- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Оюу толгойн далд уурхайн гэрээ хөрөнгө оруулагчдад өндөр ашигтай болсон
-Нөөц ашигласны татвар Оюу толгой тав, Эрдэнэт 16 хувиар төлдөг-
Эдийн засаг 2013 оноос хүндэрч эхэлсэн. Үүний шалтгаан нь дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ буурсантай холбоотой гэдэг. Манай улсын гадаад валют олох, эдийн засгийн цусны эргэлт болох мөнгөн урсгалыг нэмэгдүүлэх гол салбар нь уул уурхай билээ.
Ингээд Монголын экспортлогчдын холбооны ерөнхийлөгч, эрдэс баялгийн эдийн засагч Д.Галсандоржтой уул уурхайн салбарын өнөөгийн байдлын талаар ярилцлаа.
-Хөрөнгө оруулалт бол улсад гадаад валют орж ирэх нэг суваг. Гэтэл сүүлийн жилүүдэд огцом буурлаа. Хууль эрх зүйн орчноо шинэчлээд ч үр дүн нь одоогоор гараагүй байна. Хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа шалтгаан нь юунд байна вэ?
-Манайхан өнөөдөр уул уурхайг муу хэлдэг. Энэ салбарт асуудал байх нь байгаа. Гэтэл гадаадын хөрөнгө оруулалтын 90 орчим хувь нь уул уурхайн салбарт орж ирдэг. Мөн экспортын ихэнхийг бүрдүүлж байгаа. Ийм учраас энэ салбарыг эергээр ярьж байх хэрэгтэй. Хөрөнгө оруулалт тасарсан хэд хэдэн шалтгаан бий. Хайгуулын лиценз олголгүй дөрвөн жил болсон. Мөн урт нэртэй хууль батлагдаж гол мөрөн, ой модтой газарт хайгуул, олборлолт хийхийг хориглосон.
Үүнд 2000 гаруй лиценз хамрагдсан юм. Эдгээр алдаагаа өнөөдөр зассан. Гэвч хориглосон газрын хилийн бүсийг тогтоож ашиглах үгүйг нь шийдэх ажил удаан байна. Үүнээс гадна стратегийн томоохон ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал удааширлаа. Тухайлбал, Оюу толгойн далд уурхайн гэрээ хэлцэл. Гэвч өнөөдөр гэрээ хэлцлээ хийж хөрөнгө оруулалт нь орж ирэх болсон. Гэхдээ Монголын талд үр ашиггүй, хөрөнгө оруулагчийн талд өндөр өгөөжтэй гэрээ хийлээ.
-Оюу толгойн далд уурхайн гэрээ яагаад үр ашиггүй болсон гэж та дүгнэв. Манай эдийн засгийг хүндрэлээс гаргахад том түлхэц болох мөнгө орж ирнэ гээд байгаа шүү дээ?
-Оюу толгойн нэгдүгээр ээлжийн хөрөнгө оруулалт илүү хийсэн асуудлыг шийдээгүй. Монгол, Канад, Английн хамтарсан энэ төсөлд манай оролцоог үйлдвэрлэл, санхүү, маркетинг, менежментэд оролцох асуудлыг тодорхой шийдэж өгөөгүй юм. Үүнээс гадна Ашигт малтмалын хууль, Эрдэс баялгийн салбарт 2025 он хүртэл баримтлах бодлогод гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарыг ялгаварлахгүй тэгш харьцахаар тусгасан.
Гэвч барууны хөрөнгө оруулалттай Оюу толгой төслийн экспортолж буй зэсийн баяжмал, алтнаас нөөц ашигласны татварт таван хувийг авч байна. Гэтэл ижил төрлийн үйлдвэрлэл эрхэлдэг "Эрдэнэт”-ээс 5+11 хувийн татвар авдаг. Иймд гурав дахин илүү татвар авна гэдэг нь тэгш харьцаа биш биз дээ. Мөн Оюу толгойн менежментийн багийн зардалд зургаан хувийг суутгадаг байсан. Одоо гурван хувь болсон.
Өөрөөр хэлбэл, стратегийн хөрөнгө оруулагчаас таван хувийн татвар улсын төсөвт аваад эргүүлээд гурван хувийн менежментийн зардал Оюу толгойд төлж байгаа юм. Үүнийг Монгол Улс төлөх ёсгүй. Уг нь, стратегийн хөрөнгө оруулагч бол бүх зардлаа өөрөө хариуцаад явах учиртай. Олон улсад ийм л жишиг байдаг. Гэтэл манай улс уул уурхайн салбараас ашиг олох хамгийн гол татварын нэг нь нөөц ашигласны татвар юм. Засгийн газрыг төлөөлж гэрээ хэлэлцээрт оролцож буй төрийн албан хаагчид улсынхаа эрх ашгийг бус хөрөнгө оруулагчид аль болох давуу эрх олгохоор ажиллаж байна.
-Манай улсын төсвийн гол бүрдүүлэгчийн нэг ашигт малтмалын экспорт энэ онд ямар байна. Үнэ ханш нь хэрхэн хөдлөх төлөв байгаа вэ?
Жишээ нь өнгөрсөн онд 1.3 сая тонн зэсийн баяжмал экспортолсон.
-Энэ онд ашигт малтмалын экспортын хэмжээ, түүнээс олох орлогыг маш үндэслэлгүй хийсэн. Гол бүтээгдэхүүн зэсийн баяжмал, нүүрсний экспортын төлөвлөгөө бага. Жишээ нь өнгөрсөн онд 1.3 сая тонн зэсийн баяжмал экспортолсон. Энэ онд 1.2 сая тонн гэж тооцсон юм. Наймдугаар сарын гүйцэтгэлийг харвал өнгөрсөн жилийн мөн үеэс илүү экспорт хийгээд байгаа. Ингээд үнийн дүн, тоо хэмжээгээр илүү гарсан.
Харамсалтай нь, өнөөдөр зэсийн үнэ уналаа. Төсөвт нэг тонн цэвэр зэсийн үнийг 6900 ам.доллараар тооцсон. Энэ оны дундаж үнэ нь 5700 ам.доллар гараад байна. Ингээд нэг тонноос 1200 ам.долларын зөрүү гарч буй юм. Манай улс жилд 300 мянган тонн цэвэр зэс гарах баяжмал экспортоллоо гэхэд улсын төсөвт 360 мянган ам.долларын зөрүү гарна. Цаашид дэлхийн зах зээл дээр нэг тонн зэсийн үнэ ирэх хоёр, гурван жилд 5000 ам.долларын түвшинд байх төлөвтэй гэж судлаачид хэлж буй.
Гэхдээ Оюу толгой энэ онд 20 тонн алт экспортлох төлөвлөгөө бий. Дэлхийн зах зээл дээр алтны үнэ харьцангуй тогтвортой байгаа. Нүүрсний экспорт буурсан. Өнгөрсөн оны найман сартай харьцуулахад энэ жил гурван сая тонноор дутуу юм. Үүнд гадаад зах зээл, манай нүүрсний уурхайнуудын санхүү нь хүндэрсэн асуудал нөлөөллөө. Нүүрсний үнэ сэргэх төлөв ажиглагдахгүй байгаа.
-Та уул уурхайн эдийн засагч хүний хувьд Ашигт малтмалын хууль шинэчлэгдсэнээр уул уурхайн салбарт ямар ямар өөрчлөлт гарсан гэж дүгнэж байна?
-Засгийн газар Эрдэс баялгийн салбарт 2015-2025 хүртэл баримтлах бодлого баталсан. Энэ хүрээнд Уул уурхайн яам, Засгийн газраас уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар олон зүйл хийлээ. Ашигт малтмалын тухай хууль 2006 онд батлагдсанаас хойш таван удаа нэмэлт өөрчлөлт оруулсан. Анхны өөрчлөлтөөр уул уурхайн салбарын бодлого боловсруулхад төрийн бус байгууллагуудыг оролцуулах боллоо.
Тэгээд Уул уурхайн яамны дэргэдэх Бодлогын зөвлөлд уул уурхайн мэргэжлийн холбоодын төлөөллийг оруулсан юм. Үүнээс гадна Монголд Геологийн алба шинээр байгуулав. Ингээд геологийн зураглалын ажлыг эрчимжүүлэх, хайгуулын лиценз олгож эхлээд байгаа. Сүүлийн дөрвөн жилд хайгуулын лиценз олгоогүй. Энэ оны эхнээс хайгуулын лиценз шинэ талбайд цахимаар олгож байна.
Үүнээс гадна хуулийн хүрээнд цуцлагдсан 106 лицензийг сонгон шалгаруулалтаар олгох журам нь гарсан. Ихэвчлэн урд нь хөрөнгө оруулж хайгуул хийж байсан компаниуд авч буй юм. Хэрэв өөр компани авах сонирхолтой байгаа бол тухайн лицензийн талбайд хийсэн хөрөнгө оруулалтын нөхөн төлбөрийг төлөх юм билээ. Гэвч ашигт малтмалын лиценз олгох ажил удаашралтай байна. Энэ нь тухайн орон нутгаас шалтгаалж буй. Учир нь тэднээс зөвшөөрөл авдаг болсон.
Орон нутгийнхан Ашигт малтмалын хуулийг биелүүлэхэд идэвх муу байна. Зарим лиценз олгох талбайг хөдөө аж ахуйд ашиглаж буй, түүх дурсгал, аялал жуулчлалын бүстэй давхацсан удаа бий. Мөн орон нутгийн хамгаалалтад авсан газар ч байдаг. Ер нь орон нутгийнхан лиценз шинээр олгохгүй гэсэн байр суурьтай байгаа юм. Тэд олон жил олборлолт, хайгуул хийж байгаль орчин сүйтгэж байна.
Гэтэл уул уурхай орон нутагт нийгэм эдийн засгийн өгөөж өгдөггүй, баялгийг нь авчихаад нөхөн сэргээлгүй явдаг гэсэн тайлбар хийж түдгэлзэж буй. Энэ ч аргагүй байх. Уул уурхайн яам, гадаадын донор байгууллагуудтай хамтарч тухайн лиценз эзэмшигч орон нутагтай хамтран ажиллах гэрээний загвар гаргалаа. Тэгэхээр орон нутгийн нийгэм эдийн засаг, хөгжилд уул уурхай үр өгөөжөө өгөх байх. Томоохон компаниуд орон нутгийн засаг захиргаатай хамтран ажиллах гэрээ хийж байгаа. Тухайлбал, орон нутаг нь олон жил хүсэлт тавьсны дагуу "Оюу толгой” компани Өмнөговь аймгийн болон гурван сумын Засаг даргатай хамтран ажиллах гэрээ саяхан байгуулав. Тэгээд жилд таван сая ам.долларын нийгэм, соёлын арга хэмжээ хэрэгжүүлэх, орон нутгаа хөгжүүлье гэсэн.
Энэ мөнгө том компанийн хувьд жижиг мөнгө. Гэхдээ ийм хэмжээний мөнгөөр орон нутагт жил бүр хөрөнгө оруулалт хийвэл үр дүнгээ өгнө. Сүүлийн жилүүдэд хайгуулын болон ашиглалтын лицензийн тоо эрс буурлаа. Тухайлбал, зургаан мянгаас дөрвөн мянга болсон. Нийт талбай нь Монголын нутаг дэвсгэрийн 40 хувийг хамарч байв. Тэгвэл өнөөдөр 10 хувийг эзэлж буй судалгаа бий. Ашигт малтмалын шинэ хуулийн хүрээнд нийт нутаг дэвсгэрийн 19 хувьд нэмж хайгуулын лиценз олгохоор төрийн шийдвэр гарсан.
-Бид уул уурхай гэж хошуураад олон уурхай ажиллуулж байгаа ч өнөөдөр үр дүнд хүрсэнгүй. Эдийн засгийн хямрал ашигт малтмалын үнэтэй холбоотой. Ийм олон уурхайн хэрэг алга. Газар нутгаа хамаагүй хөндөхгүй байх нь зөв гэсэн шүүмжлэл нэлээд гардаг. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Манай уул уурхай сүүлийн 20 жилийн хугацаанд эрчимтэй хөгжлөө. Томоохон уурхайг нэрлэвэл Эрдэнэт, Монголросцветмет байна. Сүүлийн таван жилд Ухаа худаг, Таван толгой, Оюу толгой гарч ирлээ. Гэтэл одоо ажиллаж буй уурхайнуудыг 1960-1980 онд хуучнаар ЗХУ, зүүн Европын социалист орнууд, Монголын геологичид хайгуул хийж олсон. Манай улс 1980 оноос хойш хайгуул хийж олсон томоохон орд байхгүй.
Нэмэлт хайгуул хийж нөөцийг нь шинэчлэн тогтоосон ордууд л бий. Жишээ нь, Оюу толгой, Таван толгой байна. Бороогийн алтны ордыг германууд, Асгатын мөнгөний ордыг оросууд, Эрдэнэтийг чехүүд нээсэн. Өөрөөр хэлбэл, уул уурхайн хэллэгээр геологийн нарийвчилсан эрэл хийсэн. Тэгээд нөөцийг нь тогтоож, хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хаанаас яаж татахыг тодорхойлсон юм.
-Тэгэхээр Монгол нутагт байгаа эрдэс баялгийг бүрэн нээгээгүй. Одоо хайгуул хийж хаана ямар ямар эрдэнэ байгааг олж тогтоох ёстой гэсэн үг үү?
-Монгол Улс газар нутгийнхаа геологийн олон төрлийн зураглалыг бүрэн хийгээгүй. Одоогоор жилд 11 тэрбум төгрөг геологийн зураглал хийхэд зарцуулж байгаа. Хаана ямар эрдсийн илрэл байгаа нь 1:50 мянганы зураглалаар гардаг. Гэтэл өнөөдөр энэ зураглалыг нийт нутаг дэвсгэрийнхээ 33 хувьд нь хийсэн. Эрдэс баялгийн салбарт 2025 он хүртэл баримтлах бодлогод 40 хувьд хүргэхээр төлөвлөсөн.
Геологийн зураглал хийхэд зарцуулж буй мөнгө, геологийн байгууллагын хүчин чадал хүрэлцэхгүй байна. Уг нь бусад орон болон манайхтай адил уул уурхай эрчимтэй хөгжиж байгаа ӨАБНУ, Канад, Австрали улс дээрх зураглалыг газар нутагтаа 100 хувь хийсэн байдаг. Онолын хувьд ингэж бүрэн хийх ёстой. Ийм зураглалыг улсын төсвийн хөрөнгөөр хийж хаана, ямар эрдсийн илрэл байгааг тогтоодог.
Одоо гадаадын хөрөнгө оруулагчдыг геологийн зураглал хийхэд татана гэж байгаа. Ингээд Солонгос, Хятадын геологийн байгууллагуудтай хамтарч тодорхой талбайнуудад 1:50 мянганы геологийн зураглал хийхээр тохирсон. Уг нь анхан шатны ийм зураглал тухайн улсын нууцад ордог зүйл. Учир нь өөрсдөө эрдэс баялгаа илрүүлж мэдээллийг нь боловсруулна. Дараа нь эрдэс илэрсэн талбайгаа үнэд хүргэж хөрөнгө оруулагчдад борлуулдаг. Иймд бид хөрөнгө мөнгө харамгүй гаргаж өөрсдөө анхан шатны судалгаа хийх хэрэгтэй. Тэгээд ерөнхий болон нарийвчилсан хайгуулыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид хийх сонирхолтой бол хийлгээд байх ёстой юм.
-Хайгуул хийгээд хаана ямар эрдэс баялаг байгааг илрүүллээ. Тэгвэл олборлох уурхай нээхэд ямар бодлого баримтлах ёстой гэж та эрдсийн баялгийн эдийн засагчийн хувьд үзэж байна вэ?
Одоогоор жилд 11 тэрбум төгрөг геологийн зураглал хийхэд зарцуулж байгаа.
-Үүнд цэгцтэй зөв бодлого баримтлах нь чухал. Манай эдийн засаг өнөөдөр уул уурхайн бүтээгдэхүүн дээр тогтож байна. Иймд Монгол Улс энэ оны төлөвлөгөөгөөр 16 сая тонн нүүрс, зургаан сая тонн төмрийн хүдэр, баяжмал, дээр нь жонш, газрын тос, зэсийн баяжмал экспортолно. Өнөөдөр шинэ шинэ ордуудыг ашиглаж мөнгө л олох гэж байгаа. Тэгээд эдийн засгаа сэргээх, өр төлбөрөө төлөх, төсвийнхөө орлогыг бүрдүүлэх л гэж буй юм.
Амьдрал дээр эдийн засгаа төгөлдөржүүлье, солонгоруулая гэж гоё үгээр ярьдаг. Энэ нь нэг ёсондоо хөдөө аж ахуй, аялал жуулчлал, боловсролын салбараа дэмжие л гэсэн санаа. Тэгээд эдгээр салбараа дэмжээд мөнгө олох гэж буй юм. Гэтэл дээрх салбаруудаас мөнгө олж чадахгүй байна. Иймд хүссэн хүсээгүй уул уурхай ажиллуулж мөнгө олохоос өөр арга алга. Монгол Улс өнөөдөр 20 тэрбум ам.долларын өртэй болсон. Бид ирэх онд нийт төсвийнхөө орлогын 50, 2017 онд 90 хувьтай тэнцэх өр төлбөр төлнө.
Энэ бол Засгийн газрын хариуцлагагүй байж ирсэнтэй холбоотой. Гадаадаас авсан зээл, бонд, тусламжийг зөв зохистой ашиглах талаар арга хэмжээ аваагүй Сангийн яам, Эдийн засгийн яам, салбарын яамдын хариуцлагагүй үйл ажиллагааны үр дүн гэж би бодож байна. Тэгэхээр бид эрдэс баялгаа олж илрүүлнэ гэдэг нь улсынхаа төсвийг бүрдүүлэх, өр зээлээ төлөхөд чиглэнэ гэсэн үг.
-Та өрийн тухай ярилаа. Гэтэл өр төлөхөд гол үүрэг гүйцэтгэх ашигт малтмалын үнэ унаж уул уурхайн салбар зогсонги байдалд орлоо. Тэгэхээр өрөө асуудалгүй төлөх өөр гарц бидэнд бий юу?
-Монгол Улс өрөө төлж, нэмэлт хөрөнгө оруулалт босгож чадахгүй тохиолдолд аж ахуйн нэгжүүдээ хүчин чадалтай байлгахын тул бид хайгуул хийж нөөц тогтоох хэрэгтэй юм. Тухайлбал, манай улсын цэвэр зэсийн нөөц 60 сая тонн гэж тогтоосон. Үүний 30 сая тонн нь Оюу толгойд бий. Эрдэнэтэд зургаа, Цагаан суваргад 1.2 сая тонн зэс байгаа.
Тэгэхээр эрдэс баялгийн нөөцөө тодорхойлбол эргээд зээл авах, эдийн засгийн хүч чадал нэмэгдэх нэг гол хөшүүрэг болно. Гэхдээ нөөцөд авсан зүйлээ зөв менежментээр ашиглахад өр төлбөрөө төлөхөд хангалттай. Жишээ нь Таван толгой, Нарийн сухайт, Шарын гол, Улаан овоо зэрэг нүүрсний орд байна. Өмнөговьд өнөөдөр шинээр уурхай нээх шаардлагагүй.
Яагаад гэвэл манай улс 20 сая тонноос илүү нүүрс экспортлох шаардлага байхгүй юм. Бид Хятадын коксжих нүүрсний хэрэглээг бүрэн хангаж чадахгүй. Хятадын коксжих нүүрсний импорт ердөө 60 сая тонн. Гэтэл Индонез, Ветьнам, ОХУ, АНУ, Австрали зэрэг улс бас нүүрс нийлүүлнэ. Ингээд урд хөршийн зах зээл ханачихаж байгаа юм. Тэгэхээр бид өнөөдөр жилд 60, 100 сая тонн нүүрс экспортолно гэж төлөвлөгөө гаргаад байгаа нь буруу.
-Уурхайн хаягдал овоолго салхинд хийслээ, байгаль орчин бохирдууллаа гэж шүүмжлэл дагуулсан асуудал байдаг. Үүнийг бусад орны жишигт хэрхэн шийддэг юм бол?
-Тийм. Энэ бол их том асуудал. Манайд ажиллаж байгаа уурхайнуудын овоолго жил бүр нэмэгдэж буй. Жишээ нь, нүүрсний хаягдал овоолгыг усаар шингэлж барихгүй бол шатна. Салхинд хийснэ. Монголоос босч буй шар шороон шуурга өнөөдөр Хятад, Солонгос, Японд хүрч байгаа. Тэд байгаль орчин, хүн амьтны эрүүл мэндэд сөргөөр нөлөөллөө гэж төлбөр нэхэхийг үгүйсгэхгүй. Манайд өнөөдөр хаягдлын менежментийн нэгдсэн бодлого алга. Түүнд байгаа блансын бус ашигт малтмалыг ашиглах, хадгалах, нөөцлөх л учиртай.
Тэгэхгүй бол уурхайн овоолго салхинд хийсч байгаль орчин, хүн амьтны эрүүл мэндэд нөхөж баршгүй хохирол учруулна. Тухайн уурхайнууд өөр өөрийн хэмжээнд овоолгын аж ахуйгаа арчилж тордож байгаа. Гэвч энэ хангалттай биш. Нэг өдөр асуудал гарахыг үгүйсгэхгүй. Иймд Ашигт малтмалын хууль нэмэлт өөрчлөлт орсны дагуу ил болон далд уурхай хэрхэн аюулгүй ажиллах, байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах журам гаргахаар Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар ажиллаж байгаа юм билээ.
Нүүрсний уурхайнуудын хаягдал овоолго өнөөдөр эрчимтэй нэмэгдэж байна. Үүнийг хэрхэн ашиглах асуудлыг шийдэх учиртай. Өнөөдөр нүүрс шингэрүүлэх, түлш гаргах технологи бий. Манай нүүрсний зарим уурхай нэг хэсэгтээ хүрэн болон коксжих нүүрстэй, метан хийтэй байна. Үүнийг хаягдалгүй зохистой ашиглах ёстой.
vip76.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||