Уул уурхайн сайдын хэлснээр дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлснээр нүүрсний хайгуул, олборлолт нэмэгдэж, нөөц баялаг өсөх, экспортын нэг цонхны бодлогоор дамжуулан нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн суурь бий болох юм байна. Ингэснээр транзит тээврийн коридор бий болгох, үнэ тариф тохирох, ложистикийн зардал бууруулах зэрэг үр дүн гарах аж
.Түүнчлэн 50-80 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, нийлэг хий үйлдвэрлэх, экспортлох төслийг 2017 оноос хэрэгжүүлж эхлэх юм байна. Ойрын ирээдүйд жилдээ нийт 100-130 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсныг салбарынхан дуулгалаа. Хар алтны хувьд энэ онд нийт 34.1 сая тонныг гаргаж, улсын төсөвт 589.5 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэх гэнэ. Харин гадагш нь 2.732 сая ам.доллар үнийн дүн бүхий 31.4 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөжээ.