- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
2016 оноос Оюутолгойн далд уурхайн ажил эхэлж, Монголын эдийн засаг сэргээнэ
БНХАУ болон БНЭУ-ын эдийн засгийн өсөлт сул, томоохон аж үйлдвэржсэн орнуудын эдийн засгийн сэргэлт удаашралттай байгаа зэрэг нь хөгжиж буй орнуудын 2015 болон 2016 оны эдийн засгийн өсөлтийн төлвийг өмнөх таамаглалаас доошлуулахад нөлөөлсөн хэмээн Азийн Хөгжлийн Банкны шинэ тайланд мэдэгдэв.
АХБ нь эдийн засгийн сэдвээр жил бүр нийтлэн гаргадаг гол тайлан болох "Азийн хөгжлийн төлөв” тайлангийнхаа энэ жилийн дугаарт бүс нутгийн дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий өсөлт 2015 онд 5.8 хувь, 2016 онд 6 хувь буюу 3-р сард таамаглаж байсан жил тус бүрийн 6.3 хувийн өсөлтөөс доогуур байна гэсэн шинэчилсэн таамаглалыг дэвшүүлсэн байна.
Дэлхийн хоёрдахь том эдийн засаг болох БНХАУ-ын эдийн засгийн хувьд хөрөнгө оруулалт татарсан, оны эхний 8 сарын экспорт багассан зэрэг шалтгаанаар өсөлт нь саарч 2015 онд 6.8 хувь буюу өмнө таамагласан 7.2 хувь болон 2014 оны бодит гүйцэтгэл болох 7.3 хувиас доогуур байх тооцооллыг хийсэн байна.
Монгол Улсын ДНБ-ий өсөлт өмнөх онтой харьцуулахад оны эхний хагаст 3.0 хувь болж буурсан нь "Азийн хөгжлийн төлөв” тайлан дахь жилийн өсөлтийн таамаглал тооцоотой дүйцсэн билээ. Оюу толгойн ил уурхайгаас олборлох зэсийн хүдэр, алт, мөн баяжмалын үйлдвэрлэл улам бүр өсч байгаа нь БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн удаашралаас Монгол Улсад үзүүлэх сөрөг нөлөөллийг зөөллөхийн зэрэгцээ үйлвэрлэлийн салбарын өсөлтийг өндөр хэвээр буюу 12.1 хувьд хадгалахад нөлөөлсөн байна. АХБ нь тус улсын ДНБ-ий 2015 оны өсөлтийн таамаглалыг гантай жилийн ургацын алдагдлаас голлон шалтгаалж 2.3 хувь болгон буурууллаа.
Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт 2016 оны дунд үеэс эхлэх тул ирэх оны ДНБ-ий өсөлтийн хувь хэмжээ буцан сэргэж 3 хувьд хүрнэ гэжээ. 2014 оны 7 дугаар сард 14.9 хувьд хүрээд байсан хэрэглээний үнийн индексийг энэ оны 8-р сарын байдлаар аваад үзвэл өмнөх оны үзүүлэлтийн тал нь буюу 6.6 хувьд хүрсэн нь мөнгөний бодлогыг чангатгасны үр дүн гэж үзжээ.
Манила хотод төвтэй АХБ нь оролцоог хангасан эдийн засгийн өсөлт, байгаль орчинд ээлтэй хөгжил, бүс нутгийн интеграцчиллыг дэмжих замаар Ази, Номхон далайн бүс нутаг дахь ядуурлыг бууруулах зорилготой ажилладаг. 1966 онд байгуулагдсан тус банк нийт 67 гишүүнтэйгээс 48 нь тус бүс нутгийн улс орнууд юм.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||