Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уулчин Г.Өсөхбаяр: Хэрвээ эвгүйтсэн бол тав битгий хэл 25 хүн бүгд амиа алдахаар аймшигтай нөхцөл байдал угтсан

Уулчин Г.Өсөхбаяр: Хэрвээ эвгүйтсэн бол тав битгий хэл 25 хүн бүгд амиа алдахаар аймшигтай нөхцөл байдал угтсанМонгол Улсын гавьяат тамирчин Г.Өсөхбаяртай ярилцлаа.

-Таны хувьд энэ жил нэг зорилгоо биелүүлсэн гэсэн. Аль тивийн ноён оргилд гарсан бэ?

-Миний хувьд дэлхийн тивүүд дэх ноён оргилуудад бүгдэд нь гарч үзэх зорилго­той. Энэхүү зорилгоо бие­лүү­лэхийн тулд олон жил төлөвлөж байна. Цаг хугацаа, хөрөнгө мөнгө ч их шаардагдах юм. Ямартай ч энэ зун Австрали тивийн ноён оргил Коскиусзкод дөрөвдүгээр сарын 21-нд гарч чадлаа.

-Энэ удаагийн авиралт бусдаас юугаараа онцлогтой байв?

-Би өмнө нь Хойд Америкийн ноён оргил Маккенлиа, Африкийн дээвэр Килиманжаро уулын оргил зэрэгт дандаа л ганц, хоёроороо гарч байсан. Харин энэ удаа зөндөө олон монголчуудтай гарсан. Австралид амьдарч буй монголчууд хамт гарсан. Бараг 20 гаруй хүн гарсан байх. Миний хувьд энэ удаагийн авиралт үнэхээр сайхан дурсамж үлдээсэн гэдгийг хэлмээр байна. Нутаг нэгтнүүдтэйгээ, олуулаа нэг ч гэсэн тивийн оргилд гарсандаа баяртай байна. Аяллын тухай нэвтрүүлэг удахгүй телевизээр цацагдах байх. Одоо Өмнөд Америкийн Аконкагуагийн оргил, Антарк­тид тивийн Винсон Массиф оргилд гарах үлдээд байна.

-Монголдоо ямар ави­ралт хийв. Аль аль ууланд авирав?

-Ерөнхийдөө Алтай Таван богд ууланд гарсан.

-Хэдэн удаа?

-Алтай Таван богдод гурав... бараг дөрвөн ч удаа гарсан юм байна. Монголын ууланд зуны гурван сар гарахад л цаг агаарын хувьд ч тэр хамгийн тохиромжтой үе байдаг. Нэг авиралт хийхэд дунджаар 10 хоног зарцуулдаг.

-Сошиал дахь хүмүүсийг хараад байхад бараг амрал­тын өдрөө тааруулаад ийм ууланд авиралт хийгээд ирье гэж харагддаг. Тийм боломж бий юу?

-Ямар ууланд авиралт хийхээс шалтгаална. Хотоос урагшаа Богд ууланд явган алхах, мөс, цастай Алтай Таван богдод авиралт хийх хоёрын хооронд тэнгэр газар шиг ялгаа бий. Ялангуяа мөсөн голтой ууланд авирна гэдэг маш их эрсдэлийг дагуулж байдаг. Яахав манай монголчуудад нэг давуу чанар байдаг. Маш их эрч хүчтэй, тэвчээртэй. Харамсалтай нь үүнийгээ буруу ашигладаг. Гадныхан бол ууланд гарахаар төлөвлөвөл дүрэм журмынх нь дагуу олон хоног, сар сургалтад хамрагдаж, хувийн бэлтгэлээ хангадаг. Харин манайхан бол шууд л өнөөдөр шийдээд маргааш явчихдаг байх жишээний. Энэ нь наад зах нь эрүүл мэндээрэй хохирч үлдэх хор уршигтай. Нэгэнт алдсан эрүүл мэндийг хэзээ ч нөхөж авч чадахгүй шүү дээ. Цаашлаад амь насаараа хохирох аюулыг дагуулж байдаг.

-Өнгөрсөн зун Алтай Таван богдод Монголын таван уулчин эндсэн харамсалтай явдал болсон. Дээрх хүмүүс мөн л сошиалд нэг­дэж, ямар ч бэлтгэл сур­гуу­лилтгүй явсан гэсэн?

-Фэйсбүүкээр нэгдсэн хүмүүс гэсэн. Энэ зун үнэхээр монголын түүхэнд, уулчдын түүхэнд хар бараанаар тэмдэг­лэгдэх том гарз тохиож, таван хүн эндлээ. Энэ тухай дурсахаас ч бэрх байна. Уулчдын хувьд үнэхээр эмзэг асуудал болоод байгаа. Олон жил ууланд авирсан, манай туршлагатай уулчин МУ-ын гавьяат тамирчин Болд­баатар ах уг ууланд авиралт хийж яваад эндсэн. Даанч манайхан анзаараагүй. Одоо ч анзаарахгүй хайнга хандсан хэвээр л байна. Хэрвээ энэ чигээрээ замбараагүй яваад байвал энэ жагсаалт улам л уртсах болно. Дараагийн ээлжинд би ч байж болно. Хэн ч мэдэхгүй. Осол хэлж ирэхгүй шүү дээ.

-Тухайн хүмүүсийн зарим нь мэргэжлийн уулчид байсан гэдэг. Та таних уу?

-Нэг эгч, нэг залуу хоёрыг нь л зүс танина. Хаа нэг уулч­дын цугларалт дээр таарч байсан. Тэрнээс сайн мэдэхгүй. Бусад нь бол бараг анх удаа ууланд авирсан хүмүүс гэсэн. Нэг залуу нь бүр гадаадад сурдаг. Монголд ирэнгүүтээ шөнөдөө ууланд авирах гээд гараад явчихсан гэж сонссон. Гэрийнхэн нь ч мэдээгүй байсан. Тухайн үед "Монголиан экспедишн” компаниас зохион байгуулсан уулчдын багт ороогүй сайн дураараа баг бүрдүүлж явсан хүмүүс юм билээ. Ер нь сүүлийн үед фэйсбүүкээр хараад байхад ууланд гарахыг их уриалдаг болж. Гэхдээ ямар ууланд гарах гэж байгаагаа ядаж судлах хэрэгтэй. Мэдээлэлтэй байх хэрэгтэй. Ядаж л авирах гэж байгаа уулынхаа зүг наанадаж хоёр хоног харж, бүх зүйлээ тооцоолох ёстой шүү дээ. Ялангуяа мөсөн голтой ууланд авирна гэдэг тэр чигээрээ эрсдэл.

-Алтай Таван богд ууланд хичнээн мөсөн гол байдаг вэ?

-Монголд мөсөн голтой уул хэдхэн бий. Үүний нэг нь Алтай Таван богд уул. Мөнх хайрхан бага зэрэг мөсөн голтой. Бас Увс аймагт байрлах Цагаан дэглий уул байна. Ууланд авирагчдын хувьд хамгийн хэцүү эрсдэл бол мөсөн гол. Ийм төрлийн ууланд авирах тусам халширдаг, айдаг бол­чих­дог. Уулчид ууланд авирах тусам л өөрийгөө жижигхэн гэдгийг мэдэрдэг. Ялангуяа мөсөн голтой ууланд авирахын тулд уулаа маш их мэддэг, дадлага, туршлагатай байх ёстой.

-Хүйтний оргилд гарах тогтсон зам байдаг уу?

-Алтай Таван богд ууланд авирах гурван ч зам байдаг. Бүр олон жил яваад дадал болчихсон зам. Ихэвчлэн уулынхаа ар шилээс өгсөж гардаг. Өдөрт зургаан цаг авиралт хийнэ гээд бодохоор Хүйтний оргил дээр гарахад гурав хоног зарцуулагддаг.

-Осол болохоос өмнө­хөн таныг амиа алдсан уулчид­тай замд таарсан гэсэн?

-Нэг л замаар явдаг учраас ууланд авирах үед авиралт хийж буй бусад хүмүүстэй таардаг. Тухайн үед ч бас тэдэнтэй таарсан. Нэг л замаар өгсөж, уруудаж байгаа юм чинь таарахаас аргагүй.

-Хэдэн цагийн үед таарсан юм бэ?

-Үдээс хойш замд зөрсөн. Уулын бичигдээгүй дүрэм байдаг. Ямар ч ууланд өглөө эрт авиралт хийгээд үдээс хэтрэхгүй оргил дээр нь гараад хурдхан бууж орой­ноос өмнө отогтоо хүрсэн байх ёстой. Үдээс хойш болчихоор цаг агаарын хувьд таагүй болчихдог. Миний хувьд тухайн өдөр 12 хүний бүрэлдэхүүнтэй хоёр багтай өглөө эрт оргилд нь хүрчихээд бууж явсан. Тухайн хүмүүстэй явсан багийнхны хувьд хэтэрхий оройтсон болов уу.

-Та хэзээ нь ослын талаар мэдсэн бэ?

-Буусан хойно мэдсэн. Араас таван хүнтэй нэг багийнхан олдохгүй байна, төөрчихлөө гэж хэлсэн. Үнэ­хээр харамсаад ч барахгүй байна. Цасан шуурга шуурч байсан болохоор буцаад явж хайх ямар ч боломжгүй байсан.

-Тогтсон зам ч гэсэн төөрөх магадлалтай юу?

-Цасан шуургатай үед хэцүү. Төөрөх бол энүүхэнд. Таван метрийн зайтай явж байгаа хүн харагдахгүй бол­тол цасаар шуурах тохиолдол ч бий. Ийм үед нэг алхам ч хазгай гишгэхгүй, өмнөх хүнийхээ мөрөөр явах хэрэгтэй.

-Ер нь оргил хүртэл зам хэр бартаа ихтэй вэ?

-Маш их. Гишгэсэн мөрөө­рөө эргэж бууна шүү дээ. Мөсөн голтой уулын хамгийн гол эрсдэл бол цасан шуурга, мөсөн ангал. Хэрвээ 50 метрийн ангал руу нэгийгээ алдахад дэлхийн хамгийн шилдэг уулчин байгаад ч татаж гаргаж чадахгүй. Бусдыгаа эрсдэлд оруулахгүйн тулд орхиод явсан тохиолдол зөндөө байдаг.

-Таны хувьд эрлийн багийн­хантай хамт ажилла­сан хүн. Талийгаачдыг ангал руу унаагүй, эрлийг эрт эхлүүлсэн бол аврах боломжтой ч байсан гэсэн яриа тухайн үед гарч байсан. Үнэхээр тийм боломж байв уу?

-Ангал руу унаагүй. Одоо хэлэхэд хэцүү л дээ. Үнэхээр аймшигтай газраар явсан байсан. Тэд Хүйтний оргилд гарчихаад буух замдаа төөрсөн юм шиг байна лээ. Цасан шуургатай үед хэцүү шүү дээ. Шуурганаар асар том хунгарлаад тогтчихсон цасны яг доогуур багийнхан бүгд явж өнгөрсөн байсан. Эхний багийнхан явахад цас бага багаар сууж ан цав үүссэн байх. Ингээд яг сүүлийн баг гарах үед цас нурж дээрээс нь унасан юм шиг байсан. Сүүлийн хүмүүс л дарагдсанаас биш эвгүйтсэн бол тэнд явсан 25 хүн бүгд амиа алдаж болохоор тийм аймшигтай нөхцөл байдал угтсан. Осол болох үед өмнөх багийн хүмүүс бусдынхаа орилох дууг сонссон гэж ярьж байсан.

-Төөрснөө мэдсэн бол ямар арга замыг сонгох нь зүйтэй байсан бол оо?

-Ямар ч үед оргилоо буцаад олох хэрэгтэй.

-Хүйтний оргилоос хэр зайнд осол болсон байсан бэ?

-200 метр орчим юм уу даа. Төөрөлтийн гол шалтгаан цас. 2009 онд санагдаж байна. Ерөнхийлөгч Н.Энхбаяр уг ууланд авираад буух замдаа төөрөөд эргэж оргилоо олох шийдвэрт хүрсэн байгаа юм. Бид нар очих үед оргилоос 50 метрийн зайтай байсан. Тэр хооронд л хэдэн цаг холхиод бүр мөр гаргачихсан байсан. Хажууд нь явсан ахмад уулчид яахаа мэдэхгүй байхад тэр хүн ууланд хэрхэн гарах, төөрсөн тохиолдолд яах вэ гэдгээ уншчихсан мэдээлэлтэй байгаа байхгүй юу. Хэрвээ ууланд төөрвөл оргилоо олох нь хамгийн зөв шийдэл.

-Ер нь Алтай Таван богдод цаг агаар байнга сэрүүвтэр байдаг уу?

-Янз бүр. Майк, богино өмдтэй гарчихмаар дулаахан өдөр байна. Куртиктай гар­чихаад байхад даарах өдөр ч байна. Гэхдээ өглөө эрт гараад оргилд нь хүрлээ, зургаа дарууллаа, эргээд шууд буух ёстой. Гэтэл манайхан архи, сүү өргөх болоод явчихна. Зарим нь бүр дуулна. Манайхан багахан найр хийчих гээд байдаг. Тэгж болохгүй шүү дээ. Цаг агаар яаж ч өөрчлөгдөж болно. Хурдхан л буух ёстой. Миний хувьд ихэвчлэн гадныхантай гардаг. Гадаадын уулчид бол дүрэм, журмын дагуу явдаг. Тэгж болохгүй гэсэн л бол шууд хүлээж авна. Наад зах нь Хүйтний оргилоос буух замд дөнгөж авирч яваа хүмүүс ч таардаг. Тухайн үед та нар хэтэрхий оройтсон учраас эрсдэлтэй, маргааш авир гэж хэлдэг. Харамсалтай нь төдийлөн хүлээж авдаггүй. Гадныхан бол шууд л хүлээж аваад бууна. Монголчууд "Энэ Өсөхөө өөрөө оргилд нь гарчихаад биднийг ингэж хэлээд. Өсөхөө гарч байхад яагаад би гарч болдоггүй юм” гэсэн байдлаар ханддаг. Үнэндээ ууланд авирах бүр уулын бүтэц хүртэл өөрчлөгдчихсөн байдаг.

-Хэзээ хамгийн таатай үе вэ?

-Мэдээж цаг агаар тогтуун үед гарахад байгалийн хувьд үнэхээр үгээр илэрхийлэмгүй үзэсгэлэнтэй. Зөвхөн тавхан оргил байдаггүй. 50, 60 уулын оргил харагдана ш дээ. Үнэхээр гайхамшигтай. Би гарах болгондоо л дуу алддаг. Найман сарын дундуур оргилд нь гарахад нар сар зэрэг гарчихсан харагддаг. Гэхдээ жил, сар болгон уулын бүтэц өөр. Зургаан сард мөсөөр хучигдсан хөрс хатуувтар байсан бол долдугаар сард суларчихсан байна. Энэ өнгөлөн далдлалтыг хүмүүс мэддэггүй. Харин наймдугаар сард бүх ангалууд нь ил гарч ирдэг. Тиймээс наймдугаар сард нэлээн олон удаа авирч үзэх хэрэгтэй. Гэхдээ тэр ангалуудыг нүдээрээ харсан хүн тэр болгон уул руу зүглээд байдаггүй.

-Таны хувьд тийм ангал олон харж байсан уу?

-Доошоо харахад ёроолгүй харанхуй ангал ш дээ. Алтай Таван богдод тоолохын аргагүй тийм ангал бий. Олон жил ууланд авирсан мэргэжлийн уулчин учраас туршлагаараа л явна. Ангалтай газрын цасны өнгө ямар байх, хаанаас нь ямар судал орж ирсэн байна гээд нарийн ажиглана. Тэрнээс энд нэг ангал байдаг, энд бас гээд тойроод гүйгээд байхгүй ш дээ. Мөсөн голын эрсдэлүүд хамгийн аймшигтай. Алтай Таван богдын мөсний зузааныг 150 метр гэдэг байх аа. Японы эрдэмтэд, Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийнхэнтэй хамтраад мөсний судалгаа хийж байгаа. Мөс маш их хайлж байна гэсэн мэдээлэл байгаа. Мөс хайлна гэдэг уулчдын хувьд улам их эрсдэл хүлээж байна гэсэн үг. Жил ирэх тусам аюул нэмэгдээд л байна.

-Ер нь ууланд, тэр дундаа мөсөн голтой ууланд гарахдаа ийм багаж хэрэгсэл, тийм хувцастай явна гэсэн стандарт байдаг биз дээ?

-Байлгүй яахав. Яахав сошиал ертөнц дэх хүмүүсийг хараад байхад Алтай Таван богд руу бараг дээлтэйгээ гүйгээд гарчихлаа. Пүүзтэй гараад ирлээ би гээд л ярьдаг. Мэдээж ууланд гарч байгаа нь сайн байна. Ууланд гарах тусам эр зориг нэмэгдэнэ. Туршлагатай болно. Гэхдээ нэн тэргүүнд аюулгүй байдлаа хангах нь чухал. Стандартаараа бол наад зах нь гурван төрлийн гуталтай байх ёстой. Доор амрах үедээ сандаал, тавчиг, авирахдаа өөр гутал, оргилд гарахдаа бас нэг гуталтай байх шаардлагатай. Гэвч манайхан ганцхан гутал­тай явчихаад доор шавар шалбааганд гутлаа норгочихдог. Чийг авсан гутал дээш гарах явцад хөлдөнө, хайрна. Ингээд хөлөө хөлдөөх тохиолдол хүртэл гардаг.

-Мэдээж мөсөн голтой ууланд авч явах ачааны тогтсон жин байдаг байх?

-Зарим хүмүүс би уулын оргил руу 40 кг ачаатай гарлаа ш дээ гэдэг. Мэргэжлийн хүмүүсийн хувьд үнэхээр инээд­тэй хэрнээ сонин санагддаг. Өөртөө мундаг санагдаж байгаа боловч ямар ч хэрэггүй ачаа яах гэж үүрдэг юм бэ. Тийм ачаатай гарч байгаа нь өөрийнх нь л буруу. Стандартын дагуу 20 кг ачаатай л байх ёстой. Ууланд таван кг нэмэгдэнэ гэдэг аймшигтай зүйл байхгүй юу. Манайхан хэрэгтэй, хэрэггүй баахан юм цүнхэндээ хийчихсэн байдаг. Цүнхнийхээ аль талд ямар ачаагаа хийхээс эхлээд цүнхний нэг бүч хүртэл нарийн учиртай байдаг байхгүй юу. Жижигхэн алдаанаас болж өөрийгөө, цаашлаад бусдын амийг хамт аваад явах тийм эрсдэлийг өөрсдөө бий болгодог. Би Эверестийн оргилд 21 удаа гарч Гиннесийн номонд бичигдсэн нэгэн уулчинтай хамт Монголын Бүргэд хайрхан гээд ууланд хамт авирсан. Би түүнтэй өмнө нь далайн түвшнээс дээш 8848 м-т орших Эверестэд хамт гарч байсан юм. Гэтэл 4100 метрт орших ууланд гаран гартлаа амандаа маань мэгзэм тасралтгүй уншиж байсан. Тэр хүн тийм өндөр ууланд олон удаа гарчихаад биеэ тоогоод энэ юу байхав гэж болох шүү дээ. Үүнийг сүүлийн үед уулын спорт сонирхож буй залуус сайн ойлгох ёстой. Уул чихтэй, нүдтэй, амьтай гэдэг. Би үүнд 100 хувь итгэдэг. Хэзээ ч уулыг бүү бас.

-Сүүлийн үед ганц, нэг удаа ууланд явган аялал хийсэн хүмүүс өөрсдийгөө уулчин гэдэгт итгэж энэ нь эргээд эрсдэл дагуулж байх шиг...

-Миний хувьд би хэдий мэргэжлийн уулчин ч гэлээ байнгын бэлтгэл сургуулилт­тай байдаг. Алхана, хүчний бэлтгэл хийнэ. Ууланд авира­хад сэтгэл зүйн бэлтгэл бас хамгийн чухал. Алтай Таван богдод авирах явцад ажиглагддаг л даа. Саяхан нэг явахад цасаар шуураад өнгөцхөн дарагдчихсан ангалын хажууханд хүний мөр байсан. Үнэхээр ганц нэг ууланд явган аялал хийгээд, эсвэл ганц удаа хүн дагаж авирчихаад дараа нь "өө би мэднэ, амархан” гээд баахан чадахгүй хүн дагуулаад явчихдаг. Ядаж олсныхоо зангилааг зөв зангидаад сурчихгүй байж шүү дээ. Олсны нэг зангилаа хүртэл чухал. Яахав сүүлийн үед мэргэжлийн багаж хэрэгсэл их орж ирдэг болж. Мөнгөтэй байлаа гээд яаж ашиглахаа мэдэхгүй баахан багаж авчихдаг. Очоод нэгийг нь ч ашиглаж чадахгүй байх тохиолдол зөндөө гардаг. Тэгэхээр мэргэж­лийн хүмүүст хандаж, зөвлөгөө авч сургалтад хамраг­дах ёстой. Өөрийнхөө аминаас гадна бусдын амийг аюулд учруулж байна гэдгээ хүмүүс ухамсарлах хэрэгтэй байна.

-Нэг олсонд хэдэн хүн явах стандарттай байдаг юм бэ?

-Мөсөн дээр явж байгаа тохиолдолд нэг олсонд хоёрхон хүн л явах ёстой. Олсны диаметр, замаасаа шалтгаалж олсонд хэдэн хүн орохоо тооцоолдог. Дунджаар олсныхоо диаметрээс хамаарч 5-6 хүн л нэг олсонд ордог. Харин манайхан нэг олсонд 10, түүнээс дээш хүн чихчихдэг нь хамгийн аймшигтай алдаа. Олсны хоорондын зай таван метр байх ёстой. Гэтэл 50 метрийн олсонд арван хүн оруулсан байдаг. Гэтэл нэг, хоёр эгнээ явлаа, дараагийн хүмүүс татагдаж доошоо унах эрсдэл маш их. Хэдий таван метрийн зайтай ч аюул арилчих юм биш. Амь алдах эрсдэл чинь өндөр болж байна гэсэн үг. Миний хувьд сайн итгэсэн хүндээ нэг багаа хариуцуулаад тав таван хүнтэй хоёр олсонд хуваадаг. Түүнээс илүү бол би хяналт тавьж чадахгүй шүү дээ. Тиймээс залуустаа олсноосоо хэзээ ч гарч болох­гүй, ахлагчийнхаа үгнээс гарч болохгүй зэрэг уулын бичигдээгүй алтан дүрмээ л дага гэж захимаар байна.

Даваанямын Даваасүрэн

Эх сурвалж:
Уулчин Г.Өсөхбаяр: Хэрвээ эвгүйтсэн бол тав битгий хэл 25 хүн бүгд амиа алдахаар аймшигтай нөхцөл байдал угтсан
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани