- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
М.Хүдэрбаатар: “Нүүрс” хөтөлбөрийг үргэлжлүүлье, надад хариуцуулчих
-Та Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөх байсан.Ахлах зөвлөх байсан Л.Гансүхийг шүүх яллалаа. Энэ асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Шууд хэлэхэд, энэ бол хэлмэгдүүлэлт. Н.Алтанхуяг дарга өөрөө шүүх хурал дээр очиж хэлсэн шүү дээ. Л.Гансүх бол ажил хийсэн хүн гэж. Энэ үнэн. Бид нэг баг болж ажиллаж байсны хувьд Л.Гансүх зөвлөх яаж ажиллаж байсныг мэднэ. Багануурын орлогч захирал ч шүүх хурал дээр хэлсэн байсан. "Л.Гансүх дарга яаралтай, хямд нүүрсийг ард түмэнд хүргэх хэрэгтэй байна гэж шахдаг байсан” гээд. Ер нь бодит байдал бол энэ.
-Гэхдээ шүүх ингэж үзсэнгүй?
-Тэглээ. Та нар анзаарсан бол Л.Гансүх нар гэмт хэрэг үйлдчихлээ, мөнгө идчихлээ гэж хэн анх гомдол гаргав. Тэгсэн хохирогч байгаагүй. Хамгийн гол нь энэ хүн мөнгө ингээд идчихэж гэж огт яриагүй. Тэгсэн атлаа шүүгээд, ял оноочихож байгаа юм. Ухаж үзвэл энэ бол хэлмэгдүүлэлт гэдгийг дахиад хэлье.
-"Багануур” ХК хохирсон л гээд байсан?
-Хамгийн гол нь энэ төсөл юуны тулд хэрэгжиж байв гэдгийг бодох хэрэгтэй байгаа юм. "Нүүрс” хөтөлбөрөөс өмнө иргэд нүүрсийг 250 мянгаар авдаг байсан бол дараа нь 80 мянган төгрөгөөр авдаг болсон байсан. Энэ бол амжилт. Дээрээс нь нүүрсний шуудайг хүртэл зохих стандартад нь нийцүүлсэн гээд дагаж хийсэн ажилд зөндөө байдаг юм. Тэгэхээр Шинэчлэлийн Засгийн газар тухайн үед ард түмэндээ хэрэгтэй хөтөлбөр хэрэгжүүлсэн. Тэр маань амжилттай биелжээ гэсэн үг. Хөтөлбөр хэрэгжсэн хоёр жилд ийм л үр дүнтэй явж ирсэн байна. Олон хүн ажлын байртай болж, иргэдийн халаасан дахь мөнгө өөрсдөд нь үлдэж, ард түмэнд хэрэгтэй ажил байсан шүү дээ. Ер нь "Багануур” ХХК чинь ард түмний өмч биз дээ. Тийм болохоор эдийн засгийн хямралтай энэ цаг үед ард түмний ачааг хөнгөлөх үүрэгтэй. Харин байнга ашиггүй ажилладаг нь энэ уурхай улсын, ард түмний өмч гэдэгтэй холбоотой гэж ойлгож болно. Хэрэв "Багануур” хувийн компани байсан бол өөрөөр ажиллаж байгаа шүү дээ. Үнэнийг хэлэхэд, "Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь Орон нутгийн сонгуулиар Улаанбаатар хотод АН-ыг ялахад асар том түлхэц болсон. Үүнийг Нийслэлийн АН, Улаанбаатар хотын удирдлагууд мэдсээр байж дуугүй суугаад байгаад гайхаж байна.
-Одоо өвөл болох нь. Нүүрсний үнэ талийгаад өгөх байх даа?
-Тэр бол мэдээжийн асуудал. "Нүүрс” хөтөлбөр зогссон шүү дээ. Энд нэг зүйлийг зориуд хэлмээр байна. Одоо энэ хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэх хэрэгтэй. Ард түмэнд ашигтай байсан, "Багануур” ХК хохироогүй гэдгийг шүүх тогтоолоо. Тиймээс Шийдлийн Засгийн газар "Нүүрс” хөтөлбөрөө сэргээгээд ч гэдэг юм уу, үргэлжлүүлээд ч юм уу хэрэгжүүлэх шаардлага байгаа юм. Ер нь бол нүүрсний үнийг ийм хэмжээнд барьж ажиллах нь энэ Засгийн газрын үүрэг гэж ойлгох хэрэгтэй. Ард түмний амьдрал хүнд байна. Эдийн засгийн хямралд эргэлт буцалтгүй орчихлоо. Бүсээ чангалах тухай ярьж байна. Тэгэхээр ирэх өвлийн хатуу хахирыг ийм аргаар давъя гэдэг санал хэлж байгаа юм.
-Л.Гансүх зөвлөх энэ хөтөлбөрийг хэрэгжүүлээд буруудсан. Тэгэхээр дараагийн хүмүүс энэ хөтөлбөрөөсболгоомжилж таарна даа?
-Үгүй байлгүй дээ. Гэхдээ тийм асуудал байдаг юм бол би хэрэгжүүлсэн ч чадна шүү дээ. Энэ хөтөлбөрийг надад хариуцуулчих.
-Энэ боломжтой юу?
-Яагаад боломжгүй гэж. Өмнө нь Л.Гансүх зөвлөхийн баг хэрэгжүүлж байсан. Болохгүй зүйл ерөөсөө байхгүй. Хамгийн гол нь нүүрсийг дундаас нь үнэ нэмж ард түмэнд хүргэдэг дамжлагыг халах хөтөлбөр юм шүү дээ. Тэгэхээр тийм сэтгэлтэй л ажиллах юм бол өмнөх шигээ амжилттай хэрэгжээд явчихна. Надад бол тийм сэтгэл байна. Би хийе л дээ. Ийм цаг үед иргэдээ хямд нүүрсээр хангах энэ сайхан ажлыг хариуц гэвэл би дуртайяа хүлээж авна. Хэрэв хөтөлбөрийг хэрэгжүүлээд дундаас нь мөнгө төгрөг идээд байдаг гэж хардаад байгаа бол сүүлийн үед санхүүгийн үйл ажиллагаанд төрийн бодлогоор нэвтрээд байгаа "шилэн” байдлаар хэрэгжүүлж болно. Яахав, "Багануур” ХХК-аас хэдэн төгрөгөөр гарав. Унаа тээвэр, ачиж буулгах, хольж шигших зардал нь ямар байна. Ингээд иргэд хэдэн төгрөгөөр нүүрсээ авч байна вэ гэдгийн гүйлгээ бүрийг ил, тод мэдээлээд хэрэгжүүлж болно шүү дээ. Ингэсэн нөхцөлд Л.Гансүх зөвлөхийг хардаад байгаа шиг явдал болохгүй. Ер нь тэгээд ийм л хөтөлбөр байж гэдэг нь харагдана. Ард түмэн үүнийг мэдэг.
zuuniimedee
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||