- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Коксжих нүүрсийг ингэж тээвэрлэнэ
-Өргөн царигийн төмөр замын төсөл эрчимжсэн байхад нарийных "гацжээ”-
Өнөөх өргөн, нарийн царигийн тухай маргааныг шийдээд бараг нэг жил өнгөрчээ. Энэ хугацаанд 1520 мм-ийн өргөнөөр барих Овоот-Эрдэнэт чиглэлийн төмөр замын ажил л урагштай байгааг хэвлэлийн хуудсаар хөврөх мэдээллүүдээс харж болно. Тухайлбал, өнгөрсөн сард Засгийн газраас Хөрөнгө оруулалтын газарт эл төмөр замыг барихад шаардлагатай концессын гэрээг байгуулах ажлыг даалгасан юм. Харин өнөөх дуулиан шуугиантай нарийн царигийн (1435 мм) Таван-толгой-Гашуунсухайт чиглэлийн 267 километрийн урт төмөр замын ажлаас сураг ч алга. Тэгтэл дээрх хоёр чиглэлийн төмөр замаар коксжих нүүрс тээвэрлэх учиртай шүү дээ.
Уншигч танд төмөр замын мега гэх тодотголтой дээрх хоёр төслийн үйл явцыг тоймлон танилцуулъя. Эхний ээлжинд ажил нь эрчимжиж байгаа Овоот-Мөрөн, Мөрөн-Эрдэнэт чиглэлийн 547 километр урт төмөр замын төслийн үйл явцыг хамтдаа сонирхъё. Дээрх төмөр замаар "Aspire Mining” компанийн Овоотын ордоос олборлосон коксжих нүүрсийг тээвэрлэх юм. Тус ордын нөөцийг JORC стандартаар 255 сая тоннтой тэнцэнэ гэсэн урьдчилсан дүн (2012 он) гарсан байдаг юм билээ.
Үүнээс зах зээлд 188 сая тонн нүүрс нийлүүлэх боломжтой гэнэ.
"Aspire Mining” компанийн сайтаас үзэхэд, тэд олборлолт эхэлсэн эхний жилүүдэд таван сая, улмаар арав хүртэл сая тонн нүүрс олборлоно гэжээ. Хэрвээ дээрх 547 километр урт төмөр замыг барьчихвал "Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн суурь бүтэцтэй шууд холбогдох боломжтой. Ингэснээр ОХУ болоод БНХАУ руу нүүрсээ хүргэж чадах юм. Үүнээс гадна, ОХУ-руу гарсан тохиолдолд тэдний Транс-Сибирийн төмөр замыг ашиглаад гуравдагч зах зээлд ч гарах боломж байгаа гэнэ.
Мөн тус компани олборлох нүүрсээ Сайншандын нүүрс холих үйлдвэрт нийлүүлэх боломжтой хэмээн үзэж байна. Уг үйлдвэрийг барих талаар ярилцаад багагүй хугацааг бид ардаа үджээ. Монгол брэндийн нүүрсийг энэхүү үйлдвэрийн тусламжтайгаар гаргаж авах юм гэсэн. Чанарын хувьд сайн муу төрөл бүрийн нүүрсийг төмөр замаар дамжуулан энэхүү үйлдвэрт авчраад, хольж хутгаад л "Made in Mongolia” нүүрс болох юм уу даа.
Дээрх төмөр замыг барихад 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай
Нүүрсний яриагаа азнаад, төмөр замын төсөлдөө эргэн оръё. Австралид төвтэй "Aspire mining” компанийнхан дээрх 547 километр урттай төмөр замын төслийг хэрэгжүүлэхийн тулд "Northern railways” хэмээх охин компанийг манай улсад байгуулсан юм билээ. Өдгөө манай Засгийн газрынхан уг компанитай концессын гэрээ байгуулахаар хэлэлцэж байна.
Тодруулбал, өнгөрсөн наймдугаар сард концессын гэрээ байгуулах ажлыг Хөрөнгө оруулалтын газарт даалгасан байна билээ. Үүнээс өмнө гуравдугаар сард Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат болон Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар нарт энэхүү ажлыг шийдвэрлэ гэсэн даалгавар өгсөн байдаг. Ямартай ч тус чиглэлийн төмөр замыг тавих ажил эрчимжсээр л байгаа юм.
Овоотоос Мөрөн, Мөрөнгөөс Эрдэнэт хүртэлх дээрх төмөр замыг барихад 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн эхний ээлжийн ТЭЗҮ гарчээ. Хөрөнгө оруулалтыг компаниас хийх төлөвтэй. Харин манай Засгийн газар 30 жилийн хойно дээрх төмөр замын суурь бүтцийг эзэмшихээр хэлэлцэж байна. Эцсийн шатны шийдвэр хараахан гараагүй байгааг сануулъя.
Тэгвэл үүний нөгөө талд мөн л коксжих нүүрс тээвэрлэх зориулалттай Таван-толгой- Гашуунсухайт чиглэлийн нарийн царигтай төмөр замыг ярьж болох юм. 267 километр урт үргэлжлэх эл төмөр замаар өмнийн говийн Таван-толгойн ордоос урд хөршийн зах зээлд нүүрс нийлүүлнэ. Өргөн, нарийнаас авахуулаад араасаа мөн ч их хэл ам дагуулсан даа. Өдгөө энэхүү төмөр замын төслийг "сүүдэртсэн” гэж Монгол Улсын сайд М.Энхсайхан "Discover Mongolia” уулзалтын индэрээс хэлж байна билээ. Тэрбээр, Оюутолгой төслийг хамгийн гэгээлгээр нэрлээд, сүүдэртсэн мега төслүүдийг жагсааснаа танилцуулсан юм.
Үүнээс гадна энэхүү төмөр замын төсөлтэй хувь заяагаа холбосон "Mongolian Mining Corporation”-ий ашиг энэ оны эхний хагаст 62 хувиар буурчээ. Тус компани Ухаахудагаас коксжих нүүрс олборлон, угааж баяжуулдаг гэдгийг Та мэдэх биз. Монголдоо нүүрс угааж, баяжуулдаг ганц үйлдвэр нь энэ.
Тэд тээвэрлэлтийн өндөр зардлаа бууруулахын тулд дээрх төмөр замыг барихаар хувиасаа эхлээд "хувьсгал” хүртлээ явсан. Тодруулбал, Таван-толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг анх хувийн хөрөнгөөр барихаар судалж эхэлсэн ч, өдгөө төрийн мэдэлд шилжсэн юм. Хэл амны бай болсон уг төмөр замын төслийг хөдөлгөх салхи энэ оны эхээр сэвэлзсэн. Тодруулбал, Засгийн газар "Mongolian Mining Corporation”-ий түншлэлтэй хэлэлцээр хийсэн ч өдгөө "гацчихсан” байгааг Та, бид мэднэ.
Эцэст нь, мега тодотголтой дээрх төслүүд хэдий хугацаанд эрчимжээд, эсвэл гацахыг тааварлах боломжгүй. Монгол Улсын сайд М.Энхсайханы хэлснээр нэг бол унаад, эсвэл эрчиндээ сэхдэг бололтой.
Э.Хулан
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||