- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Нинжа нарын ”эзэмшил”-д шилжсэн Гацуурт
Шөнийн 01.00 цагт аглаг хөвчийн нам жимийг эвдэн, амьтан адгуусыг ч үргээсэн моторын дуу хадаж, машин тэрэг сүлжилдэн, уулын оройд жим даган гэрэл тусч, энд тэнд галын оч гялс гялс хийн, хүмүүс хоорондоо чанга дуугаар ярилцах нь сонсогдоно. Уулын бэлээр бартаат автозамын уралдаанд оролцож байна гэж андуурмаар тоос, шаварт дарагдсан улсын дугааргүй хөнгөн тэрэг, портероос эхлээд 570, 200 гээд том том жип машинууд зөрөлдөн сүлжилдэнэ.
Харанхуйн хаа нэгтээгээс гэнэт л хэсэг бүлэг хүмүүс гарч ирэн, уул руу явахад, тэдэнтэй зөрөлдөн уулнаас шуудайтай шороо нуруундаа үүрсэн хүмүүс бууцгаана. Толгой дээрээ гэрэл тавьсан энэ хүмүүсийг харахаар ажлын хувцсаар жигдрээгүй болохоос биш шөнийн ээлжиндээ гарч байгаа уурхайчдыг санагдуулна. Гацууртын ордын шөнийн дүр зураг биднийг ийн угтав.
Манай сурвалжлах баг Гацууртын өнөөгийн байдлыг сурвалжлахаар өнгөрсөн амралтын өдрүүдэд тийш зорьсон нь энэ. Сэлэнгэ аймгийн нутагт орших Гацууртын орд руу сайжруулсан шороон замаар давхисаар хүрнэ. Гацууртын орд Ноён уулаас баруун тийш, 9 км-ийн зайд оршдог ажээ. Энэ шороон замыг "Бороо гоулд”-ынхан зассан гэнэ. "Бороо гоулд” зөвхөн өөрсдийн кемпдээ л хамгаалалт гаргаж, бусдыг нь татан буулгажээ. Тиймээс Гацууртыг "Бүрэн цэнгэл” хамгаалалтын алба гэрээгээр хамгаалж байна.
500 нинжаг таван хамгаалагч хөөж гүйцэх үү?
Биднийг очиход хамгаалалтын албаныхан хүч нэмэгдүүлэн 13 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа гэлээ. Хамгаалалтын албаныхны байрлах гэрийг тойрон улсын дугааргүй машинууд ярайн зогсчээ. Нинжа нар ч урдуур хойгуур нь сүлжилдэн явцгаана.
Тэдэнтэй ярилцах гэсэн боловч дөлж зугтан, зарим нь "Хүний зовлонд юунд нь дурлаад байгаа п... вэ” гэж хараалын үг урсган зөрөх нь шөнийн харанхуйд сүрдмээр бас хүйтэн. Хамгаалалтын албаны ахлагч Н.Доржоос зарим зүйлийг тодруулсан юм.
-Энэ ууланд хичнээн хүн байна вэ?
-Одоо ууланд 500 орчим нинжа байна. Бид хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа. Шөнийн цагаар уул руу гарч хөөж туугаад хүчрэхгүй. Өөдөөс чулуу шидэлдэг. Тиймээс бид тэдэнд архи ууж, хоорондоо зодолдохгүй байхыг л захидаг. Үнэндээ 500 орчим хүний өөдөөс 5-6 хамгаалагч хөөж тууж дийлэхгүй. Шөнө болохоор улсын дугааргүй машинууд хамгаалалтын хашлагыг сэтлэн энд тэндээс орж ирдэг. Машинууд бүгд улсын дугааргүй. Улсын дугаартай явааг нь дугаарыг нь хураан авдаг. Нэг удаа орон нутгийн цагдаагийнхантай хамтран уулнаас нинжа нарыг буулгасан. Гэвч цагдаа нар энд байнгын хамгаалалтад байхгүй болохоор тэднийг явангуут буцаад гараад ирцгээсэн. Та бүхэн уулын бэлээр гарч байгаа гэрлийг харж байна. Бүхэл бүтэн тосгоны дайтай гэрэл байгаа биз. Малгай дээрээ уурхайн зориулалтын гэрэл тавиад л ажилладаг.
-Хамгаалалттай хэрнээ машинууд чөлөөтэй сүлжилдэж байна. Хаагуур орж ирээд байна вэ?
-Энэ Гацууртын ордын ашиглалтын талбай. Өмнө нь олборлолт явуулж байсан. Зассан зам ихтэй. Тиймээс нэг амыг хаагаад нэмэргүй. Ар, өвөр талаасаа орж ирээд байна. Эд манай үйл ажиллагаанд саад учруулж, хүндрэлтэй байдаг. Энд байгаа машинаас гадна уулын оройд 40-50 машин байгаа. Нэг машинд дор хаяж 5-7 хүн сууж ирдэг. Бид хоёр сар гаруй хамгаалалтад ажиллаж байна. Биднийг ирэхэд 100 орчим хүн байсан. Хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Уулын бэлд нуугдсан машин зөндөө байгаа. Дайраад л ороод ирдэг. Араас нь хөөгөөд нэмэргүй, зугтчихна.
-Та бүхэн энэ хүмүүсийг одоо тарааж болохгүй юу?
-Шөнө очиж хэлээд нэмэргүй. Өөдөөс чулуу шиднэ. Өдөр нь очоод хүмүүсийг хоорондоо зодолдохгүй, архи уухыг байхыг анхааруулан, гуйж, аргадах маягаар л хэлж байна.
-Та бүхэн ямар шаардлага тавьдаг вэ?
-Бид эдэнтэй маргалдаад байх шаардлагагүй. "Хориотой бүс рүү орлоо. Гар” гэдэг. Бидний өөдөөс "Монголын ард түмэн бид байгалийн хишгээ хүртэж байна” гэдэг. Өдрийн цагаар бол гараад явдаг. Шөнө нь маш хүндрэлтэй.
-Ямар багаж ашигладаг вэ?
-Мотор, молдок л ашиглаж байгаа.
Та нар одоо уул руу гарвал тэд өөдөөс чинь чулуу шил гээд янз бүрийн зүйл шиднэ. Аюултай шүү хэмээв гэлээ.
Ийнхүү Гацууртын ордын урд аманд өдөр шөнийн аль ч цагт моторын дуу, нинжа нарын хөдөлгөөн тасардаггүй ажээ.
Өглөө үүр цайж, нар мандах үед уулнаа хүмүүсийн дуу багахан намжих хэдий ч моторын дуу үргэлжилнэ.
Бид хууль зөрчөөгүй, байгалийн хишгээ л хүртэж байгаа
Модны шаргал навч, мөнх ногоон гацуур хяруунд цохигдон гялтагнаж, хөл дор цас цавцайх нь нүд гялбуулах байгалийн баян бүрд өглөөний нарны туяанд нүд баясгаж, сэтгэл сэргээнэ. Ууланд өнөөх нинжа нарын дуу татарсан ч, моторын дуу тасралтгүй үргэлжилсээр. Нинжа нар өдөр уулын дээш зугтан бүгээд шөнөдөө орж ирдэг байна. Хамгаалалтын албаныхантай уул руу гарч, нинжа нарын ажлыг сонирхлоо.
Энд тэнд ус, пиво, архины шил, элдэв хог хөглөрөн харагдах нь байгалийг бохирдуулж сүйтгэж байна даа гэх бодлыг эрхгүй төрүүлнэ. Нинжа нар ажлаа үргэлжлүүлсээр, мотор түжигнэнэ. Нүхний доор байгаа хэсэг нэг нь шуудай, шар савтай шороогоо дүүргэж, дээр байгаа хэсэг нь дамнуургатай олсоор дээш татна. Хүмүүсийн зарим нь нуруугаа наранд ээн амсхийх аж. Энд тэнд гал түлж, өрдсөн харагдана. Ихэнх нь эрчүүд хэдий ч цөөн бус эмэгтэй хүн ч байна. Шөнийн сүртэй, цохиод авахад ч бэлэн байхаар хүйтэн харц арай зөөлөрсөн юм уу, эсвэл "босс"-ууд нь явчихсан юм уу, нинжа нар биднийг ажин, дөлсхийн нүүр буруулан ажиллацгаах аж. Тэд нэг төлөөллөөрөө яриа өгүүлэхээр хэлэлцсэн бололтой. Баруунхараагаас ирсэн хэмээн өөрийгөө танилцуулж, нэрээ хэлэхийг хүсээгүй эрхэм бидэнтэй ярилцав.
-Энд хаанаас ирсэн хүмүүс байна вэ?
-Зүүнхараа, Түнхэл, Баруунхараа, Дархан-Уул гээд энд тэндээс л ирсэн хүмүүс байгаа. Бид хийх ажил байхгүй. Байгалийн хишгээ түүн амьжиргаагаа залгуулж байна. Нинжа нар Ноён уулыг бүслээд сүйтгэлээ гэж хэвлэлээр яриад байна лээ. Ноён уул чинь эндээс тээр хол. /зүүн тийш заав/. Бид худлаа яриагүй, хулгай хийгээгүй, хууль зөрчөөгүй, байгалийнхаа хишгийг л хүртэж байна.
-Энд ирээд хэд хонож байна?
-Урд шөнө л ирлээ. Ашиггүй бол энд ирэхгүй. Ашигтай, талхны мөнгө олох гэж ирж байна. Зарим нь багажаа хураалгаад, 700 мянгаас нэг сая төгрөгийн хооронд шатаж байна.
-Энд хичнээн хэмжээний газар хамарч байна вэ? Алтны гарц нь хэр байдаг бол. Хэр гүн бэ?
-Нэг шуудайнаас 20-30 грамм алт гардаг. Нийтдээ 30 метр газар. Биднийг цагдаа, хамгаалалтынхан хөөхөд зугтахаас өөр аргагүй. Энд эрсдэл гээд байхгүй. Нийт 6-8 метр гүн. Хүн үхэж үрэгдээгүй.
Цагдаа нар ирээд мотор хурааж машин журамлана. Зүүнхараад аваачаад бичиг баримтын зөрчилгүй машиныг 48 мянган төгрөгөөр торгоно. Дээр нь ядаж байхад бензин тосоор шатааж байна. Монголын амьдрал ямар байгааг та бүхэн мэдэж байгаа шүү дээ гэв.
Зүүнхараагаас ирсэн гэх бууралтай хэдэн үг солилоо. "Эмээ нь энд ирээд удаж байна. Нүх рүү ороод, шороо ухна гэж юу байх вэ. Энэ хүүхдүүдээс л ганц нэг чулуу гуйдаг юм. Амьдрал хүнд, хэцүү байгааг төр засгийнхан ойлгохгүй байна. Бид хэдэн бор төгрөг олохын төлөө л халуун, хүйтнийг ажрахгүй явж байна. Одоо ч сэрүү орж, ууланд хүйтэн байна. Гэтэл цагдаа нар ирээд л хөөж тууна. Хууль зөрчиж, байгалиа сүйтгэсэн зүйлгүй шүү дээ, бид. Байгалийнхаа хишгээс л хүртэх гэж амьдрахын эрхэнд зүтгэж байна. Иргэдэд ажил олдохгүй, амьдрахад хүнд байна. Социализмын үед хүн бүр ажилтай байлаа. Ингэж уул хадаар явж, бор хоногоо өнгөрөөх завтай хүн ч байгаагүй. Гэтэл одоо хийх ажилгүй, хэдэн биенээ хараад л сууж байна. Гадаадынхан биднээс илүү уул хадыг нурааж, байгалийг сүйтгэж байгаа шүү дээ. Бид ажлаа хийх гэж хөөгдөж, туугдан сандарч байна. Биднийг хөөж тууж, тэвдэж сандаргахгүйгээр ажиллуулах хэрэгтэй. Бид олсон алтаа Монголдоо тушааж байгаа шүү хэмээн учирлав.
Тэнд байгаа хүмүүсээс хамгийн залуу нь бололтой нэгэн рүү дөхөж очин, мэнд мэдээд хэдэн үг солихыг хичээв. Угийн үг дуу цөөтэй ч юм уу, эсвэл бэргээд байгаагаас уу асуултад амандаа бувтнан хариулна. "Өөрөө хаанаас ирсэн бэ? Хөтөлөөс..., Энд байгаа хүмүүсээс хамгийн залуу нь юм аа даа? Би биш энэ... /хажууд сууж байсан нэгнийгээ ёвров/, Ирээд хэд хонож байна, ашиг олж байна уу? Удаагүй ээ, гайгүй...” Ийн ганц нэг үг солилцох зуур хажууд байсан ч юм уу, эсвэл хаа нэгтэйгээс ажаад ирсэн үү, бүдүүн боргил дуутай хүн гэнэт "Юу гэж хүүхдээс элдэв юм шалгаагаад байгаа юм” гэж цочтол дуугарснаар бидний яриа өндөрлөв.
Сарын өмнө 10 орчим алтны нүх байсан бол эдүгээ 20 давжээ. 4-5 метр ухахад алтны судал таардаг аж. Хоёр сар гаруйн хугацаанд Гацууртад алт олборлогчдын тоо ч өссөөр хагас мянгад хүрсэн байна.
Нөгөөтэйгүүр нинжа гэхээр амь зуулга залгуулах гэж байгаа амьжиргааны түвшин доогуур хэсэг бүлэг иргэд байдаг гэсэн ойлголт тэртээ 2000 онтой хамт ард хоцорч. Уулын том том машин хөлөглөн давхилдаж, Гацууртад нинжа нар машиныхаа маркаар бэл бэнчингээ харуулцгааж байна. Энд тэндээс 5-8 хүн нийлэн бүлэг болж ирцгээдэг бололтой. Нинжа нар шуудай чулуугаа Зүүнхараа явж тээрэмдүүлдэг байна. 50 кг-ын шуудай чулууг тээрэмдүүлэхэд 15 мянган төгрөг гэнэ.
Хэдийгээр тэд "Бид хууль бус үйлдэл хийж, байгалиа сүйтгээгүй, хишиг хүртэх гэж байна” хэмээн цээжээ дэлдэж байгаа ч алт хайгсад шороонд даруулж, амь насаа эндээх, задгай галын улмаас түймэр дэгдээх зэрэг болзошгүй, Гацууртад хүн, байгаль аль аль нь "аюултай бүс"-эд байна.
Нинжа нарыг хөөж, хаалт хийхээр модоор дамжин орж ирдэг
Сэлэнгэ аймгийн Мандал сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ч.Мөнхтүвшин "Бид 10-аад хүний бүрэлдэхүүнтэй, хууль бус үйл ажиллагааг үргэлжлүүлэхгүй байх зорилготой ажиллаж байгаа. Энэ хугацаанд цагдаагийн байгууллагатай хамтраад 20-оод удаагийн ажил зохион байгуулсан. Нийтдээ 2000-3000 орчим хүн, 600-700 машин техникийг уулнаас албадан буулгасан. 20 гаруй мотор, молдокийг хэсэг хугацаанд хурааж авсан байдалтай байна. Сүүлийн үед бусад орон нутгаас хүмүүс ихээр орж ирж алт олборлож байна. Алт олборлогчид өдөр ирэх бүр нэмэгдэж байна. Алт ухагчдын 50 орчим хувь нь гадны хүмүүс. Хамгийн сүүлд бид "Бороо гоулд”-ын техник, төхөөрөмжийг дайчилж, 10 гаруй цэгт нүх ухаж хаалт хийсэн. Хөөж, буулгасан хүмүүүсээ дахин Гацууртын орд руу оруулахгүй байх үүднээс машин, хүн орох боломжгүй хаалт хийсэн. Гэвч бидний хаасан хэсгийг тойрч, зулзаган модыг унагааж, модоор дамжин орж ирэх зөрчил гарсаар байна. Онцгой байдлын албан хаагчдаа ухсан нүхнүүдийг булуулсан. Гэтэл маргааш, нөгөөдрөөс нь буцаж модоор дамжин орж ирээд, булсан нүхийг дахин ухаж байна. Өнөөдрийн байдлаар Гацууртад байгаа хүний тоо 500-гаас дээш гарсан гэх мэдээлэлтэй байна. Тиймээс бид "Бороо гоулд” компанийг эзэмшлийн газраа бидэнтэй хамтарч хамгаалж, харуул хамгаалалтыг нэмэгдүүлье гэсэн саналыг "Бороо гоулд” компанид тавьж байгаа. Эдгээр хүмүүс өдөрт нь шаардлага биелүүлээд буучихдаг ч шөнөдөө буцаад ирдэг. Байдал ийм байна” гэлээ.
Эндхийн байгаль орчны хэлтсийнхэн нинжа нарыг хөөж, тууж яваад машин техникээ эвдсэн байна. Мөн өөрдсийнхөө биед ч гэмтэл авчээ. Уул орой руу хүн хөөж яваад хөлөө мултлах зэрэг нь энүүхэнд гэнэ. "Босоо хөх Монгол” хөдөлгөөнийхөн саяхан Дэлхийн бөө мөргөлийн холбооныхонтой ирээд явжээ. Тэд Ноён уулын орчим арга хэмжээ зохион мөргөл хийж байгаад буцсан байна. Ингэхдээ Гацууртын орд руу очоогүй аж. Харин тэд "Ноён уулд нинжа алга гэсэн мэдээллийг олон нийтэд хүргэсэн. Нинжа нар Ноён уулд биш Гацууртад байгаа. Ноён уул, Гацуурт хоёр хоорондоо 6-9 км зайтай оршдог. Хоёр өөр газар” хэмээн улсын байцаагч н.Онон ярилаа.
Гацууртын алт чанар сайтай. "Хоёр шуудай чулуу "ланд 570” машины үнэ хүрч байна. Ченжүүд нэг шуудай сайн чанарын чулуу газар дээрээс нь 10 сая төгрөгөөр худалдан авсан гэнэ. Нэг шуудай чулуу 30 сая төгрөг хүрдэг. Алтны олдоц маш сайн гарч байна” гэх аман яриа нутгийн иргэдийн ам дамжин яригддаг байна. Энэ бүхэн нинжа нар гэлтгүй олны шуналыг хөдөлгөж, Гацууртыг зорих хүслийг өдөөдөг биз.
Гацууртын ордыг төр хувь эзэмших үү, гадаадын хөрөнгө оруулалттай компанид эзэмшүүлээд ашиг хүртэх үү гэж төр, засгийнхныг хавар, намрын парламентаар маргалдаж, төслийг хэдэнтээ буцаасан. Энэ хооронд Гацуурт нинжа нарын гарт, тэдний "эзэмшил”-д очин, хүрээлэл нь ч улам нэмэгдсээр байгаа аж. Тиймээс алттай Гацууртыг "хүн сүрэг” бүрэн талхлахаас өмнө нэг шийд гаргах цаг нь болжээ.
Н.Энхбат
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||