- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Нүүрсний үнэ мөддөө сэргэх үү
Олон улсын зах зээл дээрх алт,
зэс, нүүрс тэргүүтэй тавааруудын ханш савалгаатай байгаа бөгөөд
тэдгээрийн үнийн өсөлт эсрэг зүгт чиглэж байна. Тэр дундаа, нүүрсний
ханш 2014 оноос хойш уруудаж байгаа бөгөөд ханш энэ оны есдүгээр сарын
эхний долоо хоногоос эхлэн дахин доошилжээ. Тодруулбал, www.infomine.com
дээрх ханшаас харахад нэг тонн нүүрсний үнэ өнгөрсөн сарын 25-нд 47.35
ам.доллар байсан бол энэ сарын 15-нд 46.85 ам.доллар болсон.
Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр тэр дундаа, Хятадын зах зээл дээр
нэлээд буурчихаад байна. Үүний улмаас манай улсын орлого харьцангуй
буурсан үзүүлэлт бий. Монгол Улс энэ оны эхний найман сарын байдлаар
9616.2 мянган тонн нүүрс экспортолсон бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн
үеийнхээс 2626.7 мянган тонноор буурсан дүн юм.
Харин энэ оны эхний долоон сард урд хөрш рүү нийт 7590.57 мянган тонн
коксжих нүүрс нийлүүлсэн. Ингэхдээ нэг тонныг нь 43 ам.долларын ханшаар
экспортолсон байна.
Өнгөрсөн сарын байдлаар Ганцмод боомтын агуулах дээрх Монголын коксжих
нүүрсний дундаж ханш нэг тонн нь 69.1 ам.доллар байна. Харин Монгол
Улсын Засгийн газраас энэ сард экспортлох тонн нүүрсний ханшийг чанар,
илчлэг зэргээс нь хамаарч 16.55-66.56 ам.доллараар тогтоожээ.
/Экспортод
гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний энэ сард зарлагдаж буй олон
улсын зах зээлийн үнэ. Уг үнийг өнгөрсөн сарын дундаж ханшийг тогтоох
зарчмаар тооцжээ/ тонн/ам.долларУрд хөрш бол
Монголын гол зах зээл. БНХАУ-ын коксжих нүүрсний импортын 27 хувийг
манай улс хангаж байна. Харин хамгийн их болох 53 хувийг Австрали улсын
экспортолсон нүүрс бүрдүүлж буй. Урд хөршийн нүүрсний импортын хэмжээ
наймдугаар сард 17.5 сая тонн болж, өмнөх сараас 3.77 сая тонноор буюу
17.7 хувиар буурчээ.
Энэ нь Монголоос экспортлох нүүрсний хэмжээ буурахад нөлөөлсөн нэг
шалтгаан. Нөгөөх нь ханшийн сулрал. Сүүлийн саруудад Хятадын импортын
ханш буурч байгааг энд тэмдэглэе. Тус улсад кокжих нүүрс экспортолдог
гол орнуудын нүүрсний үнийн дүнг харьцуулахад Австрали болон Канадын
коксжих нүүрсний дундаж үнэ наймдугаар сарын байдлаар 109.9 ам.доллар
байна. Уг үнэ нь Жинтан боомт дээрх агуулахын үнэ. Харин Монголынх
70.9-69.1 болж буурчээ.
Эх сурвалж: АМГ
Олон улсын зах зээл дээрх тэр дундаа, Хятадын зах зээл дэх нүүрсний
үнэ богино хугацаанд сэргэхгүйг шинжээчид тэмдэглэжээ. Хятадын таваарын
ханш судлаачдын зүгээс ханш ойрын гурван жилдээ огцом сэргэхгүй бөгөөд
нийлүүлэлт дээрээ анхаарахыг экспортлогч орнуудад сануулж байна.
Г.Орхон
Mongolian economy
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||