- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Рио Тинто Оюу толгойд эзэмших хувиа нэмэх үү?
Туркойз Хилл Ресурс компани Оюу толгой компанийн 66 хувийг эзэмшдэг. Харин Рио Тинто Туркойз Хилл Ресурсын 50 гаруй хувийг эзэмшдэг юм.
Иймд Рио Тинто Оюу толгойгоос их хувь эзэмшихийг хүсвэл Туркойз Хилл Ресурсын үлдсэн хувьцааг авна гэсэн үг. Гэхдээ хэзээ гэдэг нь тодорхойгүй.
CIBC World Markets-ийн шинжээч Том Мэйер, "Худалдан авалт удахгүй болно. Ирэх12-18 сарын хугацаанд Рио Тинто Tуркойз Хиллийн үлдсэн хувьцаанд урамшуулал нэмж төлөх байдлаар хувьцааг нь худалдан авна гэсэн хүлээлт байна. Учир нь төслийн гол эрсдэл байхгүй болсон” гэжээ.
Эрсдэл гэдэгт санхүүжилт, далд уурхайг хөгжүүлэх зардлын шинэчлэлт, ирэх жилийн сонгууль багтаж байна.
Рио Тинто Оюу толгойн үйл ажиллагааг сайн гүйцэтгэж байна. Гэхдээ Mэйeрийн үзэж буйгаар Tуркойз Хилл Ресурсийн жижиг хувьцаа эзэмшигчид Рио Tинтог холбоотноо гэж харах зайлшгүй шалтгаан байхгүй аж.
Тэрээр ""Рио одоогийн үйл ажиллагаагаа хамгийн дээд түвшинд хүргэхийн тулд бүхнийг хийх эрмэлзэлтэй ч үнэ цэнийг бодит түвшинд хүргэх эрмэлзэл алга. Tуркойз Хилл Ресурсын хувьцааны үнэ бага байх тусам Рио Тинто үлдсэн хувьцааг худалдаж авахад бага мөнгө төлнө” гэжээ. Мөн тэрээр "Риo Tинто машиныг жолоодож байгаа гэдгийг санаж байх нь маш чухал” гэж хэлжээ.
Mэйер өнгөрсөн долоо хоногт Оюу толгойд зочилсон. Тэрээр төслийн талаар маш гүн сэтгэгдэлтэй иржээ. "Уг төсөлд өгч буй ач холбогдол дунджаас илүү байна. Би улс төрийн эрсдэл байгааг олж харахгүй байна” гэсэн байна.
Гэсэн ч Mэйер хувьцааны зөвлөмжөө "хүлээх” гэж өгсөн ба зорилтот ханшийг 4 ам.доллар гэж тооцжээ.
Эх сурвалж: www.business.financialpost.com
ТУРКОЙЗ ХИЛЛ РЕСУРСЫН ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ХӨДӨЛГӨӨН
2011 оны эхээр 20 ам.долларт хүрч байсан хувьцааны ханш 2.88 ам.долларт хүрч буурлаа. Үүнд зэсийн үнэ буурсан, Оюу толгойн далд уурхайг хөгжүүлэх ажлыг хоёр жилийн хугацаанд гацаасан нь нөлөөлсөн юм.
Харин дөрөвдүгээр сарын 5-нд хийсэн Ерөнхий сайдын мэдэгдлийн дараа хувьцааны ханш 3.2 ам.доллараас тавдугаар сарын дунд үе гэхэд 4.5 ам.доллар хүрч өссөн.
Гэвч түүхий эдийн зах зээл суларч, зэсийн үнэ уналттай байгаатай холбоотойгоор ханш эргээд 2.88 ам.долларт хүрээд байна.
Гэхдээ далд уурхайн санхүүжилт шийдэгдэж, бүтээн байгуулалт эхэлснээр урт хугацаанд хувьцааны ханш өсөх үндэслэл бүрдэх юм.
Хувьцааны үнэд зэсийн үнэ ба Монголын улс төрийн байдал нөлөөлж буйг мартаж болохгүй.
Техник шинжилгээний үүднээс авч үзвэл ADI-ийн утга 50-аас их байгаа нь унах хандлага хүчтэй байгааг илэрхийлж байгаа бөгөөд RSI-ийн утга 30-аас их, CCI-ийн утга -100-аас бага байгаа нь ханш богино хугацаанд унах магадлалыг нэмэгдүүлж байна. Ханш богино хугацаанд 2.65 ам.долларт хүрч унах эрсдэлтэй байнa.
Tуркойз Хилл Ресурсын тухай
Гол орд нь Оюу толгой бөгөөд уг ордын 66 хувийг эзэмшдэг. Үлдсэн 34 хувийг Монголын Засгийн Газар эзэмшиж байна.
Уг орд нь Монголын өмнийн говьд, Хятадын хилээс холгүй оршдог. Төслийг 2010 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2013 онд анхны баяжмалыг ил уурхайгаас олборлож Хятад руу экспортлож эхэлсэн. 2014 оноос ил уурхайн үйл ажиллагаа жигдэрч, бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна.
Ордын нөөцийн 80 хувь нь далд уурхайд оршдог учир далд уурхайг хөгжүүлэх нь төслийн үнэ цэнэд чухал ач холбогдолтой. Гэвч 2013 оны долдугаар сард ил уурхайн зардал төлөвлөснөөс хэтэрч, Монголын талд ногдох зээлийн хэмжээ өссөн, ногдол ашиг авах хугацаа хойшилсон гэх үндэслэлээр Засгийн газраас далд уурхайн хөгжүүлэлтийг зогсоосон юм.
Ингээд энэ асуудлыг шийдвэрлэх хэлэлцээг эхлүүлсэн юм. Хэлэлцээр бараг хоёр жил үргэжилсэн бөгөөд 2015 оны тавдугаар сард "Далд уурхайн хөгжүүлэлт ба санхүүжилтийн төлөвлөгөө”-г талууд баталсан билээ.
Үүнээс хойш компани ТЭЗҮ-ийг шинэчлэх, санхүүжилт босгох үйл ажиллагааг эрчимтэй хийж байгаа бөгөөд 2016 оны эхээр санхүүжилтыг босгож, дунд үе гэхэд далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ гэж тооцоолжээ.
Компанийн зүгээс Оюу толгойн орд нь 24.9 тэрбум паунд зэс, 11.9 сая унц алт, 78 сая унц мөнгөний нөөцтэй, 41 жил ашиглах боломжтой гэж үзжээ.
Б.Чимэг | GoGo.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||