- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Л.Гансүх Засгийн газрыг унагаах гэж энэ хэргийг зохиосон
Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүх нарт холбогдох хэргийг шүүх
хурал өчигдөр хоёр дахь өдрөө үргэлжлэв. Л.Гансүх нарыг "Нүүрс”
хөтөлбөрөөс 3,2 тэрбум төгрөг завшсан хэмээн Эрүүгийн хуулийн 166.2,
263.2 буюу татвараас зайлсхийсэн, албан тушаалаа урвуулсан үндэслэлээр
буруутган шүүж байгаа юм. Шүүх хурлын эхний өдөр улсын яллагч ялын
дүгнэлтийг танилуулж шүүгдэгчид мэдүүлэг өгсөн бол өчигдөр асуул хариулт
гэрч, хохирогч нарын мэдүүлгээр үргэлжлэв.
Хохирогч гэгдээд буй "Багануур” компанийг төлөөлөн оролцсон, компанийн
Санхүү эдийн засгийн хэлтсийн дарга Ч.Очирлхам "Багануур компани биднийг
хохирогч бол гэж шахсан” гэсэн тайлбарыг өгч байв. Мөн тэрээр
шинжээчийн хүсэлтээр хуралд оролцож байгаа. Төсөл хэрэгжсэн 2012, 2013
онд компанийн ажилчид шагналт цалин авсан тухай ч ярилаа. Түүний
мэдүүлгийн хэсгээс сийрүүлье.
Өмгөөлөгч: -Танайх АТГ-т хохирчихлоо гэж гомдол гаргасан уу. Яагаад энэ хэрэг үүсчихэв?
Ч.Очирлхам:
-Бид гомдол гаргаагүй. Шинжээч нар хохирсон гэж тогтоосон байсан.
Өмгөөлөгч:
-Нүүрс худалдах, худалдан авах гэрээнээс хохирсон хохирол байгаа юу?
Ч.Очирлхам:
-Гэрээний 3.6- д зааснаас бусад тохиолдолд хохирсон зүйл байхгүй.
Өмгөөлөгч:
-Тэгвэл 3.6 дээр шуудайлж савласан нүүрснээс үнэ төлнө гээд заасан байна. Тэгэхээр компани мөнгөө
төлөөгүй юм уу?
Ч.Очирлхам:
-Төлсөн.
Өмгөөлөгч:
-Тэгээд яагаад хохирсон гэсэн юм бэ?
Ч.Очирлхам:
(хариулсангүй)
Өмгөөлөгч: 27500 төгрөг гэдэг та бүхний хийсэн гэрээн дээр байгаа үнэ биз дээ?
Ч.Очирлхам:
(хариулсангүй)
Өмгөөлөгч:
-3.6 дахь заалтыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан компани авсан нүүрснийхээ мөнгийг төлчихөөд байхад хохирсон гэж үү?
Ч.Очирлхам:
-Нүүрсний шуудайнд савлагдсан зөрүүнээс болж хохирсон гэж үзэж байгаа.
Өмгөөлөгч:
-39 мянган төгрөг гэсэн нүүрсний үнийг 27500 болгосон нь "Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд зориулсан үнэ мөн үү?
Ч.Очирлхам:
-Би үгүй л гэж бодож байна гэсэн тайлбар өгч байлаа.
Т үүнчлэн шүүх хуралд Төрийн өмчийн хорооны төлөөлөгч хохирогчоор ирсэн
байлаа. Угтаа Төрийн өмчийн хороо "Багануур” компанийн 75 хувийг
эзэмшиж байсан ч хувьцаагаа "Эрдэнэс Монгол” компанид шилжүүлсэн байна.
Тиймээс Төрийн өмчийн хороо бус "Эрдэнэс Монгол” компани хуралд оролцох
ёстой хэмээн шүүгдэгчдийн өмгөөлөгч санал гаргасан.
Гэвч Төрийн өмчийн хорооныхон Л.Гансүх нараас 63.9 төгрөг нэхэмжилжээ.
Мэдүүлэг өгөх үеэр ТӨХ-ны төлөөлөгч хэлэхдээ "Шинжээчид энэ тооцоог
гаргасан учир бид нэхэмжилсэн” гэв. Хурлын үеэр шүүгдэгчид ч тайлбар
хэлсэн. Л.Гансүх "Хамгийн гол нь энэ хөтөлбөр дуусчихсан.
Намайг Солонгос руу эмчилгээ хийлгэхээр явчихсан хойгуур АТГ- аас
Л.Гансүх "Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд улсад олон тэрбумын хохирол
учруулсан учир оргон зайлсан гэж мэдэгдсэн. Мөн Н.Алтанхуягийн Засгийн
газар огцрохын өмнөх өдөр бидний долоон хүнийг баривчилж цагдан хорьсон.
Энэ бол Засгийн газрыг унагаах гэсэн үйл ажиллагаа байсан бөгөөд улс
төрийн зорилгоор яллах гэж байна” гэж байв. Дугаар шилжих мөчид Ерөнхий
сайд асан Н.Алтанхуяг нарын гэрчүүдээс мэдүүлэг авч эхэлсэн юм.
Эх сурвалж: Зууны мэдээ
Л.Гансүх Засгийн газрыг унагаах гэж энэ хэргийг зохиосон
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани