Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгойн төслийн хүрээнд ойрын хугацаанд гэрээ хэлцэл эхлүүлнэ гэв

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг есдүгээр сарын 8-11-нд БНХАУ-ын Далянь хотод ажлын айлчлал хийж, Шинэ манлайлагчдын уулзалт - Зуны Давосын чуулга уулзалтад оролцлоо. Айлчлалын дараа Засгийн газрын тэргүүн сэтгүүлчидтэй уулзалт ярилцлага хийсэн юм.
Тавантолгойн төслийн хүрээнд ойрын хугацаанд гэрээ хэлцэл эхлүүлнэ гэв
Ирээдүй рүү харсан, ялангуяа, инноваци, улс орны хөгжлийн ойрын үеийн хэтийн зорилтын түлхүү ярилцдаг Зуны Давосын чуулга уулзалтын үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэд хэдэн нэгдсэн хуралдаанд панелистаар оролцлоо. Энэ өдрүүдэд Ерөнхий сайд олон чухал уулзалт хийсний эхнийх нь Дэлхийн эдийн засгийн форумыг үндэслэгч, гүйцэтгэх захирал ноён Клаус Швабтай хийсэн уулзалт байлаа. Хоёр талын харилцаа, 2017 онд Монгол Улсад зохион байгуулах Дэлхийн эдийн засгийн чуулганы бүсийн уулзалт, мөн Дэлхийн эдийн засгийн форумын бүрэлдэхүүнд Монгол хүмүүсийн төлөөллийг оролцуулах боломжийн талаар ярилцжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн гуравдугаар сард ноён Клаус Швабтай уулзахдаа манай улсад зохион байгуулах бүсийн уулзалтын талаар хөндөж байжээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ОХУ-ын Шадар сайд Юрий Петрович Трутнев, Гүржийн Ерөнхий сайд Иракли Гарибашвили нартай мөн уулзалт хийсэн юм. ОХУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох асуудлаар Шадар сайдтай санал солилцсон бөгөөд ОХУ-ын Засгийн газар бололцоотой бүхий л дэмжлэгийг үзүүлнэ гэдгээ илэрхийлжээ. Гүржийн Ерөнхий сайд Иракли Гарибашвилитай уулзах үеэр Гүрж Монгол хоорондын хамтын ажиллагаа өргөжүүлэх, харилцан визгүй зорчих, эхний ээлжинд дипломат албан паспорттай иргэдийг визний нөхцөлөөс чөлөөлөх болон тодорхой салбарт хөрөнгө оруулалт татах, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр ярилцсан байна. Мөн Энэтхэг болон Хятад улсын хөрөнгө оруулалтын зарим компани, хөрөнгө оруулагчидтай Ерөнхий сайд уулзалт хийсэн юм. Дэлхийн эдийн засгийн форумаас шалгаруулдаг шилдэг өсөлттэй 130 компанийн нэгээр Худалдаа хөгжлийн банк шалгарсан
байна.

"Дэлхийн эдийн засгийн форумын үйл ажиллагаанд Монгол Улсаас оролцох оролцоо буурах хандлагатай байсан ч энэ оролцоо, идэвх сэргэж байна. Манай улсын банк нэр хүнд бүхий ийм шагнал авч байгаа нь бид зөв зүг рүүгээ явж байна гэсний дохио боллоо” гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сэтгүүлчидтэй уулзахдаа онцолж байлаа.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай уулзлаа

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг айлчлалын гол уулзалтын нэг нь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай хийсэн уулзалт байлаа. Эхний ээлжинд мега төслүүд, Тавантолгойн төсөл, төмөр замын асуудлыг аль аль тал нь хөндөж, ойрын хугацаанд гэрээ хэлцэл хийх талаар ярилцсан байна. Синопек корпорацитай сүүлийн хугацаанд нэлээн эрчимтэй ярьж байгаа хүрэн нүүрс боловсруулж хий болгон Хятад руу гаргах төслийг урагшлуулах, Шивээ-Овоод өндөр хүчдэлийн цахилгаан станц барих, түүнийг тогтмол гүйдлийн шугамаар БНХАУ- руу экспортлох асуудлууд хөндөгдсөн байна.

Мөн Эгийн голын усан цахилгаан станц, Хятадын Экзим банкны нэг тэрбум ам.долларын зээлийн нөхцөлийг эцэслэн шийдэх яриа хэлэлцээрийг хийжээ. Монголоос нэг тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний мах, махан бүтээгдэхүүн экспортлох саналыг Ерөнхий сайд тавьжээ. Монгол Улсаас шүлхий гарч байгаагүй аймаг, бүс нутгуудаас мах авах асуудлаар хоёр талын хорио цээрийн байгууллага болон бусад байгууллага нэлээн түлхүү ажиллая гэсэн тохиролцоонд хүрч чаджээ. Уулзалтад Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа оролцож, энэ асуудлыг цаг хугацааны хувьд урагшлуулахаар Хятадын талын холбогдох хүмүүстэй ярилцжээ. Хятадын Ерөнхий сайд өөрийн орны стандарттай холбоотойгоор тэдний махны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг ашиглах, энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газар анхаарлаа хандуулж өгөөч гэж хүссэн байна.

Манай улс хоёр хөршдөө мах экспортлох асуудал ажил хэрэг болох боломжтой боллоо. "Энэ удаагийн ажлын айлчлал амжилттай болж манай хоёр улс стратегийн иж бүрэн түншлэлийн хүрээнд харилцаагаа тодорхой, эдийн засгийн төсөл хөтөлбөр, мөнгө санхүүтэй холбоотой асуудлаар яаж хэрхэн урагшлуулах тал дээр ахиц дэвшил гарахад чухал ач холбогдолтой боллоо” гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дүгнэж байна.  Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Шинэ манлайлагчдын уулзалт-Зуны Давосын чуулга уулзалтын "Орчин цагийн торгоны зам” хуралдаанд оролцож, байр сууриа илэрхийлсэн юм.

Эрчим хүчний төсөл хөтөлбөрүүд урагшиллаа

Зуны Давос чуулга уулзалтын үеэр Монголын "Бодь” групп, "Могул пауэр” компани Бөөрөлжүүтийн болон Тэвшийн говийн цахилгаан станцын хөрөнгө оруулагчтай төслийн санхүүжилтийн гэрээ хэлэлцээр байгууллаа. Монгол Улсын "Могул пауэр”, БНХАУ-ын "Сэнко III” компаниуд Дундговь аймгийн Сайнцагаан суманд орших Тэвшийн говийн хүрэн нүүрсний ордод түшиглэсэн 600 MBт хүчин чадал бүхий цахилгаан станцыг барих төслийг хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд дөрвөн жилийн хамтын ажиллагааны дүнд өнөөдөр хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээг байгууллаа.

Нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалтын энэ ажил удахгүй эхэлнэ гэдгийг "Могул пауэр” ХХК-ийн зөвлөх Б.Батмөнх гарын үсэг зурах ёслолын үеэр хэлсэн юм. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын гэрээнд Бодь групп, БНХАУ-ын Пауэр Чайна компанийн удирдлагууд гарын үсэг зурлаа. Хүрэн нүүрсний уурхайд түшиглэсэн энэхүү төсөл мөн нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалтаар хийгдэх бөгөөд 31 жилийн турш хэрэгжинэ.

Монгол Улсын эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахад эдгээр төсөл чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд төслүүд хэрэгжсэнээр эрчим хүчний хэрэглээ найдвартай, баталгаатай болно гэж Эрчим хүчний сайд Д.Зоригт хэлж байв. Мөн Синопек корпорацитай нүүрснээс хий гаргах төсөл дээр хамтрахаар ярилцсан байна. Багануурын нүүрсний уурхай дээр түшиглэсэн нүүрснээс хий гаргах, Улаанбаатар хотын хэрэгцээг хангах, агаарын бохирдлыг бууруулах төсөлд хөрөнгө оруулах асуудлаар Хятадын хувийн хэвшлийнхэнтэй ярилцжээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Азийн эрчим хүчний төлөв байдал” хуралд оролцож, өөрийн байр суурийг илэрхийллээ.

Монголчуудад уламжлалт аргаар боловсруулах нүүрсний уурхай байна. Монгол Улс жилийн 270-300 өдөрт нь  нартай өөрөөр хэлбэл нарны эрчим хүчтэйн дээр нутаг дэвсгэрийн 10 хувь нь салхины эрчим хүч ашиглахад тохиромжтой. Байгалийн эдгээр боломжийг ашиглах, нүүрсээ хийжүүлэх, шингэрүүлэх технологийг нэвтрүүлэх зэрэг эрчим хүчний эх үүсвэрийн арвин баялаг нутагтай гэдгийг Ерөнхий сайд хуралдаанд оролцохдоо онцолж байлаа.

Б.Тулга


Эх сурвалж: www.mminfo.mn
Тавантолгойн төслийн хүрээнд ойрын хугацаанд гэрээ хэлцэл эхлүүлнэ гэв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани