- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Шударга ёс” эвслийн эмзэг сэдэв: Өршөөлийн хориг
Ээлжит бус чуулганы товлолт хугацаанд Өршөөлийн хуульд ерөнхийлөгчийн тавьсан хэсэгчилсэн хоригийг хүлээж авах эсэхийг шийдэх учиртай. Өмнөх ээлжит бус чуулганаар хаалттай горимоор хэлэлцэж, авлигын эсрэг заалтуудыг өршөөхөөр батлагдсан уг хууль Олон улсын анхаарлын төвд байгаа гэхэд ч хилсдэхгүй.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хатуухан үгэн дор парламент энэ удаа баталсан хуулиа эргэн харж, ард түмний нүдэн дээр асуудлыг хэлэлцэхээр болсон. Мэдээж сонгууль дөхсөн энэ үед аль ч улс төрийн намууд шуудхан телевизийн эфирээр "Авлигачдаа өршөөе” гэж баталсан заалтаа өмөөрөх зүрх байхгүй. Чухам тиймээс хамгийн ихээр улайран байж батлуулсан гэгдэж байсан АН-ынхан хоригийг хүлээн авахаа мэдэгдэж, далд байдлаар дэмжсэн нь тодорхой буй МАН ерөнхийлөгчийг дуун дээр нь захирагдана гэдгээ олон нийтэд уламжлав. Бие даагчдын тухайд бол ярилтгүй. Тэд анхнаасаа л дэмжихгүй буйгаа илэрхийлж байсан.
Харин "Шударга ёс” эвслийн тухайд Өршөөлийн хориг жинхэнэ эмзэг сэдэв нь болж байна. Нэр хүнд, сонгуулийн рейтингээ бодвол шууд хүлээгээд авчихмаар байдаг. Гэтэл цаана нь улстөрийн цаашдын хөгжлийг нь тодорхойлох ноён Н.Энхбаяр өршөөлийн хуулийг хүлээгээд сууж байна. Тэгэхээр хүссэн ч хүсээгүй, хуулийн хориг дээр нухацтай хандаж, улстөрийн өнөөгийн суурийг нь засаж өгсөн Н.Энхбаярын өршөөгдөх талаас нь дуугарахгүй бол ер горьгүй.
Хаа байсан Солонгост бясалгал хийсэн шиг суусан хүнийг засгийн танхимд суудалтай болохын тулд дуудан авчирчихаад одоо өршөөгдөх боломж дээр нь ажиллахгүй бол ёстой хүнээ барсан юм болох хойно. Н.Энхбаяр одоо өршөөгдвөл 2016 оны сонгуульд нэр дэвших боломжтой. Түүнээс өмнө төрийн албаны аль нэг даргын суудалд суухыг ч үгүйсгэх аргагүй. Хамгийн гол нь өршөөгдсөнөөр төрийн албанд эргэн ажиллах боломж нь нээгдэнэ.
Энэ ч учраас яг өршөөлийн хууль батлагдах цагаар агаар амьсгалахаар эх орондоо газардаад буй. Харамсалтай нь ерөнхийлөгч Н.Энхбаярын өршөөгдөх заалтад хориг тавьж орхив. Ерөнхийлөгчийн хоригийг нийт гишүүдийн гуравны нэг нь дэмжвэл хэвээр хүчин төгөлдөр болно. Одоогоор АН, МАН, бие даагчид нийлээд хангалттай энэ тоо гүйцэхээр байгаа ч "Шударга ёс” эвсэл шуудхан бодит байдалтай эвлэрэхийг хүссэнгүй.
Тиймээс гомдлын мөр, өчигдрийн Хуульзүйн байнгын хороон дээр ажлын тав хоног завсарлага авч байгаагаа мэдэгдсэн. Түүнчлэн төрд авлигын асвны улмаас 350 тэрбумын хохирол учруулсан 100 гаруй хүний нэрийг олон нийтэд ил тод мэдээлэх шаардлагатайг З.Баянсэлэнгэ сайд шаардаад амжив. Хэрвээ зарлах дээрээ тулвал эдгээр нэрсэд Н.Энхбаярын нэр багтах эсэх нь ч эмзэг сэдэв.
Ямартай ч тэд цаг хожиж, тодорхой лобби зохион байгуулах ажилдаа ингэж оров бололтой. Гэсэн хэдий ч засгийн газрын бүрэлдэхүүн бүрэн болсон энэ үед цаадуул нь Н.Энхбаяр тэргүүтний далд хэлэлцүүлгийн ширээнд ирж суух нь бас л тодорхойгүй. Хоригийн нэгж заалтуудаас ядаж өөрсдөд хамааралтайг сугалж үлдэх, өнгө зүсийг нь хувирган, эргүүлэн батлуулахыг зорьж байгаа нь тодорхой юм.
Ж.Мядагбадам
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||