"Роснефть” компани бол манай шатахууны гол импортлогч юм. Тус компани энэ оны эхний хоёр сарын байдлаар манай улсад 1300 орчим тонн шатахуун нийлүүлжээ.Тонн тутмыг нь 1000 гаруй ам.доллараар үнэлсэн байна. Өнгөрсөн онд манай улс 1.28 сая тонн шатахуун импортолсноос 700 гаруй мянган тонныг нь "Роснефть” компаниас нийлүүлжээ. Энэ онд ОХУ-аас нэг сая орчим тонн шатахуун импортлох төлөвлөгөөтэй байгааг албаныхан мэдэгдсэн.
Б.Заяа