- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Би нинжа болмооргүй байна
...Өдий насандаа чулууны нинжа болчоод, ингээд шороо ухаад сууна чинээ төсөөлж явсангүй хэмээн 64 настай Б.Норовсүрэн гуай хэлээд санаа алдав. Түүний хажууд 60 гарсан өөр нэг настан ямааны самтай адил зүйлээр шороо малтан суух аж. Тэрбээр, нунтаг шороон дундаас хааяахан, ганц нэгээрээ гарч ирэх бөөрөнхий хэлбэртэй жижиг чулууг алдалгүй, сурамгай гэгч нь шүүрэн авна. "Алив, энийг нэг шалгаадах аа” хэмээн эсрэг талдаа суугаа эмэгтэй руу шидлээ.
Долоон настай охины хүсэл олон олон нинжа эцэг, эхийн зүрхэнд шар ус хуруулжээ
Эмэгтэй чулууг долоож норгоод, өмдөндөө арчин "үндсэн” өнгийг нь ажиглангаа...
-Та ч бүр амар боллоо, шороотойчулуугаанадаар долоолгочихоод л... хэмээн инээв. Хариуд нь, "Харин тийм ээ, эгчийнх нь бээлий муудчихаж. Ямар сайндаа гараа цэврүүтүүлчихээд сууж байна” гэж тайлбарлангаа дахин нэг жижиг бөөрөнхийг өвөр лүү нь чулуудчихав. Ээжээс минь ялгаагүй харагдсан тэр эмээгийн эрхий хуруун дээр цэврүү үсэрч, арьс нь хуураад шархалсан харагдлаа.
ЦАГДАА БИШ, ХҮН БАЙНА
Есдүгээр сарын 5. Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан, Иххэт сумыг зорьж, чулууны нинжануудтай уулзсан хүмүүсийн хэсэг нь дээрх настнууд байсан юм. Эдгээр суманд говь болоод бусад аймгийн хүмүүс арав гаруй жил жонш, үзмэн мана, өнгөт болон хагас үнэт чулуу хувиараа олборлож байна. Айрагаас бага үдийн алдад гарч, Даланжаргалан сумын нутагт очлоо. Чулууны нинжанууд ажилдаа хэдийнэ гарчээ. Хэсэг бүлгээрээ хэд хэд хуваагдсан хүмүүсийг багцаалж тооцвол 300 гаруй. Мотоциклтой хүн олон байх агаад зарим ньмикроавтобус, жижиг машинаар нинжануудыг өдөрт 5000 төгрөгөөр зөөдөг гэнэ.
Бид эхлээд арай олон хүн цугласан газрыг сонголоо. Бүгд биднийг ажиглаж байснаа гэнэт бужигнаад явчхав. Цаанаас хэн нэг нь "Цагдаа ирж байна, цагдаа, зугтаарай” хэмээн хашхирах дуулдахтай зэрэгцээд нинжанууд төмөр малтуур, түүсэн чулуугаа аван хэдэн тийш бутран үсэрцгээх нь тэр. Зарим нь сандарсандаа мотоциклоо унагаж, зарим нь ухсан нүхэндээ бүдрэн бүдчин гүйсээр унаандаа чихэж аваад зугтаж харагдав. Ийн "түргэн” авах зуур настай болон эмэгтэй голдуу хүмүүс айсан, гайхсан нүдээр биднийг ширтэх аж. "Цагдаа биш, хүн байна” гээд нэгнээрээ тохуу хийж байгаа нь ч дуулдав.
Газар сэндийчин байж олз олдог ч нүхээ эргүүлээд булчих сэтгэл дутжээ, тэдэнд
Үлдсэн хүмүүст бичиг баримт, ажлын үнэмлэхээ үзүүлсний эцэст тайван ярилцах боломж олдсон юм. Шороо манарган зугтсан зарим нэг нь эргэн ирж харагдлаа. Энэ хэсэг газарт нинжанууд голдуу гоёлын, хагасүнэтбуюу бөөрөнхий хэлбэртэй чулуу олборлодог юм байна. Эмээгийн олсон, эмэгтэйн долоож үзээд байсан мөнөөх бөөрөнхий жижигхэн чулууг тэд "бөмбөрөө” хэмээн нэрлэнэ. Нэг кг нь 50,000-200,000 төгрөгийн үнэтэй бөгөөд хэр өнгөлөг, өө сэвгүй, бөв бөөрөнхий байх тусам үнэ нь өснө. Гэхдээ өдөржин шороо малтаж олсон чулууных нь ихэнхийг ченжүүд голоод шидчихдэг гэнэ.
Хувиараа чулуу олборлогч н.Ганхавх:
-Та нарыг цагдаа л гэж бодлоо. Баригдсан нэг хүн 5000, нэг машин 50
мянган төгрөгийн торгууль төлдөг юм. Олсон жаахан чулуугаа, бас багажаа
хураалгана. Торгож, хураачихаад хүний урманд торгуулийн хуудас, бичиг
цаас өгөхгүй. Нэгэнт бид хууль бус ажил хийж байгаа болохоор хаана
гомдоллох билээ. Ядарсан ард түмнээ ингэж зовоохын оронд өдөрт хэдэн
төгрөгийн татвар аваад, "За та нар яг энэ хэсэгт ухаарай, төр авсан
татвараараа нөхөн сэргээнэ” гэвэл дургүйцэх хүн энд гарахгүй хэмээн ярьж
байлаа.
Хувиараа чулуу олборлогч Б.Норовсүрэн:
-Манайх ам бүл долуулаа, ажилтай хүн нэг байхгүй. Насны эцэст нэг
иймэрхүү байдлаар нь хоолныхоо мөнгийг олж байна даа. Бүтэн өдөр суухад
ганц, хоёр зуун грамм чулууг тушаачихдаг юм. Өнөөдөр хөдөө малчнаар
ажиллахад хүртэл 40-өөс дээш насны хүн авахгүй байна шүү дээ. Энд
ажиллаж байгаа хөгшчүүл тэтгэврийн зээлгүй хүн гэж алга. Эрхбиш хөл,
гараа хөдөлгөөд байхад өдөртөө бага ч гэсэн юм олоод л байна.
Байсхийгээд цагдаа ирнэ, ухаан жолоогүй зугтана. Ухсан нүх, хогоо тэр
чигт нь хаяад явна. Өчигдөр гэхэд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас цагдаа
нар ирж хөөхөд нэг мотоциклтой хүн унаж осол гарах шахлаа. Харин
гайгүй өнгөрсөн гэв.
НААД ҮГЭЭ, ТЭР 76-ДАА ХЭЛ
Ажваас, чулууны нинжанууд бусдын л адил газар хөрсийг эргүүлж хаячхаад тэр чигт нь орхидог аж. Үнэндээ, байгаль эхийн хэвлийг сэндийчин байж олз олдог ч ухсан нүхээ эргүүлээд булчих сэтгэл дутжээ, тэдэнд. Уг нь жонш, үзмэн манатай харьцуулахад өнгөт чулууны нүх хагас метрээс нэг их хэтэрдэггүй юм билээ. Гэхдээхамраххүрээ, сөрөгнөлөөих. "Байгалиас хоолоо олж идэж байгаа бол ядаж энэ нүхээ булчихаж болдоггүй юм уу” гэтэл, "Бид нөхөн сэргээнэ гэж байхгүй. Наад үгээ тэр төрийн баячууд, 76-даа хэл. Тэд нар ард түмнээ ажилтай, орлоготойбайлгасанбол бид ингэж суухгүй. Ирж дарамталж, торгохоос өөр юу хийдгийн” хэмээн нэгнинжаомогдох нь хэн нэгнээс өс авч буй мэт санагдав.
Дорноговь аймгийн нутагт 1965 оноос хойш жонш олборлосон түүхтэй. Одоо жоншноос гадна гоёлын чулууны олборлолт эрчимтэй явагдаж байна. Харин байгаль орчныг хамгаалах асуудал, уул уурхайн нөхөн сэргэлтийн ажил бараг бүхэлдээ хаягдсаар иржээ. "Өнгөрсөн жилээс манай сум нөхөн сэргээлтэд нэлээд анхаарч байгаа. Улсын төсөв болон төсөл хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр нинжануудын ухаж хаясан 14 га талбайг нөхөн сэргээсэн. Гэхдээ үлдсэн газар нэлээд бий. Бид нинжануудыг байнга харуулдаад, хориод, хөөгөөд байж чадахгүй. Тэгэхээр байгаль орчинд ээлтэй байх, нутаг орноо хайрлах талаас нь ухуулан сурталчлахад анхаарч байгаа. Ер нь чулууны нинжанууд хавар болон наймдугаар сард огцом ихэсдэг. Тэр үед бид ч бас хяналтаа сайжруулдаг” хэмээн Айраг сумын Засаг даргын орлогч Ж.Мөнхсэргэлэн ярилаа.
Ямар ч өө сэвгүй "ёндоо”-г ченжүүд 10-20 сая төгрөг хүртэл үнэлэх болов
Айраг сумаас олдсон нэг метр гаруй урттай чүнчигноров Хонконгийн чулууны биржид гурван жилийн өмнө нэг сая ам.доллараар зарагдсан мэдээлэл байна. Гэтэл манай нинжанууд тохойн чинээ чүнчигноровыг 200 мянган төгрөгөөр борлуулсандаа олзуурхаж суусан гэдэг. Хятад, Солонгос ченжүүд жижгэвтэр хэмжээтэй нэг цаасан хайрцаг чулууг дунджаар 100 мянган төгрөгөөр авдаг ханш хэдийнэ тогтжээ. Харин хууль, хяналтын байгууллагынхан нинжа, ченжүүдийн хуульбусаар олборлосон үнэт чулууг улсын орлого болгоод, зах зээлийн ханшаар үнэлэн борлуулах замаар агуулахаа чөлөөлдөг аж. Гэвч худалдан авагч нь мөнөөх хууль бус ченжүүд. Өөрөөр борлуулах хувилбар тэдэнд байхгүй. Харин улсаас авсан чулуугаа ченжүүд албан ёсны хэмээн тооцдог ч хилээр экспортлох эрхгүй болохоор бас нэг хууль бус үйлдэл болж хувирдаг байна.
Б.Бат-Эрдэнэ хүүхдийнхээ ирээдүйг өөрөөр төсөөлж байнаУг ньхураасан чулууг эцсийн бүтээгдэхүүн болгох бага оврын, сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй цехийг Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгээр байгуулжээ. Жил гаруй идэвхтэй ажилласан цех өнөөдөр хаалгаа барьчхаж. "Ерөнхийдөө ийм үйлдвэрийг аваад явахад бизнес сэтгэлгээтэй, гайгүй сайн менежер байх хэрэгтэй нь харагдсан” хэмээн сумын Засаг дарга С.Ганбаатар дүгнэнэ билээ. Дорноговь аймгийн нутаг жонш, мана, гартаам, хаш, чүнчигноров зэрэг өнгөт болон үнэт чулууны ордоор баян. Тэр дундаа тус аймгийн Даланжаргалан, Иххэт, Айраг сумыг гоёлын чулууны орон гэхэд болно. Сүүлийн үед Иххэт, Бор-Өндрийн нутгаас нинжанууд "Ёндоо” хэмээн нэрлэсэн маш гоёмсог чулууг хайх болжээ. Хумсны толионоос бага зэрэг том хэмжээтэй, ямар ч өө сэвгүй "ёндоо”-г ченжүүд 10-20 сая төгрөг хүртэл үнэлж авдаг гэнэ.
Энэ мэтээр хэдхэн жилийн дотор нинжануудаас авдаг чулууны үнэ бараг хоёр дахин нэмэгдсэн байна. Тэрчлэн хятадуудын сонгож авдаг чулууны нэр төрөл, өнгө зүс, хэлбэр хийц нь хүртэл өөрчлөгдөж, шинэчлэгдэж байгаа аж. "Хэдэн жилийн өмнө голоод хаядаг байсан чулуунуудыг одоо хямд үнээр ч хамаагүй авдаг болсон. Ногоон хасыг нэг хэсэг маш их гаргасан, одоо үзэгдэхээ байсан. Урагш нь гаргаад дууссан байх” хэмээн нэг нинжа шүүрс алдан өгүүлж зогссон. Эндээс бид Монголын баялаг хэрхэн дуусаж байгааг ойлгочхож болохоор байгаа биз. Голдуу үзмэн мана, хаш, ногоон хас, чүнчигноров, утаат болор, гартаам зэрэг үнэт болон гоёлын чулууг тонн тонноор нь гаргадаг сүлжээ хэдийнэ бий болчхож. Энэ чулууг хятадууд танигдахын аргагүй болтол өөрчилж, үнэт эдлэл, гоёлын бүтээгдэхүүн болгон Япон, Солонгос зэрэг Азийн хөгжилтэй орнуудад өндөр үнээр экспортолж байна.
ХАНГАЙД МОД, ГОВЬД ЧУЛУУ АМЬДРАЛЫГ ТЭТГЭДЭГ
Нутгийнхны ярьж буйгаар гоёлын болон үнэт чулуу хөрсөндөө хадгалагдах учиртай. Хэрвээ иймэрхүү байдлаар олборлоод дуусгавал говь усгүй болно хэмээн үздэг. Жонш ч ялгаагүй, говийн усыг татдаг, хөрсийг цөлжилтөөс хамгаалдаг гол судас нь аж. Энэ утгаар нь бодвол, хэдийгээр гоёлын чулуугаар хоолоо залгуулдаг хэдэн зуун хүний амьдрал хөөрхий ч тэдний эрх ашиг өчүүхэн төдий юм. Хэрвээ говь хэвлийнээсээ хатаж эхэлбэл яах билээ.
Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг:
-Нинжануудын гол хорлонтой үйлдэл нь газрын хамгийн ашиг шимтэй өнгөн
хөрсийг, ургамлын үндсийг ухаж хаячхаад байна. Энэ бол цөлжилт газар
авах сөрөг нөлөөтэй. Нутгийнхан гүний усны түвшин доошилж байгаа талаар
ярих болсон. Гэхдээ нарийн судалгаа хийгээгүй байна. Иймд бид ашигт
малтмалыг болж өгвөл данс тооцоотой, бүртгэлтэй, санхүүгийн чадвартай аж
ахуйн нэгжүүдэд олборлуулахыг чухалчилж байна. Наад зах нь тэд ухсан
газраа эргүүлээд булах үүрэг хүлээнэ. Нөхөнсэргээлтийнбарьцаа хөрөнгөө
улсад байршуулна гээд хуулийн дагуу ажиллана хэмээн тайлбарлав.
Тус аймагт одоогийн байдлаар 38 төрлийн ашигт малтмалын 73 орд, 440 гаруй илэрц тогтоогдоод байна. Үүнд алт, зэс, никел, төмөр, хайлуур жонш, гөлтгөнө, чулуун нүүрс, газрын тос, металл бус ашигт малтмалын олон тооны орд илэрцтэй баян нутаг ажээ. Зөвхөн хайлуур жоншны хувьд гэхэд Монгол орны хэмжээнд тогтоогдсон нийт нөөцийн 30-аад хувь байна. Мөн орон нутгийн төдийгүй, улс орны эдийн засгийн онцгой ач холбогдол бүхий Зүүнбаян, Цагаан элсний газрын тос агуулсан хотгор бий. Эндээс харахад говийн баялгийг дагасан хууль болоод хууль бус бизнес лав ойрын хэдэн арван жилд үргэлжлэх төлөвтэй.
"Эх орон хамтын хүч” ТББ-ын тэргүүн Л.Лхагваа:
-Бичил уурхайн тухай хууль батлагдсанаар жоншны нинжанууд харьцангуй
зохион байгуулалтад орсон. Нөхөрлөл хэлбэрээр орон нутаг, компанитай
гурвалсан гэрээ байгуулан ажиллаж байна. Гэхдээ сүүлийн үед хайгуулын
лицензтэй зарим компани бичил уурхайчдаар жоншны судлаа олуулчхаад,
дараа нь хөөдөг аргатай боллоо. Өөрөөр хэлбэл, нинжануудаар нөөцөө
ухуулж мэдчихээд хайгуул хийсэн болж тайлан гарган, ашиглалтын лиценз
авдаг заль хэрэглэдэг гэсэн үг. Яг ийм хэргийг бид зохих газарт нь
гомдол мэдүүлчхээд байгаа гэв.
НИНЖАНУУД МАЛЧДААР БҮЛ НЭМСЭЭР БАЙНА
Дэлхийн хамгийн ядуу буурай 12 орны 650 мянган эмэгтэй, 1.5 сая хүүхэд ашигт малтмал олборлох хүнд хөдөлмөр эрхэлдэг талаар судалгаа бий. Харин энэ олборлолтоос дэлхийд 20 минут тутамд нэг хүн, тэр дундаа хүүхэд амь насаа алддаг гэсэн баримт байна. Тэгвэл Монголд өнгөрсөн арав гаруй жил хувиараа ашигт малтмал олборлогчдын хэд нь шороо чулуунд даруулж, хэд нь ухсан нүхэндээ амьсгал хураасныг бид үнэндээ мэдэхгүй. Барин тавин хэлчих тоо баримт, дэлгээд харуулчих нэгдсэн судалгаа манайд алга.
Хүүхдүүдийнхээ ирээдүйг өөрөөр төсөөлж байна. Нинжа болно гэдэг хэцүү, хүсэх ажил биш шүү дээ
Зөвхөн Дорноговь аймагт гэхэд нинжанууд ид бужигнаж асан зургаан жилийн дотор 14 хүн ухсан нүхэндээ унаж, шороонд даруулж үхсэн баримт байна. Өнгөрсөн хавар л гэхэд нэг залуу чулуу худалдаж авахаар хотоос ирээд машинтайгаа нүхэнд унаж, газар дээрээ амиа алджээ. Түүний ард гэр бүл нь өнчирч хоцорсон. "Хонь, ямаа ухсан нүхэнд унаж үхэх бол байнга. Зарим нь авах гэж нүхэнд ордог юм билээ. Тэгээд нэмэргүй, газар доогуур олон салаа нүх, хоолой гаргаад ухчихдаг болохоор олддоггүй гэсэн” гэж Айраг сумын Засаг даргын орлогч Ж.Мөнхсэргэлэн ярив.
Ингэхэд монголчууд бид хэдүүлээ билээ? Олон жилийн өмнөөс тэд Монгол Улсын данснаас хасагдаж, өврөөс нь гээгдсэн. Гээгдэгсдийн тоо цөөрсөнгүй, нутгийн иргэд, малчдаар бүл нэмсээр байна. Монголын энэ хэсэг ард түмний амьдрал хэрхэн өөрчлөгдөж, ирээдүй ямар байх нь одоо хэр бүрхэг хэвээр.
Ашигт малтмал гэдэг нөхөгдөшгүй баялаг. Байгалийн баялаг нэг л өдөр дуусна. Хувь, хувьсгалынхан энэ эрчээрээ олборловол магадгүй 20 хүрэхгүй жилийн дотор алтны үндсэн болон шороон орд, жонш, үнэт чулууны нөөц шавхагдах зургийг мэргэжилтнүүд хэлдэг. Чухам тэр үед ашигт малтмалаар цалинжиж, ашигт малтмалаар амьсгалж, ашигт малтмалаар амьдарч, ашигт малтмалаар хүмүүжсэн тэд юу хийх вэ, яаж амьдрах юм бол?
"Тэр үед нь нэг юм бодно доо. Цагийн ажил хийнэ, эсвэл өөр юм хийнэ...Миний охин одоо дөрвөн настай...Ер ньнинжанууд хүүхдээ өөрийнхөө замаар явуулахгүй гэж ярьдаг. Хүүхдүүдийнхээ ирээдүйг өөрөөр төсөөлж байна. Нинжа болно гэдэг хэцүү, хүсэх ажил биш шүү дээ” хэмээн Хувиараа жонш олборлогч Б.Бат-Эрдэнэ хэлээд чимээгүй болов. Түүний найзынх нь охин одоо долоон настай юм байна. Энхсаруул охин багшийгаа ямар мэргэжилтэй болох вэ хэмээн асуухад "Би нинжа болохгүй” хэмээн хариулжээ. Охины энэ үг ээж, аавынх нь төдийгүй олон олон нинжа эцэг, эхийн зүрхэнд шар ус хуруулсан тухай тэрбээр ярьсан юм.
Ц.Цэвээнхэрлэн
Засгийн газрын мэдээ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||