- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Эрчим хүчний салбарын талаар танилцууллаа
Засгийн газрын даваа гаригийн(IX.14) ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
"Улаанбаатар ДЦС-5 төсөл”-ийн концессийн гэрээг тус төслийн хэрэгжүүлэгчээр шалгарсан "International Power Plc, Sojits Corporation, Posco Energy, Newcom LLC” түншлэлийн байгуулсан Монгол Улсад бүртгэлтэй "Фифт Комбайнд Хийт энд Пауэр Плант” ХХК-тай байгуулсан. Концессийн гэрээнд 2014 оны 6 дугаар сарын 20-нд талууд гарын үсэг зурснаас ажлын хэсэг концесс эзэмшигчтэй "Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ”-ний хэлэлцээрийг хийж, энэ оны 7 дугаар сард гарын үсэг зуржээ. Консерциумын зүгээс энэ оны 12 дугаар сард багтаан санхүүгийн хаалт хийж, 2016 оны эхний улиралд барилга угсралтын ажлыг эхлүүлж, 2,5-3 жилийн хугацаанд станцыг ашиглалтад оруулах төлөвлөгөөгөө танилцуулсан байна.
Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг 35 МВт-ын турбингенератороор өргөтгөх төслийн сонгон шалгаруулалтад оролцохоор гадаад, дотоодын 15 компани тендерийн баримт бичиг авсан боловч 4 компани саналаа ирүүлжээ.
"ДЦС-III” ТӨХК-ийг 250 МВт-аар өргөтгөх төслийн хүрээнд суурилагдсан хүчин чадлыг 50МВт-аар өргөтгөснөөр Төвийн бүсийн эрчим хүчний системийн хүчин чадал 50МВт-аар, Улаанбаатар хотын дулаан хангамжийн системийн хүчин чадал 100Гкал/ц-аар нэмэгджээ. Хоёрдугаар шатны шинэчлэлээр Дунд даралтын хэсгийг буулгаж, 2х125 МВт-ын хүчин чадалтай орчин үеийн өндөр үр ашигтай дулааны станцыг 2016-2017 онд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Амгалангийн дулааны станцын барилга угсралтын ажлын хүрээнд 116 МВт-ын 3 зуух, нүүрс хадгалах байгууламж, вагон хөмрөгч, нүүрс дамжуулах конвейрууд, үнс, утаа шүүх байгууламж зэрэг 36 төрлийн барилга байгууламж, нэгдсэн хяналт, удирдлагын системийн угсралтын ажил хийгдэж, 97 хувийн гүйцэтгэлтэй байна.
Амгалан дулааны станц "Дулааны IV цахилгаан станц”-ын охин компани хэлбэрээр ажиллана
Амгалан дулааны станц ашиглалтад орж байгаатай холбогдуулан тус станцыг "Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-ийн охин компани хэлбэрээр ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайд Д.Зоригт, Төрийн өмчийн хорооны дарга Д.Нанзаддорж нарт үүрэг болголоо. Тус станцын барилга угсралтын ажил 97 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд Эрчим хүчний яам, гүйцэтгэгч компанитай хамтран туршилт, зүгшрүүлэлт хийх төлөвлөгөө гарган ажиллаж байна. Амгалан дулааны станцыг бие даан ажиллуулахад үйлдвэрлэлийн өртөг зардлаа орлогоороо нөхөх боломжгүй, татаас авч ажиллахаар урьдчилсан тооцоо гарсан тул үйлдвэрлэлийн хамгийн бага өртөгтэй "Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн охин компани байхаар бүтэц, зохион байгуулалтыг хийж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэн ажиллуулахаар шийдвэрлэжээ.
Тус станцын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг жигдрүүлэх, өвлийн их ачаалалд хэрэглэгчдийг тасралтгүй, найдвартай дулааны эрчим хүчээр хангаж ажиллахыг Эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгалаа.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||