- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Босго даваагүй Гацууртыг буцааж УИХ-д өргөн барина
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нөхөн томилогдсон шинэ сайд нартайгаа анхны Засгийн газрын хуралдаанаа хийж, нэлээд хэдэн асуудлыг хэлэлцжээ.
Засгийн газрын хуралдаанаар Уул уурхайн сайд Р.Жигжид Гацууртыг ордыг эдийн засгийн эргэлтэд яаралтай оруулах шаардлагатай байгааг Засгийн газрын гишүүдэд танилцуулж, Ерөнхий сайд дэмжжээ. Өнгөрсөн сард Уул уурхайн сайд Р.Жигжид Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Гацууртын ордын үйл ажиллагаатай танилцсан байна. Тус ордод УИХ-аас төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоогоогүй тул олборлолтын үйл ажиллагаа явагдаагүй байгаа юм. Гацууртын ордыг ашиглахад бэлэн болсон бөгөөд хууль, эрх зүйн байдлаас шалтгаалан компани үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байгаагаас хууль бусаар олборлох нөхцөл үүсч, улсад орох татвар, хураамж төлөгдөхгүй байгааг Р. Жигжид сайд ярьжээ. Хууль бусаар алт олборлогчид тус ордод олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ сарын 10-11-нд шилжих шөнө 300 гаруй хүн орд газарт хууль бусаар нэвтэрч, нэг иргэн шороонд дарагдан эмнэлэгт хүргэгдсэн байна. Орон нутгийн удирдлага болон иргэд хууль бус олборлолтыг зогсоох талаар холбогдох газруудад санал хүргүүлсээр байна. Мөн Гацууртыг ордыг яаралтай ашиглах хэрэгтэй гэдэг байр суурийг илэрхийлж байгаа юм байна. Тиймээс Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн байна.
Мөн Ерөнхий сайдын захирамжаар Гацууртын ордыг шалгуулахаар байгуулагдсан ажлын хэсэг болон мэргэжлийн байгууллага "Сентерра гоулд Монголиа” компанийн тусгай зөвшөөрлийн талбайд археологийн олдвор байхгүй гэсэн дүгнэлт гаргасан байна. Ирэх намрын чуулганаар Уул уурхайн сайд Р.Жигжид Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барих бололтой.
Уг нь Гацууртыг стратегийн ач холбогдол бүхий ордод өнгөрсөн оны нэгдүгээр сард хамруулсан. Үүний дараагаар хоёрдугаар сард Уул уурхайн сайд Р.Жигжид Гацууртын ордод төр 20 хувийг эзэмших тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн барьж зарим байнгын хороо, нам дэмжиж байсан ч, чуулганаар хэлэлцэхэд гишүүдийн олонхи нь дэмжээгүй юм.Гэтэл өнгөрсөн тавдугаар сард дахин УИХ-д өргөн барьсан. Ингэхдээ Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 байхаар тогтоолын төслийг өргөн барьж, УИХ-ын нэн яаралтай нөхцөлөөр хэлэлцүүлэхээр оруулсан ч мөн дэмжигдээгүй юм.
Тэгвэл энэ удаа Гарууртын ордыг төрийн эзэмшлийн хувийг тогтоох төслийг дахин УИХ-д өргөн барихаар Уул уурхайн яамныхан бэлдэж байгаа юм байна. Төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 хувиас байхаар өргөн барихаар зэхэж байгааг эх сурвалж хэллээ.
Гацууртын ордын хувь хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг УИХ дээр хэлэлцэж байх үед АН-ын бүлэг 34 хувийг дэмжсэн бол, МАН-ын бүлэг Гацууртын ордыг 100 хувь хувийн хэвшилд өгөх нь зүйтэй гэдгийг илэрхийлж байсан. Харин "Шударга ёс” эвслийн бүлэг Гацууртын ордыг 100 хувь төрийн мэдэлд байх ёстой гэж байсан юм.
Шударга ёс эвслийн бүлэг Засгийн газрын танхимд багтаж, гурван сайдын суудлыг авсан. Ерөнхий сайд Шударга ёс эвсэлтэй гурван сайдын суудлынхаа тохироог хийхдээ Гацууртын ордыг багтаасан бололтой. Мөн Засгийн газар хоёр удаа УИХ дээр унасан Гацууртын ордыг ашиглах асуудлыг гэнэт оруулж ирж байгаа нь ингэж хардахад хүргэж байна.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||