- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ам.долларын эсрэг гараа өргөх үү
-Төгрөгийн ханш түүхэн доод түвшиндээ ирээд байна-
Төгрөгтэй харьцах ам.долларын ханш сүүлийн гурван сар дараалан өссөөр байна. Монгол банкны зарласан ханшаар ам.доллар 1997.26 төгрөгтэй тэнцлээ. Төлбөрийн тэнцэл энэ оны эхний хагаст ашигтай гарсан. Мөн гадаад худалдааны ашиг эхний найман сарын байдлаар 704.8 сая ам.долларт хүрсэн. Гэтэл төгрөгийн эсрэг ам.долларын ханш чангарсан хэвээр байна.
Ням гарагт "Найман шарга” валютын захын ченжүүд ам.долларыг 1995 төгрөгөөр худалдан авч, 1999 төгрөгөөр борлуулж байв. Энэ өдөр арилжааны банкууд ам.долларыг 1999 төгрөгөөр худалдан авч, 2000 төгрөгөөр зарж байсан юм. Ам.доллартай харьцах төгрөгийн ханш огцом суларч, түүхэн доод түвшиндээ ирээд байгаа нь энэ.
Монгол банк өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт валютын зах зээлд 10.6 сая ам.долларыг 1996.01 төгрөгийн ханшаар нийлүүллээ. Арилжааны банкууд 33 сая ам.доллар авах санал ирүүлсэн ч үүний гуравны нэгийг биелүүлсэн юм. Энэ нь дотоодын зах зээлд валютын эрэлт өндөр байгааг илтгэнэ.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт одоо ДН Б-ий дөнгөж нэг хувьтай тэнцэж байгаа юм
Ам.долларын ханш өсөх гол шалтгааныг гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал татарсантай холбон тайлбарлах болсон. Таван тэрбум ам.доллар өөд цойлж байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт одоо ДНБ-ий дөнгөж нэг хувьтай тэнцэж байгаа юм.
Төв банкны Валют, эдийн засгийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн захирал Ж.Батаа "Валютын зах дахь эрэлт, нийлүүлэлтийн хэмжээ Монгол банкны оролцоогүйгээр тэнцвэржиж байна. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш тогтвортой байх нөхцөл бүрдсэн” хэмээн өнгөрсөн тавдугаар сард мэдэгдэж байсан юм. Үүнээс хойш томоохон хэмжээний хөрөнгө оруулалт ч хийгдсэнгүй. Найдвар төрүүлэх "Оюутолгой” төслийн далд уурхайн санхүүжилт болон "Таван-толгой” төсөл хараахан эцэслэн шийдэгдээгүй байна.
"Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтад ирэх арванхоёрдугаар сар гэхэд зургаан тэрбум ам.долларын санхүүжилт босгоно гэж шинэчилсэн ТЭЗҮ-д тусгажээ. Энэ нь дотоодын эдийн засагт дохиолж буй нааштай мэдээний нэг. Үүнтэй зэрэгцээд "Таван-толгой”-н хэлэлцээр бүтэмжтэй үр дүнд хүрвэл дунд хугацаанд төгрөгийн ханш чангарч, ам.долларын ханш сулрах нөхцөл бүрдэнэ гэсэн үг.
Монгол банкны зүгээс төгрөгийн ханшийг чангалахаас илүүтэй тогтвортой байлгахад анхаарч байгаа юм. Өнгөрсөн долдугаар сарын байдлаар Төв банкны гадаад валютын албан нөөц 1.7 тэрбум ам.доллартай дүйж байна. Энэ нь импортын гурван сарын хэрэглээг хангахад хүрэлцэхүйц хэмжээ юм. Эдийн засгийн ухааны доктор Б.Отгонтөгс "Уул уурхайн том төслүүдийг хөдөлгөмөөр байна. Хэрвээ том төслүүдээ хөдөлгөвөл энэ оны сүүлчийн саруудад 300 сая ам.долларын хөрөнгө орох боломжтой” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2013 онд 21.6 хувиар, өнгөрсөн онд 11.5 хувиар унаж, одоогийн байдлаар өрсөлдөх чадвараа 35.6 хувиар алдаад байна гэж эдийн засагч Б.Батжаргал өгүүллээ. Тэрбээр ам.долларын урсгалыг нэмэгдүүлэх шаардлага эдийн засагт бий гэж тодотгов. Ам.долларын ханшийн хөдөлгөөн дагах эдийн засаг савлагаатай хэвээр байна. Харьцангуй тогтворжиж байсан ам.долларын ханш эргээд өссөн.
Төр болон хувийн хэвшлийнхэн дор бүрнээ өөрсдийн хэмжээнд ам.долларын эх үүсвэрийн эрэлд гараад байна. Тухайлбал, арилжааны хоёр банк олон улсын зах зээлд бонд гаргахаа дуулгасан. Мөн Энэтхэгийн Засгийн газар Монгол Улсад нэг тэрбум ам.долларын зээлийн шугамыг нээхээр болсон. Засгийн газрын зүгээс нэмж олон улсын зах зээлд бонд гаргана гэдгээ ч мэдэгдсэн. Эдгээр оролдлого нь санхүүгийн зах зээлд ноёрхлоо тогтоогоод буй ам.долларын ханшийн дарамтыг зөөллөх биз ээ.
Б.Баяртогтох
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||