйлдвэржилтийн бэлэг тэмдэг болсон дэвшилтэт технологитой ус татах систем , усан сан , Сан-Лоренцын сүм, Мөнгө хайлах үйлдвэр, ажилчдад зориулсан орон сууцны хуучин байшингууд гээд түүхийн дурсгалт газрууд олон бий. Боливийн Потоси хотыг 1987 онд ЮНЕСКО-н дэлхийн соёлын өвд бүртгэсэн.

Потосийн уурхай нь XVI- зууны үед уул уурхайн цорын ганц дэвшилтэт технологи ашиглаж байсан түүхэн дурсгалт газар юм. Уран зохиол,үлгэр домог, өв уламжлал, шашны бүтээлүүдэд түүний тухай өгүүлсэн байдаг.

 


Потоси хотыг дүрсэлсэн сийлбэр:

 

Дэлхийн сонгодог зохиолч М. Сервантесын романд гол баатар Дон Киход өөрийн үнэнч дагуул Санчо- Пансын өмнө « Энэ чинь Потоси юу? » гэж уулга алддаг хэсэг байдаг.

XVI-р зууны дунд үед Испанийн колончлогчид нутгийн уугуул оршин суугчдын домог яриа , мэдээлэлээс үндэслэн Андын нурууны 5000метрын өндөрт «Мөнгөн уул»олж нээн Баян уул Потоси

(«Cerro Rico Potosi ») гэж нэрлэсэн.

Тэр үеийн Испанчууд уул уурхайн талын мэдлэг чадвар, туршлага, технологи муу байсан учир немецийн уурхайчдыг урьж ажиллуулдаг байсан байна. Тэд өөрсдийн уурхайн багаж хэрэгсэл, техник технолгитой ирж ажилласан. Тэнд тэд хамгийн анх мөнгийг мөнгөн усанд шингээх наалдуулах (амальгирования) арга ажиллагаагаар баяжуулан авч байсан.

XVI-р зууны төгсгөл гэхэд Потоси дэлхийн хамгийн том уул уурхайн үйлдвэрлэлийн төв болон өргөжсөн ба тэр үеийн дэлхийн бүх мөнгө олборлолтын 50% -г Потоси уурхайгаас авч байсан байна.

Эрт дээр үед мухар сүсэгтэй Потосийн уурхайчид газар доорхи онгон сахиус Тиод (Испани хэлний, ах-ажаагэсэн үг) савдаг бол баян уурхайн жинхэн эзэн нь гэж ойлгон тахин шүтдэг байжээ. Тэр үед уурхайчид түүнийг аргадан гуйж байнга өргөл барьц өргөж , мөргөл үйлдсэнээр тэр их баялаг оршин байж тэдэнд баялагаасаа харамгүй өгч байгаа гэж ойлгодог байсан юм.

Уурхайгаас үүссэн хөндийд Тиогийн болхи баримлыг байрлуулан ангайж байдаг аманд нь асаасан тамхи зуулгах, гэрийн нэрмэл архи аягалах гэх мэтээр өргөл барьц өргөж тахин шүтэж биднийг аюул осолгүй , эрүүл саруул олз омог ихтэй ажилуулж өгөөч гэж байнга мөргөн залбирч гуйдаг байжээ.

Энэ Баян ууланд 500 гаруй уурхайн ам бий болсон ба одооч тэдний 100 гаруй нь ажиллаж байна.

Өнөөдөр ч Потосийн уурхайд 9000 гаруй хувь хүмүүс (нинжа) ба уурхайчид байнга ажилладаг тэдгээрийн дунд насанд хүрээгүй хүүхэд залуучууд ч гэсэн хүнд хөдөлмөр эрхлэн ажиллаж байна. Энэхүү уулын өндөр нь уурхай анх нээгдсэнээс хойш 400 метрээр доошилсон гэж үздэг.

Потоси уул ба хот

 


4.Түүхэн хот Гуанахуата ба түүний хажуугийн уурхай Ла Валенсиана (Мексик), 1988 он.

Дэлхийн соёлын өвд 1988 онд бүртгэгдсэн түүхэн хот Гуанахуато болон түүний хажуугийн Ла Валенсиана уурхай Мексик улсад оршдог. Гуанахуато хот оршдог тэрхүү газрыг өмнө нь нутгийн уугуул индианчууд

« металлын орон» буюу «Mo-o-ti», гэж нэрлэж байсан байна. Тэд тэндээс алт олборлож байсан ба Гуанахуато хотын өнөөгийн нэр «Quanax huato» гэдэг нь «мэлхийн толгод» гэсэн утагтай үг юм.

Гуанахуатохотыг XVI-р зууны үед Испаничууд бүтээн байгуулсан ба тэндээс маш их хэмжээний мөнгө олборлож эхэлсэн. Тэнд тэд мөнгө олборлохын тулд мөн л Германаас олон зуун уурхайчид мэргэжилтэнүүдийг урьж авчирсан. Германы алдарт сэтгэгч эрдэмтэн А.Гумбольдт тухайн үед Америкаар аялсаныхаа дараа 1799 онд бичихдээ” Би Өмнөд Америкт аялаж Ла Валенсиана уурхайг үзсэний дараа хаанаас гаралтай , ямар үндэстнээ сайн ойлгосон, Энд Франц хүн бүрийг эмч , Герман хүн бүрийг уурхайчин гэж тооцож байна” гэж бичиж байжээ.

XVIII-зууны дунд үе хүртэл Дэлхийн мөнгө олборлолтын дийлэнх хувийг зөвхөн Гуанахуата уурхайгаас олборлож байсан байна.

Энэ хотод уурхайн 600 метрийн гүнд орох «тамын үхэл» гэж нэрлэгдэх уурхайн босоо ам мөн маш сайн хадгалагдан үлдсэн газар доорхи гудамж гээд уул уурхайнтай холбоотой түүхэн дурсгалт газрууд олон бий. Хотын төвд орших дээш гарсан хэд хэдэн гарцтай газар доорхи энэ гудамж нь ХХ –зууны дунд үе хүртэл гудамжны хөдөлгөөнийг бууруулахад ашиглагдаж байсан. Өмнөд Америкийн барилга архитектурын өвөрмөц онцолгыг харуулсан тансаг гоё сүм Ла-Компани болон уурхайг олборлон ашиглаж байх үед баригдсан дундад зууны үеийн сонгодогзагвар, хэлбэр хийцтэй олон байшин барилгууд энэ хотод байдаг. Мөн энэ хот Мексикийн үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын бас нэг түүхэн дурсгалт газар юм.

Хотын байдал:

Уул уурхайн салбарын Дэлхийн соёлын өвүүд ба түүхэн дурсгалт газрууд

 


Газар доорхи гудамж

 


5. Эртний хуучин уурхай Раммельсберг болон түүхэн хот Гослар (Германи), 1992 он.

1992 онд ЮНЕСКО-н хүн төрөлхтөний соёлын өвд бүртгэгдсэн энэ газар орон нь дэлхий дээрхи хүний гараар бүтээгдсэн гайхамшигуудын нэг юм. Х зууны үед Раммельсбергын уулнаас алт агуулсан зэс, мөнгөний хүдэр олж илрүүлэн орд газрыг олборлон ашиглаж эхэлсэн түүхтэй.

Гэхдээ археологийн олдвор судалгаанаас үзвэл МЭӨ IV—III зууны үед тэнд уул уурхайн үйл ажиллагаа явуулж байсан ул мөр байдаг. МЭ 968 онд уурхайг олборлон ашиглаж байсныг илтгэх ботид баримт болсон археологийн олдвор олдсон байна. Тус уурхайн олборлолтын үйл ажиллагаа нь хамгийн сүүлд 1988 онд зогссон. Эндээс үзвэл энэ орд газар бараг 1000 гаруй жил уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явагдсан байна.

Энэ уурхайгаас эхний үед ил уурхайн аргаар мөнгө дараа нь зэс олборлож байсан ба хожим далд уурхайгаас цагаан тугалгыг олборлож байсан.

Раммельсбергын уурхай нь уул уурхайн салбарт хөгжил дэвшил шинэ технологи ,шинэсоёл, шинэ эрин үеийг авчирсан гэж үздэг. Тэнд уурхайчид ирж суурьшсанаар хүн амын төвлөрөл бий болсон ба уурхайчид гар урлалын үйл ажиллагаа явуулах дарханы газар бий болсон мөн түүнчлэн уул уурхайн хууль дүрэм, журам дэглэм батлан гаргасанаар уурхайчдын өөрийн гэсэн соёл , дадал зуршил, өв уламжлал бий болсон байна. Өнөөдөр тэр хаагдсан хуучин уурхайг түшиглэсэн уул уурхайн музей байгуулагдсан байна.

Тус музейн үзмэрүүд нь уул уурхайн техник технологийн хөгжил дэвшлийн үе үеийн түүхийг илтгэн харуулсан багаж хэрэгсэл, техник тоног төхөөрүүмжүүд байдаг.

Уурхайн хаяанд эртний хот Гослар оршдог ба баян уурхайг түшиглэсэн энэхүү хот тухайн үедээ Ганзейскийн зөвлөлдөө чухал байр суурь эзлэдэг байсан байна. Энэ хот X–XII зуунд Ромын эзэнт улсын Герман дахь засаг захиргааны төв байсан.

 

Хуучин уурхайн барилга буюу музей:

Уул уурхайн салбарын Дэлхийн соёлын өвүүд ба түүхэн дурсгалт газрууд

 


Раммельсбергын уурхайг дүрсэлсэн эртний сийлбэр:

 


6. Банска-Штъявница хот (Словакия), 1993 г.

Словакийн Банска-Штьявница хотыг ЮНЕСКО-н соёлын өвд 1993 онд бүртгэж авсан. Уул уурхайн үйлдвэрийн хуучин хот Банска-Штьявница бол хүн төрөлхтөний байгаль дэлхий, хүрээлэн байгаа орчин газар шороотой хэрхэн харилцаж байсны нэг тод дурсгал болсон байгаль дээрхи ил музейн үзмэр юм. МЭ III-р зууны үед Кельтууд Банска-Штьявницын орд газраас мөнгө олборлож байсан мэдээ баримт байдаг. XII-р зууны үед хот "аймшигт уурхай” гэж нэрлэгддэг байсан ба европдоо хамгийн том уул уурхайн үйл ажиллагаа явуулж байсан газар юм. Энэ уурхайд дэлхийд хамгийн анх 1627онд уулын цулыг бутлахын тулд тэсрэх бодис - дарь ашиглаж эхэлсэн байна.

Банска-­Штьявница хотыг дүрслэн үзүүлсэн хуучин зураг :

Уул уурхайн салбарын Дэлхийн соёлын өвүүд ба түүхэн дурсгалт газрууд

 

 



Банска Штявница — хотын гудамж :

Уул уурхайн салбарын Дэлхийн соёлын өвүүд ба түүхэн дурсгалт газрууд

 


Хуучин цайз :

 

Банска-Штьявнице хотод 1735 онд дэлхийн хамгийн анхны уул уурхайн сургууль нээгдэж байсан ба

улмаар Австри-Унгарын хатан хаан Мария Терезия 1770 онд тус сургуулийг уул уурхайн академи болгон өргөжүүлсэн байна. Түүнээс даруй 6 жилийн дараа 1776 онд Германд уул уурхайн академи байгуулагдсан.

Тэрхүү академид тухайн үеийн европын шилдэг эрдэмдэн мэргэжилтнүүд ажилладаг байсан ба тэдний нэг орчин үеийн химийн салбарын томоохон төлөөлөгч эрдэмтэн А. Л. Лавуазье ажиллажамьдарч байжээ. Банска-Штьявницээс холгүй Склено-Теплице гэдэг газар 1786 онд анхны «Уурхайчдын нийгэмлэг» байгуулагдсан ба уг нийгэмлэгийг Австри-Унгарын хаант улсын төрийн зүтгэлтэн , нэрт эрдэмтэн минерологич Игнац фон Борн үүсгэн байгуулсан. Нийгэмлэгийн үндсэн зорилго нь уул уурхайн салбарт ажиллаж байгаа хүн бүрийг нэгтгэж нэгдсэн үйл ажиллагаа явуулах байсан. Тэр үед нийгэмлэгийн гишүүдэд А. Лавуазье, Дж. Уатт, Г.К. Лихтенберг, П.С. Паллас, И.В. Гёте гэх мэт маш олон эрдэмтэн мэргэд , алдартай хүмүүс байсан байна.

XVIII –зууны дунд үе гэхэд энэ уурхайгаас 24000 кг мөнгө , 600 кг алт жилд олборлодог байсан байна.

Банска-Штьявнице хот өнөө үеийг хүртэл дундаж зууны үеийн сонгодог хэв загвар, өнгө төрхөө хадгалан үлдсэн ба тус хотыг 1993 онд ЮНЕСКО-н соёлын өвд бүртгэж хамгаалалтанд авсан. Тус хотод 245 түүхэн дурсгалт барилга байгууламж , хөшөө дурсгал байдаг ба тэдгээрээс 12 нь үндэсний соёл, өв уламлалын онцлогыг харуулсан хөшөө дурсгал юм.

Банска-Штявница хотын барилга байшингууд нь сэргэн мандалтын үеийн европын соёл , готик сонгодог хэв маягын уран барилгын хосолсон өнгө төрх хэв загвартай юм. Хотынтансаг үзмэрүүдэд XIII –зууны үед баригдсан хуучин цайз , XVI –зууны үед баригдсан хотын хамгаалалтын бэхлэлт цайзын барилга байгууламжууд гэх мэт олон барилга багтдаг.

Хотын бас нэг сайхан үзмэр бол XVI –зууны алтны уурхайн өнгө төрхийг хадгалан үлдсэн уурхайн музей юм. Музейд орсон зочид уурхайчны иж бүрэн хувцас хэрэглэл өмсөж доош буун уурхайн гүн дахь музейн уул уурхайн түүхийн үе үеийн маш олон багаж хэрэгсэл ,техник , тоног төхөөрөмжүүдийг үзэх боломжтой. Аялагчидад үзүүлэх өөр нэг гайхамшигтай үзмэр бол уурхайн гүнд хэдэн зуун жил хатуу чулууг ухаж цоолон хүдэр олборлож байсан уурхайн харанхуй нарийн ам буюу хэвтэй малталтын амуудыг харах боломжтой. Хотын өнгө төрх, үзэгсэлэнт барилга байгууламжууд бүгд XVI-XIX –р зуунд уурхайчдад зориулагдан баригдаж бий болсон ба тэдний нэг бол Виндшахскийн хиймэл нуур юм. Тэнд өөрийн гэсэн загс барих өв уламжлал ,соёл бий болсон байдаг.

 

7. Чехийн Кутна Гора хот Гэгээн Варварын сүм , Богородицы Седлецийн шүтээний сүм (Чех), 1995 он.

Чехийн Кутна-Гора хотКутна –Горын өндөрлөгт Прагаас зүүн тийш 60км оршидог. Кутна Гора гэдэг нэр нь Чех хэлээр «kutati», эрэл хайгуул гэсэн утгатай үг харин немец хэлээр Куттенберг гэж нэрлэж байсан байна. Кутна Гора хотын түүхийн дурсгалт хөшөө дурсгал, барималууд , уран гоё тансаг барилга байгууламж ,байгалийн үзэсгэлэнт газар зэргийг үнэлэн 1995 онд ЮНЕСКО-н дэлхийн соёлын өвд бүртгэсэн.

XIV - XV зууны үед Кутна Гора Чехийн улс төр, нийгэм, эдийн засгийн нэг чухал төв байсан. Тэнд мөнгө олборлож эхэлсэнээр жирийн тосгоноос тухайн үеийн хамгийн баян хөгжиж цэцэглэсэн хот болон өргөжин тэлсэн байна.

Кутна-Гора хот:

Уул уурхайн салбарын Дэлхийн соёлын өвүүд ба түүхэн дурсгалт газрууд

 


 

Тус мөнгөний орд нээгдсэн газраас холгүй газар унтаж байсан нэгэн лам зүүдэндээ мөнгөн ембүү харсан сэрээд мөнгөтэй газрыг зааж өгсөн гэдэг домог яриа байдаг. Уурхай байгуулагдсанаар уурхайгаас холгүй газар хүн ам сууршьсан төв бий болсоноор Кутна-Гора хот байгуулагдсан байна. Кутна-Гора хотод түүхийн дурсгалт болон архитекторын гайхамшигтай шийдэлтэй уран гоё хийцтэй барилга байгууламжууд элбэг байдаг.

Тус хотод байдаг Гэгээн Варвары сүмБогоматери ба Седлецийн шүтээний сүм ньXVIIXVIII- зууны европын соёл , готийн хэв маягыг илтгэн харуулсан барилга байгууламжууд юм. Эдгээр барилга байгууламжууднь дундаж зууны үеийн хот төлөвлөлт болон төв европын барилга архитекторын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан. Хотын төвийн түүхэн дурсгал болсон энэ байгууламжууд нь Чехийн барилга архиктектор, соёл урлагийн хөгжлийн түвшинг илтгэн харуулдаг.

Кутна-Гора хотын уурхайчдыг 1237 ондэзэнхаанаас харьяалалгүй эрх чөлөөтөй гэж тунхаглан зарласан.

XIV-р зууны эхэн үед энэ уурхайгаас европын мөнгөний 1/3-ийн хэмжээтэй мөнгийг олборлож байсан байна.

XIV-зууны эхний хагасд Кутна-Гора хот Прагатай өрсөлдөх хэмжээнд хүрч Богемийнэдийн засаг, соёлын төв гэж нэрлэгдэж байсан байна. Хааны өргөөлөх хамгийн дуртай газрын нэг байсан ба хаант улсын мөнгөн тэмдэгтийг тус хотод үйлдвэрлэн цутгаж байсан. Уул уурхайн үйл ажиллагааны үр дүнд хот өргөжин тэлж барилга байгууламжууд хөшөө дурсгалууд олноор баригдаж эхэлсэн байна. Уурхайчидын өргөл барьц , ивээн тэтгэлэгээр 1388 оноос гэгээн Варвары сүм баригдаж эхэлсэн боловч уурхайн үйл ажиллагаа уурхайчдынашиг орлогын хэмжээнээс хамаарч барилгын ажил бараг 500 жил үргэжилсэн байна.

Богоматери ба Седлецийн шүтээний сүм:

 

Уул уурхайн салбарын Дэлхийн соёлын өвүүд ба түүхэн дурсгалт газрууд

 

 

 

8. Эртний алт олборлож байсан газар Лас-Медулас (Испания), 1997 он

Испаны энэ газар МЭ-ны I-III зууунд эртний Ромийн эзэнт улсын үед алт, мөнгө , зэс зэрэг металлуудыг олборлож байсан байна. Лас-Медуласын энэ районд эртний Ромын эзэнт гүрний хамгийн том алт олборлох уурхай , угаах төхөөрөмж ажиллаж байсан.

Энэ дурсгалт газарыг ЮНЕСКО-с хүн төрөлхтөнийсоёлын өвд 1997 онд бүртгэж хамгаалалтанд авсан.

Гол үндэслэл нь хүний оюун ухаан , хүч хөдөлмөрөөр бүтээгэдсэн хамгийн эртний уул уурхайн түүхэн дурсгалт газар юм. Тухайн үедээ Лас Медуласа уурхайд уулын ажлыг олон үе давхаргуудад явуулж нурсан шороо хүдрийг усаар урсган зөөвөрлөн ажилладаг байсан ба тэнд уул уурхайд хамгийн анхны гидравлик хүч ашигласан түүхэн баримт байдаг.

Энэхүү арга ажиллагааны тухай Эртний Ромын их сэтгэгч Эцэг Плиний Байгалийн түүх гэсэн номондоо бичсэн байдаг. Ромын эзэнт улсын төрийн зүтгэлтэн энэ хүн нэг удаа уурхайд очиж үзсэний дараа Лас-Мидуласд маш өргөн цар хүрээтэй их ажил явагдаж байна гэж бичиж байжээ. Түүний бичсэн зүйлд уулын цул буюу хүдрийг устай хамт доош урсгахдаа уурхайд ажиллаж байгаа боолуудыг хамт урсган хичнээн олон хүний амь нас эрсдэж байгааг огт дурсаагүй байдаг. Уурхайгаас алт олборлохдоо олон зуун боолуудын хөлс хүч , амь насыг золиослон тэдний хүнд хүчир хөдөлмөрөөр уул уурхайн үйл ажиллагааг явуулдаг байжээ.

Тэр уурхайн тухай "Байгалийн түүх” номондообичсэн их сэтгэгч Гай Секунд Плиний хүртэл МЭ-79 онд Везувын галт уулын дэлбэрлэлтэнд өртөж харамсалтайгаар амь алдсан гэдэг.

Олборлолт ашиглалт явуулахдаа хэдэн арван километр урт суваг хойлойгоор усыг татан хэдэн зуун метр өндөрт орших усан санд хийнэ. Үүний зэрэгцээ уулыг нүхлэн сүвлэж, нэвт ухсан хэдэн арван туннель хоолой ,суваг шуудуу ухаж хэзээ усан сан дүүрнэ тэр үедээ усыг суваг шуудуу , хоолойнуудаар урсгана. Тэр олон суваг шуудуу, хоолойгоор урсах усны хүчтэй ширүүн урсгалын үр дүнд тэр уул нурж эвдрэн урсаж хүдэр нь дээрээ гардаг байна. Алттай хүдрийг цаашид хэд хэдэн үе шаттайгаар өргөстөй бут сөөг ургасан суваг шуудуугаар урсган улмаар бут сөөгийг шатааж үлдсэн үнснээс алтыг нь угааж ялган авдаг байжээ.

Түүхийн хэд хэдэн эх сурвалжид Лас-Медуласын уурхайгаас ашиглалтын 250-иад жилийн туршид хагас мянган тонн алт олборлосон гэсэн тоо баримт байдаг. Инженер, хянагч цэргүүдийг оролцуулалгүйгээр тооцоход уурхайн энэ хүнд хүчир, амь насанд аюултай ажилд өдөр бүр ойролцоогоор 60 мянган боол уурхайчин ажиллаж байжээ. Нийт 250 гаруй жил уул уурхайн үйл ажиллагаа явуулсан энэ газар өнөөг хүртэл ул мөр нь арилаагүй байдаг. МЭ III—зууны үед Ромчууд энэ уурхайг орхисоноор байгалийн хуулиар тус уурхайн орчинд олон төрлийн амьтан ургамал үржин, ургаж эхэлсэн байна. Өнөөдөр уул уурхайн үйл ажиллагааны үр дүнд эвдэгдсэн гойд сонин энэ газар орон нь амьтан ургамлаар баян газар болсон.

Тэнд туулайн бөөр, царс зэрэг мод бут ургасан ба зэрлэг гахай, бор гөрөөс зэрэгтэй ч тааралдаж болно.

Лас-Медуласын районд Эртний Ромын үеийн эвдэрхий балгас, шивээ цайз бэхлэлтийн үлдэгдэл , алт олборлолтоос үлдсэн ул мөр болох нүхэн гарц туннель, шороон овоолго, эгц ирмэгтэй хана ,гуу жалга олон бий. Энэ бүх түүхийн баялаг үзмэр , дурсгалт газар нь бараг байгалийн ил музейн үзмэр болдог юм.

Лас-Медуласын район:

Уул уурхайн салбарын Дэлхийн соёлын өвүүд ба түүхэн дурсгалт газрууд

 


 

9. Монс хот болон эртний чулуун зэвсэгийн үеийн уурхайтай Спьенне район (Бельгия) 2000 он

Шинэ чулуун зэвсэгийн үеийн уул уурхайн үлдэгдэл туурь Спьенне нь МЭӨ-5000-2000 оны үед хамаарах хамгийн эртний , хамгийн том хэмжээтэй (100га газар эзэлдэг) түүхийн дурсгалт газар юм.

Тэнд чулууг ил болон далт уурхайн аргаар олборлон буталан хэмхэлэж авч байсан байна. Түүнийг илтгэсэн тойрог дугуй хэлбэрийн 17м хүртэлх гүнтэй хэдэн зуун уурхайн ам байдаг. Тэрхүү уурхайн амууд нь нуралт цөмрөлтөөс болоод нарийссан байх ба доод ёроол хэсгийн диаметр нь 1 метр орчим байдаг бол харин газрын дээрхи амны диаметр нь 2,5метр орчим байдаг. Чулуу эвдэлж бутлахдаа бугын эврэн жоотуу хэрэглэж байсан ул мөр байдаг. Тэр үеийн чулуу олборлох үйл ажиллагаа хэсэгчилсэн (бригадын) багийн зохион байгуулалттайгаар явагддаг байсан байна. Хэсэг уурхайчид нь нар сарны байгалийн гэрэлтэй үед уурхайн доош бууж чулууг эмтлэж бутлаад цуглуулж тавьдаг ба нөгөө хэсэг уурхайчид нь цуглуулсан чулууг ороонго ургамал ашиглан хийсэн олсоор дээш татан гаргадаг байжээ.

Олборлосон чулууг чулуу боловсоруулах газарт хүргэн хурц эрмэгтэй чулуугаар нь зэвсэг, ан амьтаны арьс хусах хусуур, сумны зэв, арьсан хувцас оёх зүү бусад хэрэгцээт зүйлүүдийг хийдэг байжээ.

Өнөөгийн археологийн олдвор судалгаагаар Спьенне ойролцоох 200 километрийн эргэн тойрон газарт тэнд бэлтэгсэн чулуун зэвсэгийг хэрэглэдэг байсан нь тогтоогдсон.

Бельгийн Спьеннийг энэ газар хүн төрөлхтний хамгийн эртний чулуун зэвсэгийн үеийнтехнологийг илтгэн харуулсан эд зүйлс , олдвор ихтэй дурсгалт газар учир ЮНЕСКО-с 2000 онд дэлхийн соёлын өвд бүртгэж авсан байна.

Спьеннийг чулуу олборлогч:

 


Чулуу олборлогч уурхайн ам

 

Уул уурхайн салбарын Дэлхийн соёлын өвүүд ба түүхэн дурсгалт газрууд

 

 

10.Уул уурхайн аж үйлдвэрийн бүс нутаг Блэнавон (Их-Британи), 2000 он.

Блэнавон хот Их-Британий өмнөд Уэльс мужад оршидог ба 1778 онд анх байгуулагдаж эхэлсэн байна. Хотын түүх нь нүүрс олборлолт болон металлургийн салбартай салшгүй холбоотой.

XVIII-XIX-р зууны үед энэ хот Өмнөд Уэльсийн аж үйлдвэрлэлийн гол төв байснаас гадна аж үйлдвэрийн хувьсгалын хөдөлгөгч хүч, үндсэн салбар болох металлургийн үйлдвэрлэл , төмөр нүүрс олборлолт - үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлж байсан байна.

XVIII-зууны сүүлээр баригдсан Блэновоны ширэм хайлах үйлдвэр ба түүний ширэм хайлах зуухнууд , барилгабайгууламжууд өнөөдрийг хүртэл маш сайн бүрэн бүтнээрээ хадгалагдаж үлдсэн байна.

Тэр үеийн техник технологийг илтгэн харуулсан эд зүйлс ,багаж хэрэгсэл, барилга байгууламжууд энэ хотод олон бий. Тухайн үеийнметаллургын үйлдвэрлэл явуулхад шаардагдах бүх зүйлс тэр тусмаа тэнд ажиллах ажилчидад зориулсан байр сууц, үзвэр үйлчилгээний газар гээд олон барилга байгууламжуудыг тус хотод цогцоор нь барьж байгуулсан байдаг.

Тэр бүс нутагт ажилчдын орон сууц , үйлчилгээний газрууд , ус хангамжийн систем, төмөр замууд болон буудал, харьцангуй сайн хадгалагдаж үлдсэн ширэм хайлах үйлдвэрийн зуухнууд , нүүрсний уурхайн босоо ам зэрэг нь одоо ч байгаа. Өнөөдөр тэдгээрийг бүгдийг багтаасан Блэнавоны музейн цогцолбор байгуулсан байна. Музейн цогцолборт хуучин нүүрсний уурхай, төмөрийн хүдэр буюу металл хайлах зуух, төмөр замууд, уурхайчид ба металлургч ажилчдын орон сууцнууд гээд бусад олон зүйлүүд багтан ордог. Тус музейгээс тухайн үеийн үйлдвэрлэлийн хөгжил дэвшил, байр байдал, техник технологийн онцлог гээд олон зүйлийгхарж болно.

Блэнавоны металлургийн үйлдвэр нь 2 цехээс бүрдэж байснаас нэг нь төмрийн хүдэр хайлах зуухан цех нөгөө нь тухайн үеийн янз бүрийн өргөх төхөөрөмжүүдийг хариуцан ажиллуулдаг өргөн тээвэрлэх цех байсан байна.

Нүүрсний уурхайн босоо амны өргөх буулгах төхөөрөмж нь 1980 оны уурхай хаагдах үеийн тэр л төрх байдлаараа өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн. Уурхайг үзэх жуулчид уурхайн босоо амны өргөх буулгах төхөөрөмжөөр доош бууж уурхайн музейг үздэг. Хүн төрлөхтний уул уурхайн аж үйлдвэрлэлийн нэг том түүхэн дурсгалт төв болсон энэхүү хотыг ЮНЕСКО-с 2000 онд соёлын өвд бүртгэж хамгаалалтанд авсан.

 

Блэнавоны үйлдвэрлэлийн бүс нутгийг байдал:

Уул уурхайн салбарын Дэлхийн соёлын өвүүд ба түүхэн дурсгалт газрууд

 


Ажилчдын сууц

Уул уурхайн салбарын Дэлхийн соёлын өвүүд ба түүхэн дурсгалт газрууд

 

 

 

11.Уул уурхайн аж үйлдвэрийн район "Том зэсэн уул” ба Фалун хот. (Швед), 2001он

Шведын Фалун хот "Зэсэн уул” район ба хуучин зэсийн уурхайн нэрийг– Фалугруфва (Falugrufva) буюу Стора-Коппарбергет гэдэг байсан. Энэ бүс нутгийн төв нь зэсийн уурхай болон Фалуне хот юм. Шведын Фалун хот XVII -с XX-зууны эхэн хүртэл зэс олборлолт үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлж байснаас гадна энэ бүс нутаг бараг 100 жил дэлхийн уул уурхайн аж үйлдвэрлэлийн нэг том үндсэн төв болж байсан.

Тэрч утгаараа энэ бүс нутаг ЮНЕСКО-н дэлхийн соёлын өвд 2001 онд бүртгэгдсэн.

Энэ хот өнөөгийн дэлхийн уул уурхайн аж үйлдвэрийн техник технологийн хөгжил дэвшилт үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Түүх археологийн олон ул мөр, баримтаас энд бүр IX –р зууны үед зэс олборлож байсан нь тогтоогдсон.

Хэдэн зуун жилийн өмнө " Зэсэн уул” нэртэй энэ орд газрыг гэрээсээ төөрч хээр бэлчиж явсан ямаа нээсэн гэсэн домог байдаг. Төөрсөн ямаа бэлчээрээс буцаж гэртээ ирэхдээ эвэртээ маш их улаан өнгөтэй зүйл, өөрөөр хэлбэл зэсийн хүдрийн анхны хэлбэр болох зэсийн байван наалдуулж ирсэн байна. Эзэн нь түүнийг хараад маш их гайхаж зар тарааснаар орд газар нээгдсэн гэсэн домог байдаг. Фалуны орд газар, уурхайг бараг 650- иад жил олборлож ашигласан. Ашиглалтын энэ бүх хугцаанд "Зэсэн уулын " бүх хүдрийг бүрэн дуусаж 1992 онд олборлолт ашиглалтын үйл ажиллагаа зоссож уурхай хаагдсан.

Өнөөдөр уурхай байсан газар "Фалуны том нүх "нэртэй 100 гаран метр гүнтэй ил уурхайн буюу хоосон том нүх (карьер) үлдсэн байна. Фалун хотод XVI-XVII-зууны үед зэсийн том уурхай ажиллаж Шведийн төдийгүй дэлхийн эдийн засгийн хөгжилд асар их хувь нэмэр оруулсан ба уг хот хөгжил дэвшлээрээ тэргүүлэх байр суурь эзлэж байсан байна.

XVII –р зууны дунд үе энэ уурхайн зэс олборлолтын хамгийн оргил үе байсан ба тэр он жилүүдэд энэхүү уурхай дэлхийн зэс үйлдвэрлэлийн бараг 70% -г дангаараа үйлдвэрлэж байсан түүхтэй. Фалуны зэс Шведийнн хаант улсын цэрэг армийг бэхжүүлэх эх ундрага, нэг гол бааз суурь нь болж байсан.

Уул уурхайн бүс нутаг болсон "Зэсэн уул” болон Фалун хот түүний дүүргүүд дахь орон сууцнууд , үйлдвэрийн барилга байгууламжууд нь аж үйлдвэрлэлийн хөгжил дэвшил, хэв загвар, өнгө төрхийг бүрэн илтгэн харуулсан ботид үзмэр юм. Энэ бүс нутаг нь Шведийн хамгийн хуучин , хамгийн их үйлдвэржсэн район байсан ба аж үйлдвэрлэлийн түүхэн хөшөө дурсгал, барилга байгууламж олонтой дэлхий дээрх хамгийн том байгалийн ил музей болсон газрын нэг юм.

”Зэсэн уул” ба түүний эргэн тойрон бүс нутагт уулын тосгодууд , хэд хэдэн хайлуулах зуух, ус хангамжийн систем, цөөрөм , ус татах суваг шуудуу гээд олон түүхийн дурсгалт газар, барилга байгууламжууд тэнд бий.

 

Фалуны Хуучин уурхай:

Уул уурхайн салбарын Дэлхийн соёлын өвүүд ба түүхэн дурсгалт газрууд

 


Фалун хот:

 


 

12. Эссен хот ба хуучин нүүрсний уурхай «Цольферайн» (Герман), 2001

Нүүрсний хуучин уурхай Цольферайн (Zollverein Schacht XII), Германы Эссен хотод оршдог.

Эссен хот Германий баруун бүс нутагт оршдог ба МЭ-800 гаад онд анх тэнд гэлэнмаа нарын сүм Гэгээн Марии , Косма болон Дамианныг барьж эхэлсэнээр үүссэн баялаг түүхтэй хот.

XIX –зууны эхний хагасд Эссен хот Германы хамгийн их аж үйлдвэржсэн бүс нутаг байсанбайна.

Хотын барилга архитекторын өнгө төрх ,бүтэц хэв загвар нь аж үйлдвэрлэлийн техник технологи , хөгжил дэвшлийн үе шатуудыг илтгэн харуулсан үйлдвэржсэн хот. Өнөөдөр уурхай хэдий хаагдсан ч тухайн үеийн байр байдлаа яг тэр хэвээр нь хадаглан үлдсэн орчин үеийн асар том музейн цогцолбор, түүхийн дурсгалт газар болсон байна.

Түүнийг түр хугцаагаар бүрэн зогсолтонд орсон нүүрс- металлургийн үйлдвэрийн цогцолбор гэж хэлж болно. ЮНЕСКО-с 2001 онд энэ уурхай болон металлургын үйлдвэрийн цогцолборыг дэлхийн соёлын өвд бүртгэж авсан.

Тухайн цагтаа хэд хэдэн нүүрсний уурхай, нүүрс баяжуулах болон кокс химийн үйлдвэрийг багтаасан дэлхийн хамгийн орчин үеийн аж үйлдвэрийн цогцолборт тооцогдож байсан байна. Өнөөдөр тэнд треллер киноны зураг авалт явагддаг эзэнгүй эзэнгүй үйлдвэрийн цех, труба хоолойнууд ,шат дамжилгууд гээд төмрөөр барьж байгуулсан асар том хоосон байгууламж үлдсэн байна.

XIX –р зууны 30-аад онд Немецийн үйлдвэрийн эзэн Иоганн Франц Ганиль нүүрсний уурхайг үндэслэн байгуулсан ба тухайн үед түүний ган хайлуулах үйлдвэрт нүүрс шаардлагатай байсан учир тэрээр уурхайг худалдаж авсан байна. Хэдэн жилийн дараа тэрээр « Цольферайн Уурхай » Zeche Zollverein компанийг үүсгэн байгуулж компаний хувьцааг өөрийн гэр бүлийн бүх гишүүдэд хувь тэнцүү тарааж өгсөн байна.

XIX-р зууны дунд үе гэхэд уг компани Германд чулуун нүүрс олборлолт, боловсруулалтаараа тэргүүлж эхэлсэн байна. Германы аж үйлдвэржсэн энэ бүс нутаг дэлхийн 1-2-рдайны үед түүхэн чухал үүрэг гүйцэтгэсэн байна.

XX зууны 80-иад онд Германы засгийн газрын шийдвэрээр Эссенийн нүүрсний уурхайн нүүрс олборлолтыг зогсоож хуучин уурхай ба үйлдвэрийн барилга байгууламжуудыг түүх соёлын дурсгалт газар музейн цогцолбор болгосон.

Цольферайн уурхай хаагдах үе 1986 онд уурхайд нийт 5000 гаруй уурхайчин ажиллаж байсан байна.

Засгийн газрын шийдвэрээр Хойд Рейн Вестфалийн газрыг Рурколе команид олгосоноор хуучин хаагдсан уурхай, үйлдвэрийн цогцолборт шинэ амьдрал цогцлон бий болсон билээ. Тэд хаагдсан уурхай ба үйлдвэрийн районд Вестфали нэртэй музейн цогцолборыг бий болгосноор олон уурхайчин ажилтай болсон байна.

Энэ музейн цогцолбор нь хуучин үйлдвэрийн хэд хэдэн давхарт байрладаг ба маш олон төрлийн эд зүйлс, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл гэх мэт баялаг үзмэртэй юм. ЭнэВестфали нэртэй үйлдвэр уурхайн музейн цогцолбор нь Германы аж үйлдвэржилт, нүүрс олборлотын хөгжил цэцэглэлтийн ид үеийг илтгэн харуулсан гол үзмэр болоод байгаа билээ. Өнөөдөр музейн цогцолбор Вестфалид нь Эссен хотын хамгийн их жуулчин татдаг байгууламж болсон байна. Хуучин үйлдвэрийн барилга байгууламжууд болон агуулхуудад аж үйлдвэрийн болон урлагийн бүтээлүүдийн янз бүрийн үзэсгэлэн, яармаг худалдаа байнга зохион байгуулагддаг болсон.

Тэнд өөр нэг танхимд нь джаз хөгжмийн тоглолт байнга явагддаг ба жил бүр « Үйлдвэржилтийн соёлын шөнө » нэртэй хөгжмийн фестваль зохион байгуулагддаг байна. Хуучин кокс химийн үйлдвэрийн хажууд хиймэл мөсөн гулгуурын талбай ч байгуулсан нь бий.

 

«Цольферайн» уурхай ба үйлдвэржсэн бүс нутагийн орчин:

 

 

 

Хуучин үйлдвэр:

 

 

 


 

 

 

12. Корнуолла ба баруун Девонширын уул уурхайн аж үйлдвэрийн бүс нутаг(Их-Британи), 2006

ЮНЕСКО- с Корнуолла ба баруун Девонширын бүс нутгийг дэлхийн уул уурхайн аж үйлдвэрлэлийн хамгийн том гайхамшигт өв соёлд тооцон 2006 онд ЮНЕСКО- н соёлын өвд бүртгэсэн.

Бүр кельтуудын үед Корнуоллын арлуудаас цагаан тугалганы хүдэр олборлож байсан мэдээ байдаг. Корнуоллд олон зуун жил уулын ажил явагдсаны ул мөр болох "Корнуоллын уул уурхайн үйлдвэрлэлийн технологи” гэж нэрлэгдэх болсон дурсгалт газар ,үйлдвэрүүд , байшин барилгууд олон байдаг.

Тэдгээрт нь хайлах зуух, машин зал, уурхайн тоног төхөөрөмжүүд , хүдэр олборлох уурхайн налуу ам г.м багтдаг. Корнуоллын хүдэр олборлох технологийн арга ажиллагаа нь зуун зуун жил үе дамжин улам боловсоронгуй болсоор ирсэн. Цагаан тугалгаар баян судал далайн эргийн усан дор оршдог ба тиймээс Корнуоллын уурхайчид газар доорхи уурхайн хонгилруу ус нэвчихээс сэргийлэн хамгаалах талаар маш их туршилга , мэдлэг хуримтлуулсан байдаг.

Коруоллын уурхайн техник технологийн ололт амжилт нь мэргэжлийн өндөр түвшинд хүрч уурхайчдад уламжлагдан үе дамжин хадгалагдсаар ирсэн байна.

Корнуоллын суурингийн барилга байгууламжуудын өнгө төрх нь олон хүүхэдтэй уурхайчдын хүнд нөхцөлд ажиллаж амьдарч байсан аж байдлыг тод илтгэн харуулдаг. Өнөөгийн жуулчид Корнуоллын жигнэмэгийг шагшин магтддаг тэр жигнэмэг хийх уламжлал нь уурхайчдын гэр бүлээс гаралтай юм. Хүнд хүчир гар хөдөлмөр эрхэлдэг уурхайчдын хувьд жигнэмэг нь хөрж зарцдаггүй уурхайн гүнрүү авч орход амар хялбар, хамгийн тохиромжтой хоол байсан.Тиймээс уурхайчдын эхнэрүүд эзэгтэй нар жигнэмэг байнга хийдэг байсан байна.

Корнуолла ба баруун Девонширын нутаг XIX-р зууны эхэн үес зэс ,цайр, цагаан тугалга олборлож эхэлсэнтэй холбоотойгоор эрчимтэй хөгжиж эхэлсэн байна. Тэнд далд уурхай, машин зал, хайлах зуух, далайн эргийн боомт, бусад туслах үйлдвэрүүд, аж ахуйн газрууд, хөлсний байрууд баригдаж шинэ хот бий болсноор тухайн районы өнгө төрхийг шинэчлэн өөрчилж эхэлсэн байна.

XIX-р зууны эхэн үед дэлхийн бүх зэсийн 2/3-г тэнд үйлдвэрлэж байсан гэдэг. Корнуолла ба баруун Девонширын уул уурхайн аж үйлдвэрлэл нь Их Британы аж үйлдвэрийн хувьсгалын үндэс суурь нь болж дэлхийн уул уурхайн үйлдвэрлэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан байна. Корнуоллын уул уурхайн үйлдвэрийн техник технологи ,арга ажиллагаа, тоног төхөөрөмжүүд дэлхий дахинд маш хурдан тархсан.

Корнуолле ба баруун Девонширын уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа 1860-д онд уналтанд орсноор маш олон уурхайчид гадаад орон руу ажил хайн цагаачилсан байна.

Тэд Өмнөд Африк , Төв болон Өмнөд Америкд ижил төрлийн машин техникүүдтэй ажиллахдаа Корнуоллын уламжлалт арга барилаар ажиллаж Корнуоллын улмжлал соёлыг бий болгосон гэж үздэг.

 

Уул уурхайн салбарын Дэлхийн соёлын өвүүд ба түүхэн дурсгалт газрууд

 

 

Cornwall and Корнуоллын бүс нутгийн гадаад байдал.

 

 

 

 

 

 

 

14. Уурхайчдын хот Сьюэллба хуучин давсны уурхай Санта-Лаура(Чили), 2006

Чилийн уурхайчдын хот Сьюэлл ба хуучин давсны уурхай Санта-Лаура 2-г ЮНЕСКО-ндэлхийн соёлын өвд 2006 онд бүртэгсэн.

Уурхайн хот Сьюэл Андын нурууны 2000-2250 метрийн өндөрт , Чилийн нийслэл Сантьяго хотоос өмнө зүгт 85км зайд цаг агаарын хувьд эрс тэс уур амьсгалтай нутагт оршдог. Гадаадын уул уурхайн олон том компаниуд XIX –зууны төгсгөл XX-р зууны эхээр Чилийн газрын хэвлийд орших арвин баялаг эрдсийн нөөц болон хямд ажиллах хүчинд тулгуурлан олон арван уурхайг тэнд нээж, олборлон ашиглаж байснаас үлдсэн дурсгалт газар бол энэ хот юм.

Braden Copper Co компани тухайн үедээ дэлхийд хамгийн томд орох зэс олборлох Эль-Теньенте далд уурхайг байгуулж эхэлсэнээр 1904 онд хотын үндэс суурь тавигдсан. Байгалийн эрдэс баялгийг олборлон ашиглахын тулд маш өргөн цар хүрээнд үйл ажиллагаа явуулж бүхэл бүтэн хот байгуулж ажиллаж байсны нэг тод жишээ бол энэ хот юм. Сьюэлл хот бол зэс олборлон ашиглах, боловсоруулахтай холбоотой үүссэн Чилийн хотуудын хамгийн анхны хот юм. Сьюэлл хот эхэн үедээ зэс-төмрийн баяжмал тээвэрлэх зориулалттай цахилгаан шат, жижиг усан цахилгаан станц байралсан уурхайн хажуугийн жижиг суурин байсан.

Эль-Теньентезэсийн уурхай тухайн үедээ дэлхийн хамгийн томд орох зэс үйлдвэрлэгчидийн нэг байснаас гадна уул уурхайн үйлдвэрлэлийн технологийг маш өргөн цар хүрээнд өндөр зохион байгуулалттай явуулж байснаараа алдартай юм. Дэлхийн 1-р дайны үед зэсийн хэрэглээний эрэлт эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор зэс олборлолтын үйл ажиллагаа улам нэмэгдэж хот ч өргөжин тэлж , цэцэглэн хөгжиж эхэлсэн байна. 1915 онд хотын нэрийг уурхайн анхны удирдагч байсан Америк эр Бартона Сьюэллын дурсгалд зориулан түүний нэрээр нэрлэсэн. Хотыг мөн өөрөөр уурхайн нэр Эль Тениенте (El Teniente) гэж нэрлэх нь бий. Хотын хүн ам хөгжлийнхөө оргил үе буюу 1918 онд 15000 хүрч байсан байна. Мөн хотод техникийн сургууль , театр, боулингын клуб, усан бассейн, олон нийтийн газар, клубууд ч ажиллаж байснаас гадна тухайн үедээ Латин Америктаа хамгийн сайнд тооцогдох эмнэлэг ч тэнд байгуулагдаж байжээ. Орд газрын нөөц дуусаж зэс олборлолт буурсан 1970 -аад оноос хотын амьдрал бараг бүхэлдээ зогсож хот эзгүүрсэн байна. Ийм хувь заяа өөр олон уурхайн хотдуудад тохиолддог.

Сьюэлл хотыг уулын налуу бэлд байгуулсан тул тэнд дугуйт тээврийн хэрэгсэл ашигладаггүй төмөр замын өртөөнөөс шууд дээш өгссөн өргөн шат тавигдсан байдаг. Энэ өргөн төв шатны дагуу хоёр хажуу талаар олон таримал мод , бут сөөг суулгаснаар хот ноогон байгууламжтай болж хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлсэн байна. Уулын өндрийн янз бүрийн түвшинд байралсан шатны хоёр хажуу руу гарсан гарцуудаар хотруу гардаг байна. Сьюэллд хотын байшингуудыг модоор барьсан ба улаан, ягаан ,ногоон ,шар гэх мэт тод өнгөөр будсан байшингууд элбэг байдаг.

Хотын барилга архитектурын өнгө төрх нь XIX-р зууны Америктай ижил төстэй. 1936 онд баригдсан техникийн сургууль гэхэд л модернизмын сонгодог загвар хэлбэр хийцтэй юм. Чилийн засгийн газраас Сьюэлл хотыг үндэсний түүхэн дурсгалт газраар 1998 онд зарлаж хамгаалалтанд авсан байна. Уул уурхайн олборлолт ашиглалтын үйл ажиллагааг иж бүрнээр нь өргөн хүрээнд эрхлэн явуулж байсан түүхийн дурсгалт газар болсон Сьюэлл хотыг ЮНЕСКО-с 2006 онд дэлхийн соёлынн өвд бүртгэсэн. Энэ газар орон хот нь нутгийн оршин суугчдын хямд ажиллах хүчийг ашиглан байгалийн баялагийг ашиглан олборлож эдийн засгийн өндөр хөгжилд хүрсэн олон том компаний үйл ажиллагаанаас үлдсэн дэлхийн олон ийм газар обьектийн нэг тод жишээ юм.

 

Хотын байдал:

 

 


 

 

Хотын төв шат:

 

Уул уурхайн салбарын Дэлхийн соёлын өвүүд ба түүхэн дурсгалт газрууд

 


Техникийнсургууль:

Уул уурхайн салбарын Дэлхийн соёлын өвүүд ба түүхэн дурсгалт газрууд

 

 

15. Догшин шүүний хуучин уурхай Сант-Лаура (Чили), 2006 он

Догшин шүүгээр баялаг энэ газар нь Чилийн хойд нутагт (Tarapaca and Antofacasta Pampa) оршдог бөгөөд Икике боомтоос 48км зайд Атакамын цөлийн дунд байдаг. Атакамын цөл бол дэлхийн хамгийн хуурай газруудын нэг бөгөөд тэнд жилийн турш бараг бороо ордоггүй өдөр шөнийн темпратурын зөрөө маш их цаг уурын хүнд нөхцөлтэй газар юм. Чилийн Атакамын цөлийн Тарапака ба Антофакаста Пампахэсэгт орших нитрат натри буюу догшин шүүний хамгийн баян ордыг 19-р зууны дунд үеээс 1000-гаруй хүн тогтмол ажиллажолборлолт явуулж ашиглаж эхэлсэн байна.

Энэ уурхайн нийт талбайн хэмжээ 573,48 га, завсарын бүстэйгээ нийлбэл 12,055 га газар талбайг эзэлдэг. Бие биенээсээ 1- 1,5 км зайтай орших 2 үндсэн олборлогч талбайтай байсан. Guillermo Wendell Nitrate Extraction Company тухайн үедээ Перугын харьяанд байсан нутаг болох Санта-Лауред 1872 онд догшин шүү олборлож эхэлсэн. Мөн тэр онд Джеймс Томас Хамберстон "Peru Nitrate Company”-ийг байгуулан Ла –Пальмед догшин шүү олборлож эхэлсэн. Эдгээр уурхайг дагалдаж хажууд нь Англи хэв маягийн суурин бий болсон байна. Олборлолтын үйл ажиллагаа нь 1872 оноос XX-р зууны дунд үе хүртэл бараг 60 жил үргэжилсэн байна. Тухайн үедээ эндээс догшин шүүг Хойд , Өмнөд Америк , Европын хөдөө аж ахуй , газар тариалан эрхлэгчидэд зориулан олборлож маш их олз ашиг олж байсан. 1890 он гэхэд Чилийн үндэсний орлогын 50% -г догшин шүүний экспортоос бүрдүүлж байсан ба 1913 онд экспортын бүтээгдэхүүний 70% -г энэ догшин шүүний экспорт эзэлдэг байсан байна. Энд Латин Америкийн (Чили, Перу, Боливи) өнцөг булан бүрээс ажилчид ирж ажиллаж байсан ба байгалийн хатуун ширүүн уур амьсгалыг даван туулахын тулд хамтран нэгдэн ажиллаж амьдран, хамтын соёл"пампинос” өв уламжлалыг бий болгосон байна. Пампиносчууд эв санааны нэгдэл, хамтын хүчээр уурхайн удирдалгаар (эзэмшигч) нийгмийн асуудлаа шийдүүлж чаддаг байсан. Хамберстон ба Санта-Лаура уурхайн уурхайчид нийгмийн асуудал, ажиллаж амьдрах орчиноо сайжируулхын төлөө тэмцэгч ажилчдын хамгийн анхны төлөөлөгчид байсан байна. Андын нуруунаас доош урссан ус нүх сүвэрхэг Пампын хөндийд тогтож нуур үүсгэж ус нь байнга ууршиж хад чулуун завсар догшин шүү, давсыг үүсгэдэг байна. Энд догшин шүү олборлох үйл ажиллагаа зүүн талын далайн эрэг ойр орчимын тогтоцоос нь эхэлсэн байна.

Догшин шүүг эхэн үедээ тэсрэх бодис үйлдвэрлэхэд хэрэглэдэг байсан бол дараа нь газар тариаланд бордоо болгон хэрэглэдэг болсон ба дэлхий өнцөг булан бүрүү тэндээс догшин шүү экспортонд гаргадаг байсан байна. Энгээд 1880 оноос хойш бараг 60 гаруй жил догшин шүү идвэхтэй олборлож байсан ба

тухайн үедээ байгалийн догшин шүү буюу нитрат натрийг олборлох, үйлдвэрлэх дэлхийн хамгийн том үйдвэрлэгч Пампийн энэ хөндий байсан байна. Европд синтетик нитратыг 1920-иод онд гаргаж авсанаар өрсөлдөөн бий болж олборлолт буурч эхэлсэн. 1958 он гэхэд Пампийн хөндийд догшин шүү олборлолтын үйл ажиллагаа бараг бүрэн зогссон байна.

Уурхай зогссоноос хойш 200 гаруй олборлолтын ам, ажилчдын суурин, төмөр зам үлдэж хоцорсон байдаг. Хамберстон ба Санта-Лаура уурхайн суурин оршин суугчгүй болж хоосрон эзгүйрч олз ашиг хайгчидад өртөж, сүйрч эхэлсэн байна. Атакамын цөлийн Пампийн хөндийд орших үйл ажиллагаа нь зогссон догшин шүү олборлож байсан энэхүү хуучин уурхай ба бүрэнустаж үгүй болоогүй уурхайн тосгон , төмөр зам түүний орчин тойрныгЧилийн засгийн газраас 1970 онд түүхийн дурсгалт газар болгон хамгаалалтанд авч сэргээн засварлаж эхэлсэн байна. ЮНЕСКО- с хүн төрлөхтний соёлын өвд 2006 онд бүртгэсэн. Чилийн засгийн газар тэр орхигдсон сууринг сэргээн засварлаж тэнд уул уурхайн салбарын байгалийн ил музейн цогцолбор бий болгосон байна.

 

Уул уурхайн салбарын Дэлхийн соёлын өвүүд ба түүхэн дурсгалт газрууд

 

 

 

 

Худалдааны мухлаг

 


Хуучин уурхайн суурин:

 


Дэлхийн аж үйлдвэржсэн улс орнуудын туршилгаас хархад хуучин хаагдсан уурхай , металлургын үйлдвэрүүд түүний барилга байгууламжуудыг уул уурхай үйлдвэрлэлийн соёлын үнэт өвд тооцон хадгалан хамгаалж түүхийн дурсгалт газар, үзэсгэлэн яармаг, музейболгон өөрчилөн шинэчилж тэнд хэвийн амьдралыг эргүүлэн авчирч байна. Дэлхий дээр 100 гаруй уул уурхайн түүх дурсгалын музей , дурсгалт газар байдгаас тэдний ихэнх нь олон зуун жил байгалийн эрдэс баялгийг олборлон ашиглаж,боловсоруулж ирсэн баялаг түүхтэй Баруун европ, Өмнөд Америк, АНУ, Канад, Австралид байдаг.

Хэрэв та уул уурхайн үйлдвэрлэлийн салбартай холбоотой соёлын өвүүдтэй илүү дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл ЮНЕСКО-н вэб сайт http://whc.unesco.org/list/ болон « Недра духовной культуры горного дела» (авторы Н.К. Гринько, В.Д. Грунь, В.Г. Лунев), 2011 г.) гэсэн номноос уншиж болно.

 

 

Уулын инженер баяжуулагч: Д.Отгонбаатар

17.03.2015

 

Уул уурхайн салбарын Дэлхийн соёлын өвүүд ба түүхэн дурсгалт газрууд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани