- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Тогтворжоогүй бодлого тодорхой үр дүн дагуулахгүй
-Мега төслүүд хүлээлт үүсгэж байна-
Хөрөнгө оруулалтын "Invest Mongolia-2015” чуулга уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Уг чуулга уулзалт ес дэх жилдээ болж байгаа юм. Энэ удаад АНУ, БНХАУ, БНСУ, Япон, Сингапур зэрэг дэлхийн 30 гаруй орны хөрөнгө оруулагчид Монголд иржээ. Японы "Стратеги” компанийн захирал Юүжи Ивасаки "Монголд Таван-толгой, Оюутолгой зэрэг томоохон төсөл бий. Эдгээр мега төсөл амжилттай хэрэгжсэнээр эдийн засгийн одоогийн нөхцөл байдал богино хугацаанд сэргэх боломжтой. Ингэснээр бусад салбарт ч хөрөнгө оруулалт орж ирэх боломж бүрдэнэ” хэмээн хэлж байна.
Хөрөнгө оруулагчдын идэвх сэргэж, оролцоо нэмэгджээ
"Shangri-La” зочид буудалд өчигдөр эхэлсэн чуулга уулзалтыг зохион байгуулагч "Frontier securities” компанийн захирал Маса Игата "Монголын эдийн засаг хүндрэлтэй, эргэлт багатай, удаашралтай байгаа боловч монголчууд итгэл найдвараа алдалгүй хүлээж байгаа. Үүний нэг жишээ нь чуулга уулзалтад оролцож байгаа дотоод, гадаадын 500 гаруй оролцогч” хэмээн тэмдэглэсэн юм. Энэ удаагийн чуулга уулзалтад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн "APIP”, "Hogan Lovells”, "Thales” зэрэг байгууллага өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулж байна.
Мөнгөний хомсдол нүүрлээд буй эдийн засагт гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал бараг л зогссон. Тиймээс шинэ мөнгө татахаас өөр гарцгүй болоод байгаа юм. Ийм үед хөрөнгө оруулалтын орчин ойлгомжтой, татварын бодлого тодорхой байснаар итгэлцэл бэхжиж, хөгжиж буй эдийн засаг эргээд эрчимжих боломжтой гэдгийг "Anglo American” компанийн Монгол дахь салбарын захирал, эрдэс баялгийн эдийн засагч Грэм Хэнкок хэлж байна. Тэрбээр хөрөнгө оруулалт татах чиглэлд Монгол Улсын Засгийн газар идэвхтэй ажиллаж байгаа хэмээн тодотгосон юм. Гэхдээ улс төрийн тогтворгүй байдал нь эрх зүйн орчныг үгүйсгэх эрсдэл гэдгийг ч нэмж хэллээ.
"ОЮУТОЛГОЙ” ХЭМЭЭХ ӨӨДРӨГ ҮЗЭЛ
Чуулга уулзалтын эхний өдөр "Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын боломжийн талаар "Rio Tinto” компанийн Монгол Улсыг хариуцсан захирал С.Мөнхсүх илтгэл хэлэлцүүллээ. Тус групп өдгөө дэлхийн 40 гаруй улсад үйл ажиллагаа явуулж байгаа юм. Энэ нь дэлхийн хэмжээний групп гэдгийг илтгэх баталгаа. "Рио Тинто” нь Монгол Улстай хамтарч, дэлхийн хамгийн ирээдүйтэй зэс, алтны уурхайн нэг болох "Оюутолгой” төсөл дээр ажиллаж байна.
С.Мөнхсүх "Далд уурхайг ашиглалтад оруулснаар "Оюутолгой” компанийн үйлдвэрлэлийн өртөг өрсөлдөхүйц түвшинд хүрч, зэсийн баяжмал нийлүүлэх томоохон үйлдвэрлэгчдийн нэг болно” хэмээн онцоллоо. "Оюутолгой” ордын нийт нөөц баялгийн 80 хувьньгазрын гүнд оршдог учраас далд уурхай ашиглалтад орсноор Монгол Улсын зэсийн зах зээлд эзлэх байр суурь ахих боломжтой аж. Гэхдээ далд уурхай урагшиллаа гээд тулгарч буй асуудал арилж, эдийн засаг урт хугацаандаа тогтвортой хөгжих нь өрөөсгөл ойлголт. Ингэж алдаж болохгүй. Тиймээс бусад төслөө хэрэгжүүлэх нь үр ашигтайг "Хөгжлийн стратеги” хүрээлэнгийн захирал Д.Зоригт өгүүллээ.
Уурхайн бүтээн байгуулалтын явцад нийт зургаан км урттай, таван босоо ам гаргах гэнэ. Мөн хүдэр гаргах туузан дамжуургын налуу ам гаргахаар төлөвлөжээ. Үүнээс гадна газар дор ойролцоогоор 200 км урттай хөндлөн малталт хийх юм байна. Худалдан авалтын ажиллагааг Монгол Улсад төвлөрүүлж, Улаанбаатараас удирдан зохион байгуулахаар болжээ. Ингэснээр дотоодод үлдэх үр өгөөжийг нэмэгдүүлнэ гэж С.Мөнхсүх ярилаа. Төслийн санхүүжилт босгох яриа хэлэлцээр хийгдэж байгаа бөгөөд энэ оны эцэс гэхэд эцэслэх төлөвлөгөөтэй байна. Бэлтгэл ажлуудын зэрэгцээ хөрөнгийн тооцоог шинэчилж байгаа гэнэ. Одоогоор бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд шаардлагатай бүх зөвшөөрлийг авахаар ажиллаж байгаа аж.
Энэ өдөр "Оюутолгой” компанийн гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлей "Дэлхийд өрсөлдөх чадвартай зэсийн бизнесийг бий болгох нь” сэдэв дор танилцуулга хийсэн юм. Түүний илтгэл хөрөнгө оруулагчдад шинэ найдвар төрүүлж, тэдний сөрөг хандлагыг эргүүлэхэд эерэг нөлөө үзүүлсэн гэж найдъя. Өчигдрийн байдлаар нэг тонн зэсийн ханш 5148 ам.доллартай тэнцэж байна. Шаргал металлын үнэ уруудах болсон нь"Оюутолгой” компанийн хувьд орлого буурах эрсдэлтэй юм. Тус компанийн гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлей "Хоёр жилийн дараа гэхэд зэсийн үнэ сэргэж, эрэлт хэрэгцээ нь нэмэгдэнэ. Тэр үед далд уурхайн бүтээн байгуулалт идэвхжиж, эдийн засагт бодитой нөлөөлж эхэлсэн байна. Ашигт малтмалын үнийн уналт 2010 оноос эхтэй” гэлээ. Сүүлийн жилүүдэд Монголд болж буй томоохон хэмжээний чуулга уулзалтын гол сэдэв нь мега төсөл. Үүнийг илэрхийлэх "Оюутолгой”, "Таван-толгой” төсөл хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсан хэвээр байна. Тэр тусмаа хүлээлт үүсгээд буй "Таван-толгой” төсөл хэрхэн шийдэгдэх нь асуултын тэмдэгтэй байгаа юм.
ТОГТВОРТОЙ ОРЧНЫГ ТЭД ХҮСЭЖ БАЙНА
Монгол Улсад хөрөнгө оруулалт татах өргөн боломж бий гэдэг. Энэ нь зөвхөн уул уурхайн салбар биш гэдгийг "Invest Mongolia-2015” санууллаа. Тодруулбал, аялал жуулчлал, дэд бүтэц, худалдаа, хөдөө аж ахуйн салбар хөрөнгө оруулагчдын хувьд нээлттэй талбар болохыг УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт чуулганы индрээс хөрөнгө оруулагчдад хандаж хэлсэн юм. Хөгжиж буй орны хувьд эдийн засгаа төрөлжүүлж, солонгоруулах шаардлагатай. Энэ нь нэг салбараас хэт хараат байх эрсдэлээ бууруулж байгаа хэрэг. Тиймээс уул уурхайн салбараас орж ирж байгаа орлогоо зохистой хуваарилж, хуримтлал үүсгэх нь чухал талаар Сангийн яамны Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газрын дарга Б.Нямаа тайлбарласан юм.
Хэрвээ манай улс эдийн засаг өндөр өсөлттэй жилүүдэд зарлагаа хэмнэж, тодорхой хэмжээний хуримтлал үүсгэж чадсан бол өнөөдөр төсвийн алдагдлаа хаанаас, яаж нөхөх талаар "толгой”-гоо гашилгахгүй байж.
Тогтвортой хөгжил. Чуулга уулзалтад оролцогчдын таван хүн тутмын гурав нь үүнийг хэлж байсан юм. Үүнд улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин багтаж байгаа юм. "Солонгорч амжаагүй эдийн засагт бодлогын сайн зохицуулалт, институц хоорондын уялдаа холбоо чухал гэж ”Global mining capital”-ын ерөнхийлөгч Кейт Спенс өгүүллээ.
ГУТРАНГИ ГЭЖ ДҮГНҮҮЛЭВ
"Монголын банкны активын чанар муудсан талаар өдгөө хэлэлцэж байна. Чанаргүй зээлийн хэмжээ өсөж байгаагийн цаана орших тоо баримтыг тодорхой болгох хэрэгтэй” гэж "Moody’s” агентлагийн гүйцэтгэх захирал Грэм Ноуд энэ удаагийн "Invest Mongolia” чуулга уулзалтын индрээс хэллээ. Тэрбээр манай арилжааны банкууд болон Засгийн газрын зээлжих зэрэглэлийн түвшин ойролцоо байгааг дурдаад, биднийг гутранги үзэлтэй гэв. Тэгвэл бид гутранги гэж дүгнүүлэхүйц юу ярьсан бэ?
Энэ оны эцэст манай арилжааны банкуудын активт эзлэх чанаргүй зээлийн хэмжээ 10 хувьтай тэнцэх магадлалтайг Монголын банкны холбооны ерөнхийлөгч О.Орхон танилцуулсан. Энэ нь 2009 оны хямралын үеийн тоон дүнгүүд рүү тэмүүлж байгааг онцолсон юм. Тухайн үед чанаргүй зээлийн нийт активт эзлэх хэмжээ ойролцоогоор 18 хувьтай тэнцжээ.
Шинэ барилгын нэг ч төсөл энэ онд хэрэгжээгүйгээс аваад уул уурхай болон худалдааны салбар хумигдаж байгаатай холбоотойгоор чанаргүй зээлийн хэмжээ өсөж байна гэж Банкны холбооноос тайлбарлав. Харин Олон улсын санхүүгийн корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Туен Нгуен дээрх үр дүнг найман хувийн ипотекийн зээлтэй холбон тайлбарлалаа.
Эдийн засаг хумигдахын хэрээр иргэдийн орлого буурч, байрны зээлээ төлөхөд хүндрэл учирч байгаа гэнэ. Үүнээс гадна барилгын салбарыг дэмжих зорилгоор урьдчилгаа төлбөрийн хэмжээг 10 хувьтай тэнцүүлсэн нь эргэн төлөлтийг бүр ч муутгах эрсдэлтэйг санууллаа. Үр дүнд нь арилжааны банкуудын эрсдэл өсөөд, орон сууцны үнэ хямдрах магадлалтай байгаа юм. Өмнө нь чанаргүй зээлийн хэмжээ бараг 18 хувьд хүрсэн 2009 онд дэлхийн зах зээлд эрдсийн бүтээгдэхүүний ханш өссөнөөр бид аврагдсан түүхтэй. Энэ удаад банкууд нөхцөл байдалтай уялдсан бодлого хэрэгжүүлснээр хүндрэлээс гарах боломж бийг тус чуулганд хүрэлцэн ирсэн эрхмүүд онцолсон юм.
Санхүүгийн салбарынхан дандаа ч гунигтай, гутранги зүйлс ярьсангүй. Тэд хөдөө аж ахуй болон жижиг дунд бизнес эрхлэгчдэд зээл өгөх бололцоотой болжээ. Тодорхой хэлбэл, хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд тавьж болох гэнэ. Тоног төхөөрөмж, хөдөө аж ахуйн машин механизмаа барьцаалаад зээл аваад бизнесээ өргөжүүлэх аж. Энэ нь голлон ганц улсад экспорт хийдэг манай улсын хувьд бусад салбараа эрчимжүүлэхэд түлхэц өгөх эерэг нөлөөтэй гэнэ.
Дашрамд сонирхуулахад, санхүүгийн салбарынхны хуралдаан эхлэхээс өмнө, биднийг гутранги гэж дүгнэсэн эрхэм Грэм Ноуд Монгол банкны мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Д.Болдбаатараас дараах хоёр асуултыг асуусан юм. Тэрбээр эхний ээлжинд албаны эх сурвалжаас дэлхийн зах зээл дэх ашигт малтмалын ханшийн хөдөлгөөн Монгол Улсад хэрхэн нөлөөлдгийг лавлав. Түүнчлэн манай улсыг хямралын доод цэгтээ тулсан уу гэдгийг тодруулсан юм. Үүний хариуд Д.Болдбаатар дарга "Монгол Улсын ойрын ирээдүйг таамаглахад бэрхшээлтэй байдаг. Манай эдийн засаг улирлын шинжтэй. Үүнээс гадна том төслүүд биднийг их эмзэгшүүлж байна. Төсөл хөдлөх үеэр өмнө нь таамагласан бүх тоо эрс өөр болчихдог. Өөдрөгөөр таамаглах үед төсөл гацчихвал мөн л өөрчлөгддөг юм. Ирэх жилийн эхнээс Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт эхлэх байх. Үр дүн нь жилийн хоёрдугаар хагаст гарч, төсвийн гүйцэтгэл сайжрах байх” гэсэн юм.
Түүнчлэн тэрбээр Монгол Улс олон улсын зах зээлээс хэтэрхий хамааралтай байгааг онцлоод тэр дундаа БНХАУ-д л зөвхөн экспорт хийж байгаа нь манай эдийн засгийг эмзэг болгож байна гэсэн юм. Харин хямралын доод цэгт тулсан уу гэсэн асуултад хариулт өгсөнгүй.
ЭШЛЭЛ
Д.Зоригт /УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд/
-Засгийн газар сүүлийн хоёр жилийн хугацаанд хөрөнгө оруулалтын эрх
зүйн орчныг сайжруулах чиглэлд дорвитой алхам хийсэн. Үүний үр дүнд
бодитой өөрчлөлт гарч байгаа. Зөвхөн уул уурхай гэхгүйгээр бусад
салбарт хөрөнгө оруулалт татах, худалдааг өргөжүүлэхэд анхаарч эхэлсэн.
Б.Бямбасайхан /"Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал/
-Төрийн өмчит уул уурхайн зарим компанийг Монголын хөрөнгийн биржээр
дамжуулан хувьцааг нь арилжаална. Ингэснээр шинэ хөрөнгө оруулалт татах
боломжтой. "Эрдэнэс Монгол” компанийн зүгээс нэмэлт хувьцаа гаргаж,
хөрөнгө босгох чиглэлд идэвхтэй ажиллаж байна.
Грэм Ноуд /"Moody’s” агентлагийн гүйцэтгэх захирал/
-Дэлхийн хэмжээний топ банкууд саяхан дампуурсан. Хэмжээнийхээ хувьд
тэд том. Гэвч эдийн засаг сульдсан энэ үед арилжааны банкны том, жижиг
нь төдийлөн хамаатай биш болов уу. Харин таагүй үеийг даван туулах
аргыг зөв боловсруулах нь хамгийн оновчтой сонголт.
Ц.Түмэнцогт /”CEO” клубын ерөнхийлөгч/
-Мега төслийн үр нөлөө, түүний ач холбогдол хөрөнгө оруулалтын орчинд
нөлөө үзүүлсэн хэвээр байна. Гэтэл мега төсөл тойрсон хэт улстөржилт нь
бизнесийн орчинд сөргөөр нөлөөлж, хөгжлийн бодлого хумигдах, цаашилбал
эрх зүйн орчны нааштай өөрчлөлтөө үгүйсгэх хэмжээнд хүрч байна.
Б.Баяртогтох, Э.Хулан
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||