- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Сайжруулсан зуухны хэрэглээ хангалтгүй байгааг тогтоожээ
-Улаанбаатар хотын айл өрхүүдийн 55 хувь нь л сайжруулсан зуух ашиглаж байна-
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хүрээнд 2011 оны галлагааны улирлаас эхлэн нийслэлийн төвийн дүүргүүдийн гэр хорооллын айлуудад үе шаттайгаар сайжруулсан буюу бүрэн шаталттай зуух тарааж ирсэн. Тэгвэл олон тэрбум төгрөг зарцуулан тараасан бүрэн шаталттай зуухыг айлууд ашиглаж байгаа эсэхийг судлахаар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны захиалгаар "Эс ай си эй” судалгааны компани судалгаа хийжээ. Энэ талаар тус компанийн Судалгаа, шинжилгээний хэлтсийн менежер Г.Эрдэнэтэй ярилцлаа.
-Агаар бохирдуулагч суурин эх үүсвэрүүдийг бүртгэж тоолох судалгааг танай байгууллага хийсэн юм байна. Судалгаанд хэчнээн айл өрхийг хамруулж, хэрхэн хийсэн бэ?
-Ерөнхий сайдын дэргэдэх Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны захиалгаар Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн хэмжээнд агаар бохирдуулагч суурин эх үүсвэрийн бүртгэл тооцоог хийлээ. Үндсэндээ агаар бохирдуулагч гурван эх үүсвэр байгаа нь цахилгаан станц, 100 кВт-аас дээш хүчин чадалтай усан халаалтын буюу уурын зуухнууд. Гурав дахь нь мэдээж айл өрхийн зуухнууд. Судалгааг өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн жилийн хугацаанд хийсэн.
Цахилгаан станц бол ДЦС2, ДЦС3, ДЦС4-ийг хамруулсан. нөгөө хоёр эх үүсвэрийг бүртгэхдээ нийслэлийн бүхий л байгууллагаар явж, мэдээлэл авахад 161 аж ахуйн нэгж байгууллага нийт 306 зуух ашиглаж байна гэсэн тоо гарсан. Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэг 180 орчим мянган өрхтэй гэсэн албан ёсны статистик тоо байдаг. Бидний хувьд 130 орчим мянган айл өрхөөр орж, ямар зуух ашиглаж байгааг бүртгэсэн.
-Судалгааны үр дүн хэрхэн гарсан бэ. Айл өрхүүд сайжруулсан зуухаа бүрэн ашиглаж байна уу?
-Бид орсон айл бүрийнхээ ашиглаж байгаа зуухны зургийг авч, баримтжуулсан. Хэрэв сайжруулсан зуух байвал ямар компаниас хэдэн онд хэдэн төгрөгөөр авсан болон серийн дугаарыг тэмдэглэж авах байдлаар мэдээлэл цуглуулаад тухайн айлын GPS цэгийг тэмдэглэн бүртгэж авсан. Түүнээс гадна жилд хаанахын ямар түлш түлдэг болохыг нь ч судалсан.
Ингээд 130 орчим мянган өрхийг хамруулахад 3017 ширхэг нам даралтын зуух бүртгэгдсэн. Үүнд жижиг дэлгүүр, дугуй засвар зэрэг газруудынх багтсан байгаа. Харин 130,038 айл өрхөөс мэдээлэл цуглуулахад 55 хувь нь л төслийн шугамаар тараасан зуухыг ашиглаж байгаа дүн гарсан. Үлдсэн 45 хувь нь хуучин буюу энгийн зуухаа ашиглаж байна. Хэдийгээр бид айлуудыг яагаад ашиглахгүй байгааг асуусан ч үнэн худлыг нотлох гэж мөрдөн шалгах эрхгүй учраас шалтгааныг нь судалгаан дээрээ хэлснээр нь тэмдэглэж авсан. Ихэнх нь хөдөө явуулсан, хамаатан садандаа өгсөн гэсэн бол зарим нь ашиглах гээд амбаартаа тавьсан хэмээн хариулсан.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хүрээнд 2013 он хүртэл 122,086 зуух тараажээ. Өнгөрсөн өвлийн хувьд нийт 45 мянган зуух нэмж тараах ажлыг эхлүүлсэн. Гэвч одоогоор бүх зуухыг хараахан тарааж дуусаагүй байгаа юм. Хэрэв 45 мянган зуух эзэндээ очвол нийслэлийн гэр хорооллын 95 хувийг сайжруулсан зуухаар хангасан байх болно хэмээн төлөвлөж байв. Харамсалтай нь эхний байдлаар тараасан 120 гаруй мянган зуухны ашиглалт дөнгөж 55 хувьтай байгааг ийнхүү тогтоожээ.
-Агаарын чанарыг бууруулах үндэсний хороо нэгэнт татан буугдсан болохоор та бүхний хийсэн судалгаа үр дүнгүй болж байгаа хэрэг биш биз дээ?
-Ер нь сайжруулсан зуухыг түгээх, ашиглахтай холбоотой асар их ажлыг "Цэвэр агаар сан”, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос явуулсан байсан. Харин зуухыг айлд нь нүдээ олж өгч байна уу, авсан айлууд хэрэглэж байна уу гэдгийг бүртгэх гэж энэ тооллогыг хийсэн. Хоёр дахь чухал зүйл нь хийсэн тоо бүртгэлийг нэгдсэн том цахим мэдээллийн сан болгож буй.
Улаанбаатар хотын газар нутаг дээр байгаа гэр хорооллын айл өрх бүрийн GPS цэг дээр дарахад тухайн мэдээллүүд гараад ирнэ. Үүнийг agaar.mn цахим хуудсаас харах боломжтой. Тухайлбал, энгийн зуухтай айлыг цэнхэр өнгөөр тэмдэгэлэн бол сайжруулсан зуухтай айлыг ягаан гэх мэтээр тэмдэглэсэн байгаа. Гуравдугаарт, зуух авсан айлуудад хяналт тавих зорилготой. Сайжруулсан зуухыг айл өрхүүд бүрэн ашиглабал Улаанбаатар хотын утааг 30-40 хувийр бууруулах боломжтой хэмээн анх мэдээлж байсан ч сүүлийн жилүүдэд утаа нүдэнд харагдахуйц буурч чадаагүй. Гэтэл айлууд авсан зуухаа ашиглахгүй байж шүү дээ. Бүр тал хувь нь. Тиймээс үүнийг хянах боломж бүрдэж байгаа юм.
Сайжруулсан зуух ашигладаггүй гэсэн 52200 айл өрхийн 14800 буюу 26 хувь нь өмнө нь төслийн зуух авч байсан гэсэн бол 42 мянган айл өрх нь огт авч байгаагүй хэмээн мэдээлжээ. Гэтэл Булган аймгийн Хишиг-Өндөр сумын амралтын газар, Дундговь аймгийн нийт өрхийн 15 орчим хувь нь сайжруулсан зуух ашиглаж байгаа гэсэн тооцоо гарчээ. Тиймээс зуух зорилтот бүлэгтээ хүрэх бус, арилжааны журмаар орон нутагт олноор түгж байгааг харуулж байна.
-Сайжруулсан зуухны гол үр дүн нь зөв ашиглахтай холбоотой. Айлуудаар яваад судалгаа хийж байхад ашиглалтын горимыг хэр зөв мөрдөж байсан бэ?
-Зарим айлаар яваад чанарын судалгаа хийж байхад галлагааг сайн хийж байна. Харин зарим нь буруу хийж байна. Хэрэв буруу галлаад, баахан мод, нүүрс чихчихвэл сайжруулсан зуухны ид шид гарахгүй. Ялгаагүй л их хэмжээний утаа ялгаруулна. Тиймээс зөв ашиглах талаар иргэдэд мэдээлэл өгч, ойлгуулбал илүү үр өгөөжтэй байх болов уу. Уг нь сайжруулсан зуух ашиглаж байгаа айл өрхүүд сэтгэл ханамж өндөртэй байна лээ.
-Түлшний хэрэглээний хувьд ямар байгааг сонирхсон болов уу?
-Юу түлж байгааг нь судалсан. Улаанбаатар хотын хэмжээнд айл өрхүүд жилдээ 525орчим мянган тонн нүүрс түлж байгаа гэсэн тооцоо гаргасан. Өөрөөр хэлбэл, нүүрс түлэхэд дунджаар 54.3 тэрбум төгрөг зарцуулж байна. Харин модонд 24.7 тэрбум төгрөг зарцуулж байна гэсэн тооцооллууд гарсан. Мөн 124 мянган шуудай сайжруулсан түлш түлж, 939.9 сая төгрөг зарцуулж байна.
-Автомашинуудын бохирдуулалтын талаар судалгаа хийсэн болов уу?
-Энэ
удаа манай компани зөвхөн суурин эх үүсвэрүүдийг тоолсон.
Автомашинуудыг цэвэр тооцооллын аргаар судалчихдаг юм билээ. Тухайлбал,
жижиг суудлын машин, ачааны машины ялгаруулдаг утааны дундаж хэмжээг
тооцоолоод гаргадаг.
Судалгаагаар сайжруулсан зуух ашиглаагүй гэсэн 45 хувьд багтсан айлуудын 24 хувь нь зуухаа ашиглахаар хадгалж байгаа гэсэн бол 20 хувь нь хэрэглэхэд хүндрэлтэй, 17 хувь нь бусдад бэлэглэсэн гэсэн хариулт өгчээ. Нийт гэр хорооллын айлуудын 58 хувь нь байшинд, үлдсэн хувь нь гэрт амьдарч байна. Гэр хорооллын иргэдийн 36 хувь нь сайжруулсан зуух ашиглаж байгаа нь утааг бууруулахад нөлөөлнө, 32 хувь нь хангалттай нөлөөлөхгүй хэмээн үзжээ. Учир нь зуух сольсноос шалны халаалт суулгаж, цахилгаанаар дулаанаа шийдэх бодлого хэрэгжүүлбэл игэдэд бодитой дэмжлэг үзүүлэх бөгөөд агаарын бохирдлоо бүрэн шийдэж чадна хэмээн үзэж байгаа аж. Тийм ч учраас судалгаанд хамрагдсан өрхийн 40 орчим хувь нь төслийн зуух авах шаардлагагүй хэмээн үзжээ.
"Цэвэр агаар” сан 2011, 2012, 2013 онд улсын төсвөөс 92.5 тэрбум төгрөг төсөвлөснөөс 2013 оны аравдугаар сарын байдлаар 67 тэрбум төгрөг зарцуулжээ. Хэрэв зуухны тараах, ашиглах явцад хяналт тавьж, үр ашигтай болгох тал дээр анхаарахгүй бол утаа бууруулах ажилд ахиц гарахгүй нь гэдгийг судалгааны үр дүнд онцолсон байна.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||