- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хуулийнханы хатуурхал буюу Д.Амарсайханы үхлийн шалтгаан
Тэгвэл одоогоос жил таван сарын өмнө нийгэм яг ийм айдаст автаж, дээр дооргүй шуугиж байлаа. Төрийн хамгаалалттай Урьдчилан хорих 461 дүгээр ангид 2014 оны тавдугаар сарын 14-ний өдөр Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан учир битүүлгээр нас барсан нь олон хүнийг сэртхийлгэсэн. Өмгөөлөгч нь удаа дараа батлан даалтад гаргах, эмчилгээ хийлгэх хүсэлт тавиад байхад хуулийнхан "Дээрээс чиглэл өгсөн” гэдэг үгээр халхавчилж сэжигтнийг шоронд хорьсоор байгаад ийм эмгэнэлтэй үйл явдал болсон. Тухайн үед МАН-ын дарга М.Энхболд, УИХ дахь бүлгийн дарга Д.Бямбацогт нар Ерөнхий сайдын өрөөнд дайрч орж арав хоногийн хугацаатай шаардлага өгч байв. Шаардлагын нэг үндэслэлд "Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга агсан Д.Амарсайхан цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаад амь насаа алдсан нь хууль хүчний байгууллага хариуцлага алдсанаас үүдсэн” гэж бичсэн байсан. Улмаар хариуцлага алдсан хүмүүсийн асуудлыг хэлэлцэж, арга хэмжээ авахыг шаардаж байлаа. Энэ дагуу УИХ-ын Хүний эрхийн дэд хороо хуралдаж Д.Амарсайхан агсантай холбоотой асуудлаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж нар мэдээлэл хийж, ШШГЕГ-ын даргаар ажиллаж байсан Д.Ядамдорж хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ мэдэгдэж байлаа. Бүр Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржоор ахлуулсан ажлын хэсэг байгуулж, хуулийнхны үйл ажиллагаанд шалгалт хийж дүгнэлтээ Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд танилцуулсан. Төрийн хамгаалалтад хоригдож байсан хүн учир битүүлгээр амиа алдсан нь ингэж УИХ-ын түвшинд хүртэл яригдаж, тэр хэрээр олны анхаарал татаж байв. Гэтэл жил таван сар гаруй хугацааны дараа хуулийнхан ч, намынх нь нөхөд ч талийгаачийн нэрийг дурсахаас зайлсхийж байна.
Талийгаач Д.Амарсайхан юуны учир амиа алдсан, эмнэлгийн тусламж авч чадсан уу гээд олон асуулт хариултаа хүлээсээр байгаа. Амиа хорлосон, зүрхний шигдээсээр нас барсан гэдэг албан бус яриа хөвөрч байгаад намжсанаас хуулийнхан, УИХ-ын ажлын хэсэг тоймтой, албан ёсны мэдээлэл өгөөгүй.
Цаг хугацаа өнгөрөх тусам мартагнуулах санаархал хуулийнханд ч, намынх нь нөхдөд ч байгаа гэж талийгаачийн ойрын хүмүүс харддаг юм билээ. Гэвч "Өдрийн сонин”-ы шарласан хуудсанд тухайн үед болж өнгөрсөн бүхэн түүх болон хадгалагдсан. Энэ удаад ч бид Д.Амарсайхан агсан ямар оноштой байсан, эмч нар хэрхэн тусламж үзүүлсэн, шүүх эмнэлгийнхэн яаж дүгнэлт гаргасан зэргийг эх сурвалжийн мэдээллийн мөрөөр сурвалжиллаа. Шүүх эмнэлгийн дүгнэлт, талийгаачийн бие ямар байдалтай байсан зэргийг өмнө нь хэн ч, хаана ч тодорхой мэдээлж байгаагүй юм билээ. Хуулийнхан, эрүүл мэндийн салбарынханд ч бүрхэг үлдсэн гэсэн үг. Эх сурвалжийн мэдээллийн мөрөөр баримт цуглуулж явахад эрүүл мэндийн салбарынхан, мэргэжлийн эмч нар Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчдийн тавьсан оношийг эрс үгүйсгэж байлаа. Харин хуулийнхан "Нэгэнт хаагдчихсан хэргийн араас юу ярих вэ” гэж өөрсдөөсөө холдуулж байсан юм. Шоронд амиа алдсан хүмүүсийн 80-90 хувьд зүрхний шигдээс гэдэг онош тавьдаг юм билээ. Д.Амарсайхан агсанд ч ийм л нийтлэг оношоо тавьсан байсан. Энэ онош үндэслэлтэй эсэх нь бас эргэлзээтэй.
Д.АМАРСАЙХАН АГСНЫ ТУХАЙД
МАН-ын Бага хурлын гишүүн Дашзэвэгийн Амарсайхан 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. 1972-1982 онд Улаанбаатар хотын лаборатори нэгдүгээр дунд сургууль, 1988 онд МУИС-ийн Худалдаа, эдийн засгийн дээд сургууль, 1999-2001 онд ХБНГУ-д дээд курст тус тус суралцаж төгссөн байна. Эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны магистр цолтой. Тэрээр 1987-1991 онд Улсын эм хангамжийн үндэсний газрын мэргэжилтэн, 1991-1995 онд "Адистат” ХХК-ийн захирал, 1995-1999 онд "Шинжээч-XXI” Нийгэм, эдийн засгийн дээд сургуулийн дэд захирал, 2001-2003 онд "Азийн хөгжлийн банк”-ны төслийн зохицуулагч, 2003-2012 онд Газрын тосны газрын дарга, хэлтсийн даргаар ажиллаж байжээ. Газрын тосны салбарын үйл ажиллагааг эрчимжүүлж, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх чиглэлээр үр дүнтэй ажилласан шилдэг сэхээтнүүдийн нэг байсан гэдгийг олон хүн ярьдаг. Тууштай, хүн чанартай эрхэм байсан гэж ойрынхон нь дурсдаг.
ТАЛИЙГААЧИЙГ ЮУНЫ УЧИР ЦАГДАН ХОРИВ
Д.Амарсайхан агсныг анх 50 тэрбум төгрөгийг гадаадад байдаг "Sun wang” компанийн дансаар дамжуулж хувьдаа завшсан гэх хэргээр АТГ-аас шалгаж байгаа гэх яриа сонсогдож эхэлсэн. Тодруулбал, Засгийн газраас "Петрочайна Дачин тамсаг” компанитай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний орлогоос тодорхой хэмжээний мөнгийг нь нууц данс руугаа шилжүүлэн угаасан хэрэгт холбогдсон гэж мэдээлэгдэж байлаа. Энэ хэрэг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр прокурорын шатанд хэрэгсэхгүй болсон. АТГ-аас үүсгэсэн хэрэг хэрэгсэхгүй болсны дараа Д.Амарсайхан агсанд холбогдох хоёр дахь хэрэг гарч ирсэн нь бусдаас авлига авсан гэх үндэслэл байв. Өөрөөр хэлбэл, 2013 оны долдугаар сараас эхлэн АТГ-аас Д.Амарсайхан агсныг бусдаас авлига авсан хэргээр шалгаж эхэлсэн байдаг. Улмаар 2013 оны арванхоёрдугаар сарын 18-наас цагдан хорьсон. Талийгаачийн өмгөөлөгчийн зүгээс тухайн үед үйлчлүүлэгчийнх нь биеийн байдал муу байгаа учраас батлан даалтад гаргах хүсэлтийг тавьж байжээ. Хүсэлтээ "Д.Амарсайхан олон дахилттай нойр булчирхайн архаг үрэвслийн улмаас байнгын эмчилгээ хийлгэж, хоолны дэглэм сахих шаардлагатай, дэглэм алдагдсан тохиолдолд өвчин сэдэрдэг.
Тархины судасны агшилтаас хамаарсан тархины хүчтэй өвдөлт (мигрень) өгдөг болон ходоод, элэгний архаг үрэвслийн улмаас эмийн хамаарал ихтэй. Даарч хөрөх, хүйтэн чийгтэй нөхцөлд байх боломжгүй” гээд эмч нарын онош, эмнэлзүйг хавсаргаж байсан баримт байна. Ийм оноштойгоор батлан даалтад гаргах хүсэлтээ хэргийг шалгаж байсан АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн комиссар Э.Бямбажав, Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр, АТГ-ын дэд дарга, эрхэлсэн комиссар Б.Хурц, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, орлогч прокурор Ц.Батболд нарт өгч байжээ. Өөрөөр хэлбэл, Д.Амарсайхан агсан архаг хүнд өвчтэй, байнга эмчийн хяналтад байж, хоолны дэглэм сахьдаг байжээ. Ийм учраас тухайн үед талийгаачийг батлан даалтад гаргаж эмнэлэгт хэвтүүлсэн байна. Гэтэл зургаа хоногийн дараа дахин цагдан хорьжээ. Тухайн үед хорих ангийн эмнэлэгт хэвтүүлж, эмчилгээг үргэлжлүүлэхийг хүссэн ч Урьдчилан хорих 461 дүгээр ангийнхан зөвшөөрөөгүй аж. Ингээд 18 хоног хоригдсоны дараа талийгаачийн архаг өвчин сэдэрч, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрөө цуцалж байсан баримт байна.
ЭМЧЛҮҮЛЖ БАЙХАД НЬ ОРГОЖ МАГАДГҮЙ ГЭЖ ХОРЬЖЭЭ
Түүнээс хойш талийгаач эмнэлэгт хэвтэж, байнга эмчилгээ хийлгэж байжээ. Гэтэл О.Сарангэрэл прокурор "Д.Амарсайхан хүнд гэмт хэрэгт холбогдсон. Мөрдөн байцаалтаас оргож болзошгүй” гэдэг үндэслэлээр цагдан хорих хүсэлт гаргаж, шүүх талийгаачийг 2014 оны тавдугаар сарын 15-наас эхлэн 45 хоног цагдан хорих шийдвэрийг гаргажээ. Шүүхийн захирамжийг талийгаачийн ар гэрийнхэн, өмгөөлөгч нь огт мэдээгүй аж. Ингэж хорьсноос хойш О.Сарангэрэл прокурор талийгаачтай нэг удаа ч уулзаагүй гэнэ. Өмгөөлөгч нь 2014 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Нийслэлийн прокурорын газрын орлогч прокурорт "...Эрүүл мэндийн хувьд маш муу болохыг хяналт тавьж буй прокурорт удаа дараа мэдэгдэж, хангалттай баримтаар нотолсоор байхад цагдан хорьж байгаагаас өвчин дахин дахин сэдэрч, биеийн байдал нь улам муудах, улмаар амь насанд нь аюултай байдал үүсэх эрсдэлтэй. Энэ байдлыг харгалзан батлан даалтад гаргаж өгнө үү” гэж хүсэлт тавьж байжээ. Гэтэл тав хоногийн дараа О.Сарангэрэл прокурорын гарын үсэгтэй "Гомдлыг хүлээн авахаас татгалзсугай” гэсэн тогтоол гаргасан байна. Үүнийгээ өмгөөлөгчид нь өгөлгүй шууд хавтаст хэрэгт хавсаргачихжээ.
Прокуророос ямар нэгэн хариу аваагүй өмгөөлөгч Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхийн шүүгч Н.Мөнхбаяр, Б.Батболор нарт хүсэлт гаргасан ч батлан даалтад гаргаагүй аж. Мөн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхийн шүүгчид хандахад "Эрүүл мэнд нь муу болохыг мэдлээ, ойлголоо. Цагдан хорих 461 дүгээр анги эмнэлэгтэй, тэнд эмчлүүл” гээд цагдан хорих захирамжийг хэвээр үлдээж байжээ.
"ДЭЭРЭЭС ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БОЛОХГҮЙ ГЭСЭН”
Урьдчилан хорих 461 дүгээр анги өөрөө эмнэлэгтэй, тэнд эмчлүүл гээд шүүхээс батлан даалтад гаргаагүй тухай дээр өгүүлсэн. Тэгвэл архаг өвчин нь хөдөлчихсөн байсан Д.Амарсайхан агсныг 461 дүгээр ангийн эмнэлэгт нэг хоног ч хэвтүүлээгүй аж. Өмгөөлөгч нь эмнэлэгт хэвтүүлж өгөөч гэдэг хүсэлтийг мөн л удаа дараа тавьж байжээ. Үүнийгээ хорих ангийн эмнэлгийн эмч нар "Дээрээс чиг үүрэг өгсөн, эмчилж болохгүй” гэж тайлбарлаж байсан тухай яриа өнгөрсөн жил гарч байсан. Хавтаст хэрэгт ч энэ тухай баримт орж, Хүний эрхийн дэд хорооны хурал дээр яригдаж байсан. Талийгаач хоригдож байх хугацаандаа ар гэрийнхнийхээ явуулсан эмийг алдаг оног ууж байснаас өөр эмнэлгийн тусламж аваагүй. Ингээд 2014 оны тавдугаар сарын 13-ны өдөр 12.00 цагт эргэлтээр ирсэн төрсөн ахтайгаа уулзжээ. Үдээс хойш 15.00 цагийн орчимд өмгөөлөгчтэйгөө уулзахаар эргэлтийн өрөөнд сууж байгаад гэнэт "Үхлээ, ёо ёо” гэж хэлээд ухаан алдсан гэдэг. Тухайн үед уулзалтын өрөөнд Ц.Чандмань, Х.Анхбаяр, н.Энхбат нар байсан бөгөөд эмнэлгийн тусламж дуудсан гэдэг. Талийгаач сэргэхдээ "Ёо ёо, үхлээ шүү дээ, өвдөөд байна” гэж орилж байжээ. Хорих ангийн эмч нар дөрвөн минутын дотор очсон гэдэг. Улмаар талийгаачид массаж, хиймэл амьсгал хийсэн гэдэг. Мөн 103 дугаарт дуудлага өгчээ. Анхны тусламж үзүүлсэн эмч нар талийгаачийн өвчүү, хавиргыг хугалсан, даралт багатай хүнд даралт бууруулах тариа хийсэн, 103-ын эмч нарыг хорих ангид оруулахгүй цаг алдсан гэх мэт олон баримт бий. Энэ тухай дараагийн дугаарт үргэлжлүүлэн мэдээлэх болно.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||